Нийтлэл - Ekhoron.mn | Эх орны өнцөг бүрээс

Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна
Хэдэн өдөр явж, 2300 километр зам туулан галд өртсөн Нөмрөгийн дархан цаазат газар ажилласан томилолт маань ийнхүү өндөрлөлөө.

1.

Уншигчид асууж байна. Өмнөх сурвалжилгууддаа шатсан машиныг газар дээрээс нь олон нийтэд харуулсан атлаа яагаад машин хажуу талаараа эргэчихсэн байна вэ. Энэ машинтай явж байсан хүмүүс онхолдсон юм биш үү хэмээн асууцгаажээ. Халхгол сумын цагдаагийн хэлтэс ямар нэгэн мэдээлэл өгөхөөс татгалзсан учраас өөр эх сурвалжуудаас тодруулж баталгаажуулах шаардлагатай байсныг ойлгоно биз ээ. Болсон явдал бол машин доод хэсгээсээ шатаж эхэлсэн учраас унтраах гэж оролдож байх явцдаа хоорондоо ярилцаад өөрсдөө нийлэн түлхэж,машиныг хажуу талаар нь унагасан болох нь гэрчүүдийн яриагаар баталгаажлаа. Тэгэхээр машин онхолдсон гэх хардлага батлагдахгүй байна. Одоо бид шатсан машинтай ноцолдохоос илүү хохиролдоо анхаарлаа хандуулах ёстой гэдгийг бүгдээрээ хаа хаанаа ойлгоцгооё.

Хохирлыг хэрхэн авч үзэх ёстой вэ гэдэг энэ ойлголт мэргэжлийнхний нарийн судалгаа, дүгнэлтэн дээр үндэслэгдэх ёстой. Тийм учраас Нөмрөгийн дархан цаазат газрын ургамлын аймгийг бүхэлд нь судалж, докторын зэрэг хамгаалсан судлаач И.Түвшинтогтохын байр суурийг хүргэе.

Түүний хийсэн судалгаанаас харахад Нөмрөгийн дархан цаазат газарт 806 зүйлийн гуурст ургамал бүртгэгдсэнээс, 85 зүйл нь зөвхөн энэ нутагт ургадаг юм байна. Үүний 29 зүйл нь нэн ховор, 34 зүйл нь ховор ургамал аж. Жишээлбэл, Cанчрын тунхуу, Cанчрын гэсэр, Ганболдын удвал, Валерийн тарна гэх өвөрмөц нэртэй дөрвөн зүйлийн цэцгийг гэхэд шинжлэх ухаанд шинээр бүртгэсэн анхны газар нь манай Нөмрөгийн ай сав юм байна. Үнэхээр бүхэлдээ онцгой ач холбогдолтой гэж үздэг нь ийм учиртай. Жишээ нь, Ганболдын удвал гэдэг нэр та бүхэнд содон сонсогдож байгаа байх. Aquilegia ganboldii гэх энэ ургамал нь холтсон цэцэгтэн овгийн удвал цэцэг. Монгол оронд ургадаг удвал цэцгийн таван төрлийн нэг нь. Эдгээр ургамлын тархцын 50 орчим хувь нь зөвхөн дорнод монголд ургадаг юм байна. Ийм л ариун дагшин нутгийн минь өв сан галд өртчхөөөд байгаа юм.

“Эдгээр нь зүгээр нэг статистик биш. Монгол орны дэлхийн бусад бүс нутгаас ялгарах өвөрмөц ургамлын аймаг, байгалийн ховор тогтоц энд хадгалагдан үлдсэний илрэл” юм шүү гэдгийг энэ эрдэмтэн анхааруулж байна. Тэгэхээр нэг сэтгүүлч уянгалж сүржигнэлээ гэж загнахаасаа илүү мэргэжлийн хүмүүс нь юуг онцолж, юунд харамсаж, ямар шаардлага тавьж байгааг хохирлын үнэлгээний явцад илүү тулхтай анхаарах ёстой юм.

Ургамал бүр экосистемд өөрийн гэсэн үүрэгтэй. Тодорхой бүтцээс бүрэлдсэн хөрс, тодорхой хэмжээсүүдийг агуулсан чийгшил, температурын өвөрмөц нөхцөлд зохирон ургадаг эдгээр ховор ургамлууд амьдрах орчноо алдчих юм бол үхэх, өөр газар тархан ургах, өмнөх тархцаа сэргээх боломжоор хязгаарлагдах зэрэг эрсдэлтэй гэж судлаач хэлж байна.

Тиймээс “Нөмрөгийн түймрийн дараа зөвхөн хэдэн га газар шатсаныг бус, ховор ургамлын тархац, популяцид ямар хохирол учирсныг тогтоох нь нэн чухал. Зөвхөн Нөмрөгт ургадаг 85 зүйлийн ургамал бий. Энэ тооны цаана байгалийн дахин давтагдашгүй үнэ цэн оршиж байдаг юм” гэсэн доктор И.Түвшинтогтохын үгээр энэ хэсгээ өндөрлөе.

Нөмрөгийн үнэ цэн зөвхөн ургамлаар хязгаарлагдахгүй. Ан амьтдын хувьд 57 зүйлийн хөхтөн, 263 зүйлийн шувуудын амьдрах орчин түйвээгдчихээд байна. Энэ бол монгол орны зүүн хязгаарын биологийн олон янз бүхий өвөрмөц байдлыг хадгалж үлдэхэд чухал үүрэгтэй нутаг гэдгийг мэргэжлийнхэн анхааруулж байна.

Би Нөмрөгийн дархан цаазат газрын дарга Д.Наранбаяртай дөнгөж түймрээс ирээд байхад нь уулзаж ярилцсан. Тэрбээр галд өртсөн ан амьтантай таараагүй, мөн өмнөд хөрш рүү амьтад дүрвээгүй хэмээн ярьж байсан. Харин мэргэжлийн судлаач хүн хэлэхдээ “Түймэр амьтдад зөвхөн шууд галын аюул учруулдаггүй. Үүр, ичээ, үржлийн орчин, идэш тэжээлийн эх үүсвэр, усанд хүрэх замыг нь ч сүйтгэдэг. Галаас зугтаж амжсан амьтад ч амьдрах орчноо алдсанаар цаашид эрсдэлтэй нүүр тулна” гэж онцолж байна билээ .

Манай зарим иргэд их түймрийн дараа ургамал илүү сайн ургадаг гэж хэлэх юм. Тийм ээ, өнгөн хэсгийн аливаад тэсвэртэй ургамлууд ургана. Дэлгэнэдэг дэлхий гэдгийг бид мэдэж байгаа. Гэхдээ агаарын дундаж температур нэмэгдэж, хуурайшилт ихсэхийн хэрээр нөхөн сэргэх хугацаа уртсаж, ургамлын аймгуудын амьдралд өөрчлөлт гардаг гэнэ.

Ялангуяа өргөн уудам талбай шатсан тохиолдолд эх ургамал буюу үрийн эх үүсвэр багасаж, ургамал өмнөх орон зайгаа эзлэн ургахад хүндрэл учирдаг гэж ойн газрын дарга тайлбарласан байна.

Энд нэг зүйлийг бид ойлгох хэрэгтэй. Хүмүүсийн хайхрамж болгоомжгүй үйлдлээс үүдсэн түймрийн хариуцлагыг бид байгальд даатгах ёсгүй юм. Байгаль өөрөө сэргэх чадвартай гээд мэдэмхийрээд байгаа хүмүүс хүний хариуцлагагүй үйлдлийн бурууг байгальд нь үүрүүлж үлдээх гээд байгаа юм уу гэх асуултыг сөргүүлээд тавимаар байна. Байгалийн экосистемийг сэргээх ажил ганц удаагийн арга хэмжээгээр ч шийдэгдчихдэг юм биш. Олон жилийн турш үргэлжлэх, асар их хөрөнгө мөнгө шаардагдах ажил. Тэгэхээр бид хохирлоо энэ бүгдийг цогцоор нь шингээж тооцох ёстой гэдэг дээр нэгдмэл байр суурьт хүрмээр байна.

2.

Дорнодын их талаар бодолтойгоо хамт буцаж явахад яагаад ч юм сэтгэл өвдөж, эзэн биегүй атлаа хөндүүрт автаад яваагаа өөрөө ч ойлгож ядан байнам.

Биднийг залуухан сэтгүүлч явахад Дорнодод хайгуулын ажлаар яваа хятад мэргэжилтнүүдийн асуудал анх хөндөгдөж эхэлснийг санаж байна. Дорнод аймгийн Матад, Халхгол сумдын нутагт газрын тосны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа эхлэхээс өмнөхөн гэсэн үг. Тэгвэл өнөөдөр төсөл аль хэдийн эхэлж, улмаар 20 орчим жил үргэлжилжээ. Гэсэн ч яагаад ч юм ард олны маань элгэнд тэврүүлсэн төсөл болж чадсангүй. Энэ л асуудал юм.

Учир нь ганцхан жишээ хэлэхэд өнөөдрийг хүртэл газрын тос олборлох бүхий л үйл ажиллагааны улмаас үүссэн асар их хэмжээний хог хаягдлыг хаана, хэрхэн хадгалж, хааш нь тээвэрлэж, яаж устгалд оруулж ирсэн нь тодорхой биш. Зөвхөн энэ асуудал гэхэд л манай иргэдийн дунд маш том хардлага үүсгэсэн хэвээр байна.

Үнэндээ Их Дорнодын ээрэм талаар минь элэг дэлүүгүй битүү цоолж суурилуулсан өрмүүд, тасралтгүй 24 цаг соруулан авч буй бидний баялаг, өгөхийн төлөө өрөө цөмлүүлэн тамирдсан газар нутгаа хараад сэтгэл зүрх харамсал харууслаар үерлэхгүй байхын аргагүй аж.

Би уул уурхайн мэргэшсэн сэтгүүлч биш. Тийм ч учраас энэ салбараас хөндий явдаг. Хоосон хийрхэл, хэтрүүлсэн төөрөгдлөөс хол явах ёстой салбар гэж үздэг. Гэхдээ яагаад ч юм Дорнодоос буцах зам минь шаналал зовууриар дүүрэн байлаа.

Дорнод аймгийн Халхгол болон Матад сумдын нутагт хэрэгжиж буй газрын тосны энэ төслийг хүмүүс яг ямар учиртай төсөл болохыг тэр бүр мэддэггүй.

Энэ бол БНХАУ-ын 100 хувийн Хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ын манайтай бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Дорнод аймгийн Матад, Халхгол сумдын нутагт 20 орчим жил хэрэгжүүлж байгаа төсөл юм. Өнөөдөр ч Халхгол сумын нутаг дахь 21 дүгээр талбайгаас гэхэд өдөрт дунджаар 1100 тонн орчим түүхий нефть олборлож, Баянхошуу боомтоор БНХАУ- руу гарч байна. Тус төсөл хэрэгжсэн хугацаанд Монгол Улсын төсөвт 4–6 их наяд төгрөг төвлөрүүлсэн ч татварын маргаан сэлт ер тасардаггүй.

Төсөл хэрэгжиж буй аймаг маань ч бахь байдгаараа. Чойбалсан хот сайхан хот. Олон шинэ байшин барилга баригджээ. Одоо ч барьж л байна. Эндээс харахаар Дорнодыг байгалийн баялаг нь биш барилгын хэдэн компани нь авч яваа ч юм шиг.

“Петрочайна Дачин Тамсаг” энэ оны улсын төсөвт 231.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөгдсөн. Том тоо гоё сонсогддог. Гэхдээ өнгөрсөн он жилүүдэд манай төсөв рүү оруулсан зургаан их наяд төгрөг хаачив. Яагаад Дорнодын зам нь ч, тал нь ч там хэвээрээ байгаа юм. Энэ бол өнөөдрийн асуулт.

Энэ гэрээ бол 1990-ээд оны эхээр Монгол Улс газрын тосны салбарт байтугай юм юманд туршлагагүй, хууль эрх зүйн орчин маань ч бүрэлдэж бэхжээгүй байх үед байгуулсан гэрээ юм. Шууд хэлэхэд хөрөнгө оруулагч талд нуль ашиг, баялгаа өгч буй бидэнд бол балаг болон үлдсэн гэрээ. Баялаг эзэмшигч орон гэхэд дэндүү хөөрхийлөлтэй байна, бидний байр байдал.

Олборлолтын явцад их хэмжээний гүний ус ашиглаж ирсэн, орон нутгийн маань хөрс, зам харгуй, байгаль сүйдсэн гээд яривал өчнөөн юм бий. Ядаж өдий хүрэхэд яагаад Халх голын замыг бариад өгсөнгүй вэ. Дэндүү гомдмоор санагдахгүй байна гэж үү.

Матад болон Халхгол сумын нутагт нийт 1,544 орчим газрын тосны цооног өрөмдөж ашигласан. Газрын тосоо газарт ил асгаж, орчны хөрс усыг маань бохирдуулсан зөрчил удаа дараа гарч ирэв. Хэд хоног шуугьж байгаад бид тайтгардаг, харин айл авдгаан авч, зөөдгөөн зөөсөөр л байдаг.

Эцэст нь бид экологийн гүн гүнзгий сүйрэл, элгээ эмтлүүлсэн зовуурь тэврээд үлдэх нь нэгэнт тодорхой болжээ.

3.

Өнгөрсөн 20 жилд Дорнодын их тал маань халагламаар харьжиж, халуут ёс жаягаасаа ч халтиран алсарсан нь сонин. Тэрэндээ ч өөрсдөө гүн шигдсэн нь хамгийн том гуниг санагдав. Яйрч талхлагдсан замаар санжгануулж явахдаа хоорондоо хээв нэг “тамын 50-ыг өнгөрч явнаа” гэх мэтээр ярьцгаах болж. Замынхаа баримжааг “гунигийн 30”, “тамын 50” хэмээн хэлцдэг болтол төөрөгдөлдөө дасчээ, тэд.

Тэр бүү хэл “Меланжаас Дорнод” гэж бичсэн чиг заагчтай олон таарав. Утсаар ярихдаа мөн л Меланж өнгөрч явна, Меланж орчим гэж ирээд орилж сонсогдох нь хачирхалтай.

Меланж гэдэг нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших Хашаатын цав уурхайд хөрс хуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг, мөн д хятадуудын оролцоотой компани. Бас л арван хэдэн жил тонгочуулж яваа “айл”. Нүүрсний олборлолт, экспорттой холбоотой хэл үг дагуулсан мэдээллүүдэд нэр нь олонтаа дурдагдаж байсан газар. Меланж гэх энэ компанийг хилийн шугамнаас ердөө тавхан километрт уурхайн олборлолт хийдэг гэж нутгийнхан ярих юм. Хуулиар олборлолт явуулах нь байтугай мал бэлчихийг хориглосон газарт ямар ч саадгүйгээр асар олон техник хэрэгсэл оруулж ирсэн, ард нь "Алтай констракшн"-ы Х.Бат-Эрдэнэ, мөн МАН-ын улс төрийн нялхас байдаг гэж ч ярих юм.

Меланжийн хөндий гэтлээ манайжсан энэ “айл”-ын жинхэнэ ар талд хятадууд байдаг гэсэн хардлага Дорнодын тал нутгаар дүүрэн нисдэг. Меланж ийнхүү Дорнодод нутаг орны байршил баримжаа тодорхойлогч болтол суурьшсан байж болно. Харин монголчууд бид яахаараа ингэж тэнэгэртлээ харьждаг байна вэ. Бидний өвөг дээдэс уул ус, булаг шанд болгондоо гүн гүнзгий бэлгэдэл шингээсэн нэр сийлж үлдээсэн байдаг биш билүү.

Номун булаг, Баян улаан, Оргихын булаг, Уужмын хөндий, Өгсөхийн даваа, Дэлгэрэхийн тал гэх мэт утга гүн, бэлгэдэл ариун монгол нутгийн нэр ус энэ нутагт хаашаа орчихов оо. Өвгөдийнхөө тамгалж үлдээсэн тал нутгийг юу болгож орхих нь энэ вэ...Үүнийг л би харьжсан тал нутаг хэмээн онцолж байгаа юм.

Дорнодчууд улс төрийн сонголтоо эргэж харах, тунгаан эргэцүүлэх цаг болжээ. Ямар гээчийн нүүдлийн, хүнийрхүү, харийнхантай хавтгай сүлбэлдсэн, үнэт зүйлгүй, үзэл санаагүй нөхдүүдээр өөрсдийгөө төлөөлүүлж ирээ вэ. Сүүлийн арван хэдэн жилийн сонголтоо нэг хараарай. Тэд ядаж халхын цуутай нутаг Халхголын замаа яагаад  шийдчихсэнгүй вэ.

Эх нутгаа түймэрдүүлж, тонуулж, талаа там, тавилангаа түйтгэр болгож дууслаа шүү дээ.

Одоо зарим нь “түймэр яах вэ, гарч л байдаг, унтарч л байдаг” гээд том корпорацыг эвийлэн хошуу дэвсээд явцгааж байна. Хилийн цэрэг нь жижиг оврын ганц онгоц ч үгүй, явганаар гал нүдэж, морьтой хилээ эргэж, мотоциклтэй дов сондуул дундуур бүдчиж явахад шүү дээ...

Ингээд бодохоор инээх юм юу байна вэ. Монголчууд бид өөрсдийгөө болохоор зулгааж “иддэг”, өрөөлд болохоор зусардаж “унадаг” хямдхан улсууд болон хувирчээ. Мэдээж энэ үг маань хөрөнгө оруулагчдыг ташуурдаж хөөх тухай ойлголт биш гэдгийг эрхбиш оюунт хэсэг нь ойлгох биз ээ.

Бид зүгээр л үндэстний ухаалаг бодлоготой, хүн төрөлхтөнтэй нэг долгион дээр “тоглодог”, өөрсдийгөө хүндэтгэдэг эрхэм ёс зүйтэй улс баймаар байна. Бид жалганы хэрүүл зодоондоо жатгалуулж гүйцлээ шүү дээ.

Минчийтлээ уурласан би Меланжийн хөндийг туулан ийнхүү буцаж явна...

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэг

10/21/2026

Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй
Тэнд буюу яг гал гарсан анхны халуун цэг дээр байсан 14 хүн хэн хэн байсан бэ.

Нөмрөгийн Дархан цаазат сав газрыг нэлэнхүйд нь галд автуулсан их түймэр юунаас эхэлсэн бэ гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж таарна.

