Соёл урлаг - Ekhoron.mn | Эх орны өнцөг бүрээс

Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна
“Монгол төрийн тамганы хөшөө” нь Монголын төр ёсны түүх, төрийн бэлгэдэл, залгамж чанарыг илэрхийлсэн түүхэн дурсгал юм. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан 2006 онд босгосон уг хөшөөг зураач Д.Наранжавын эх загвараар бүтээжээ.

Хөшөөний дөрвөн талд Монголын төрийн өөр өөр цаг үеийн тамгыг дүрсэлсэн бөгөөд үүнд Их Монгол Улсын үеийн, Богд хаант Монгол Улсын, 1924 оны Үндсэн хуулийн үеийн болон 1992 оны Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын төрийн тамганы дүрслэл багтдаг.

Уг хөшөө нь Монголын төрт ёсны түүхэн хөгжил, төрийн бэлгэдлийн өөрчлөлт, төрийн залгамж чанарыг нэг дороос харах боломж олгодог онцгой ач холбогдолтой дурсгал юм.

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо, Төрийн ордны хойд талд байрлах хөшөөний суурь суулт өгч цуурсан, 2006 оноос шинэчилж засварлаагүй байсныг байгалийн боржин чулуугаар бэхжүүлэн, суурин дээрх тамгыг хүрэл цутгуураар хийж буцаан байршуулах ажлыг гүйцэтгэж эхэллээ. Уг ажлыг 2026 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байна.

Эх сурвалж: НЗДТГ

Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчлах үеэрээ Лайпцигийн их сургуулийн Энэтхэг, Төв Ази судлалын сургуулийн байранд зочилж, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдорж, Германы нэрт дорно дахинч, монголч эрдэмтэн, профессор Эрих Хэниш нарт зориулсан дурсгалын самбар, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан шуудангийн маркийн нээлтийн ёслолд оролцлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, энэхүү дурсгалт бүтээл нь хоёр суут хүний нэр алдар, эрдэм бүтээл, гавьяа зүтгэлийг хүндэтгэн мөнхжүүлэхийн зэрэгцээ Монгол, Германы ард түмний эрдэм мэдлэг, оюун санаа, харилцан хүндэтгэлээр холбогдсон нэгэн зууны түүхэн хэлхээ холбооны бэлгэ тэмдэг болохыг онцоллоо.

Одоогоос нэгэн зууны тэртээ эрдэм боловсрол эзэмшихээр Герман орныг зорьсон монгол залуусын нэг нь Монголын орчин үеийн утга зохиолын суурийг тавьсан их зохиолч Дашдоржийн Нацагдорж байв.

Д.Нацагдоржийн Герман Улсад, тэр дундаа Лайпциг хотод өнгөрүүлсэн он жилүүд нь түүний ертөнцийг үзэх үзэл, оюуны төлөвшил, уран бүтээлийн сэтгэлгээнд гүн гүнзгий нөлөөлсөн чухал үе байсан.

Чухам энэ цаг үед Лайпцигийн их сургуульд ажиллаж байсан нэрт эрдэмтэн Эрих Хэниш Монголын түүх, хэл, соёлыг судлах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, Германы монгол судлалын хөгжилд анхдагч болон тод мөрөө үлдээжээ.

Монголын залуу сэхээтэн Д.Нацагдорж, Германы монголч эрдэмтэн Эрих Хэниш нарын эрдмийн их өргөөнд тогтоосон багш, шавийн барилдлага нь хоёр орны харилцааны түүхэнд онцгой байр суурийг эзэлдэг юм.

Одоогоос зуун жилийн тэртээ монгол залуус Герман орныг зорьж, эрдэм мэдлэг өвөрлөн эх орондоо буцаж байсан бол эдүгээ ч энэхүү түүхэн уламжлал үргэлжлэн бэхжиж, монгол оюутан залуус эрдэм мэдлэгт шамдан суралцаж, хоёр орны эрдэмтэн судлаачид хамтарсан судалгаа, төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсээр байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглэв.

Энэ түүхэнд Лайпцигийн их сургууль онцгой байр суурь эзэлдэг бөгөөд XIX зууны сүүл үеэс тус сургуульд Монголын соёлын талаарх хичээл, судалгаа хөгжиж, улмаар монгол судлалын сонгодог төв байсаар ирсэн түүхтэй.

Өнөөдөр монгол хэл, Монгол болон Төв Азийн судлалын уламжлал Лайпцигийн их сургуульд үргэлжилж байгааг дурдаж, энэхүү дурсгал нь өнгөрсөн түүхээ хүндэтгэн алдаршуулахын зэрэгцээ ирээдүйн хамтын ажиллагааг бэлгэдсэн гүн гүнзгий утга агуулгатай хэмээн тодотголоо.

Энэхүү санаачилгыг дэмжсэн Лайпцигийн их сургуулийн удирдлага, эрдэмтэн судлаачид болон дурсгалын самбарыг бүтээсэн уран бүтээлчид, бэлтгэл ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол, Германы холбогдох байгууллага, эрдэмтэн судлаачдад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Энэ жил тохиож буй их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан эрдэм шинжилгээний олон улсын бага хурлыг Лайпцигийн их сургуульд зохион байгуулсан юм.

Лайпцигийн их сургууль нь ХБНГУ-ын Саксони муж улсын Лайпциг хотод 1409 онд байгуулагдсан. Герман болон Европын хамгийн эртний их сургуулиудын нэг бөгөөд 35 мянга гаруй монголчууд герман хэл, боловсрол эзэмшсэн байдаг.

Лайпцигийн их сургууль нь Монгол судлалын урт хугацааны уламжлалтай. XIX зууны сүүлчээр тус сургуульд Германд анх удаа Монголын соёлын талаар хичээл зааж эхэлсэн бөгөөд XX зуунд Монгол судлал бие даасан судалгааны чиглэл болон хөгжсөн билээ.

Тус сургуульд ажиллаж байсан монгол, хятад судлаач профессор Эрих Хэниш “Монголын нууц товчоо”-г герман хэлнээ орчуулсан эрдэмтдийн нэг юм.