Үүрэн телефоны тэргүүлэх оператор болох Мобиком корпораци нь Дорнод аймгийн Халхгол сум болон Сүмбэр боомтын чиглэлд шилэн кабель татах, 4G сүлжээ оруулах дэд бүтцийн төслийг хэрэгжүүлсэн юм. Энэ нь Халхголын хилийн отрядын бүх заставыг Мобикомын өндөр хурдны сүлжээнд холбох төсөл байв. Алслагдсан бүс нутагт шилэн кабель суурилуулж, үүрэн холбооны 4G сүлжээг нэвтрүүлэх энэ төслийнх нь ажил 2026 оны 10 дугаар сарын эхээр дуусчээ. Уг төслийн ажлаа хүлээлгэж өгөөд явж байсан Мобиком корпорацийн удирдлагуудын автомашинд гал гарсны улмаас Нөмрөгийн дархан цаазат газарт хээрийн томоохон түймэр дэгдсэн харамсалтай үйл явдал болоод байна.

Галын тухай мэдээ хүлээж авсан заставынхан хэргийн талаар зохих газруудад анхны дуудлагыг өгсөн төдийгүй өөрсдөө гал унтраах үлээгүүрээ аван очиход тэр багийн таван машины нэг нь шатаж байжээ. Намрын хуурай өвсөнд авалцсан гал нэгэнт хүчрэгдэхээс өнгөрч, айж мэгдсэн, орилж хашгирсан хүмүүс хувцсаа тайлан нүдэж, чадах чинээгээрээ ноцолдож байсан гэнэ. Тэнд буюу яг гал гарсан анхны халуун цэг дээр байсан 14 хүн хэн хэн байсан бэ.

Э.Гантулга Монгол Улсын боомтын захиргааны дарга

Ц.Насанхүү Боомтын захиргааны төлөөлөгч

Ясухиро Очи Мобиком корпорацийн гүйцэтгэх захирал

Б.Отгончимэг Мобиком корпорацийн гүйцэтгэх захирал

Б.Мөнхзориг Мобиком корпорацийн бизнес хариуцсан дэд захирал

А.Даваасүрэн Мобиком корпораци Стратеги, Төслийн Удирдлагын албаны захирал

Б.Ашима Мобиком корпораци инженер

Л.Батболд Мобиком корпораци жолооч

Б.Баярбаатар Мобиком корпораци жолооч

Д.Энхмягмар жолооч

Б.Оргилболд орон нутгийн иргэн

Д.Даш Халх сумын эмнэлгийн эрхлэгч

Б.Амар орон нутгийн иргэн

З.Алтаннаран жолооч... эдгээр 14 хүн яг гал гарсан бүсэд хамт явж байжээ. Орон нутагт ямар нэгэн томоохон арга хэмжээ болоход сумын удирдлагууд, төрийн байгууллагуудын төлөөллүүд бүгд л дагалдан явдаг. Энэ жишгээр л хотоос очсон, хөдөөнөөс цугласан хэсэг хүмүүс нээлтийн арга хэмжээнд оролцсон аж.

Мобиком корпораци болсон үйл явдлын дараа мэдэгдэл гаргасан ч тэр нь олон нийтийнэгдүүцлийг улам дэвэргэх шиг болсон. Уг мэдэгдлийн агуулга, монголын нийгмийн сайн сайханд олон жил хөрөнгө оруулж ирснээ сануулсан, ерөнхийдөө сэрүүн өнгө аясүнэртүүлж байснаас болсон болов уу. Араас нь харин тус корпорацийн гүйцэтгэх захирал, ноён Ясухиро Очи монголчуудаас уучлал гуйн мэхийж, улмаар хохирлыг барагдуулах болно хэмээн мэдэгдээд байгаа юм. Мобикомын гаргасан мэдэгдэл тус корпорацийн албан ёсны сайтад тавигдаагүй байгаа болохоор та бүхэнд ахин уншуулж төвдсөнгүй.

Тэднийг тул агнахаар явсан, загасчилсан хэмээн хардаж байгаа ч үнэндээ амжаагүй болов уу. Бид Халхгол суманд ажиллаж байхдаа олон хүнтэй уулзаж, нийтийн хардлагад хариулт өгөхөөр тодруулга авсан ч нэг ч хүн тэднийг ан ав хийсэн талаар ямар нэгэн баримт өгүүлсэнгүй.

Биднийг “Гурван голын бэлчир”-т очиход мобиком корпорацийн удирдлагын унаж явсан "Nissan Patrol-Y62" маркийн автомашин газар дээрээ байсан юм. Уг машин шатсан байдалтай байсан бөгөөд 99-11 УНН гэх улсын дугаарын тэмдгийг нь авч явсан байв.

2026 оны дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн монголын харилцаа холбооны ууган оператор болох “Мобиком Корпораци” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж буй Ясухиро Очи гэж ингэхэд хэн бэ. Тэрбээр Японы нэр хүндтэй их сургуулиудын нэг Кэйо их сургуулийг (Keio University) социологи, соёл хоорондын харилцааны чиглэлээр төгссөн ажээ. Японы харилцаа холбооны томоохон компани болох KDDI-д борлуулалтын менежер, группийн менежер, ерөнхий менежер, корпорацийн борлуулалт хариуцсан захирлаар ажиллаж байсан, харилцаа холбоо болон технологийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай мэргэжилтэн юм байна. Түүний тухай чөлөөт цагаараа ан ав хийдэг, ууж цэнгэдэг гэх мэт интертаймент мэдээлэл одоогоор байхгүй байна.

Нээлтийн арга хэмжээнд Халхгол сумын засаг даргын орлогч Д.Эрдэнэдэлгэр, бүс нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Дорнод аймгийн ИТХ-ын дарга Г.Цолмон нар оролцсон ч энэ баг шууд сумын төв рүү салан явцгаажээ. Гэвч олон нийт парламентын гишүүн У.Отгонбаярыг мобикомын багтай хамт явсан, гал түймэр гарахад тэнд байсан хэмээн хардаж байгаа юм. У.Отгонбаяр нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү учраас түүний нэр энэ сэдэв дотор тасралтгүй яваад байна гэж дүгнэх хүмүүс олон байгаа ч тэр сонгогчдыг төлөөлөн ажиллаж буй УИХ-ын гишүүн хүн гэдэг дээр иргэд илүү анхаарлаа хандуулж байгаа биз ээ. Тийм ч учраас гал гарахад газар дээр нь байсан хүмүүсээс олж уулзах гэж чамгүй хөөцөлдөв.

Одоогийн байдлаар гишүүн өөрөө гал гарсан хэрэгтэй ямар ч холбоогүй, тэр багтай хамт яваагүй хэмээн мэдэгдээд байгаа.

Халхгол суманд биднийг очиход Мобиком корпорацийн баг аль хэдийн буцсан байв. Тиймээс машин шатах үед яг хамт байсан нь олон гэрчийн яриагаар батлагдсан тул, сумын ерөнхий эмч Д.Дашийг олж уулзсан юм.

Халхголын эмнэлгийн эрхлэгч гэх нэлээд түгшсэн байдалтай, даруухан бор залуу намайг ороход сууж байв. Ингээд бид уулзлаа. Эмч маань видео бичлэг битгий хэл зураг ч даруулахыг зөвшөөрсөнгүй. Ингээд цөөн хором ярилцах боломж олгосон юм.

Сумын эмнэлгийн эрхлэгч, их эмч Д.Даш: Үнэхээр хэцүү байдаг юм байна

- Дархан Цаазат Нөмрөгийн бүс нутагт машин шатаж их түймэр дэгдээд байна. Гал алдсан газар дээр нь, тэр багтай хамт явж байсан 14 хүний нэг нь та юм байна. Яг юу болсон талаар мэдээлэл авахаар зорьж ирлээ.

- Таван машин явж байсан, би бол хамгийн арын машинд явж байсан л даа. Нэг машин маань нэлээн урд, бид цувааны ард. Мобиком группын тэр шатсан машин цувааны дунд хэсэгт явж байсан. Надаас бол нэг километр хэрийн зайтай. Нэг харахад араас нь утаа уугиж байхыг бид харсан. Тэгээд яав ийв болоод тойрог дээр зогссон. Арын хоёр дугуйны голоос л утаа олгойдоод эхэлсэн.

- Машины хамар шүргэсэн өндөр өвстэй газар шүү дээ. Тэгээд хуурай, хатсан, халчихсан өвс...

- Тийм. Нэг машинаа түрүүлээд давхиад явчихсан машин руугаа дуудах гээд явуулсан. Тэгээд үлдсэн хэд нь машинуудаа холдуулж тавиад л гартаа баригдсан хөнжил гудас, савтай ус юу байгаагаа барьцгаагаад л унтраах гээд нүдэж эхэлсэн. Машины шалавч, өмсөж явсан хүрэм юу байдгаа бариад л орцгоосон. Хоёр ширхэг галын хор байсан. Тэр маань юу болох билээ. Шороо цацаж үзсэн. Өвсөнд ассан гал хурдан яваад байсан болохоор машинтай зууралдах цаг үнэндээ байгаагүй. Өвснийхөө галыг л бүгдээрээ цохиод байсан. Харамсалтай нь салхины эргэлт маш хүчтэй болж ирсэн. Ингээд үнэхээр хүчрэх боломжгүй болсон.

- Түлэгдсэн, шархадсан хүн байгаа юу?

- Байхгүй. Түймэр ассан энэ өдрүүдийн долоо хоногт нь би өөрөө явсан. Маш олон хүн ажилласан болохоор тэдний аюулгүй байдалд анхаарах, заавар зөвлөмжөөр хангаж ажиллах ёстой. Арав гаруй бүлгийн 150 орчим хүн ажиллалаа. Дээр нь газрын хувьд хол, бартаа ихтэй. Ийм газар хүмүүс ажиллаж байгаа учраас тэнд хүмүүс эрсдэх аюултай. Зөвхөн түлэгдэлт гэхээсээ илүү тэр их утаан дотор хүмүүс явган ажиллаж байгаа болохоор хэцүү шүү дээ. Миний хувьд жолоочтойгоо хамт долоо хоног ажиллаад ирлээ.

- Таныг дөнгөж ирээд байхад ингэж төвөг удаж байгаад уучлаарай. Ер нь тэр гал гарсан өдөр таны явж байсан багт архи уусан, архидан согтуурсан явдал байсан уу?

- Үгүй. Архи дарс уусан, согтуу хөлчүү явсан юм огт байхгүй. Яагаад бас ийм худал мэдээллүүд түгэж байгааг гайхаж л байна. Үнэхээр бүгдээрээ маш их цочирдсон, сандарсан, гартаа таарснаа бариад л орцгоосон.

- Машин дэлбэрсэн үү?

- Хоёр гурван удаа түс тас гээд дугараад л байсан. Яг айхтар том дэлбэрэлт бол болоогүй. Үлээгч ирэнгүүт аваад цаашаа галаа хөөгөөд би явсан. Дараа нь дэлбэрсэн эсэхийг мэдэхгүй байна.

- У.Отгонбаяр гишүүн та нартай хамт явж байсан юм уу?

- Байгаагүй. Мобикомын улсуудыг нь танихгүй, гишүүнийг бол мэдэх учраас танина.

- Түүнийг байсан л гэж ярьцгааж байна.

- Мобикомын манай нутагт хэрэгжүүлж байгаа төслийн нээлт болсон байхгүй юу. Яг тэр нээлтийн арга хэмжээн дээр бол У.Отгонбаяр гишүүн байсан. Арга хэмжээ дуусаад шууд буцсан. Би хэдийгээр энд ажилладаг ч “Гурван голын бэлчир”-т анх удаа очсон юм. Утсаараа зураг дарж, байгалийн хосгүй сайхныг бишрээд ангайсан амьтан л мөрөөрөө явж байсан юм. Үнэхээр хэцүү байна.

Ингээд бидний яриа өндөрлөж шинэхэн, гоёхон эмнэлгээс гарлаа. Олон жилийн өмнө очиход Нутгийн ордон, Соёлын төв, эмнэлэг, цэцэрлэг бүхий энэ орчин байгаагүй. Сайхан орчин үүсчээ. Гэхдээ бүгд түймэрт яваад эл хуль.

Бид Халхгол суманд ажиллахдаа түймрийн голомтоос ирэх хүмүүсийг хүлээж нэг хоносон. Хоёр гурван хүнээс яриа авснаас сумын эмч яг тэр цэг дээр байсан хүн учраас энд яриаг нь орууллаа. Эмч залуу их айсан, сэтгэл санааны хувьд цохилтонд орсон нь илт байв.

Баруун гар нь түлэгдэлтээс үүдсэн шархтай, урьд өмнө үзээгүй гамшгийн газар олон хоног ажиллаад ирсэн түүнийг удаан ээрч төвдсөнгүй.

Гал авалцаж шатсан "Ниссан Патрол Y-62" тэр автомашин явж байх замдаа хоёроос гурван удаа зогсож доогуурх өвсөө авч байхыг ард явсан машины хүмүүс харсан байна. Техникийн бүрэн бүтэн байдал зэргийг шалгах ёстой газрууд нь шалгасан биз ээ.

Тэр газар бол машины хамар шүргэсэн, морьтой хүний хормой түрий тэр чигээрээ өвсний өнгө будаг болдог өндөр өвстэй газар. Дээрээс нь өвс маш их хатсан, хуурай, мөн халсан байж... Ийм орчинд гал нэг л дэгдвэл баригдахгүй. Хамгийн харамсалтай нь чийг юу ч байхгүй, салхины хурд өндөр байж...

“Гурван голын бэлчир” маань одоо бол үнс нурам хийссэн, гуниг харуусал бүрхсэн хөндий болсон. Юу үнэн, энэ үнэн.

Яг машин нь шатсан, түймэр анх дэгдсэн газар явж байсан Монгол Улсын Боомтын захиргааны дарга Э.Гантулга, Боомтын захиргааны Халхгол дахь төлөөлөгч Ц.Насанхүү гэдэг эрхмүүдийг харин бид хайгаад олсонгүй. Хотод суудаг дарга бол буцсан. Харин Халхголд бүртгэлтэй Ц.Насанхүү алга. Түүний нэр Дорнодоос дэгдээсэн мэдээллийн түймэр дундаас ч цухуйхгүй байгаа нь анхаарал татсан юм л даа.

Яагаад хайсан гэвэл Сүмбэр авто замын боомтын захиргаа нь Монгол Улсын зүүн хязгаар, Дорнод аймгийн Халхгол сумын нутагт байрлах Сүмбэр боомтын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах, хөгжүүлэх, дэд бүтцийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцдаг төрийн байгууллага юм. Сүмбэр боомтыг өндөр хурдны шилэн кабелийн сүлжээнд албан ёсоор холбох ажлыг хамтран,хариуцан гүйцэтгэсэн газар шүү дээ. Монгол Улсын Боомтын захиргаа, Мобиком хоёр шинэ төслөө дуусгаад нээлтийг нь хийсэн гэсэн үг. Тус боомтын байршил нь Дорнод аймгийн Халхгол сумын нутаг, Чойбалсан хотоос 460 км зайд оршдог. БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хянган аймаг, Рашаант хотын Рашаан боомттой хиллэдэг юм. Ангиллаараа бол Олон улсын зэрэглэлтэй, авто замын боомт. Үйл ажиллагаа нь түр буюу улирлын чанартай. Нэвтрүүлэх чадал нь өдөрт 50–80 тээврийн хэрэгсэл, 100–250 зорчигч нэвтрүүлэх хүчин чадалтай. Улирлын чанартай үйл ажиллагаа явуулдаг болохоор жилд дунджаар 76 хоног ажилладаг бөгөөд үндэсний баяр наадам болон бусад тэмдэглэлт өдрүүдээр Хилийн боомтын захиргааны шийдвэрээр түр хаагддаг. Анх байгуулагдсан зорилго нь хил дамнасан болон бүс нутгийн аялал жуулчлал, худалдааг хөгжүүлэх зорилготой. Халхгол сумын Боомтын захиргааны төлөөлөгч Ц.Насанхүү нь энэ сумын иргэдийн хурлын дарга байсан, засаг даргад өрсөлдөж байсан, эрх баригч намын орон нутаг дахь нөлөө бүхий тоглогчдын нэг.

Ц.Насанхүү ингээд сураггүй болохоор сумын цагдаагийн төлөөлөгчтэй уулзлаа. Гэвч тэр ярилцлага өгөхийг зөвшөөрсөнгүй. Хэрэг бүртгэлт төвд хийгдэж байгаа, би мэдээлэл өгөх ёсгүй гэх товчхон яриа бидний дунд болов.

Хүчний байгууллагынхны энэ байр суурийг хүндэтгэж үзэх ёстой юм. Цагдаа, Хилийн цэрэг гээд бүгд тушаал гүйцэтгэгчид. Тиймээс тугийн дор жагсаж, тушаалын дор амьдардаг гэсэн үг. Тэд юу ч ярих эрхгүй. Тэр бүү хэл өөрийгөө яаж ч хэлмэгдэж, хэрхэн хайр найргүйгээр гүтгэгдэж, сэтгэл санаа, нэр төрөөрөө хохирч байсан ч үг дугарах ёсгүй. Бичигдсэн хуулийг нь уншаагүй ч бие биетэйгээ толхилцон ажиллаж ирсэн хоёр тал бол нэг талаас эд, нөгөө талаас сэтгүүл зүй юм. Тэгэхээр тэднээс хариулт нэхэн ээрэх боломжгүй.

Дорнод аймгийн Халхгол суманд байрлах, Монгол Улсын баатар, маршал Х.Чойбалсангийн нэрэмжит Хилийн цэргийн...дугаар отрядын дарга Хурандаа Б.Гантөгсийг хууль бусаар нэвтрэх зөвшөөрөл өгсөн гол буруутан хэмээн шошголоод олон нийтийн сүлжээ рүү шидэж өгчээ. Нэгэнт улайссан нийгмийн сэтгэл зүй тунгаах чадвараа алддаг. Энэ сиймхийг завсрын тоглогчид харин сүрхий ашиглах шиг боллоо.

Отрядын дарга энэ залуу бол Монголын Хилийн цэрэгт шинэ хүн биш. Түүнийг Хил нь ч, Халхгол нь ч мэднэ. Түүнээс яриа авахыг хүссэн ч тэрбээр “Надад юм ярих эрх ч, шаардлага ч байхгүй. Бид зөвшөөрөлгүйгээр хэвлэл мэдээлэлтэй харьцах эрхгүй” гэх товчхон хариултыг өгсөн юм.

Ер нь зөвшөөрөл олгох эрх түүнд байсан уу гэдгийг бид шалгаж үзэх ёстой учраас Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Хилийн тухай хууль, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль зэрэг холбогдох хуулиудыг сөхөж үзлээ. Өнөөдөр олон нийтийн сүлжээнд “өлгүүлж” байгаа хурандаа Хилийн тухай хуулийн дагуу л зөвшөөрөл олгож.

Мобиком компанийн захиргааны ажилтнаас албан бусаар тодруулахад тус группын гүйцэтгэх захирал Б.Отгончимэг аравдугаар сарын тавны өдөр албан бичгээр хүсэлт гаргасан юм байна. Хүсэлт нь Нөмрөгийн заставт шинээр тавигдсан Мобикомын сүлжээний тархалтыг шалгах, Нөмрөгийн үзэсгэлэнт байгальтай танилцах зорилгоор зөвшөөрөл хүссэн агуулгатай. Зөвшөөрлийг аравдугаар сарын 6-8-ны өдрүүд гэсэн хугацаатайгаар Халхголын …. дугаар отрядын дарга олгож. Үүссэн харилцаа энэ. Нөгөө талаас нь бол Халхгол сум болон Сүмбэр боомтын чиглэлд шилэн кабель татах, 4G сүлжээ оруулах дэд бүтцийн төслийг хэрэгжүүлсэн үйл явдал болсон гэдгийг ахин сануулъя. Энэ нь Халхголын хилийн отрядын бүх заставыг Мобикомын өндөр хурдны сүлжээнд холбох төсөл юм шүү дээ. Ийм үед Хилийн цэрэг зөвшөөрөл олгохгүй байх ёстой гэвэл энэ нь ямар ч логикгүй яриа юм. Ердөө л энэ.

Ташрамд нь бяцхан хазайхад Хилийн цэрэг бол онцгой, өвөрмөц алба. Хэн дуртай нь ноцож, бас эрхэлж, элдвээр авирлаж, мөн дур зоргоо асган халдаж байдаг алба бүр биш.

Манай орон нутгийнханд нэг увайгүй зан байдаг. Орон нутагтаа байгаа цэргийн ангиудаар юм л бол ажлаа хийлгэнэ. Гал усны гамшиг, зуд турхан бүхэл үед дайчилна. Хилийн цэрэг бол Монгол Улсын хилийн халдашгүй, дархан байдлыг хамгаалах үүрэг хүлээсэн тусгай хүчний алба гэдгийг сануулмаар байна. Бид аливаад буурь суурьтай хандаж баймаар байна. Хайчилж хяргаж болохгүй, халдаж дайрах ёсгүй юм бүхэндээ халддаг, бүр утга учиргүй ноцдог байдлаа хаа хаанаа бодох цаг иржээ.

Энэ зун нэгэн сумын төв рүү орж явтал нутгийнхны их шүтээн бүхий овоо, түүнийг тойрсон орчныг Хилийн цэргийнхэн цэвэрлэж, янзалж байхыг хараад үнэхээр дургүй хүрч билээ. Халуун наранд аялагчдын буудалладаг нурж буй модон асрыг нураагаад шинээр барьж, элдэв хог новшинд дарагдсан шүтээнийг нь хилчид цэвэрлэж байхыг харах үнэхээр гутмаар байсан. Тэр суманд очих болгондоо байж болох бүх хогоороо шүтээнээ булчихсан, асар нь өмхөрч, хог новш, халгайндаа дарагдаад унах дөхсөн байхыг хараад дургүй хүрдэг байсан юм. Орон нугийн удирдлагууд нь юугаа хийж байдаг юм бэ. Тэдний хог новштой хилийн цэрэг ноцолдох ёстой юм уу гэж бодогдоод, бүр шатаад явсан юм. Орон нутгийн удирдлагууд гэж ер нь хуйгаараа гишүүн дагаж давхидаг, нутаг орны иргэдээ хөсөр хаячихсан, иргэдийн хурлууд нь ах дүү амраг садангийн хэлхээтэй хэдэн хүн суучихаад жүжиж байдаг инээдмийн газрууд болон хувирчээ.

300 мянган гишүүнтэй хэмээн ханхалздаг манай яруу алдарт МАН тэднийг ийм л амьгүй албатууд болгон хувиргаж орхисон нь энэ. Халх гол ч ялгаагүй. Засаг даргаар хэдхэн хоногийн дараа батламжлагдах гэж байгаа гэх хадаг шиг намирсан нэг залуу сууж байх юм. Өмнө нь сумынхаа ИТХ-ын дарга байсан гэнэ. Тэр хүнд нутагт нь болж байгаа гамшиг бол ёстой өчүүхэн ч падлийгүй санагдсан. Бүр бүх хэлэмжээрээ шүү. Унтлагын ч юм шиг хос ногоон хувцастай, надтай тааралдсан цорын ганц түймрийн утаа ханхлуулаагүй, дээд гурилын мантуу шиг цэвцгэр дарга арын өрөөндөө хүүхдээ тоглуулсан шиг тийнхүү жарган суухтай таарсаан. Тэр намайг бушуухан засаг даргын орлогч эмэгтэйн өрөө рүү чиглүүлснээр би хатагтай Д.Эрдэнэдэлгэртэй уулзсан юм.

Сумын захиргаа болгонд нэг ийм ажил нь гарт нь орчихсон, бүх юмны учрыг олдог, яг таг, яс тас эмэгтэй дарга байдаг даа. Д.Эрдэнэдэлгэр тэдний нэг. Түймэрт 150 орчим хүн ажиллалаа. Гамшиг хохирол амслаа. Одоогийн байдлаар манайхаас гэхэд 26 сая төгрөгийн зардал гараад байна гэх мэтээр дуржигнуулснаар бидний цөөн хором дууссан.

Хилийн хуулийг нь уншихаар “Хил орчмын нутаг дэвсгэрийн төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэдэд туслалцаа үзүүлэх...” гэсэн заалт байдаг юм байна. Энэ заалтыг авч хаях хэрэгтэй санагдсан өдрүүд байлаа. Дампуу, зарчимгүй, шүтдэг шүтээндээ хүртэл хулхи ханддаг, архины шил, хог хаягдлаараа шүтээнээ булж хаяад явцгаадаг шигээ бүх юманд хуурамч, арчаагүй ханддаг манайхны чанар ядах юмгүй юм болгоноос илэрч байдаг нь хувь заяаны шоглоом юм даа. Тэд юм болгондоо Хилийн цэргийг хөдөлгөчих санаатай, хамаг ажлаа хийлгэдэг, хатуу хөтүүдээ туслуулдаг ч яг асуудал гарахад хэзээ ч хамгаалдаггүй. Бүр нийлээд зохиол бичин түрдэг. Ийм түрлэгүүд л монгол орноор дүүрэн түрхэрэв. Хөлд нь хүн чанар, ёс зүйгээхаяж өгөн дээр дооргүй алалдаж байна. Монголчуудын гэх ёс зүйтэй, нуруутай, нэг тийм сайхан “соёл” ер нь хэзээ тогтох юм бол доо.Битгий л удаасай билээ.

Энэ удаагийн томилолт маань ийнхүү гунигтайхан дууслаа. Эргээд очно, баян хангайдаа... Энгэр бэлээр нь алхана, гэхдээ энэ өдрүүд шиг халаглаж биш...

Ингээд сурвалжлагаа “Бид зүгээр нэг хэсэг газар шатсан тухай асуудал юм шиг энэ хэрэгт хандах ёсгүй юм. Монгол орны байгалийн унаган төрхөө хадгалж үлдсэн, эрдэнийн шигтгээ шиг цөөхөн газруудын маань нэг, дэлхийд ховор амьтдын амьдрах орчин, зөвхөн энэ нутагт л ургадаг ховор нандин ургамлын ханат өлгий маань гад өртлөө. Тиймээс түймрийн хамрах хүрээ, Монгол Улсад учирсан хохирлын бодит хэмжээг албан ёсны судалгаахийж, мэргэжлийн байгууллагуудын үнэлгээгээр тогтоох ёстойг иргэд байнга сануулах ёстой билээ. Бид зөвхөн ой, хээрийн бүсийнхээ хэсэгхэнийг алдаж байгаа юм биш. Байгалийн олон мянган жилийн хувьслын явцад бүрэлдсэн амьд ертөнцийн нэгээхэн хэсгийг алдах эрсдэлтэй нүүр тулж байна”гэсэн мэргэжлийн судлаачийн үгээр өндөрлөе.

Олон хоногийн их түймрийн голомтоос буцаж явна. Шатсан талыг, шархадсан хөндийг шархирч туулав.

Нөмрөгийн замд шанаа дагасан нулимс шиг тунгалаг Дэгээ гэж гол урсдаг. Жижигхэн хөөрхөн гүүр нь урлаг шиг... Дэгээ гол бол Халх, Нөмрөгийн сав газрын цуутай голуудын нэг юм. Хавтгай Өндөр уулаас эх аван Нөмрөгийн Дархан цаазат газрын хилийн гадна талаар зүүн хойш чиглэлтэйгээр урсан явсаар Халх голд ирж цутгадаг.

Залбирлаа шившсэн энэ голд заавал би иргэж очно. Ирэх зам, буцах зам хоёр яагаад ч юм ялгаатай байдаг. Ялгаа бол энэ орчлонгийн том балансуудын нэг билээ. Ийн буцаж явна би.

Дорнод монголын их тал, зол баяр, зовлон жаргалыг зоргоор нь шингээн орших амар амгалан, агуу их мэнэнгийн тал жаргах нарны туяан дор юуг ч үл ажран оршдогоороо оршин байна. Мэнэнгийн талыг туйлж биш, туулж бардаг.

Бодол шивнэн дүнсийж байдаг, бов бор тал минь. Болсон болоогүй, босож суусантай ханьсдаггүй, борвийг бохийлгож, богиныг уртасгаж, нарыг өөрөөсөө мандуулж, бас тэврэн жаргаадаг өнө мөнхийн буурал тал...Сэтгэлдээ би ийн шившин залбирч явав.

Мэнэнгийн Их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй...

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэг

10/20/2026

Үргэлжлэл бий

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?
Өнөөдөр бараг 80 хувь нь шатчихаад байгаа Нөмрөгийн дархан цаазат газар бол Монгол орны өөр хаана ч байхгүй Манжуурын ургамлын элементийг агуулсан цорын ганц унаган нутаг юм байна. Монгол Улсад нэн ховордсон, зөвхөн энэ бүс нутагт голлон тархсан уссурийн хандгай болон цэнгэг усны экосистемийн амин чухал үзүүлэлт болох голын халиу зэрэг амьтдын амьдрах үндсэн орчин нь юм байна. Яг энэ бүс нутагт 57 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэнээс 15 нь бүс нутгийн болон олон улсын хэмжээнд ховордлын статустай гэдгийг иргэд тэр бүр мэддэггүй. Дорнодынхон маань өөрсдөө ч анзаардаггүй.

Намар шиг сэтгэл татам улиралд алсын томилолтод явах нь сэтгүүлч хүнд олз бөгөөд жаргал билээ. Хадлангаа авч байгаа ханхар эрсийн майханд зочилж, өвс ногоо ханхлуулсан хээрийн цай ууж, ууттай хүнсээ дундаа тавиад хээ шаагүй хүүрнэлдэн суухын хамжааргагүй сайхныг ямар гэж сананаа... За, тэгээд ургац хураалтын талбай бол тэр чигээрээ догдлол. Болсон буудайны үнэр хавь орчныг хулдаад л...ай аргагүй сайхаан.

Харин энэ удаа олон жилийн дараа Дорнодын их тал руу сэтгэл түгшин давхиж явна. Дархан цаазат их Нөмрөгийн бүс галд автжээ. Ой хээрийн түймэрт нэг биш удаа явж байсан ч яг Монгол Төрийн дархалж хамгаалсан онцгой бүсэд ийм их гарз хохирол нүүрлэж, олон хоног хүмүүсийн хүчийг шавхсан их түймрийн голомтод ажиллаж байсангүй.

Намрын сүүл сарын шинийн дөрөвний хээнцэр саран мэнэнгийн дүнсгэр их талын дээр тэнгэрт дүүжлээтэй сүүжин ээмэг шиг гялбалзан байх үзэсгэлэнт шөнөөр унаанд дайгдан давхиулж явна. Намайг тэнд юу хүлээж буйг мэдэх юм алга аа...

Улаанбаатараас гамшиг болсон бүсэд очих хүсэлтэй байгаагаа маш олон газар хандаж, гуйж гувшин зурвас бичиж үзэв.

Дарга даамлууд үндсэндээ мэдээлэлгүй байх нь сонин. Эсвэл тэдэнд огт хамаагүй юм шиг зэнзийрхэх нь бүр ч эгдүү хүрэм.

БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга “Түймэр унтарчихсан” гэх үгээ надад нэг тийм дооглонгүй аясаар, араас нь “Танай яамнаас эксперт гарсан биз дээ” гэх асуултын маань хариуд “Шаардлагагүй, түймэр унтарсан. Манай орон нутгийнхан ажиллаж байгаа” гэх үгээ нэг тийм дээрээс, асар ихэрхсэн өнгөөр хэлсэн юм. Энэ бол аравдугаар сарын 13-ны өглөө болсон яриа. Гэвч манай сонины баг Дорнодод хөл тавихад түймэр асаж л байв. Шөнийн харанхуйд гал хаана асаж байгааг харж ядах юмгүй л дээ.

Тэнд шөнө өдөргүй тал талаас цугласан хүмүүс түймрийг нүдэж байхад дарга даамлууд эс мэдэн суух нь энэ цагийн төр барьж буй хэдийн хөрсөн дээрх зовлонгоос хөв хөндий оршдог үнэн төрх нь юм. Гайхаж эмзэглэх ч шаардлагагүй. Тэд иймэрхүү л хэмжээтэй нөхөд, цаашдаа ч ийм л байх ноход.

Бид 30 хэдэн цаг явж байж Нөмрөгийн их сав газрын гурван голын бэлчир дээр хүрсэн. Энэ бол аравдугаар сарын 14-ний өглөө.

Дорнод Монголын Нөмрөгийн их дархан цаазат газар гэж ингэхэд яг юу юм. Яагаад, ямар агууламжийг нь тэгтэл онцолж Монголын Төр дархлан хамгаалдаг юм бол...Эхлээд энэ асуултад хариулах ёстой биз ээ.

Нөмрөгийн хөндийг Их Хянганы уулархаг мужийн өвөрмөц гайхамшигт бүтэц, мөн бурханаас бидэнд заяасан онцгой баялаг тогтоц бүхий агууламжийг шингээсэн эталон бүс нутаг болохын хувьд, түүний ой хээрийн бүсээс Төв Азийн хуурай хээрт шилжих шилжилтийн онцлогийг унаган төрхөөр нь хамгаалах, мөн Хянганы экосистем, Манжуурын ан амьтан, ургамлын аймгийг иж бүрдлээр нь хадгалан хамгаалж үлдэх зорилгоор улсын тусгай хамгаалалтад авсан юм.

Энэхүү өвөрмөц бүс нутгийг анх 1992 онд улсын тусгай хамгаалалтад авч, улмаар 1995 онд Дархан цаазат газрын ангиллаар баталгаажуулсан байдаг нь ийм учиртай.Тэгэхээр хамгаалах үүрэг маань Монгол Төрийн хуулиар оногдсон хариуцлага гэсэн үг.

Манайхан юм л бол хэнэггүй, тэнэг гэхээсээ илүү үүрэг хариуцлагын тухай ямар ч бодолгүй, бүр ойлголтгүй хүмүүс гэдэг нь замд тааралдсан захын хүмүүсээс, энд цахим ертөнцөд мангарлаж байгаа сүргээс илхэн харагдах юм.

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй дээ. Юун сүртэй юм. Хойтон сэгсийтэл ургаад л ирнэ. Мөн ч баян хангай шүү дээ гэж ирээд парвайтал инээж тэнэглэнэ. Тэрийгээ нэг их юм үзсэн, баавар хүн гэж ойлгуулахаар хичээхийг яана.

Тэгэхээр өнөөдөр анхаарлын төвд байгаа Их Нөмрөгийн ай савыг төрийн бодлогоор дархан цаазат газар болгож хамгаалалтад авсан гол шалтгаан, онцлогуудыг сануулах нь зүйн хэрэг биз ээ.

Өнөөдөр бараг 80 хувь нь шатчихаад байгаа Нөмрөгийн дархан цаазат газар бол Монгол орны өөр хаана ч байхгүй Манжуурын ургамлын элементийг агуулсан цорын ганц унаган нутаг юм байна. Монгол Улсад нэн ховордсон, зөвхөн энэ бүс нутагт голлон тархсан уссурийн хандгай болон цэнгэг усны экосистемийн амин чухал үзүүлэлт болох голын халиу зэрэг амьтдын амьдрах үндсэн орчин нь юм байна. Яг энэ бүс нутагт 57 зүйлийн хөхтөн амьтан бүртгэгдсэнээс 15 нь бүс нутгийн болон олон улсын хэмжээнд ховордлын статустай гэдгийг иргэд тэр бүр мэддэггүй. Дорнодынхон маань өөрсдөө ч анзаардаггүй.

Түймэр бол Дорнодын нэг хэсэг нь болчихсон юм шиг, энэ аймшигт гамшигт дасан зохицчихсон юм шиг аашилцгаах нь үнэндээ утгагүй хэрэг юм.

Энэ дагшин омголон газар чинь шувуудын диваажин юм байна. Уяран хайлмаар гайхамшгийн ертөнц юм байна.Нийт 263 зүйлийн шувуу бүртгэгдсэнээс 181 зүйл нь энд өндөглөн зусдаг гээд бод. Алтан гургуул, тоодог, идлэг шонхор, хар өрөвтас болон зургаан зүйлийн тогоруу зэрэг ховор шувууд энд л байдаг ажээ.

Элэг эмтрэн, энэлэн хайлан зогсож байхад “Энэ чинь миний Эх Орон шүү дээ” гэж эрхгүй өөртөө хүн хэлдэг юм байна.