Монголын анхны 35 сурагч, оюутан 1926 онд Лайпциг болон Германы бусад их, дээд сургуульд суралцахаар ирсэн бөгөөд БНАГУ-ын үед олон монгол оюутан Лайпцигийн Хердерийн институтэд герман хэлний бэлтгэлд хамрагдаж, улмаар мэргэжлийн сургалтаа үргэлжлүүлж байсан түүхтэй.

Өдгөө Лайпцигийн их сургууль Монгол Улсын их сургуультай их сургууль хоорондын хамтын ажиллагааны гэрээтэй бөгөөд боловсрол, эрдэм шинжилгээний харилцаагаа үргэлжлүүлж байна.

"Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар хоёр улсын төрийн тэргүүн нарын ивээл дор толилуулж буй “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, гэргий Элке Бюденбендер нар Берлин хотын Музейн арал дахь “Жеймс Симон” галерейд угтан авч, Берлиний Улсын музейн Өвөг болон эртний түүхийн музейн захирал Маттиас Вемхофф хүндэт зочдод үзэсгэлэнгийн үзмэрүүдийг тайлбарлан танилцууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэн нь Монгол Улсад сүүлийн 30 гаруй жил хийгдсэн археологийн судалгааны үр дүн, шинэ олдворууд, нүүдэлчдийн хийгээд Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох цогц дурсгалуудаас бүрдсэн үзэсгэлэн болохыг онцоллоо.

Эдгээр дурсгалууд нь Монголын эзэнт гүрний улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, шашин, ертөнцийг үзэх үзэл, хаад язгууртны сүр хүч, гадаад харилцаа, дипломат ёсыг бүрэн илэрхийлж, дэлхийг үндсээр нь өөрчилсөн “Монголын зуун” хэмээн нэрлэгддэг Их эзэнт улсын түүхийг тод харуулна гэдэгт итгэл төгс байгаагаа хэлэв.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын ивээл дор хэрэгжиж буй Орхоны хөндий, Монголын эртний нийслэл Хархорум хотын Монгол, Германы хамтарсан археологийн судалгаа нь хоёр орны шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны томоохон бэлгэ тэмдэг, бодит үр дүн болж ирсэн гэдгийг тэмдэглэлээ.

Археологийн олдвор, шинжлэх ухааны судалгааны үр дүнд Хархорум хот нь зөвхөн Монголын эзэнт гүрний улс төр, засаг захиргааны төв төдийгүй өрнө, дорныг холбосон худалдаа, шашин, соёл, мэдлэгийн олон улсын томоохон зангилаа байсныг улам тод томруун бататган харуулж байгааг дурдлаа.

Хоёр улсын хамтарсан археологийн судалгааны олон жилийн үр дүнг энэхүү үзэсгэлэнгээр олон нийтэд толилуулан дэлхий дахинд сурталчлан таниулж байгаа нь Монгол, Германы Стратегийн түншлэл, үнэт зүйлд суурилсан ойр дотно түншлэлийн тод илэрхийлэл гэдгийг цохон тэмдэглэв.

“Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэн нь ХБНГУ төдийгүй Европ тивд Их эзэн Чингис хаан, түүний залгамжлагчдын түүхийг үнэн зөвөөр ойлгуулж, монголчуудын өв соёлын гайхамшгийг бишрүүлэн хоёр орны соёл, шинжлэх ухааны салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны нэгэн шинэ хуудсыг нээнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.

Үзэсгэлэнг зохион байгуулах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг амжилттай гүйцэтгэсэн Берлин хотын захиргаа, Өвөг болон эртний түүхийн музей, Монгол Улсын “Чингис хаан” үндэсний музей, эрдэм шинжилгээний байгууллагууд, археологич, түүхч, сэргээн засварлагч, куратор, мэргэжилтнүүд болон нийт хамтран ажилласан хүмүүст Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр хэлсэн үгэндээ, Чингис хаан бол дэлхийн түүхэнд тодорсон хамгийн нөлөө бүхий хүчирхэг удирдагчдын нэг гэдгийг онцоллоо.

Өргөн уудам газар нутгийг нэгтгэн эзэнт гүрэн байгуулж, төрийн удирдлага, засаг захиргааг бүрдүүлэн хүчирхэг армийг бий болгосон Чингис хааны түүхэнд үлдээсэн тод мөр өнөөдөр ч дэлхий даяар хүмүүсийн сонирхлыг татсаар байгааг тэмдэглэлээ.

АНУ-ын “Вашингтон пост” сонин 1995 онд Чингис хааныг мянганы хүнээр нэрлэсэн бөгөөд монголчуудын ертөнц Чингис хаантай салшгүй холбоотой гэж үздэгээ хэллээ.

Тэрбээр 1999 оноос эхэлсэн Монгол, Германы археологийн салбарын нягт, үр бүтээлтэй хамтын ажиллагааг онцлон дурдаж, үзэсгэлэнг ажил хэрэг болгохын төлөө тууштай, идэвхтэй ажилласан профессор Маттиас Вемхофф, “Чингис хаан” үндэсний музейн захирал, профессор С.Чулуун нарт талархал илэрхийлэв.

“Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл олон нийтэд нээлттэй толилуулна.

Берлин хотын Музейн арал нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн түүх, соёлын үнэт цогцолбор юм.

ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!
“Ичгүүр дүүрэн амьдрал туулж явна.”

Дазаи Осамүгийн дэлхийн утга зохиолд сийлж үлдээсэн энэ өгүүлбэрээр түүний хамгийн алдартай сонгодог эхэлдэг. Монгол хэлнээ “Хүн байх эрхгүй” нэрээр гарсан харагдсан. Хэн өөрийгөө ингэтэл шарах билээ? Хэнээс амьдралаа бүхэлд нь ичгүүрлэх зориг гарах билээ? Дазаигаас л гарна. Дагаж унших төдийд хайр найргүй шударга байдал нь халдаж, хамт ичээх увидастай таван үг тул төдий зэрэг алдаршаа буй за.