Нөмрөгийн хөндий нь байгалийн ийм эмзэг, өвөрмөц тогтоцтой экосистем учраас хүний үйл ажиллагааны нөлөөллөөс хамгаалж, зөвхөн эрдэм шинжилгээ, судалгааны зорилгоор ашиглахаар "Онгон бүс"-ийн дэглэмтэйгээр хамгаалагддаг. Тэгэхээр тэр орчин бүхэлдээ галд өртөж, хөрс хуй нь гэмтэн шархдаж, амьтад нь амь зулбан бүлтэлзэж байхад “Хавар ургадгаараа ургана, битгий уянгал” гэж дөвчигнөх нь тэнэглэлээс өөр юу ч биш шүү. Монголчууд биднийг ийм болохоор л дуртай нь ирж тоглоод сурчихсан юм.

Түймэр хуйхалсан газраар үнс нурам үсчүүлэн явсаар Их Нөмрөгийн үүд нь болох Гурван голын бэлчир дээр хөл тавьж, хиншүү хярвас дунд талхлагдан байх сэтгэл шимшрэм энэ газар юу хэлэхээ мэдэхгүй зогсож байнам.

Галаас нуугдаж үлдсэн ганц нэг модтой хэсгээс буга урамдаж, шувууд нэг нэгээрээ элэн халин нисч, өвс нь халиуран, өнгө сүр нь сүлэлдэн байдаг Гурван голын бэлчирээр хар утаа суунаглан барайж, хүйтэн салхи цурамд оруулсан галыг дээш нь юу юугүй авч шидчих шахам хилэгнэн байхыг үзэх мөн ч харуусалтай...

Нөмрөгийн Гурван голын бэлчир гэгч нь юугаараа тэгж халаглан уйлмаар газар юм бэ гэх элийрсэн асуултанд одоо би хариу өгье.

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг болох Нөмрөгийн Дархан цаазат газарт оршдог байгалийн үзэсгэлэнтэй, онгон дагшин газруудын нэг нь энэ Гурван голын бэлчир билээ. Энэ бэлчирт Нөмрөг гол, Бүр гол буюу Болийн гол, бас Галдастайн голууд нийлж нэгддэг юм. Ингэж Нөмрөг голыг үүсгэдэг гэж хэлж болно.

Нөмрөгийн энэхүү сав газарт далайн түвшнээс дээш 1000 метр орчим өндөрт өргөгдсөн дэнж дээр өр зүрх шиг цохилон байх амин гоо хэсэг бий. Тэр уран зураг шиг хэсгийг  Гурван голын бэлчир хэмээн нэрлэдэг юм. Байгалийнхаа хувьд онгон төрхөө хадгалсан шугуй, ойн бүс, амьтан ургамлын баялаг тогтоцтой. Нөмрөгийн Дархан цаазат газрын хамгийн үзэсгэлэнтэй хэсгүүдийн нэг гэгддэг.

Шархдаж, ёолсон хамгийн хүнд үедээ ч сайхан нь дарагдаж ядан байх энэ бэлчирт би зогсож байна. Гоо үзэсгэлэн гэдэг энэ ертөнцийн хамгийн хүчтэй ойлголтуудын нэг гэдгийг бууж өгөн зөвшөөрөхөөс өөр арга алга. Нурман дундаас өндөлзөн байх халхын тансаг хангайг харин би нулимстай нүдээр ширтэж байна. Хүмүүс биднийг хүн төрхөө алдан, харгис хатуугаа дэлгэн, хамгийн муу муухайдаа угаартан байх зуур жинхэнэ гоо үзэсгэлэн энд тэсэхийн хүч, тэврэн унамаар тэнхээгээ харуулан, хайр харууслаар сүлрэн байхыг үзэв, би.

Харин зарим маань хээв нэг “2022 онд яг энэ газар мөн л том хэмжээний гал гарсан, 2025 онд бас гарсан. Энэ жил бол тэр чигтэй шатлаа. Тэгэхээр хойтон бүр илүү сайн өвс ургадаг” гээд амныхаа зоргоор чалчих нь дэндүү хөөрхийлөлтэй харагдана.  Хэдэн жил дараалан их түймэрт өртөж байгаа газрын экосистем гэдгийг эрхбиш бодно биз ээ. Бид юугаа алдаж байгаагаа сайтар дэнсэлж, аажмаар устан сүйтгэгдэж байгаа баялгаа, тэр тусмаа төрийн хуулиар цаазлан хамгаалсан бүс нутгуудаа ямар хэмжээний сүйрэлд өртчихөөд байгааг эргэцүүлэх ёстой шүү дээ.

Уур амьсгал, ус голоо бид ярихгүй байна. Зөвхөн хөрсөн дээрхээ л харж халаглацгааж байгаа. Уур амьсгалын систем эргэж буцахгүй сүйрлийн ирмэг дээр байгааг дэлхийн эрдэмтдийн нэгдсэн холбооноос гаргасан BioScience сэтгүүлийн тайлангаас харж болно.

Дэлхийн амьдралыг тэтгэгч амин чухал үзүүлэлтүүд дээр аюулын харанга нэгэнт дэгдчихээд байна. Тэрхүү амин чухал үзүүлэлтүүдэд чухам юу ордог гэж үү. Үүнд агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн хэмжээ, далайн дулаарал, мөсөн голуудын хайлж буй хурд зэрэг үй олон юм багтана. Одоо дийлэнх нь түүхэн дэх хамгийн аюултай дээд цэгтээ хүрээд байгааг дэлхий дахин анхааруулж байна. Судлаачид уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн цаг агаарын асуудал биш, харин нийгмийн суурь тогтолцоог нураах аюултайг хэлж сануулж байгааг бид бодох ёстой.

Энэ үгээрээ би юу хэлэхийг хүсч байгаа вэ гэхээр экологийн хохирлыг тусад нь үнэлэх ёстой, зөвхөн галд автсан талбайн хэмжээгээр асуудлыг битгий авч үзээсэй гэдгийг тэмдэглэн үлдээхийг хүсч байна.

Шатсан талбайгаас гадна ургамлын бүрхэвч, хөрс, зэрлэг ан амьтдын амьдрах орчин, усны горим, экосистемийн нөхөн сэргэх хугацааг шинжлэх ёстой. Энэ өөрөө дэлхий нийтэд баримталдаг жишиг юм. Ер нь бол ийм хэргийг “экоцид” буюу байгаль орчныг сүйтгэх гэмт хэрэг гэж үздэг. Халх–Нөмрөгийн түймрийн хувьд  “экоцид” гэж нэрлэхээсээ өмнө бодит хохирол, үйлдлийн шинж, гэм буруу, холбогдох хуулийн шалгуурыг одоо бид нэн даруй тогтоох шаардлагатай. Хэрэв энэ хэргийг байгаль орчны хариуцлагын жишиг болгохыг зорьж байгаа бол зөвхөн “хэний машин шатсан бэ?” гэдгээр зогсож болохгүй шүү дээ.

Галын анхны шалтгаан юу байсан бэ? Автомашины техникийн гэмтэл үү, ашиглалтын алдаа юу, эсвэл өөр эх үүсвэр үү? Аюулгүй ажиллагааны ямар шаардлага үйлчилж байсан бэ? Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, гал унтраах хэрэгсэл, хуурайшилтын үеийн эрсдэлийн үнэлгээ хангалттай байсан уу?

Хэдий хэмжээний экологийн хохирол учирсан бэ? Шатсан талбайн хэмжээнээс гадна амьтан, ургамлын амьдрах орчин, хөрс, экосистемд учирсан хохирлыг үнэлсэн үү? Нөхөн сэргээх ажлыг хэн, ямар хөрөнгөөр, хэдий хугацаанд хийх вэ? Байгаль өөрөө сэргэх боломж, хүний оролцоотой сэргээн засах шаардлага, урт хугацааны хяналтыг мэргэжлийн судалгаагаар тогтоосон уу гэх асуултууд бидний өмнө тавигдах ёстой.

Халх–Нөмрөгийн энэ хэрэг дээр дэлхийн жишгээр авч үзэхэд байгаль орчинд учирсан ноцтой хохирлыг зөвхөн торгууль ногдуулаад өнгөрөх бус, галын шалтгааныг тогтоох, гэм буруутай этгээдэд хуульд нийцсэн хариуцлага хүлээлгэх, экологийн хохирлыг нөхөн төлүүлэх, байгалийг сэргээх асуудлыг цогцоор нь шийдэх ёстой юм.

Жишээлбэл, АНУ-д санаатай гал тавьсан тохиолдолд хорих ял болон нөхөн төлбөр ногдуулсан жишээ олон байна. Vанамсаргүй эхэлсэн ч хайхрамжгүй ажиллагаатай холбоотой томоохон түймрийн хохирлыг компаниудаас гаргуулсан жишээ ч олон бий. Испанид гэхэд тусгай хамгаалалттай байгалийн бүс хүний буруутай үйл ажиллагаанаас болж гамшигт өртсөн тохиолдлыг ойн түймрийн гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл гэж үздэг байх жишээтэй.

Халх–Нөмрөгийн түймрийн хувьд одоогоор хамгийн зөв алхам бол галын шалтгаан, хохирлын үнэлгээ, мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг баримтаар тогтоолгох юм. Үүний дараа л ямар хариуцлага хүлээлгэх, нөхөн төлбөрийг хэрхэн тооцох, байгаль сэргээх үүргийг хэнд ногдуулах талаар үндэслэлтэй дүгнэлт хийх боломжтой.

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт аравдугаар сарын 8-нд гарсан энэ түймэр бол “Мобиком” корпорацын автомашин шатсантай шууд холбоотой юм. Гурван өдөр унтраахаар ажилласан ч түймрийг цурманд оруулж чадаагүй, нэмэлт хүч татан оролцуулж байж аравдугаар сарын 16-ны үүрээр унтрааж дууслаа шүү дээ. Монголчууд бид гадныхан гэхээр бөхөлзөж гүйдэг, өөрсдийн эрх ашгаа өмнөөс нь босгож ирж чаддаггүй удмын гэмээр зусрын зан араншингаа энэ удаа хойш тавимаар байна. Дархан цаазат газрын байгалийн нөөц бол нийтийн өмч, нийтийн баялаг юм шүү. Байгальд учруулсан хохирол нь зөвхөн шатсан ургамлын үнэ цэнээр хязгаарлагдахгүй. Энд их хэмжээний талбай шатсан. Хөрсний элэгдэл, эвдрэл ноцтой түвшинд очсон. Амьтан, ургамлын амьдрах нөхцөл ихээхэн өөрчлөгдсөн. Гол нь тусгай хамгаалалттай байгалийн бүс өртсөн төдийгүй байгалийн маань нөөц их хэмжээгээр сүйдчихээд байна.

Байгалийн хамгаалалттай бүсийн тусгай статус нь өөрөө зөвхөн газар нутгийг хамгаалах захиргааны нэр биш, гэмт хэргийн хүндрэлийг үнэлэх хууль зүйн нөхцөл мөн юм.

Тиймээс хэдэн эрх мэдэлтний хүрээнд, Төрийн бодлого гэх халхавч дор энэ хэргийг авч үзэж хэрхэвч болохгүй. Экологийн хохирлыг тусад нь үнэлэх ёстой гэж бид шаардах ёстой. Шатсан талбайгаас гадна ургамлын бүрхэвч, хөрс, зэрлэг амьтдын амьдрах орчин, усны горим, экосистемийн нөхөн сэргэх хугацааг шинжилж тогтоох гээд нөр их ажил бий. Ургамал, бэлчээр шатсан талбай, ургамлын төрөл, экологийн болон эдийн засгийн үнэлгээ үүнд багтана. Дүрвэсэн зэрлэг амьтан, хорогдсон амьтад, үрэгдсэн өндөг, үүр, амьдрах орчны алдагдал, хөрс, ус, хөрсний доройтол гэмтэл, усны чанар, гол горхины экосистемд үзүүлсэн нөлөө гээд асар өргөн хүрээнд авч үзэх асуудал гэдгийг ахин сануулмаар байна.

Бид буруутан тодорхой байхад зориуд өөр хоорондоо хэмлэлдэж, өөрсдийгөө хамруулан хэлмэгдүүлэх нөгөө л сурсан технологиороо, тун ч ядмаг суртахуунаар асуудлыг авч үзэж эхэлж байгаа нь үнэндээ ичмээр явдал юм.

Болсон явдал юу вэ.

“Мобиком” компани Дорнод аймгийн Халх гол сумын дархан цаазат бүсэд нэгэн шинэ төсөл хэрэгжүүлжээ. Түүнийгээ хийж дуусаад удирдлагууд нь нээхээр очиж. Тодорхой төсөл хэрэгжүүлчхээд байхад нээлгэхгүй, хаалгахгүй гэх үндэслэл байхгүй. Тодорхой дүрэм журмын дагуу зөвшөөрөл олгож таарна. Цахим ертөнцөөр гулгуулж хувирган нүдэж байгаа шиг зөвшөөрөл өгөх ёсгүй субъект зөвшөөрөл олгочихсон явдал огт биш юм. Хил хамгаалах албаныхан зөвхөн хилийн зурваст нэвтрэх эрхийг хууль журамд заасны дагуу олгодог. Түүнийхээ дагуу олгосон байна. Харин Дархан цаазат газрын асуудлыг өөрсдийнх нь бүс нутаг хариуцсан захиргаа хариуцдаг. Тэд нь цаашаа газрын гүн рүү баримтат киноны ажлаар гал гарахаас нэг хоногийн өмнө буюу аравдугаар сарын долооны өдөр явчихсан байсан юм байна.

Яг гал гарлаа гэх анхны дуудлагыг тэвдэж сандарсан багийнхан Хилийн цэргийн дугаар анги руу холбогдож мэдэгдсэн. Энд хүчний байгууллагын анги нэгтгэлүүдийн нэр байршлыг нээлттэй ярих эрх надад байхгүй гэдгийг эрхэм уншигчид анхаарна биз ээ.

Ингээд хамгийн анхны дуудлагыг хүлээж авсан заставын алба хаагчид гал унтраах хэрэгслүүдээ аван очсон ч галын тархац нэгэнт хүчрэгдэхгүйгээр тархсан байжээ. Яг гал алдсан цэг дээр хэн хэн байв. Тэнд таван машин байснаас, нэг нь шатаж байсан бөгөөд 13 хүн байжээ.

Тэд хэн хэн байв...

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Бадамдоржийн Ганчимэг

10/19/2026

Үргэлжлэл бий

ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!
“Ичгүүр дүүрэн амьдрал туулж явна.”

Дазаи Осамүгийн дэлхийн утга зохиолд сийлж үлдээсэн энэ өгүүлбэрээр түүний хамгийн алдартай сонгодог эхэлдэг. Монгол хэлнээ “Хүн байх эрхгүй” нэрээр гарсан харагдсан. Хэн өөрийгөө ингэтэл шарах билээ? Хэнээс амьдралаа бүхэлд нь ичгүүрлэх зориг гарах билээ? Дазаигаас л гарна. Дагаж унших төдийд хайр найргүй шударга байдал нь халдаж, хамт ичээх увидастай таван үг тул төдий зэрэг алдаршаа буй за.

Гадаа бороо шаагин шаагин орж байна. Цонхны цаадтайх моддын мөчир их борооны ус даалгүй хугарах нь уу гэмээр турьгүй туялзаж харагдаад юм бүхэн нэг л эмзэг, харь, басхүү хар аяндаа сэтгэл бөхийм хүндтэй, дагшин ажээ. Дазаи Осамү энэ цонхоор харж, энэ бороон чимээг чагнаж, басхүү энэ хорвоогийн ичгүүртэй ба бүдүүн бараг байдалд эмзэглэж, бичиж туурвиж асан өрөөнд би зогсож байнам. Түүний бичгийн өрөөнд аймшиггүй давшин ороод, үзэг бэх нь одоо ч эзнээ хүлээн байх бичгийн хөл ширээний хажууд зогсож байна. Би Дазаигийн гэрт зогсож байна… Цүгарүд, төрсөн тосгонд нь. Намрын Цүгарүд бороо шаагин шаагин орж байна.

Дорно дахины бичгийн их хүмүүн Дазаи Осамү 1909 онд Аомори мужийн баруун хагас буюу Цүгарү, тухайн үеийн Канаги тосгонд нутгийн чинээлэг хөрөнгөтөн, их гарын газрын эзний гэрт мэндэлжээ. Төрөхөөсөө аливаад эмзэг, мэдрэг онцлогтой байсан нь намтар, дурсамж зохиолуудаас нь бэлхнээ уншигддаг.

“Би эхээсээ амархан санаа зовдог занг нь өвлөв.”

Дазаи Осамү, Цүгарү

Тэрээр мөн “Хүнээ байсан нь” зохиолдоо хүүхэд байхаас хүмүүст үл итгэх, хүнээс айх үзэлтэй байснаа илчилж “Ямар ч аргаар хамаагүй, тэднийг инээлгэж л байвал болов. Хүн гэдэг амьтдын нүдэнд орсон хог болж л болохгүй. Би гэдэг байхгүй, би салхи юм, би тэнгэр юм… гэх мэт бодолд ээрэгдэж… ямар л нэг аргаар хамаг чадлаараа алиалж инээлгэх үйлчилгээ үзүүлдэг байлаа” хэмээн дурссан байдаг.

Хүний хорвоод гутмагц дурын дүр буюу алиалагчид хувилах, баян айлын хүүгээс борчуудын замаар замнах, улмаар бичгийн мөр хөөж эцгийн гэрээс хөөгдөх, хоолтой хоолгүй Тоокиод даянчлах, дайны үеэр нэгэн төрөл илааршлын ном номлож уншигчдад бурханчлагдах зэрэг замналаараа түүний амьдралд Будда Сиддартын намтартай төстэй талууд бий. Харин хоёрдугаар дайны бөмбөгдөлтөөс зугтаж эцгийн гэрт, хойд нутагтаа эргэн ирснээр Дазаи Осамүгээс өөр хэн ч замнаагүй тэр хувь заяаны түүх бичигдэн үлдсэн билээ.

Миний зогсож буй өрөө бол чухам тэр үед гэр бүлийн хамтаар толгой хоргодож асан Шинзашики гэр нь мөн. Жилийн дотор тэнд л хожмоо алдаршсан 23 бүтээлээ туурвиж, дайнд ялагдах дөхсөн япон ард түмний сэтгэл зүрхийг чийглэж өгсөн хэмээн алдаршсан бичгийн өргөө нь мөн.