Гадаа бороо шаагин шаагин орж байна. Цонхны цаадтайх моддын мөчир их борооны ус даалгүй хугарах нь уу гэмээр турьгүй туялзаж харагдаад юм бүхэн нэг л эмзэг, харь, басхүү хар аяндаа сэтгэл бөхийм хүндтэй, дагшин ажээ. Дазаи Осамү энэ цонхоор харж, энэ бороон чимээг чагнаж, басхүү энэ хорвоогийн ичгүүртэй ба бүдүүн бараг байдалд эмзэглэж, бичиж туурвиж асан өрөөнд би зогсож байнам. Түүний бичгийн өрөөнд аймшиггүй давшин ороод, үзэг бэх нь одоо ч эзнээ хүлээн байх бичгийн хөл ширээний хажууд зогсож байна. Би Дазаигийн гэрт зогсож байна… Цүгарүд, төрсөн тосгонд нь. Намрын Цүгарүд бороо шаагин шаагин орж байна.

Дорно дахины бичгийн их хүмүүн Дазаи Осамү 1909 онд Аомори мужийн баруун хагас буюу Цүгарү, тухайн үеийн Канаги тосгонд нутгийн чинээлэг хөрөнгөтөн, их гарын газрын эзний гэрт мэндэлжээ. Төрөхөөсөө аливаад эмзэг, мэдрэг онцлогтой байсан нь намтар, дурсамж зохиолуудаас нь бэлхнээ уншигддаг.

“Би эхээсээ амархан санаа зовдог занг нь өвлөв.”

Дазаи Осамү, Цүгарү

Тэрээр мөн “Хүнээ байсан нь” зохиолдоо хүүхэд байхаас хүмүүст үл итгэх, хүнээс айх үзэлтэй байснаа илчилж “Ямар ч аргаар хамаагүй, тэднийг инээлгэж л байвал болов. Хүн гэдэг амьтдын нүдэнд орсон хог болж л болохгүй. Би гэдэг байхгүй, би салхи юм, би тэнгэр юм… гэх мэт бодолд ээрэгдэж… ямар л нэг аргаар хамаг чадлаараа алиалж инээлгэх үйлчилгээ үзүүлдэг байлаа” хэмээн дурссан байдаг.

Хүний хорвоод гутмагц дурын дүр буюу алиалагчид хувилах, баян айлын хүүгээс борчуудын замаар замнах, улмаар бичгийн мөр хөөж эцгийн гэрээс хөөгдөх, хоолтой хоолгүй Тоокиод даянчлах, дайны үеэр нэгэн төрөл илааршлын ном номлож уншигчдад бурханчлагдах зэрэг замналаараа түүний амьдралд Будда Сиддартын намтартай төстэй талууд бий. Харин хоёрдугаар дайны бөмбөгдөлтөөс зугтаж эцгийн гэрт, хойд нутагтаа эргэн ирснээр Дазаи Осамүгээс өөр хэн ч замнаагүй тэр хувь заяаны түүх бичигдэн үлдсэн билээ.

Миний зогсож буй өрөө бол чухам тэр үед гэр бүлийн хамтаар толгой хоргодож асан Шинзашики гэр нь мөн. Жилийн дотор тэнд л хожмоо алдаршсан 23 бүтээлээ туурвиж, дайнд ялагдах дөхсөн япон ард түмний сэтгэл зүрхийг чийглэж өгсөн хэмээн алдаршсан бичгийн өргөө нь мөн.

“Тайван сайхан амьдарч ахуйд цөхрөлийн шүлэг бичиж, тавгүй бэрх цагт амьдын жаргалыг дуулму.”

Дазаи Осамү, Навч

Гэр музейн хөтөч залуу эр зохиолчоо бурханчлан шүтдэг нь илт. Ягтсан үедээ яах аргагүй бараадсан гэр гэвч өдгөө ч хийц, маягаа алдаагүй хоёр давхар тансаг сууц ажээ. Мод ихтэй Аоморигийн сайн модоор зангидаж хүрэн лакаар өнгөлсөн хаалга, шалнаас нь гялалзсан туяа ойно. Энэ туяа ойлгосон хиба буюу агар Японы гурван тансаг модны нэг гэгдэнэ. Бичгийн өрөөний нөгөө талд гармагц мөнөөх төгс төгөлдөр бөмбөгөр засалт жапаниз цэцэрлэг зүйл зүйлийн ургамал моддыг алаглуулан байна. Бичгийн өрөөнөөс цааш Дазаигийн жинхэнэ төрсөн гэр буюу “Хэвийх нарны ордон” хэмээх алдарт уран барилга, улсын соёлын өв санд бүртгэлтэй өргөөтэй шууд залгагдах гүүр байна. Шяёокан хэмээх тэр өргөөнд очлоо. Энэ ордны нэр мөн түүний “Хэвийх нар” зохиолоос сэдэвтэй.

Хэвийх нар ордныг мөн л мөнөөх туяа цацсан агар модоороо чухам зодож байгуулжээ. Түүхийн туршид баялгаа хуримтлуулж чадсан орны хөрөнгөтнүүдийн орд харш алийг тэр гэх авч тэр дундаа ч тансаг, сүрлэгт орох сууц ажээ. Мөхөс хүн бээр ‘эмэгийн өрөө’ хэмээх их зохиолчийн хүн болон унасан бага шиг өрөөнд хүртэл давшиж оров. Чухам ийм шунал, хөндөх ёсгүйг ч хөндөж, хүрэх ёсгүйд ч хүрэх гэж үхэлдэх хүний барагдашгүй хүслийг Дазаи угтаа ихээр жигшин бичсэнсэн. Бичээд эдгээсэнгүй, уншаад эдгэсэнгүй… юутай ч нэгэнтээ залбирч, нэгэнтээ хүлцэл өчөөд гарав.

Зохиолч бээр чухам ийм орд харш мэт өргөөнд төрсөн гарал үүслээсээ ичиж зовдог байснаа мөн бичиж үлдээжээ.

"Миний зохиолуудаас төрсөн гэрээрээ бахархдаг мэт санагдаж магад. Эсрэгээрээ манай гэрийн бодит бяр чадлаас жийрхэж, бараг хагаслах, эсхүл бүр нуусхийж байдаг санаатай. Өөрийгөө дарж үзүүлэх гэсэн тэнэглэл ч гэж хэлж болом үйлд зүтгэж амьдарсаар өдий хүрлээ.

Дазаи Осамү, Хугас амьдралаа хүүрнэхүй

"Канагид төрсөн гэртээ байхаар сэтгэл цуцах мэт санагдана. Бас би хожим нь ийн бичдэг учраас буруутна. Төрсөн эцэг эхээ бичиж, тэрхүү бичвэрээ зарахгүй бол амьдрах аргагүй ягтсан үүрэг нуруундаа үүрсэн эрээс бурхан төрсөн нутгийг нь буцаан авдаг билээ. Тэртэй тэргүй би Тоокиогийн навсгар оромжид хөнгөн зүүрмэглэх зууртаа төрсөн гэрийн дурсамжаас нэгийг зүүдэндээ үзэж баярлаад тийш ийш тэнэж байтал тэгсээр үхэх заяатай байж мэднэ."

Дазаи Осамү, Цүгарү

Гэвч тэрээр тансаг гэрээс муу оромжид орж дууссан эр биш билээ. Эсрэгээрээ тансаг гэрээс гарахдаа бүх Япон даяар орших болж, бүх Япон даяар уншигдаж, шүтэгдэж, басхүү төрсөн нутгаа өндөрлөж, хүн ард лугаа хайрлагдсан эр ээ.

“Урлагийн гоозүй гэдэг ерөөс ард түмэнд өргөл болгох гоозүй болно.”

Дазаи Осамү, Навч

Ард түмэнд хувь заяа, оюун санаагаа өргөл болгон барьсан тул ямар сайндаа төрсөн тосгонд нь Дазаигүй юм алга. Оросууд музей, паб, чихэр шоколад юу эс дээрээ Пушкинаа зурчихсан байдаг шиг бүх юман дээр түүний толгой байна. Ном шиг нээгддэг талх хүртэл байна. Гол нь ихэнх бранд, бүтээгдэхүүн түүний “Гүй Мэлос, гүйгээрэй” өгүүллэгээс сэдэвлэжээ. Хаа сайгүй “Гүй Мэлос” бичиг харагдана. 50 жилийн турш дунд сургуулийн сурах бичигт уншигдаж буй үл няцах, үл цуцах тэмцлийн тухай энэ зохиол магад дайны үнс нурам, цөмийн хайлш дороос энэ улсыг татаж босгосон байж ч мэднэ.

“Мэлос гүйлээ. Мэлос хуй салхи мэт хийсгэн гүйлээ. Мэлос өөрөө өөрийгөө их дуугаар зандчин гүйлээ. Мэлос учир үл ухагдах их хүчинд татагдан татагдан гүйлээ…”

Их хөрөнгө, аж ахуй гэдэг няцаж цуцахгүй гүйхийн нэр. Гүйхээс татгалзаж сууж, эцэстээ суухаас татгалзаж амиа тэвчсэн зохиолчоосоо ганц энэ зохиолыг нь сугалж тосгон даяар хадна гэдэг тавилан заяаны даажин тохуу ч гэмээр санагдана.

Мэлосын тосгон хүртэл явж ирэх замд сонин сайхан зүйл тохиов. Тоокиогоос шинкансанд сууж, манайхаар бол аймгийн төв Аомори хотод буугаад, тэндээсээ Тоокиогийн их сургуулийн багш нарын хамт хурдны замд орлоо. Бидний хэдэн хүн Аомори их сургуульд семинар хийсэн ажилтай. Намрын дунд сарын хойд нутгийн үзэсгэлэнг үгээр дүрслэн бичихэд бэрх ээ. Улаан навчны улирал гэвч улаанаас улбаалж болох мянган өнгөөр алаглан байдаг. Хурдны замаар давхиж байтал замаа андуураад буруу эргэв. Хурдны замд эргэж орох хэцүү тул хэсэг баахан буцаж давхилаа. Эргээд замдаа ортол бүтэн солонго татжээ. Хот тосгод, хотгор гүдгэр ихтэй арлын оронд Монголын тал нутгаас ялгаатай нь бүтэн дугариг солонго харна гэдэг туйлын ховор завшаан гэнэ. Хамт яваа багш нар сүйд боллоо. Япончууд солонгын үзүүр буюу хөлд аз жаргал нуугддаг гэлцдгийг ингэж мэдэж авав. Тэд аз жаргалыг нүдээр харлаа гэлээ. Би Дазаигийн сүнс инээмсэглэлээ гэж санав. Цаашлаад Товада нуурын номин цэнхэр салхинд нэг сэргэж аваад Оирасэ голын алдарт цагаан бидэрт урсгалыг даган өнгө алаг моддын дундуур хойш давхисаар их зохиолчийн унасан газар ирсэн нь тэр бүлгээ.

“Найрсал гээч нь ямар чиг үзэсгэлэнтэй зүйлэв.”

Дазаи, Хэвийх наран

Зохиолчийн гэрээр орж ёсыг үйлдэж дуусаад, Гүй Мэлос гүйгээрэй хэмээн дөрвөн зүгээс шавдуулан байх тосгоныг ардаа орхиж алим тариалангийн талбайг зорив. “Аомори бол алим тариалангийн нутаг юм” хэмээх өгүүлбэрийг манай ихэнх төгсөгчид цээжээр мэднэ. Гадаад оюутнуудын япон хэлний сурах бичиг тэр ганц өгүүлбэрээр эхэлдэг. Хэлний хичээлээр цээжилж байснаас биш алим тариалангийн нутаг гэж юуг хэлээд байгааг төсөөлөөгүй явжээ. Тэнгэрээр нэг алим. Газраар нэг алим. Алим алим алим…хаа сайгүй алим. Тоокиод бидний өөрөөсөө харамлан байж ганц хоёр ширхгээр авдаг хунтайж сорт хөлөөр хөглөрөөд алхахад эвгүй. Монгол Япон ялгаагүй, хөдөө гэдэг ийм өгөөмөр, баялаг, халгиа цалгиатай. Хүмүүс нь мөн адил, хөдөлмөрч агаад сэтгэл цагаан, царай бор хар. Тэдэнд алим хураалцаж, хурааснаа ачиж аваад, ачааны тээшин дээр алимны модод тоолсон шиг сууж явлаа. Амьд явахад юу эсийг үзэх вэ хүн тэгээд.