“Тайван сайхан амьдарч ахуйд цөхрөлийн шүлэг бичиж, тавгүй бэрх цагт амьдын жаргалыг дуулму.”

Дазаи Осамү, Навч

Гэр музейн хөтөч залуу эр зохиолчоо бурханчлан шүтдэг нь илт. Ягтсан үедээ яах аргагүй бараадсан гэр гэвч өдгөө ч хийц, маягаа алдаагүй хоёр давхар тансаг сууц ажээ. Мод ихтэй Аоморигийн сайн модоор зангидаж хүрэн лакаар өнгөлсөн хаалга, шалнаас нь гялалзсан туяа ойно. Энэ туяа ойлгосон хиба буюу агар Японы гурван тансаг модны нэг гэгдэнэ. Бичгийн өрөөний нөгөө талд гармагц мөнөөх төгс төгөлдөр бөмбөгөр засалт жапаниз цэцэрлэг зүйл зүйлийн ургамал моддыг алаглуулан байна. Бичгийн өрөөнөөс цааш Дазаигийн жинхэнэ төрсөн гэр буюу “Хэвийх нарны ордон” хэмээх алдарт уран барилга, улсын соёлын өв санд бүртгэлтэй өргөөтэй шууд залгагдах гүүр байна. Шяёокан хэмээх тэр өргөөнд очлоо. Энэ ордны нэр мөн түүний “Хэвийх нар” зохиолоос сэдэвтэй.

Хэвийх нар ордныг мөн л мөнөөх туяа цацсан агар модоороо чухам зодож байгуулжээ. Түүхийн туршид баялгаа хуримтлуулж чадсан орны хөрөнгөтнүүдийн орд харш алийг тэр гэх авч тэр дундаа ч тансаг, сүрлэгт орох сууц ажээ. Мөхөс хүн бээр ‘эмэгийн өрөө’ хэмээх их зохиолчийн хүн болон унасан бага шиг өрөөнд хүртэл давшиж оров. Чухам ийм шунал, хөндөх ёсгүйг ч хөндөж, хүрэх ёсгүйд ч хүрэх гэж үхэлдэх хүний барагдашгүй хүслийг Дазаи угтаа ихээр жигшин бичсэнсэн. Бичээд эдгээсэнгүй, уншаад эдгэсэнгүй… юутай ч нэгэнтээ залбирч, нэгэнтээ хүлцэл өчөөд гарав.

Зохиолч бээр чухам ийм орд харш мэт өргөөнд төрсөн гарал үүслээсээ ичиж зовдог байснаа мөн бичиж үлдээжээ.

"Миний зохиолуудаас төрсөн гэрээрээ бахархдаг мэт санагдаж магад. Эсрэгээрээ манай гэрийн бодит бяр чадлаас жийрхэж, бараг хагаслах, эсхүл бүр нуусхийж байдаг санаатай. Өөрийгөө дарж үзүүлэх гэсэн тэнэглэл ч гэж хэлж болом үйлд зүтгэж амьдарсаар өдий хүрлээ.

Дазаи Осамү, Хугас амьдралаа хүүрнэхүй

"Канагид төрсөн гэртээ байхаар сэтгэл цуцах мэт санагдана. Бас би хожим нь ийн бичдэг учраас буруутна. Төрсөн эцэг эхээ бичиж, тэрхүү бичвэрээ зарахгүй бол амьдрах аргагүй ягтсан үүрэг нуруундаа үүрсэн эрээс бурхан төрсөн нутгийг нь буцаан авдаг билээ. Тэртэй тэргүй би Тоокиогийн навсгар оромжид хөнгөн зүүрмэглэх зууртаа төрсөн гэрийн дурсамжаас нэгийг зүүдэндээ үзэж баярлаад тийш ийш тэнэж байтал тэгсээр үхэх заяатай байж мэднэ."

Дазаи Осамү, Цүгарү

Гэвч тэрээр тансаг гэрээс муу оромжид орж дууссан эр биш билээ. Эсрэгээрээ тансаг гэрээс гарахдаа бүх Япон даяар орших болж, бүх Япон даяар уншигдаж, шүтэгдэж, басхүү төрсөн нутгаа өндөрлөж, хүн ард лугаа хайрлагдсан эр ээ.

“Урлагийн гоозүй гэдэг ерөөс ард түмэнд өргөл болгох гоозүй болно.”

Дазаи Осамү, Навч

Ард түмэнд хувь заяа, оюун санаагаа өргөл болгон барьсан тул ямар сайндаа төрсөн тосгонд нь Дазаигүй юм алга. Оросууд музей, паб, чихэр шоколад юу эс дээрээ Пушкинаа зурчихсан байдаг шиг бүх юман дээр түүний толгой байна. Ном шиг нээгддэг талх хүртэл байна. Гол нь ихэнх бранд, бүтээгдэхүүн түүний “Гүй Мэлос, гүйгээрэй” өгүүллэгээс сэдэвлэжээ. Хаа сайгүй “Гүй Мэлос” бичиг харагдана. 50 жилийн турш дунд сургуулийн сурах бичигт уншигдаж буй үл няцах, үл цуцах тэмцлийн тухай энэ зохиол магад дайны үнс нурам, цөмийн хайлш дороос энэ улсыг татаж босгосон байж ч мэднэ.

“Мэлос гүйлээ. Мэлос хуй салхи мэт хийсгэн гүйлээ. Мэлос өөрөө өөрийгөө их дуугаар зандчин гүйлээ. Мэлос учир үл ухагдах их хүчинд татагдан татагдан гүйлээ…”

Их хөрөнгө, аж ахуй гэдэг няцаж цуцахгүй гүйхийн нэр. Гүйхээс татгалзаж сууж, эцэстээ суухаас татгалзаж амиа тэвчсэн зохиолчоосоо ганц энэ зохиолыг нь сугалж тосгон даяар хадна гэдэг тавилан заяаны даажин тохуу ч гэмээр санагдана.

Мэлосын тосгон хүртэл явж ирэх замд сонин сайхан зүйл тохиов. Тоокиогоос шинкансанд сууж, манайхаар бол аймгийн төв Аомори хотод буугаад, тэндээсээ Тоокиогийн их сургуулийн багш нарын хамт хурдны замд орлоо. Бидний хэдэн хүн Аомори их сургуульд семинар хийсэн ажилтай. Намрын дунд сарын хойд нутгийн үзэсгэлэнг үгээр дүрслэн бичихэд бэрх ээ. Улаан навчны улирал гэвч улаанаас улбаалж болох мянган өнгөөр алаглан байдаг. Хурдны замаар давхиж байтал замаа андуураад буруу эргэв. Хурдны замд эргэж орох хэцүү тул хэсэг баахан буцаж давхилаа. Эргээд замдаа ортол бүтэн солонго татжээ. Хот тосгод, хотгор гүдгэр ихтэй арлын оронд Монголын тал нутгаас ялгаатай нь бүтэн дугариг солонго харна гэдэг туйлын ховор завшаан гэнэ. Хамт яваа багш нар сүйд боллоо. Япончууд солонгын үзүүр буюу хөлд аз жаргал нуугддаг гэлцдгийг ингэж мэдэж авав. Тэд аз жаргалыг нүдээр харлаа гэлээ. Би Дазаигийн сүнс инээмсэглэлээ гэж санав. Цаашлаад Товада нуурын номин цэнхэр салхинд нэг сэргэж аваад Оирасэ голын алдарт цагаан бидэрт урсгалыг даган өнгө алаг моддын дундуур хойш давхисаар их зохиолчийн унасан газар ирсэн нь тэр бүлгээ.

“Найрсал гээч нь ямар чиг үзэсгэлэнтэй зүйлэв.”

Дазаи, Хэвийх наран

Зохиолчийн гэрээр орж ёсыг үйлдэж дуусаад, Гүй Мэлос гүйгээрэй хэмээн дөрвөн зүгээс шавдуулан байх тосгоныг ардаа орхиж алим тариалангийн талбайг зорив. “Аомори бол алим тариалангийн нутаг юм” хэмээх өгүүлбэрийг манай ихэнх төгсөгчид цээжээр мэднэ. Гадаад оюутнуудын япон хэлний сурах бичиг тэр ганц өгүүлбэрээр эхэлдэг. Хэлний хичээлээр цээжилж байснаас биш алим тариалангийн нутаг гэж юуг хэлээд байгааг төсөөлөөгүй явжээ. Тэнгэрээр нэг алим. Газраар нэг алим. Алим алим алим…хаа сайгүй алим. Тоокиод бидний өөрөөсөө харамлан байж ганц хоёр ширхгээр авдаг хунтайж сорт хөлөөр хөглөрөөд алхахад эвгүй. Монгол Япон ялгаагүй, хөдөө гэдэг ийм өгөөмөр, баялаг, халгиа цалгиатай. Хүмүүс нь мөн адил, хөдөлмөрч агаад сэтгэл цагаан, царай бор хар. Тэдэнд алим хураалцаж, хурааснаа ачиж аваад, ачааны тээшин дээр алимны модод тоолсон шиг сууж явлаа. Амьд явахад юу эсийг үзэх вэ хүн тэгээд.

Манайд мал аж ахуй эрхлэнгээ жуулчин буулгадаг малчид олширч буйтай адил газар тариалан эрхлэхийн сацуу гэртээ аялагч авдаг айлд буулаа. Барагцаагаар 10 зүйл зоог нэг иж бүрдлээр гарч ирсний дотор алимгүй меню байхгүй гэнэ. Алимны модоор утсан загас, алимны жүүс, алимны салад, алимны цуунд дарсан ногоо… ердийн тариаланч нь энэ зэрэг тансаг зоог, аяга шаазан өрөхийг гахцхүү хоолны их гүрэн Жапанд л харж мэдэх юм. Тухайн гэрийн эзэн олон жилийн өмнө тал харваж ярьж чадахгүй болжээ. Тариаланч эзэгтэй нөхрөө түрдэг тэрэгнээс өргөж босгоод, бид нартай хамт хоолны ширээнд суулгав. Монгол хүн ядарсан зовсноо нуух гэдэг. Эд бол хүнээс нуухгүй, тэр байгаагаа харуулахын зэрэгцээ ний нуугүй хүүрнэх хүн олон. Тэгээд ч үнэн хүүрнэлийн хаан Дазаи Осамүгийн нутаг шүү дээ. Тариалан, асаргаа гээд амьдрал бэрх авч залуу сайхан явахдаа намайг эхнэрээ болгож өдий хүргэсэн энэ хүнд өдөр болгон талархаж амьдардаг гэх аж. Талархал талархал…гэж давтан өгүүлнэ. Талархах сэтгэл гэдэг япон соёлын нэг суурь багана нь байдаг даа.

Их зохиолчийн сүнсийг эднийх ч тахиж тойгложээ. Энэ нутагт тэрээр бурхныг орлож байна уу гэлтэй. Рёкан буюу уламжлалт буудлын нэг давхартаа түүний нэрэмжит булан гаргасан байна. Дазаи мөн багаас гангамсаг агаад хүүхэд насныхаа дурсамжид “гангалахад миний амьд явах бүх утга учир оршиж байлаа” хэмээн бичсэн удаатай. Хожмоо хүүхнүүдийн “эрлэг” болсон хойноо үргэлж нөмөрч явдаг асан хар хүрэм, малгайг Иваки уулыг тольдсон цонхны хажууд өлгөжээ.

“Хулчгарууд аз жаргалаас хүртэл айдаг.”

Дазаи Осамү, Хүнээ байсан нь

Миний бие энд ирсээр өөрийгөө Тоокиогийн хүн юм гэдгээ мэдэв. Их хот гэдэг сав энэ дэлхийн бүх хүний нийтлэг гэр байдаг ажээ. Хөдөө нь иртэл 20 жилд анх удаагаа энэ орон хачин харь оргиод гэрээ санах өвчинд нэрвэгдлээ. Иваки уул, ногооноос ногоон өнгөтэй тариалангийн талбайнууд, хаа сайгүй өнхрөлдөх алим, зах хязгааргүй ой модод цөм хачин жигтэй харь хөндий санагдана. Хөдөөд тухайн үндэстний хамаг охь шим бүрдэн байх тул харь ажээ, хавьтахад хүнд агаад нягт ажээ. Гахцхүү алимны нүүрс түлсэн ил пийшингийн нөмөрт зохиолчийн нөмрөгийг нөмөрч, түүний талаар нутгийн хүмүүстэй хүүрнэж суухад сэтгэл амрам танил дотно болж ирнэ. Хүний сэтгэл, хүний жаргал зовлон, тэдгээрийг хүүрнэн бичсэн зохиолчид гэдэг хүн төрөлхтний нэгдэх цэг, хүний өөрийн ялгахгүй эцэг эх нь мэт ээ. Нутгийн зарим уншигч түүнийг сул дорой байсан гэж үзэж байна. Хамгийн хүчтэй нь байсан тулдаа хамаг үнэнээ өгүүлээ буй за. Үнэн гэдэг зөвхөн хүчтэнүүдэд, эр зоригтнуудад хамаарна. Хожмоо дэлхий 2022 онд чухам энэ эр зоригт Нобелын шагналаа өгсөн. Тэрээр цаг үеэсээ 100 жилийн өмнө түрүүлж төржээ.

"Нэгэнт үхэхээс хойш зүүдлэх мэт романс ганцыг боловч бичиж үзэхсэн."

Дазаи Осамү, Навч

Дазаи Осамү 5 дахь удаагийн оролдлогоороо 1948 оны зургаан сард амиа тэвчив. Нас сүүдэр 39 хүрэхэд зургаа хоног дутуу байлаа. Суу алдар, авьяас билиг, хөдөлмөр бүтээл, хайр дурлал, чимээ шуугиан, хараал зүхлээр дүүрэн 39 жил байлаа. “Хүн байх эрх алга” хэмээн одсон атал хүнээс илүү шүтэгдэв. Хорвоод амьдрах арга ухааныг эс мэдлээ гэж бичиж үлдээв. Уншигч хорвоод амьдарч буй арга ухаанаа дэнсэлдэг болж үлдэв. Хүний зэрэгт тэнцэж эс чадлаа гэж бичиж үлдээв. Уншигч нь хүний зэрэгт тэнцэж яваа эсэхээ тунгаадаг болж үлдэв. Ичгүүрээр дүүрэн амьдарлаа гэв. Уншигчид нь ичгэвтэр явахгүйг хичээдэг болов. Өөртөө ачаа үүрч, өөрийгөө нүцгэлэх замаар чухамдаа уншигчийн хүний мөн чанарыг нүцгэлэн харуулдаг суу авьяас түүнийх байлаа.

Дазаи Осамүгийн нутагт бүтэн солонго татаж, болц гүйцсэн алим хөлөөр хөглөрч, навчсын найман мянган өнгө бүрдсэн намрын дунд сард зорчсон замын тэмдэглэлийн төгсгөлд уншигч Танаа өргөсөн түүний захиасыг дайя.

“Улам улам үнэнээрээ байгтун, аяа улам улам даруухнаар.”

Дазаи Осамү, Алиалахуйн гайхамшиг
Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ

Богдхан төмөр зам
Богдхан төмөр зам баригдаж дуусчээ. Баяр хүргэж, дурсамж болгож эхэлсэн түүхийг орууллаа.

2010 онд төмөр замын тээврийн бодлого батлагдаж, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнд салбарт таатай нөхцөл бүрдэж эхлэв. Зам, тээврийн дэд сайдаар ажиллаж байсан миний бие төмөр замын салбарыг хариуцан “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны орлогчоор мөн ажиллаж байсан юм.

Улс орны эдийн засгийн гол тулгуур болох “УБТЗ” жилдээ 23 сая.тн ачаа тээвэрлэх хүчин чадалтай боловч 15-16 сая.тн ачаа тээвэрлэх бөгөөд тээх, нэвтрүүлэх чадварыг хязгаарлаж байгаа хамгийн гол хэсэг нь Улаанбаатар хот орчмын хэсэг болоод байв. Шалтгааныг сонсоход энэ хэсэгт галт тэрэгний жингийн хязгаарлалт хийх, нэмэлт илчит тэрэг ашиглах, тээвэрлэлтийн хугацаа саатах гэх мэт хүндрэлээс шалтгаалан жилд 5-6 сая.тн ачаа тээвэрлэх боломжийг алдаж байна гэдэг тооцоо гарсныг төмөр замчид танилцуулдаг байв .

Нийслэлийн дундуур өнгөрөх төмөр зам хотыг хоёр хэсэгт хувааж орон сууц, үйлчилгээний төвүүдийн дундуур дайран өнгөрдөг, орчмын нутаг дэвсгэрт байрлах төмөр зам, авто замтай огтлолцсон 34 гарам байгаа нь түгжрэлд нөлөөлөх нэг шалтгаан болохоос гадна хүн амын төвлөрөл нэмэгдэж буйгаас галт тэргэнд хүн дайрагдах явдал байнга давтагдах болжээ. Түүнчлэн Улаанбаатар хотоор дайран өнгөрч буй төмөр замаар хортой, тэсэрч дэлбэрэх аюултай бүх л төрлийн ачаанууд тээвэрлэгдэж эрсдэл үүсгэхийн зэрэгцээ зүтгүүрийн утаа агаарын бохирдол үүсгэж, дуу, чимээ нь хотын оршин суугчдад таагүй нөлөө үзүүлж байлаа.

Төмөр замын асуудал хариуцдаг дэд сайдын хувьд энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулав. Гарц шийдлийг олох судалгаа хийх үүргийг яамны холбогдох албан тушаалтан, төмөр замын мэргэжилтэнүүдэд өглөө. “УБТЗ” ХНН судалгаа хийж, Богдхан уулын урдуур шинэ төмөр замын шугам барих нь хамгийн зөв шийдэл болохыг тогтоов. Төслийг бид “Богдхан төмөр зам гэж нэрлээд урьдчилсан “ТЭЗҮ” боловсруулахаар шийдвэрлэв. “УБТЗ” ХНН-ийн ерөнхий инженер Г.Сэрээнэндоржоор ахлуулсан баг урьдчилсан “ТЭЗҮ“-г богино хугацаанд бэлтгэв . Энэ “ТЭЗҮ” дараа дараагийн ажлын суурь болж, амжилтанд хүрсэн билээ.