Манайд мал аж ахуй эрхлэнгээ жуулчин буулгадаг малчид олширч буйтай адил газар тариалан эрхлэхийн сацуу гэртээ аялагч авдаг айлд буулаа. Барагцаагаар 10 зүйл зоог нэг иж бүрдлээр гарч ирсний дотор алимгүй меню байхгүй гэнэ. Алимны модоор утсан загас, алимны жүүс, алимны салад, алимны цуунд дарсан ногоо… ердийн тариаланч нь энэ зэрэг тансаг зоог, аяга шаазан өрөхийг гахцхүү хоолны их гүрэн Жапанд л харж мэдэх юм. Тухайн гэрийн эзэн олон жилийн өмнө тал харваж ярьж чадахгүй болжээ. Тариаланч эзэгтэй нөхрөө түрдэг тэрэгнээс өргөж босгоод, бид нартай хамт хоолны ширээнд суулгав. Монгол хүн ядарсан зовсноо нуух гэдэг. Эд бол хүнээс нуухгүй, тэр байгаагаа харуулахын зэрэгцээ ний нуугүй хүүрнэх хүн олон. Тэгээд ч үнэн хүүрнэлийн хаан Дазаи Осамүгийн нутаг шүү дээ. Тариалан, асаргаа гээд амьдрал бэрх авч залуу сайхан явахдаа намайг эхнэрээ болгож өдий хүргэсэн энэ хүнд өдөр болгон талархаж амьдардаг гэх аж. Талархал талархал…гэж давтан өгүүлнэ. Талархах сэтгэл гэдэг япон соёлын нэг суурь багана нь байдаг даа.

Их зохиолчийн сүнсийг эднийх ч тахиж тойгложээ. Энэ нутагт тэрээр бурхныг орлож байна уу гэлтэй. Рёкан буюу уламжлалт буудлын нэг давхартаа түүний нэрэмжит булан гаргасан байна. Дазаи мөн багаас гангамсаг агаад хүүхэд насныхаа дурсамжид “гангалахад миний амьд явах бүх утга учир оршиж байлаа” хэмээн бичсэн удаатай. Хожмоо хүүхнүүдийн “эрлэг” болсон хойноо үргэлж нөмөрч явдаг асан хар хүрэм, малгайг Иваки уулыг тольдсон цонхны хажууд өлгөжээ.

“Хулчгарууд аз жаргалаас хүртэл айдаг.”

Дазаи Осамү, Хүнээ байсан нь

Миний бие энд ирсээр өөрийгөө Тоокиогийн хүн юм гэдгээ мэдэв. Их хот гэдэг сав энэ дэлхийн бүх хүний нийтлэг гэр байдаг ажээ. Хөдөө нь иртэл 20 жилд анх удаагаа энэ орон хачин харь оргиод гэрээ санах өвчинд нэрвэгдлээ. Иваки уул, ногооноос ногоон өнгөтэй тариалангийн талбайнууд, хаа сайгүй өнхрөлдөх алим, зах хязгааргүй ой модод цөм хачин жигтэй харь хөндий санагдана. Хөдөөд тухайн үндэстний хамаг охь шим бүрдэн байх тул харь ажээ, хавьтахад хүнд агаад нягт ажээ. Гахцхүү алимны нүүрс түлсэн ил пийшингийн нөмөрт зохиолчийн нөмрөгийг нөмөрч, түүний талаар нутгийн хүмүүстэй хүүрнэж суухад сэтгэл амрам танил дотно болж ирнэ. Хүний сэтгэл, хүний жаргал зовлон, тэдгээрийг хүүрнэн бичсэн зохиолчид гэдэг хүн төрөлхтний нэгдэх цэг, хүний өөрийн ялгахгүй эцэг эх нь мэт ээ. Нутгийн зарим уншигч түүнийг сул дорой байсан гэж үзэж байна. Хамгийн хүчтэй нь байсан тулдаа хамаг үнэнээ өгүүлээ буй за. Үнэн гэдэг зөвхөн хүчтэнүүдэд, эр зоригтнуудад хамаарна. Хожмоо дэлхий 2022 онд чухам энэ эр зоригт Нобелын шагналаа өгсөн. Тэрээр цаг үеэсээ 100 жилийн өмнө түрүүлж төржээ.

"Нэгэнт үхэхээс хойш зүүдлэх мэт романс ганцыг боловч бичиж үзэхсэн."

Дазаи Осамү, Навч

Дазаи Осамү 5 дахь удаагийн оролдлогоороо 1948 оны зургаан сард амиа тэвчив. Нас сүүдэр 39 хүрэхэд зургаа хоног дутуу байлаа. Суу алдар, авьяас билиг, хөдөлмөр бүтээл, хайр дурлал, чимээ шуугиан, хараал зүхлээр дүүрэн 39 жил байлаа. “Хүн байх эрх алга” хэмээн одсон атал хүнээс илүү шүтэгдэв. Хорвоод амьдрах арга ухааныг эс мэдлээ гэж бичиж үлдээв. Уншигч хорвоод амьдарч буй арга ухаанаа дэнсэлдэг болж үлдэв. Хүний зэрэгт тэнцэж эс чадлаа гэж бичиж үлдээв. Уншигч нь хүний зэрэгт тэнцэж яваа эсэхээ тунгаадаг болж үлдэв. Ичгүүрээр дүүрэн амьдарлаа гэв. Уншигчид нь ичгэвтэр явахгүйг хичээдэг болов. Өөртөө ачаа үүрч, өөрийгөө нүцгэлэх замаар чухамдаа уншигчийн хүний мөн чанарыг нүцгэлэн харуулдаг суу авьяас түүнийх байлаа.