Богд уулын урдуур барих төмөр замыг “УБТЗ”-ын Мандал өртөөнөөс Багахангай, Мааньт болон Цагаанхяр өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Батсүмбэр, Алтанбулаг, Сэргэлэн, Баян сумдын нутгийг дайрч өнгөрөхөөр төлөвлөв. “УБТЗ”-ын замын шугамаас салаалах цэг нь Мандал өртөөнөөс Багахангай өртөө хүртэл, Эмээлт уул, Туул гол, баруун аймаг чиглэлийн хот хоорондын авто замын гол шугамтай нэг түвшинд огтлолцон, Бөхөгийн голын хөндийг даган Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудлын ойролцоо хүрч байлаа. Мөн “УБТЗ”-ын Сонгино зөрлөгтэй холбогдох бөгөөд Сонгино зөрлөгөөс баруун аймгууд руу тавигдах төмөр зам салаалах боломж бүрдэх ирээдүйн чиг хандлага харагдаж байлаа .

2012 онд Зам, тээврийн сайдаар томилогдоод төслийг үргэлжлүүлэхээр яамны Төмөр, зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт судалгааг үргэлжлүүлэх үүрэг өгч, тэд 2013 оны арван хоёрдугаар сард надад танилцуулга хийлээ. Бид Богдхан төмөр замын зураг төслийн тооцоо 36.6 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх санал боловсруулж, төслийн зардлаа нөхөх хугацаа 8 жил гэдэг тооцоо гарав.

Бодлогын хувьд улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр зам гэж үзэж, Богдхан төмөр замыг төрийн өмчид байлгах , үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх талаас нь шууд гэрээ байгуулан хэрэгжүүлэх  нь зүйтэй гэж шийдэв.

Энэ зорилгоор уг төмөр замыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2011 оны 35/32 дугаар зөвлөмжид хамааруулан төрийн өмчит, эсхүл төрийн өмч давамгайлсан хуулийн этгээдэд концессын шууд гэрээгээр олгох боломжтой тухай танилцуулга бэлтгэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлэв.

Бидний санал болгосон Богдхан төмөр зам төсөл Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ц.Элбэгдоржид таалагдаж, тэрээр шууд болон шууд бусаар улс төрийн дэмжлэг үзүүлэх болов. Засгийн газрын хуралдаанд нэг удаа биечлэн оролцохдоо  Ерөнхийлөгч надаас зориуд төслийн хэрэгжилтийг асуусан нь олон нийтийн анхаарлыг татаж, Ерөнхий сайдыг шахаанд оруулах шалтгаан болж надад улс төрийн ашигтай байдал үүсгэв.

Ерөнхийлөгчийн анхаарлыг татах болсноор гадаад болон дотоодод үүссэн тааламжтай байдлыг бид идэвхтэй ашиглаж, холбогдох талуудтай хэлэлцээ хийж, эрх зүйн суурийг тавьж эхэллээ. Хэлэлцээ хийх ажлыг Төмөр замын газрын дарга Ё.Манлайбаярт даалгаж, өөрөө улс төрийн хэсгийг нь хариуцан ажиллав.

Юуны өмнө Оросын талтай тохиролцож, ойлголцолд хүрэх нь чухал байв. Тэд зөвшөөрөхгүй бол төсөл үр дүнгүй, ашиггүй хөрөнгө оруулалт болно. Миний найдсан Ё.Манлайбаяр итгэл алдсангүй, зүтгэсээр айлын талтай тохиролцоонд хүрч чадлаа. Түүний хэлний өндөр чадвар, хэлэлцээ хийх ухаалаг арга барилаар бид амжилтанд хүрсэн. 2014 оны Монголд Улсад хийсэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний айлчлалаар “Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээр” байгуулахад албан ёсоор төслийг тусгав . Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурсныхаа дараа ”РЖД”-ийн ерөнхийлөгч В.И.Якунин “УБТЗ” ХНН-ийн дараагийн 100 жилийн хөгжлийг тодорхойлсон баримт бичиг боллоо гэж дүгнэв.

Талууд тохиролцсноор төсөл албан ёсны болж, ажил бүр л урагшлав. Залгуулаад бид аравдугаар сарын 2-ны өдөр Азийн хөгжлийн банктай санхүүжилтийн Санамж бичиг байгууллаа. Мөн л Ё.Манлайбаяр хариуцан ажиллаж, АХБ-тай амжилттай хэлэлцээ хийв. Түүний байгуулсан Санамж бичгийг үндэслэн 2015 онд Богдхан төслийг албан ёсоор эхлүүлэх Засгийн газрын тогтоол гарч, АХБ судалгаагаа эхлүүлж, 2017 оны долоодугаар сард хөрөнгө оруулалтын хөтөлбөр, трассын судалгааг дуусган эцсийн тайлангаа боловсруулж дуусгав . Тайлан бэлэн болсноор мөн оны есдүгээр сард Засгийн газар Богдхан төмөр замын төслийг концессын зүйлийн жагсаалтанд оруулан баталжээ. Яг л бидний 2010, 2012 онуудад бэлтгэж, төлөвлөж байснаар төр засгийн шийдвэр гарч албажсан байдаг.

Богдхан төсөл эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдолтой, үр дүнтэй төсөл юм. Тухайлбал, Галт тэрэгний жингийн хугарал үгүй болж, илчит тэрэгний хүчин чадлыг бүрэн ашиглах боломжтой, бага радиустай тахираас шалтгаалан жилд 300 ширхэг орчим зам төмөр сольдог ашиглалтын зардал, хөдлөх бүрэлдэхүүний хос дугуйн элэгдэл, огцом өгсүүрээс болж илчит тэрэг хоорондын замд эвдрэн саатаж, ачаа хүргэх хугацааг тасалдуулах явдал буурах юм. Мөн галт тэрэгний хурд нэмэгдэж Монгол улсаар дамжин өнгөрөх транзит тээврийн хэмжээ өсөх болно.

Галт тэрэгний нүргээн, дуу чимээ, бохирдол, авто гарамд бий болох түгжрэл багасах, төмөр замаар тээвэрлэж байгаа аюултай ачаанаас бий болох эрсдэл үгүй болж, хотын иргэдийн амьдрах таатай орчин бий болно. Төмөр замын шугам Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудалтай холбогдсоноор нисэх, төмөр зам, авто замын уулзвар бүхий ачааны терминал барих боломж бүрдэнэ. Нийслэлийг дайран өнгөрч байгаа төмөр замын шугамыг ирээдүйд зорчигчийн хөнгөн галт тэрэгний шугам болгон ашиглах боломжтой болох юм.

2010 онд санаачилга төдий байсан төсөл үе үеийн Засгийн газрын дэмжлэгээр өнөөдөр баригдан дуусч байгааг харахад таатай байна. Б.Дэлгэрсайхан сайдын манлайлалаар төмөр замчид маань төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгажээ. Х.Баттулга бидний дараагаар Б.Дэлгэрсайхан сайд төмөр замын салбарт бүтээн байгуулалт хийсэн сайд болж түүхэнд тэмдэглэгдэж байгаа нь бахархалтай. Богдхан төмөр замын төсөл АН-ын сайдын санаачилсан төсөл гэдэг улс төржилтийг даван гарч, төрийн залгамж чанарыг хадгалж чадсан түүхийн бодит үлгэр жишээ болжээ.
Амаржаргалын Гансүх

Оюу толгой төслийн Монголын талын өгөөж нэмэгдэж, ногдол ашиг наашлах уу?
Өнгөрч буй 7 хоногийн сүүлчийн өдрүүдэд Рио Тинто группын гүйцэтгэх захирал Саймон Тротт Монгол Улсад ажиллалаа. Түүний айлчлалын хүрээнд баасан гаргийн шөнө Ерөнхий сайд Н.Учрал, Саймон Тротт-той Төрийн ордон дахь өрөөнөөсөө товч мэдэгдэл хийв.

Ерөнхий сайд Н.Учрал тус мэдэгдэлдээ:

-Монголын Ард түмэндээ дахин сайхан мэдээ дуулгая. 17 жилийн дараа Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх өөрчлөлт орлоо. Ингэснээр  “Оюу толгой” ХХК-ийн менежментийн зардал 8.4 тэрбум ам.доллар буюу 30 орчим их наяд төгрөгөөр буурч, Монголын талын өгөөж уурхайн ашиглалтын нийт хугацаанд 4 орчим тэрбум ам.доллар буюу 13 их наяд төгрөгөөр нэмэгдэх нөхцөл бүрдэж байна. Мөн 2027 оноос монголчууд Оюу толгой төслөөс ногдол ашиг авахаар боллоо гэсэн юм.

Рио Тинто СЕО Саймон Тротт, хоёр тал ойлголцож байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Түүний үгэнд нэг ч тоо дурдагдсангүй.

Засгийн газраас ч Ерөнхий сайд Н.Учрал, Рио Тинто СЕО Саймон Тротт нарын шууд мэдэглээс өөр албан ёсны мэдээллийг тараагаагүй байна.

Тиймээс энэ асуудлаар нийгэмд олон талын байр суурь илэрхийлэгдэж байна.

"Эрдэнэс Монгол" нэгдэл буюу “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК:

-Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төслийн Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх, зардлыг дорвитой бууруулах асуудлаар хөрөнгө оруулагч талтай эцэслэн тохирч, баталгаажууллаа. Ингэснээр 17 жилийн дараа Хувь нийлүүлэгчдийн гэрээнд анхны томоохон өөрчлөлт оруулах нөхцөл бүрдлээ.

Хэлэлцээний үр дүнд урьдчилсан тооцоогоор “Оюу толгой” ХХК-ийн зардал 8.4 тэрбум ам.доллар буюу 30 орчим их наяд төгрөгөөр буурч, Монголын талын өгөөж уурхайн ашиглалтын нийт хугацаанд 4 орчим тэрбум ам.доллар буюу 13 их наяд төгрөгөөр нэмэгдэх нөхцөл бүрдэж байна.

2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээнд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Тэлмүүн гарын үсэг зурж, эцэслэн байгуулав.

Хэлэлцээг Сангийн сайд З.Мэндсайхан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар ахалж, хэлэлцээ үр дүнд хүрэхэд “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК, Рио Тинто групп, “Оюу толгой” ХХК хүчин чармайлт гаргаж, хамтран ажиллав.

"Оюу толгой" ХХК:

Монгол Улсын Засгийн газар болон Рио Тинто компани Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн асуудлаарх хэлэлцээний хүрээнд менежментийн үйлчилгээний зардлыг бууруулах, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах талаар тохиролцоонд хүрсэн билээ. Өнөөдөр талууд эдгээр тохиролцоог албажуулж, холбогдох гэрээ, баримт бичгүүд дээр гарын үсэг зурсан бөгөөд Оюу толгойн ногдол ашгийг 2027 онд хувь нийлүүлэгчдэд хуваарилахад хамтран ажиллахаар баталгаажууллаа.

“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх: “Энэ ахиц дэвшил нь нэг талын бус, хамтын хүчин чармайлт.Харилцан итгэлцэл, нээлттэй яриа хэлэлцээ, шийдэлд төвлөрсөн хамтын ажиллагааны үр дүнд өнөөдрийн энэ алхам бодит ажил болж чадлаа” хэмээн онцоллоо.

Б.Солонго: Косметик засвар хийгээд бидэнд ирэх үр өгөөж нэмэгдэхгүй, дорвитой үр дүн гарахгүй

Харин Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд байх үеэс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед Рио Тинто-той хийх хэлэлцээрт Монголын талын гол зохицуулагчаар ажиллаж байсан, хожмоо Засгийн газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Б.Солонго "Манай Засгийн газар хүндээ хөнгөнөөс өгчээ. Ингээд байхаар Рио Тинтод “дээрэлхүүлээд” байхаас яахав. Бушуу туулай борвиндоо баастай гэдэг. Яриа хэлэлцээний үр дүн дорвитой биш болох нь хэдхэн сарын дотор тодорхой болно. Оюутолгойн зэс, алтны орд ямар том нөөц, баялаг, ямар том боломж болохыг бид дууссан хойно нь ойлгож харамсахгүйн тулд суурь гэрээнүүдийг цаг алдалгүй шинэчлэх ёстой юм. Ирээдүй хойчийнхоо төлөө бид үүнийг хийх ёстой юм. Бидний үүрэг юм. Косметик засвар хийгээд бидэнд ирэх үр өгөөж нэмэгдэхгүй, дорвитой үр дүн гарахгүй билээ" хэмээн нийгмийн сүлжээнд байр сууриа илэрхийллээ.

Мөн Монголын Засгийн газрыг төлөөлөн Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж асан Э.Баясгалан Ерөнхий сайд Н.Учралын хамт товч мэдэгдэл хийсэн Саймон Троттын хэлсэн үгийг үгчилж биш утгачилж ойлгох нь:

1. Бүхэл бүтэн тусгаар Монгол улсын ерөнхий сайдыг, кабинетийн сайд нартай нь баасан гарагийн үдэш, ажлын бус цаг, шөнө дөлөөр буулгаж авч би чадлаа

2. Өчүүхэн төдий хэлэлцээрийн үр дүнг маш том амжилт хэмээн молиго үмхүүлж, Рио Тинтогийн байр суурь, эрх ашгийг хамгаалж би чадлаа

3. 2027 онд ногдол ашиг тараах талаар хамтарч ажиллана гэж хэлээд Монголчуудад хэзээ, хэдий хэмжээний ногдол ашиг өгөх талаар жинхэнээсээ ямар ч гэрээ, эрх зүйн хариуцлага хүлээлгүй, Рио Тинтог эрсдэлээс хамгаалж би чадлаа

4. Эцэст нь 17 жил Монголын ард иргэд болон Монголын улстөрчдийг төөрөгдүүлж, хуурч, доромжилж Рио Тинто чадсаар ирсэн билээ. Чаддаг юманд арга байхгүй л дээ гэнээ... хэмээжээ.

Хүлээх зуур тохиох амьдрал ба Вислава Шимборска
Нобелийн шагналт зохиолч Вислава Шимборскагийн шүлгийн түүврийг “Хүлээх зуур тохиох амьдрал” нэрээр “Boobooks creative team”-аас монгол уншигчдадаа хүргэж байна.

Вислава Шимборска 1923 оны долоодугаар сарын 2-нд Польшийн Познань хотын ойролцоох Корник хотод төрсөн бөгөөд найман настайгаасаа өөд болтлоо Краков хотод амьдарчээ. Германы эзлэн түрэмгийллийн үед тэрээр Польшийн газар доорх сургуульд сурч, албадан хөдөлмөрт явахгүйн тулд төмөр замын ажилтнаар хэсэг хугацаанд ажиллав. Шимборска Ягеллоны их сургуульд социологийн хажуугаар Польш судлалын тэнхимд (төрөлх хэл, уран зохиол) суралцана. Түүний анхны шүлгүүд Ялалтын баярын дараахан буюу 1945 онд Краковын сонинд нийтлэгдэж, анхны яруу найргийн түүврүүд нь 1952, 1954 онуудад уншигчдын гарт очжээ. Шимборскагийн хэв маяг нь уламжлалт реалист, тэр ч байтугай хэсэг зуур социалист реалист ч болов. Шүлгүүдэд нь дайн, арми, эх орны сэдэв голлоно.

1956 онд Познань хотод хөдөлмөрийн үймээн самуун дэгдэж, Владислав Гомулка засгийн эрхэнд гарч, нам, төрийн шинэчлэл эхэллээ. Эдгээр нь Польшийн хувьд “гэсэлтийн” жилүүд байв. Энэ үеэр, 1957 онд Шимборска “Йетиг дуудахуй” нэртэй гурав дахь шүлгийн түүврээ хэвлүүлжээ.

Эдгээр жилүүдэд Шимборскагийн хэв маяг мэдэгдэхүйц өөрчлөгдсөн. Тэрээр Баруун Европын орчин үеийн яруу найрагчдын онцлог шингэсэн чөлөөт шүлэг бичих боллоо. Гэхдээ Шимборскагийн шүлгүүд нь Польш болон Барууны яруу найрагчдын чөлөөт шүлгээс ялгаатай. Шимборска одоогоор арван зургаан түүвэр хэвлүүлжээ. Тэрээр англи, герман, франц, швед, япон, хятад, араб хэл рүү өргөн орчуулагдсан бөгөөд монгол хэлээр “Хүлээх зуур тохиох амьдрал” түүвэр хэвлэгдэн гарсан. Орос хэл дээрх анхны орчуулга нь 1960-аад оны сүүлээр “Гадаадын уран зохиол”, “Новый мир”, “Польшийн яруу найрагчид” (1978) түүвэрт багтжээ. Түүний зарим бүтээлийг Оросын нэрт яруу найрагчид Анна Ахматова, Давид Самойлов нар орчуулсан бол монгол хэл рүү Нац.Энхбаяр орчуулсан байна. Хатагтай Вислава өөрөө орос хэлээр чөлөөтэй ярих ба Баруун болон Зүүн Европын соёлын хооронд томоохон байр суурь эзэлнэ.

ШИМБОРСКА ГЭЖ ХЭН БЭ?

1. 1943 онд, Германы эзлэн түрэмгийллийн үед Вислава Шимборска Герман руу албадан хөдөлмөрт явахаас зайлсхийн төмөр замд бичиг хэргийн ажилтан болов. Шимборска 20 настай, төмөр замын жирийн нэг ажилтан байв.

2. 1945 онд хэвлэгдсэн анхны шүлэг нь “Szukam słowa”-“Би үг эрнэм”. Редакторууд шүлгийг нь хэтэрхий урт гэж үзээд талыг нь хасчихсан гэдэг. Шимборскагийн анхны шүлэг редакторын хайчаар орсон нь энэ.

3. Залуу зандан насандаа тэр дайны дараах социалист тогтолцооны үзэл санаанд итгэж явжээ. 1952 онд хэвлэгдсэн анхны түүвэрт нь тухайн үеийн социалист реализмын нөлөө хүчтэй анзаарагдана. Хожим тэр үеийнхээ шүлгүүдээс татгалзаж, тэдгээрийг залуу насны эндүүрэл хэмээжээ. 1953 онд Сталиныг нас барсны дараа түүнд зориулан шүлэг бичиж тэр шүлгийнхээ төлөө хатуу шүүмжлүүлсэн удаатай. Энэ тухай хожим ярихдаа: “Тэр үед чин сэтгэлээсээ бичсэн. Өнөөдөр үүнийг ойлгоход хэцүү.” гэсэн утгатай тайлбар хийсэн байдаг. Энэ нь Шимборскагийн “би бүхнийг мэддэг” биш, “би андуурч болно” гэсэн оюуны зан чанартай холбоотой.