Дазаи Осамүгийн нутагт бүтэн солонго татаж, болц гүйцсэн алим хөлөөр хөглөрч, навчсын найман мянган өнгө бүрдсэн намрын дунд сард зорчсон замын тэмдэглэлийн төгсгөлд уншигч Танаа өргөсөн түүний захиасыг дайя.

“Улам улам үнэнээрээ байгтун, аяа улам улам даруухнаар.”

Дазаи Осамү, Алиалахуйн гайхамшиг
Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ

Утга зохиолын Нобелийн шагналтнаар Канадын яруу найрагч, орчуулагч, эсээч, судлаач Энн Карсон тодорлоо
Утга зохиолын Нобелийн шагналын 2026 оны эзнээр Канадын яруу найрагч, эсээч, эртний Грекийн уран зохиолын орчуулагч, судлаач Энн Карсон тодорлоо.

Нобелийн утга зохиолын хорооноос “Сонгодог утга зохиолын хэлний уламжлалыг егөөтэй харилцан яриагаар сүлж, орчин үеийн уран зохиолд шинэ хэлбэрийг бий болгосных нь төлөө” мөнхүү шагналыг оноожээ.

Энн Карсон 1950 онд Канадын Торонто хотод төрсөн. Ахлах сургуульд байхад нь латин хэлний багш нь түүнийг эртний Грекийн уран зохиолтой анх танилцуулжээ. Тэрбээр Торонтогийн их сургуульд бакалавр, магистр, докторын зэрэг хамгаалж, Шотландын Сент-Эндрюсийн их сургуульд эртний Грекийн шүлэглэл зүй, эх бичвэр судлалаар суралцжээ.

Карсоны бүтээлүүдэд эртний сонгодог зохиолыг постмодерн хэв маягтай сүлжин, яруу найраг хийгээд хүүрнэлийн заагийг арилгасан туульслаг бүтээлүүд зонхилдог байна.  Зохиолчид алдар авчирсан бүтээл нь 1998 онд хэвлэгдсэн “Улааны намтар” хэмээх шүлэглэсэн роман. Мөнхүү зохиолд Грекийн домгийн мангас Герионыг орчин цагийн эмзэг, уян зөөлөн хүү болгон дүрсэлж, өсвөр насны хайр сэтгэл, өөрийгөө танин мэдэхүйн тухай өгүүлсэн аж. Тэрчлэн 2001 онд гарсан “The Beauty of the Husband: A Fictional Essay in 29 Tangos”  бүтээлээрээ Т.С. Элиотын нэрэмжит шагналыг хүртсэн анхны эмэгтэй яруу найрагч болжээ.

2016 онд гаргасан “Хөвөн хөвөхүй” түүвэр нь 22 жижиг товхимолоос бүрдэх бөгөөд уншигч хүссэн дарааллаараа уншиж болохуйц шийдэлтэй.  Харин хамгийн сүүлд буюу 2024 онд хэвлүүлсэн “Wrong Norma” нь Жозеф Конрадын тухай өгүүлэхээс эхлээд цас, Гуантанамо, ядуурал зэрэг хоорондоо огт холбоогүй сэдвүүдийг хөндсөн хүүрнэл шүлгүүдээс бүрдсэн ажээ.

“Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг дэлгэлээ
Чингис хаан Үндэсний музей Ромын Боргезе галерейтай хамтран “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” тусгай үзэсгэлэнг есдүгээр сарын 30-ны өдрөөс олон нийтэд дэлгэлээ.

Үзэсгэлэнгээр Сэргэн мандалтын оргил үеийн суу билэгт зураач Рафаэл Сантигийн “Хөрөг” бүтээл, XVII зууны эхэн үеийн Барокко урсгалын шилдэг бүтээлүүдийн нэг Жиан Лоренцо Бернинигийн “Хүрэл баримал”-ыг онцлон толилуулж байна.

Энэхүү алдарт бүтээлүүд хэдэн мянган километр замыг туулан Чингис хаан Үндэсний музейд ирж, хоёр өөр эрин үеийг төлөөлж, хүч хэмээх ойлголтыг дотоод төвлөрөл тайван байдлаар, нөгөө нь эрчимт хөдөлгөөн, эрч хүчийг илэрхийлдэг өөр цаг үеийн  бүтээлийг нэгэн орон зайд харьцуулан үзэх боломжийг олгож байна. Хоёр бүтээл нь хоёулаа  хүний мөн чанар, түүний сэтгэл хөдлөл, нэр төрийг гайхамшигтайгаар дүрслэн харуулах онцгой чадвартай.

Тус үзэсгэлэнг нээж Чингис хаан Үндэсний музейн ерөнхий захирал С.Чулуун “Их далайн сав нутагт бүтээгдсэн гайхамшигт бүтээл нүүдэлчдийн уудам тал нутагт анх ирж байгааг билэгдэн үзэсгэлэнгийн нэрийг “Их далайн салхи тал нутагт: Рафаэл ба Бернини” хэмээн нэрийдсэн. Бидний хамтарсан төсөл Боргезе галерейн мэргэжлийн хамтын ажиллагааны бодит үр дүн төдийгүй Монгол-Итали хоёр улсын соёлын харилцааны илэрхийлэл болж байна. Торгоны замаар холбогдож ирсэн хоёр орны түүхэн хэлхээ өнөө цагийн  музейн хамтын  ажиллагаагаар  ийнхүү үргэлжилж байна” хэмээн тодотгов.

Энэ үеэр Боргезе галерейн захирал Франческа Каппеллетти “Эдгээр хоёр бүтээл нь  хүрэл болон будгаар бүтээгдсэн эд зүйлс биш, тэд дохио зурвасыг дамжуулагчид. Тэдгээрт Италийн  бүтээлч сэтгэлгээ, хүсэл тэмүүлэл алсын харааны олон зуун жилийн түүх шингэсэн бөгөөд өнөөдөр тив дамнан аялж Монгол Улсын зүрхэнд Чингис хаан Үндэсний музейд  өөрийн орон зайгаа олохоор шинэ аялалаа эхлүүллээ” хэмээв.