4. Тэр 1966 онд тухайн үеийн Польшийн эрх баригч намын гишүүнчлэлээсээ татгалзсан. Тухайн нөхцөлд энэ нь зориг шаардсан алхам байв. Шимборска эхнээсээ л бүхнийг зөв мэддэг суутан байсангүй, өөрийнхөө буруу байсныг амьдралынхаа явцад хүлээн зөвшөөрч чадсан хүн.

5. Тэр маш цөөхөн шүлэг бичсэн. Шимборскагийн нийт хэвлэгдсэн шүлэг ойролцоогоор 350 хавьцаа. Өөрөөр хэлбэл, “өдөр бүр шүлэг бичиж, жил бүр ном гаргадаг” төрлийн яруу найрагч огтоос биш. Тэр маш удаан бичдэг байж. Тоогоор биш, чанараар амьдарсан яруу найрагч.

6. 1996 онд Нобелийн шагнал авснаа сонсоод Шимборска баяр хөөртэйгөөр хэвлэлийнхэн рүү гүйсэнгүй. Тэр үед тэр Польшийн Закопане уулан дахь амралтын газарт байж. Шагнал авсан тухайгаа сонсоод эхэндээ утасны дуудлагуудаас зайлсхийж, хоолоо тайван идэж дуусгахыг хүссэн гэдэг. Найзууд нь Нобелийг нь бүр “Стокгольмын эмгэнэл” гэж нэрлэдэг байжээ. Учир нь тэр нэг сарын дотор амьдралдаа өгч байгаагүй олон ярилцлага өгөх шаардлагатай болсон гэдэг.

“Нобелийн шагнал авсан нь түүний хувьд баяр биш, эмгэнэл байв”.

7. Шимборска жижигхэн байрандаа элдэв сонин зүйл цуглуулдаг байж л дээ. Найзууд нь гэрийг нь бараг “шургуулганы ертөнц” гэж нэрлэнэ. Тэр 36 шургуулгатай шүүгээндээ хуучин ил захидал, жижиг тоглоом, хачин жигтэй эд зүйлс цуглуулна. Бүр Нобелийн медалиа хаана тавьснаа мартчихсан тул найзуудтайгаа хамт гэртээ хайж байсан тухай дурсамж бий.

8. 1960-аад оны сүүлээс жил бүр найзууддаа зориулж өөрийн гараар сонин, сэтгүүлийн хайчилбаруудаар эвлүүлэн ил захидал бүтээдэг болжээ. Жил бүрийн арваннэгдүгээр сард найзууддаа “Хэд хоног над дээр битгий ирээрэй. Би уран бүтээлч болох гэж байна.” гэж анхааруулна. Учир нь энэ үеэр байшингийнх нь шал тэр чигээрээ хайчилбаруудаар дүүрчихдэг байв. Ил захидлуудаа найзууддаа, уншигчиддаа явуулдаг байв.

9. Шимборскагийн дүрийг дандаа гунигтай, философич эмгэн шигээр төсөөлж болохгүй. Тэр хошигнол, ёжлол, лимэрик шүлэгт маш дуртай. Найзууддаа захиа бичихдээ хүртэл энэ талын авьяасаа ашигладаг байсан гэдэг. Хар багын л хошин мэдрэмжтэй Виславаг сайн шүлэг бичвэл аав нь мөнгөөр шагнадаг байж. Нэг нөхцөлтэй: шүлэг нь заавал хөгжилтэй байх ёстой.

11. 1948 онд яруу найрагч Адам Влодектэй гэрлэж, 1954 онд салсан. Гэхдээ тэд нас барах хүртлээ найз нөхдийн харилцаатай байжээ. Дараа нь зохиолч Корнел Филиповичтэй олон жил хайр сэтгэлийн холбоотой байсан ч тэд гэрлээгүй, тусдаа амьдардаг байв. Тэдний харилцаа Филиповичийг 1990 онд нас барах хүртэл үргэлжилжээ.

12. 1996 оны Нобелийн лекцийнхээ эхэнд тэр “Илтгэлийн хамгийн хэцүү нь эхний өгүүлбэр гэлцдэг. За, ямартаа ч тэрийгээ хэлчихлээ” гэсэн маягийн хошигнолоор эхэлдэг. Нобелийн индэр дээр гарсан дэлхийн хэмжээний яруу найрагч өөрийгөө “суут хүн” гэж тайлбарлаагүй. Харин “Би мэдэхгүй” гэдэг хоёр үгийг хамгийн өндөрт тавьсан нь сонирхолтой. Түүний хэлснээр, шинэ асуулт төрүүлдэггүй мэдлэг удалгүй үхмэл мэдлэг болдог. Уншигч та Шимборскаг мэдэхгүй ч “Хүн гэдэг ер нь юу юм бэ?”, “Бидний мэддэг зүйл үнэхээр мэдлэг мөн үү?” хэмээн хааяахан боддог бол Шимборскагийн шүлгүүд танд танил дотно санагдаж магадгүй юм.

Шимборскагийн гайхалтай чанар бол эргэлзэж чаддаг явдал. Тэр бүхний хариуг мэддэг хүн шиг бичдэггүй. Харин мэдэхгүйгээ мэддэг хүн шиг бичдэг. Түүний шүлэг заримдаа хөгжилтэй. Заримдаа гунигтай. Заримдаа ёжтой. Гэхдээ хамгийн гол нь уншсаны дараа таны өөрийн бодол бага зэрэг өөрчлөгдсөн байдаг. Шимборскагийн шүлгийг уншихад “Энэ чинь миний бодож явсан зүйл байна шүү дээ” гэж бодох үе бий. Бас “Би ингэж огт бодож байгаагүй юм байна” хэмээн гайхах үе ч гарна. Түүний шүлэг бидэнд амьдралыг тайлбарлаж өгдөггүй. Харин амьдралыг дахин харах ухаарал өгдөг.

“Boobooks creative team” Вислава Шимборскагийн шүлгийн түүврийг “Хүлээх зуур тохиох амьдрал” нэрээр монгол уншигчдадаа хүргэж байна.

Эх сурвалж: Boobooks creative team

САНКТ ПЕТЕРБУРГТ ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Хааны тайзанд хаан суусан нь
Нээлт эхлэхэд хэдхэн цаг үлдлээ. Нээлт гэдэг нь өмнөх тэмдэглэлд дурдсанчлан Санкт Петербург хот дахь Александринский үндэсний драмын театрт зохион байгуулагдах 17 дугаар олон улсын жүжгийн фестивалийн нээлтийг хэлж байна.

Энэ наадмыг манай улсын драмын театрын “Сын Тенгри” жүжгийн тоглолтоор нээх зар театрын гадаах том баганад хадсан байх ба биднийг очиход хоёр өдрийн тоглолтын тасалбар хэдийнээ зарагдаж дууссан байлаа.

Театрын үүдэнд “Манай тайзнаа Монгол Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид тавтай морилно уу” хэмээн монгол хэлээр бичсэн хөл самбар тавьсан байна. Тоглолтын зам зардал, буудал гээд бүх зардлыг цаанаас дааж урьжээ. Хүндлэлийг хүндлэлээр, соёлыг соёлоор хариулъю, хүний газар Монгол хэмээх нэрийг өргөюү хэмээн хүн бүр дор бүрнээ хичээсээр нээлтийн өдөр тулж ирсэн нь энэ ээ. Хөшиг нээгдэхийн өмнө монголчууд бид дэлхийн театр урлагт эзлэх энэ тайзны эрэмбийг мэдээд авах нь зүй. Элизабет хатан хааны зарлигаар 1756 онд байгуулагдсан Оросын хамгийн эртний улсын театр ба итали архитектороор бариулсан барилга нь UNESCO-ын соёлын өв, Оросын үндэсний өв эрдэнэд бүртгэлтэй байна. Түүнээс илүүтэй энэ тайз Чеховын Ивановыг тоглож байсан тайз. Пушкины Борис Годуновыг үе үеийн Оросын аварга амьтад амилуулсан тайз. Толстойн Догшин Иваны үхлийг дэглэсэн тайз. Достоевскийн Мөрийч, Гэм зэмийг тавьсан тайз. Дэлхийн театрын Олимп зохиогдож байсан тайз. Мейрьхолд домогт Маскарадаа 1917 оны хоёрдугаар сард Хаант оросын сүүлчийн жүжиг болгон тавьсан тайз. Үүнээс хэдхэн өдрийн дараа унаж цаазлуулсан Романовынхон 6 жил бэлтгэгдсэн энэ жүжгийг үзэх төлөвлөгөөтэй байсан гэгдэнэ.

Хаан морилох байсан Царьский улаан танхимд нээлтээс өмнө морин хуур, монгол уртын дуу эгшиглэлээ. Тиймдээ ч уг театр болшевикуудыг эсэргүүцэн бойкотлож түүхэндээ ганц удаа үүдээ хааж байжээ. Театр төдийгүй Санкт Петербург хот бүхэлдээ коммунист үеэсээ ичдэг ч юм шиг сэтгэгдэл төрлөө. Анхнаасаа Балтийн тэнгис рүү гарах хаалга, Европ руу харах цонх болгон Петр хааны байгуулсан хот билээ. Романовынхны хүндэтгэл ёслолын өргөөг Эрмитажийн сувд гэдэг юм байна. Тэр өргөөнд байх хааны сэнтийн дээр алтадсан титэм залсан байна. Энэ титмийг Зөвлөлтийн үед алх хадуураар сольж байрлуулсан байсныг 1990 оны өөрчлөлтийн дараа эргүүлээд титэм болгож сэргээн зассан байх жишээтэй.

Эрмитажийг, ер нь хотыг хөл хүрэх газраар нэлээн нэгжсэн авч бидний танил Ленин, Сталиныг цөөхөн олж харав. Харин Петрийн буржгар үстэй толгойг бол хотын сувинер болгон дээр зуржээ. Петртэй тоо толгойгоор өрсөлдөх нь ганц Пушкин байна. Оросын ард түмэн Пушкиндаа ямар их хайртайг музей, номын сан төдийгүй архины ширээ, гудамжны мухлагаас ч харж болом. Манайхан Нацагдоржийнхоо ганц хөшөөг булаалдаад байгаа юм. Ерөөсөө нэмээд шинээр баримаар юм байна. Улаанбаатараар дүүрэн Нацагдорж байж яагаад болохгүй гэж? Пушкины араас мэдээж нөгөө аваргууд: Чехов, Булгаков, Достоевский, Толстой, Гоголь... ямар ч олуулаа юм, нэг бүр нь ямар ч агуу юм, агуу болгоноо ямар ч их хүндэлдэг юм, ямар ч залхуугүй юм болгонд мөнхөлдөг юм. Уухад хананаас Чехов ширтэж, шээхэд нойлд хэнийх нь ч юм бэ монолог тоглогдож байх ажээ, нээрээ. Гоголь ресторанд зөөгчид нь 19 дүгээр зууны эмсийн дүрд тоглож байна. Ресторанд төгөлдөр хуур тоглож суух цагаан сахалтай өвгөн Чичиковт амигүй албатаа зарсан шинжтэй маадгар. Төгөлдөр хуурын дээр тортой шувуу шулганаад байна, Гоголийн монолог уншиж байвал гайхахгүй боллоо. Ширээн дээрх меню нь Амигүй Албат байна. Манайх уг зохиолыг 1959 онд орчуулан хэвлэхдээ тэндэх загвар, фонтыг баримталжээ гэж энд мэдэж авлаа.

Юу юугүй хөшиг нээгдэх нь, театртаа эргэж ирье. Оршин суугчид нь өөрсдөө Гогольд оролцон тоглож буй хотод, Гоголь өөрөө амьд сэрүүндээ Мөрдөгчөө оролцон найруулж байсан өндөр тайзанд хэдэн бор уран бүтээлч минь гарч ирэхэд хэдхэн хором үлдлээ... ээ бурхан минь. Янжинлхам бурхан минь аварч ивээ! Хөшиг нээгдэж үзэгдэл эхэллээ. Монгол, Оросын соёлт хүмүүсийн буянаар хатан хааны театрын нэгдүгээр эгнээнд суулаа. Хамгийн урд суугаа тул бусад үзэгчид харагддаггүй. Ямаршуу байдалтай үзэж байна, эргээд хармаар байдаг, харахаас зовоод байдаг. Жүжгийн нэгдүгээр хэсэгт нэг тийм халуун пийшинд хайрагдсан мэт хавчганаж суулаа. Хавчигнаад байсан учраа ч үнэнээр нь хүлээсү. Нэг л их дэлхийд сурсан, нэг л их Гинзад, Вэстэндэд жүжиг үзсэн, нэг л их Дазаи, Ишигүро уншсан хүн Монголдоо итгэхгүй, Монголоосоо нэрэлхэн суугаа нь тэр зэрэг. Утаа май тавихад нь шоолж байгаа болов уу гэж зовлоо, цэрэг эрсийг тулалдахад зэрлэг балмад харагдаа болов уу гэж айлаа, эх үр харилцан ярихад энгийн, банал сонсогдов уу гэж түгшлээ. Хоёрдугаар хэсэг эхлээд төд удаагүй байтал хойшоо харах ч хэрэггүй боллоо. Хар аяндаа үзэгчид амьсгалаа түгжээд, хойшоо налах биш урагшаа хүзүүг сунгаж хамаг сүнсээ олзлуулах мэт болж автах нь мэдрэгдээд ирлээ. Тайз өөрөө театр дүүрэн үзэгчдээ яс үндэс, хэлний хана, ерөөсөө соёл болоод түүхийн аливаа хил хязгаарыг давуулан гэтэлгээд Янжинлхамын ивээл үү, Мейрьхолдын сүнс үү, ямарваа нэг ер бусын хүч ивээн бүхий чинад оронзайд хамтад нь урин оруулсан нь тэр болой. Би өөрөө ч хаана үзэж суугаагаа, хэн болохоо мартан алдаад, Модуныг шаналахад хамт шаналж, Модуныг уйлахад дагаж уйлж, Модуныг мандахад дагаж мандсаар нэг мэдэхэд хөшиг хаагдлаа. Ингээд нийт 13 минутын тасралтгүй алга ташилт, браво дор гурван удаа тайз эргэн нээгдэж ёсолгоо хийлээ.

Модун Шанъю Баасанбуугийн Шинэбаяр хааны театрын тайзанд ийнхүү хаан суув. Тэрээр улс улсын хамгийн том театруудын хамгийн том жүжигчид нэрээ тамгалсан тайзнаа тэдний эгнээнд бүрэн тэмдэглэгдэн үлдэх үзүүлбэр бүтээж үзүүллээ. Тэнд Шинэбаярыг хаан суулгах гэж Баярцагааны Баатар найруулагч тэртээ 1996 онд Монголд анх удаа Хүннү теле дуурь тавьж, Мөнхзаяагийн Түвшинхүү тэгэхэд Модуны дүрийг анхлан бүтээжээ. Шинэбаярыг хаан суулгах гэж ардын жүжигчин Чойнхорын Найдандорж 1998 онд Тамгагүй төрийг анх найруулан тавьж, тэр мэт туршлага мэдлэгээсээ шавьдаа зааж өвлүүлжээ. Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Пүрэвдоржийн Цэрэндагва Лүүсүү вангийн дүрээр тайзнаа гарахад урвагчийн үзэгдэл бүр төгсөрч байлаа. Түүгээрээ тэрээр үл урвах, үл шарвах Модун Шинэбаярыг улам тодруулж ургуулж өглөө. Ардын жүжигчин Хасар Бэх-Очирын Жаргалсайхан туслах дүрээс гэхэд ханлиг сүрийг бадруулж, хаан Модуныг хэсэг зуурт хөвүүн болгон үзүүллээ. Ардын жүжигчин Жамсранжавын Оюундарь Модуны хатан эхийн дүрийг төгс бүтээх гэж, түүгээрээ харийн хатны үзэгчдийг олзлох гэж тэр мэт зовсон жаргасан эхийн дүрүүд авч сургуулилт хийжээ. Их зайран Жамсранжавын Пүрэвдорж, Шунхуй Отгонбаатарын Хонгорзул, Шагэ Пүрэвсүрэнгийн Мягмарсүрэн, Арваадай Тайванбаатар Сэргэлэн гээд ахмад, залуу уран бүтээлчид цөм гойд сайхан жүжиглэж, тэдний бүтээсэн цул сайхны сэнтий дээр Модун Шинэбаяр хэмээх үзэгдэл Александринский театрын түүхэнд бичигдэн үлдлээ.

Кино найруулагч нар том жүжигчдийг хоршуулж, эс бол олноор нь зэрэгцүүлэн тавьдаг нь учиртай ажээ. Соосэкигийн бичсэнчлэн нэг сайхан нөгөө сайхнаа дардаггүй, нэг сайн нөгөө сайныг үгүйсгэдэггүй. Нэгийгээ улам тодруулж, нөгөөх нь улам өргөж, нэгдэн нийлээд үл үгүйсгэгдэх идеал руу, төгөлдөр сайхан руу тэмүүлдэг. Ай ямар сайхан... нэгээхэн төгөлдөр сайхны төлөө, нэжгээд төгс агшны төлөө нэгэн үеийн, нэг бус үеийн хөдөлмөр зүтгэлээр суурь өрдөг болохоор л тайз ийм өндөр, тайз ийм эрхэм. Ийм нэгэн өндөрлөгийг Александринский театрын тайзанд зангидсанаараа Намнангийн Наранбаатар улсын драмын театрт ч, улс Монголдоо ч түүхэн гавьяа байгуулж өглөө. Тэрээр би өөрийгөө биш дүрээ тодруулдаг, жүжигчнээ хайрладаг найруулагч гэж хэлдэг, хэлснээ хийж үзүүллээ.

Нээлтийн тоглолтын дараа Оросын домогт найруулагч Фокин “Манай тайзанд тоглосон дэлхийд эрэмбэтэй театруудын эгнээнд нэгдсэнд баяр хүргэе” гэж хэллээ. Хоёр дахь өдрийн тоглолтыг тайзны ард хүлээж үзлээ. Жүжигчин хүн гэдэг тайзнаа үзэгчдэд тэнхээ тамирыг бүрнээ шавхаж зориулаад бууж ирдэг болохыг тэнд харчихсан тусмаа энд толгой дараалан нэр дурдмаар. Хөгжмийн зохиолчид, дууны найруулга, гэрэл, техникийн албаныхны нөр их хөдөлмөрийг магтан алдаршуулмаар байвч зай талбай эс хүрэлцлээ, тэднээсээ хүлцэл өчмү. Ингээд Монгол Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон дэлхийн хамгийн урлаглаг хотын үзэгчдийн 13 минутын алга ташилтаар миний Монголдоо үл итгэх үзлийг ялж өглөө. Ялагдлаа гэвч бор болжморыг хуарлаг болтол, хар хэрээг цагаан болтол урлагийн бурхнаа тойглосон хотыг шүтэх ба аюух айдас нэгмөр анилгүй эргэж ирлээ.