Тусгай үзэсгэлэн ирэх арваннэгдүгээр сарын 1-нийг хүртэл дэлгэгдэх бөгөөд энэ хүрээнд өдөр бүр “Дэлхийн сонгодог-Миний жаазанд”урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж үзэгчдэд танин мэдэхүйн болоод гоо зүйн  боловсролыг олгоно.

"Амьтны ферм" метадрамын жүжиг үзэгчдэд хүрнэ
Жорж Оруэллийн "Амьтны ферм" зохиолоос сэдэвлэсэн ижил нэрт метадрамын жүжиг тун удахгүй удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Тус жүжгийн ерөнхий найруулагчаар Т.Цэнд-Аюуш, жүжгийн зохиолчоор Т.Мөнхбулган, ерөнхий продюсероор М.Ганди, Г.Сэр-Од нар ажиллаж байгаа аж.

“Амьтны ферм” бол эрх мэдэл хүнийг өөрчилдөг тухай бус, эрх мэдлийг хүсэх мөчид хүний ухамсар хэрхэн өөрчлөгдөж эхэлдгийг ёгтлон харуулсан жүжиг. Эрх чөлөө, тэгш байдлыг тунхагласан амьтад эцэст нь өөрсдийн бүтээсэн дарангуйллын өмнө зогсохдоо хүний хамгийн аюултай дайсан нь гаднаас ирэх эзэн биш, өөрийнх нь унтсан ухамсар байсныг ухаарна.

"Амьтны ферм" метадрамын жүжиг нь Тусгаар тогтнолын ордонд 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн тоглогдох юм.

“Улаанбаатар грант” шагналыг “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд олгов
“Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 158 дугаар зарлигийн дагуу уламжлал болгон зохион байгуулдаг “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэхүү 40 дэх удаагийн "Номын баяр"-ын нээлтийн ёслол өнөөдөр Сүхбаатарын талбайд болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва оролцлоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Номын баяр нь зөвхөн ном бүтээх, хэвлэн нийтлэх, худалдаалах, сурталчлах үйл ажиллагаа төдий бус, ном унших соёл, мэдлэг боловсролыг эрхэмлэх үзэл, эх хэл, үндэсний бичиг, соёлоо дээдлэн өвлүүлэх чухал үйл явдал юм. Энэ жилийн номын баяр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, төр, нийгэм, утга зохиол, урлаг соёлын алдар цуутан, эрдэмтэн мэргэдээс гадна Энэтхэг, Солонгос, Хятад, Япон, Киргиз зэрэг 10 гаруй орны 30 гаруй зохиолч, нийтлэгч, уран бүтээлч оролцож байна. Иргэд, олон нийт, хүүхэд багачууд бүгдээрээ жилд хоёр удаа болдог "Номын баяр"-ыг хүлээдэг болжээ. Ном уншдаг иргэн олшрох тусам оюунлаг хотын хөгжил улам бүр батжин бэхжинэ” хэмээн тодотгов.

Монгол өв соёл, түүхээ дэлхий дахинд таниулж, утга зохиол, урлаг соёл, хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй зохиолч, ном бүтээгчдийг дэмжин урамшуулж, “Улаанбаатар грант” шагналыг гардууллаа. “Улаанбаатар грант” шагналыг судлаач Ж.Соёмбо, Ж.Төртүвшин нарын хамтын бүтээл “Чингис хааны тагнуулын нууц товчоо” бүтээлд гардуулан өглөө.

Үндэсний номын баярын дээд шагнал “Мэргэн ном” цомыг Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Г.Аюурзана  “Шүгдэн” роман, "Оюунлаг эргэлт медиа групп"-ийн Ergelt.mn сайтын сэтгүүлчдийн хамтын бүтээл “Сүүлчийн нүүдэлчид” номоороо хүртлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Номын соёлт ертөнц” ТББ-тай хамтран 20 дахь жилдээ "Номын баяр"-ыг зохион байгуулж байгаа юм. Номын баяраар гурван өдрийн турш зохиолчдын хэсэг, гадаад оролцогчдын гудамж, хэвлэлийн газруудын тусгай гудамж, залуу хэвлэн нийтлэгчдийн “Indie Street”, Зурагт номын гудамж зэрэг хэсэг ажиллаж, зохиолч, уншигчдын уулзалт, шинэ номын нээлт, гарын үсэгтэй худалдаа, хүүхдийн номын уншлага, шатрын тэмцээн, урлагийн тоглолт зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Эх сурвалж: НЗДТГ

Уран зохиолын "ӨӨР" цуврал: Жойс, Хэмингуэй, Уайлдын шилдэг бүтээлүүд хэвлэгджээ
Жиком пресс хэвлэлийн газраас дэлхийн уран зохиолын сонгодог туурвилчдын бүтээлээс сонгож эмхэтгэсэн уран зохиолын "ӨӨР" цувралуудыг уншигчдын хүртээл болгож байна.
Цувралынхаа эхний ном нь XX зууны эхэн үеийн модернизмын оргил бүтээлийн нэг болох "Үлисс" романыг туурвисан Жэймс Жойсын "Үхэгсэд" тууж болжээ. Тус туужийг Б.Минжбадамгарав орчуулжээ. Жойсын “Үхэгсэд” тууж нь Дублин хотын иргэдийн нэгэн үдэшлэгийн түүхээр дамжуулан хүн төрөлхтний оршихуй, хайр энэрэл, өнгөрсөн ба одоогийн харилцааны нарийн төвөгтэй байдлыг зурагласан аж.
Дараагийн цувралууд нь Эрнест Хэмингуэйн "Килиманжарогийн цас", Оскар Уайлдын "Загасчин ба түүний сэтгэл" зэрэг бүтээлүүд юм байна. Нэрт зохиолчдын туурвисан шилмэл, өгүүллэг түүврүүдийг багтаасан тус номуудыг орчуулагч Н.Баяраа англи хэлнээс дуун хөрвүүлжээ.
Уран зохиолын "ӨӨР" цувралд:
Ерөнхий редактор: Д.Ганболд /Ph.D/
Орчуулгын редактор: Б.Алтанхуяг
Номын дизайнер: Б.Баярбаатар нар ажилласан байна.