Питерт хэд хономогц дайн ба улстөрчдөд тоомжиргүй, ангид харагдаж байсан хотод нэгэн зүйл нэг л биш байгааг анзаарч нүгэл үйлдлээ. Хаашаа ч орсон эмэгтэйчүүд... ялангуяа ахмад эрэгтэйчүүд барагтай үзэгдэхгүй юм. Эрмитажийн булан болгонд нэг эмэгтэй сууж байна, билетийн кассанд сууж байна... Ахматовагийн гал тогоонд уртаашаа 2 метр харанхуй зайд хоолны ширээнд сууж байсан эмэгтэйгээс үхтэл цочоод, тэр чигтээ цочоо гарсангүй.

Хэзээнээс Орос хөвгүүдээ хайрладаггүй улс билээ. Толстой “Яагаад орос эхийн хөвгүүд, энэ амьдрал дахь тэдний ганцхан итгэл найдвар, бахархал болсон хөвгүүд дайнд үрэгдэх болсон билээ?” хэмээн асуусан.

Хоёрдугаар дайны бүслэлтийг хөвгүүдийнхээ амиар төлж давсан хотын ээжүүд, эхнэр, эгч дүүс өнөөдөр ч энэ асуултад хариултаа эрж байж мэднэ ээ. Тэнгрийн хүү тэдний хувьд алдсан хөвүүд, төлсөн золиосоо нэгэн агшинд тайзнаа үзэж, нэгэн зүйл тайтгарал, нэгэн зүйл эдгэрэл мэдрэх боломж болов уу?  Хэрэв тийм аваас бусдын эмзэглэл, сул талаас нэгээхэн хувь завшсан байх аваас тэр цэвэр урлагийн ялалт биш болно.

Хэрэв би найруулагч бол энэ асуултад шаналж, шаралхаж, энд хариулт эрж энхийн цагт эргэж очиж хүчийг үзэх байсан. Энэ тухайд Модун Шинэбаяр хэмээх дүрийн хаанчлалд хоргодолгүйгээр даруу бөгөөд бодитой, өөрөө өөрсдөдөө шударга хандлагаар цэвэр урлаглаг эрэл хайгуул хийх нь жүжигчдийн бус критик, зохиолч, найруулагч бидний ажил аа.

Нийтлэлч Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ

Энэхүү гэрэл зургийг Александринский театрын зурагчин Александр Палаев авчээ.

НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас өнгөрсөн баасан гарагт газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа. Ингэснээс хүн төрөлхтний 500 шахам жилийн турш баримталж ирсэн газрын зургийн хэмжээст тодорхой өөрчлөлт орохоор болж байгаа юм.

Энэ талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Шүрэнчулууны Батбаяр тодорхой тайлбарлажээ. Тэрбээр:

-2026 оны 9 дүгээр сарын 4-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth проекцыг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоол баталлаа. 164 улс дэмжиж, 6 улс түдгэлзсэн бол АНУ ганцаараа эсэргүүцсэн байна. Тогтоол нь Mercator проекцыг хориглоогүй, мөн заавал биелүүлэх шинжтэй биш.

Бидний харж дассан Mercator газрын зургийг 450 жилийн өмнө 1569 онд далайн навигацид зориулж бүтээсэн. Энэ зураг туйл руу ойртох тусам газар нутгийг томруулж харуулдаг. Тиймээс Гренланд, Канад, ОХУ, Европ бодитоосоо том харагддаг.

Хамгийн сонирхолтой жишээ нь Гренланд, Африк. Гренланд ойролцоогоор 2.2 сая км², Африк 30.4 сая км² буюу Африк бараг 14 дахин том. Гэтэл Mercator зураг дээр бараг ижил хэмжээтэй мэт харагддаг.

Монгол Улс ч Mercator-ын гажилтад ордог. Манай улс хойд өргөрөгт байрладаг учраас Mercator дээр экваторын ижил хэмжээний газар нутгаас ойролцоогоор хоёр дахин том талбай эзэлж харагдана. Equal Earth дээр Монголын 1.56 сая км² газар нутаг өөрчлөгдөхгүй, харин бусад оронтой харьцуулах хэмжээ нь илүү бодитой харагдана.

АНУ уг тогтоолыг зүгээр нэг газрын зургийн техникийн шинэчлэл гэж үзээгүй. Тэд үүнийг колоничлолын өв, нөхөн төлбөр зэрэг өргөн улс төрийн асуудалтай холбосон үзэл суртлын шинжтэй санаачилга гэж үзэж эсэргүүцсэн. АНУ-ын төлөөлөгч НҮБ XVI зууны газрын зураг хэлэлцэхээс илүү олон улсын энх тайван, хөгжил зэрэг бодит асуудалд төвлөрөх ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ.

Харин Украин эсэргүүцээгүй, түдгэлзсэн. Equal Earth-ийн санааг зарчмын хувьд дэмжсэн ч Крым болон ОХУ-д түр эзлэгдсэн Украины нутаг дэвсгэрийг зарим зураг дээр хэрхэн дүрсэлсэнтэй санал нийлэхгүй байгаагаа тайлбарласан хэмээсэн байна.

Түүнчлэн судлаач Б.Билгүүнзаяа сошиал хуудсандаа Equal Earth болон Mercator проекц нь ямар учиртай болохыг дараах байдлаар тайлбарласан байна.

ТЭГШ ДЭЛХИЙН ГАЗАР ЗҮЙ ШИНЭЧЛЭЛТ

Энэ бол газар зүй, олон улсын боловсролын түүхэнд бараг 500 шахам жил ноёрхсон хамгийн том гажуудлыг засаж буй түүхэн том шийдвэр яалт ч үгүй мөн дөө!

Бидний багаасаа газар зүйн хичээл дээр харж дассан нөгөө дэлхийн газрын зураг хасагдаж энэхүү шинэ "Equal Earth" буюу Тэгш Дэлхийн дүрслэлээр хэмжигдэх болжээ.

16-р зууны 1569 онд Герард Меркатор бидний мэдэх Дэлхийн газрын зургийг зохиохдоо улс орнуудын газар нутгийн бодит хэмжээ талбайг харуулах гэхээс илүү далайчид луужингаа ашиглан нэг өнцгөөр хөлөг онгоцоо шулуун жолоодоход зориулж бүтээсэн юм. Бөөрөнхий бөмбөрцгийг тэгш өнцөгт хавтгай цаасан дээр буулгахад экватороос хойшоо болон урагшаа туйл руу дөхөх тусам газар нутгийн хэмжээ асар их сунаж томордог физикийн гажиг үүсдэг аж.  Үүнээс болоод Гренланд арал бүхэл бүтэн Африк тивтэй эн зэрэгцэхүйц хэмжээтэй харагддаг байв. Гренланд арал яг л бүхэл бүтэн Өмнөд Америк тив эсвэл Африк тив шиг аварга том харагддаг шүү дээ! Гэтэл бодит тоо баримтыг нь харьцуулаад үзвэл хүний нүдэнд итгэмээргүй сонин үнэн гарч ирдэг. Жинхэнэ газар зүйн хэмжээгээр Африк тив нь Гренландаас даруй 14 дахин том!

Хойд өргөргийн 41–52 градуст оршдог манай Монгол Улс ч гэсэн бодит талбайгаасаа 1.5-2 дахин томорч харагддаг. Хамгийн сонин нь, газрын зураг дээр тив шиг харагддаг Гренланд арал бодит байдал дээрээ манай Монгол Улсаас ердөө 1.4-хөн дахин том шүү дээ. Гренландын бодит талбай: 2.16 сая км² Монгол Улсын талбай: 1.56 сая км² юм.

Бөмбөрцөг хэлбэртэй Дэлхийн гадаргыг тэгш өнцөгт цаасан дээр дэлгэхэд экватор дээрх газар нутгууд яг бодит хэмжээгээрээ үлддэг бол хойд туйл руу ойртох тусам газар нутгийг нь албаар хэвтээ болон босоо чиглэлд олон дахин сунгаж татдаг учраас хамгийн хойд захад байдаг Гренланд, Канад, Оросын хойд хэсэг асар том болж сунадаг байсан хэрэг.

2018 онд олон улсын газрын зургийн эрдэмтдийн зохион бүтээсэн энэхүү "Equal Earth" буюу Тэгш Дэлхий дүрслэл нь Дэлхийн бүх тив, улс орнуудын бодит талбайн харьцааг тэгш хэмжилтээр яг 100  хувь үнэнээр нь хадгалж, хэт сунасан, эсвэл хачин хэлбэртэй болгохгүйгээр хүний нүдэнд хамгийн үзэмжтэй, муруй тэнцвэртэй байдлаар харуулж чадсанаараа олон улсын хүлээн зөвшөөрлийг авсан юм.

Меркаторын зураг нь олон зууны турш Барууны болон хойд хагас бмбөрцгийн чинээлэг гүрнүүдийг дэлхийн төвд аварга том, сүр хүчтэй харагдуулж, харин Африк Өмнөд Америк, Зүүн өмнөд Азийн орнуудыг жижигхэн, өчүүхэн мэт харагдуулдаг Европ төвт үзлийн далд хэрэгсэл болж ирсэн гэж газар зүйчид түүхчид шүүмжилдэг байв. Харин НҮБ энэхүү шинэ бодит хэмжээст газрын зургийг албан ёсоор баталгаажуулснаар Дэлхийн хүүхэд багачууд, улстөрчид Дэлхийн газар зүй хэмжээ, тивүүдийн жинхэнэ цар хүрээг ямар ч төөрөгдөлгүй, үнэн зөвөөр нь харж суралцах шинэ эрин үе эхэлж байна.

Equal Earth проекц болон Mercator проекц ялгааг дараах зургаас харна уу.

Мүн Жэ Ин: Монголоос буцах замд
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 17-28-нд зохион байгуулагдсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу СОР17 хуралд хүндэт зочноор хүрэлцэн ирж оролцсон Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин гуай солонгос, монгол, англи хэлээр Монголд байсан сэтгэгдлээ өөрийн Facebook хуудаснаа бичжээ.

МОНГОЛООС БУЦАХ ЗАМД

Хязгааргүй өргөн уудам сүрлэг сайхан нутагт өнгөрүүлсэн 8 шөнө 9 өдөр. Цээж дүүрэн өндөр сэтгэгдэл, дурсамж тээн Солонгос руу буцлаа. Айлчлалын хором мөч бүрд халуун дотноор хүлээн авч, бидэнд онцгой анхаарал тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх танд болон Монгол Улсын Засгийн газар, мөн Монголын ард түмэнд гүн талархал илэрхийлж байна.

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын нээлтэд оролцон, Энх тайвны ой санаачилга(PFI)-ын үндсэн илтгэлд хамтын уялдаа холбоо болон хариуцлагын талаар дурдаж байсан минь санагдаж байна. Хатаж шархалсан эх дэлхийн төлөө бүх улс орнууд гар гараасаа атган, ногоон итгэл найдварыг цогцлооно гэсэн амлалт бодит ажил хэрэг болж хэрэгжээсэй хэмээн хүсэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Ерөнхий сайд Ням-Осорын Учрал нартай хийсэн уулзалтаас хоёр улсын харилцааны "Алтан үе"-ийг эхлүүлэх ирээдүйг олж харлаа. Мөн Бүгд Найрамдах Коста Рика Улсын Ерөнхийлөгч асан Карлос Альварадо Кесада, Бүгд Найрамдах Финланд Улсын Ерөнхийлөгч асан Таръя Халонен нартай хийсэн уулзалт нь бидний дэлхий ертөнц ямар их нягт уялдаа холбоотой болохыг дахин нэг мэдрүүлсэн үнэтэй цаг мөч байлаа.

Тужийн нарсны байгалийн цогцолборт газарт очсон нь ч мөн адил сэтгэлийг минь ихэд хөдөлгөлөө. Ойн түймэрт өртөж үрэгдсэн энэ газарт мөнх ногоон нарсан ойг нөхөн сэргээсэн нь Юүхан Кимберли компани болон Энх тайвны ой сан ТББ-ын хамт олны 23 жилийн турш урсгасан хөлс хөдөлмөрийн үр дүн юм. Дахин сэргэсэн амьд ойн салхины чимээ сэтгэл зүрхэнд минь урт удаан хадгалагдах болно.

Айлчлалын үеэр Балба болон Төвөдийн хил орчимд болсон байгалийн онц ноцтой гамшгийн талаарх мэдээг сонсоод сэтгэл өвдөж ихэд цочирдлоо. Гамшигт өртсөн хүмүүст гүн эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ түргэн тусламж, аврах ажиллагааг болон сэргээн босгох үйл ажиллагаа шуурхай явагдахыг хүсэж, уур амьсгалын өөрчлөлт, гамшигтай тэмцэх үйлсэд дэлхий нийтийн хамтын хүчин чармайлт үгүйлэгдэж байгааг улам ихээр мэдэрлээ.

Айлчлалын төгсгөлд хэсэг зочилсон Горхи-Тэрэлж Байгалийн цогцолборт газрын эх байгалийн сайхан болон шөнийн тэнгэрт гэрэлтэх оддыг сэтгэлдээ тээн энэ удаагийн айлчиллаа дуусгаж байна.

Монгол орны найрсаг зочломтгой байдал, ой хөвчнөөс олж мэдэрсэн итгэл найдварыг сэтгэл зүрхнийхээ гүнд тээж явах болно. Монгол-Солонгосын нөхөрлөл улам гүнзгийрч, Монголын сэвэлзүүр салхинд энх тайван үүрд орших болтугай.

몽골을 떠나며

끝없이 펼쳐진 웅장한 대지에서 보낸 8박 9일. 가슴 가득 깊은 감동과 여운을 안고 이제 한국으로 향합니다. 여정의 매 순간 따스한 온기로 맞아주시고, 세심한 배려를 더해주신 후렐수흐 몽골 대통령님과 몽골 정부, 그리고 몽골 국민 여러분께 깊은 감사를 드립니다.

UN 사막화방지협약 COP17 개막식과 '평화산림이니셔티브(PFI)' 기조연설에서 연대와 책임을 이야기하던 순간을 기억합니다. 메마르고 상처 입은 지구를 향해 전 세계가 손을 잡고, 푸른 희망을 심어나가자는 약속이 실천으로 이어지기를 기원합니다.

후렐수흐 대통령님, 우츠랄 총리님과 나누었던 대화 속에서 양국이 함께 열어갈 '황금시대'의 미래를 보았습니다. 알바라도 전 코스타리카 대통령님, 할로넨 전 핀란드 대통령님과의 만남 역시 우리가 하나의 지구 안에서 얼마나 긴밀히 연결되어 있는지 다시금 일깨워 준 뜻깊은 시간이었습니다.

'토진나르스' 방문 또한 깊은 울림을 주었습니다. 대형 산불로 황폐했던 땅이 푸른 소나무 숲으로 되살아나기까지, (주)유한킴벌리와 (사)평화의숲이 23년간 흘린 땀방울은 정직한 결실로 나타났습니다. 생명력을 되찾은 숲의 바람 소리가 준 뭉클함은 오래도록 잊히지 않을 것입니다.

여정 중에 접한 네팔과 티베트 일대의 대재난 소식은 큰 슬픔과 충격을 주었습니다. 희생자분들에 대한 애도와 함께 신속한 구조와 구호, 복구를 바라며, 기후위기와 재난 대응을 위한 전 지구적 연대의 필요성을 더욱 절감했습니다.

일정의 끝에 잠시 머문 테를지 국립공원의 광활한 대자연과 밤하늘을 가슴에 품고, 이번 뜻깊은 여정을 마무리합니다. 이 땅이 준 다정한 환대와 숲이 가르쳐준 희망을 가슴깊이 간직하겠습니다. 한국과 몽골의 우정이 한층 더 깊어지길 바라며, 몽골의 푸른 바람이 언제나 평화롭게 머물기를 기원합니다.

Leaving Mongolia

Nine days and eight nights on a vast, majestic land that stretched beyond the horizon. I carry home a heart full of deep emotion, and memories that will not soon fade.

To President Khurelsukh Ukhnaa, the Government of Mongolia, and the people of Mongolia, who welcomed us with warmth throughout our visit and looked after us with such thoughtful care, I offer my sincere gratitude.

I will remember speaking of solidarity and responsibility at the opening ceremony of COP17 of the UN Convention to Combat Desertification and in the keynote address for the Peace Forest Initiative (PFI). May the promise we made there — that the world will join hands for a parched and wounded Earth and plant green hope together — be translated into action.

In my conversations with President Khurelsukh and Prime Minister Uchral Nyam-Osor, I saw the future of the "Golden Age" our two countries can usher in together. My meetings with former President Carlos Alvarado of Costa Rica Carlos Alvarado Quesada and former President Tarja Halonen of Finland were likewise meaningful encounters that reminded me once again how closely we are all bound together on this one planet.

Our visit to Tujiin Nars, in Selenge Province, left a deep impression as well. Land laid waste by a great wildfire has come back to life as a green pine forest. After 23 years of dedication and hard work by Yuhan-Kimberly and the Forest for Peace, that dedication has been repaid in full, visibly, in the trees now standing there. The sound of the wind moving through a forest that has regained its life stirred something in me, and it will stay with me for a long time.

News of the great disaster in Nepal and the Tibetan region, which reached us in the middle of our journey, brought deep sorrow and shock. I mourn the victims, and I hope for swift rescue, relief, and recovery. It made me feel all the more keenly how necessary global solidarity is in responding to the climate crisis and to disaster.

Holding in my heart the vast wilderness and the night sky of Terelj National Park, where we paused briefly near the end of our visit, I bring this meaningful journey to a close. I will keep the kind hospitality of this land and the hope the forest taught us close to my heart.

May the friendship between Korea and Mongolia grow deeper still, and may the blue winds of Mongolia always blow in peace.

Эх сурвалж: https://www.facebook.com/moonbyun1