Хүлээх зуур тохиох амьдрал ба Вислава Шимборска
Нобелийн шагналт зохиолч Вислава Шимборскагийн шүлгийн түүврийг “Хүлээх зуур тохиох амьдрал” нэрээр “Boobooks creative team”-аас монгол уншигчдадаа хүргэж байна.

Вислава Шимборска 1923 оны долоодугаар сарын 2-нд Польшийн Познань хотын ойролцоох Корник хотод төрсөн бөгөөд найман настайгаасаа өөд болтлоо Краков хотод амьдарчээ. Германы эзлэн түрэмгийллийн үед тэрээр Польшийн газар доорх сургуульд сурч, албадан хөдөлмөрт явахгүйн тулд төмөр замын ажилтнаар хэсэг хугацаанд ажиллав. Шимборска Ягеллоны их сургуульд социологийн хажуугаар Польш судлалын тэнхимд (төрөлх хэл, уран зохиол) суралцана. Түүний анхны шүлгүүд Ялалтын баярын дараахан буюу 1945 онд Краковын сонинд нийтлэгдэж, анхны яруу найргийн түүврүүд нь 1952, 1954 онуудад уншигчдын гарт очжээ. Шимборскагийн хэв маяг нь уламжлалт реалист, тэр ч байтугай хэсэг зуур социалист реалист ч болов. Шүлгүүдэд нь дайн, арми, эх орны сэдэв голлоно.

1956 онд Познань хотод хөдөлмөрийн үймээн самуун дэгдэж, Владислав Гомулка засгийн эрхэнд гарч, нам, төрийн шинэчлэл эхэллээ. Эдгээр нь Польшийн хувьд “гэсэлтийн” жилүүд байв. Энэ үеэр, 1957 онд Шимборска “Йетиг дуудахуй” нэртэй гурав дахь шүлгийн түүврээ хэвлүүлжээ.

Эдгээр жилүүдэд Шимборскагийн хэв маяг мэдэгдэхүйц өөрчлөгдсөн. Тэрээр Баруун Европын орчин үеийн яруу найрагчдын онцлог шингэсэн чөлөөт шүлэг бичих боллоо. Гэхдээ Шимборскагийн шүлгүүд нь Польш болон Барууны яруу найрагчдын чөлөөт шүлгээс ялгаатай. Шимборска одоогоор арван зургаан түүвэр хэвлүүлжээ. Тэрээр англи, герман, франц, швед, япон, хятад, араб хэл рүү өргөн орчуулагдсан бөгөөд монгол хэлээр “Хүлээх зуур тохиох амьдрал” түүвэр хэвлэгдэн гарсан. Орос хэл дээрх анхны орчуулга нь 1960-аад оны сүүлээр “Гадаадын уран зохиол”, “Новый мир”, “Польшийн яруу найрагчид” (1978) түүвэрт багтжээ. Түүний зарим бүтээлийг Оросын нэрт яруу найрагчид Анна Ахматова, Давид Самойлов нар орчуулсан бол монгол хэл рүү Нац.Энхбаяр орчуулсан байна. Хатагтай Вислава өөрөө орос хэлээр чөлөөтэй ярих ба Баруун болон Зүүн Европын соёлын хооронд томоохон байр суурь эзэлнэ.

ШИМБОРСКА ГЭЖ ХЭН БЭ?

1. 1943 онд, Германы эзлэн түрэмгийллийн үед Вислава Шимборска Герман руу албадан хөдөлмөрт явахаас зайлсхийн төмөр замд бичиг хэргийн ажилтан болов. Шимборска 20 настай, төмөр замын жирийн нэг ажилтан байв.

2. 1945 онд хэвлэгдсэн анхны шүлэг нь “Szukam słowa”-“Би үг эрнэм”. Редакторууд шүлгийг нь хэтэрхий урт гэж үзээд талыг нь хасчихсан гэдэг. Шимборскагийн анхны шүлэг редакторын хайчаар орсон нь энэ.

3. Залуу зандан насандаа тэр дайны дараах социалист тогтолцооны үзэл санаанд итгэж явжээ. 1952 онд хэвлэгдсэн анхны түүвэрт нь тухайн үеийн социалист реализмын нөлөө хүчтэй анзаарагдана. Хожим тэр үеийнхээ шүлгүүдээс татгалзаж, тэдгээрийг залуу насны эндүүрэл хэмээжээ. 1953 онд Сталиныг нас барсны дараа түүнд зориулан шүлэг бичиж тэр шүлгийнхээ төлөө хатуу шүүмжлүүлсэн удаатай. Энэ тухай хожим ярихдаа: “Тэр үед чин сэтгэлээсээ бичсэн. Өнөөдөр үүнийг ойлгоход хэцүү.” гэсэн утгатай тайлбар хийсэн байдаг. Энэ нь Шимборскагийн “би бүхнийг мэддэг” биш, “би андуурч болно” гэсэн оюуны зан чанартай холбоотой.

4. Тэр 1966 онд тухайн үеийн Польшийн эрх баригч намын гишүүнчлэлээсээ татгалзсан. Тухайн нөхцөлд энэ нь зориг шаардсан алхам байв. Шимборска эхнээсээ л бүхнийг зөв мэддэг суутан байсангүй, өөрийнхөө буруу байсныг амьдралынхаа явцад хүлээн зөвшөөрч чадсан хүн.

5. Тэр маш цөөхөн шүлэг бичсэн. Шимборскагийн нийт хэвлэгдсэн шүлэг ойролцоогоор 350 хавьцаа. Өөрөөр хэлбэл, “өдөр бүр шүлэг бичиж, жил бүр ном гаргадаг” төрлийн яруу найрагч огтоос биш. Тэр маш удаан бичдэг байж. Тоогоор биш, чанараар амьдарсан яруу найрагч.

6. 1996 онд Нобелийн шагнал авснаа сонсоод Шимборска баяр хөөртэйгөөр хэвлэлийнхэн рүү гүйсэнгүй. Тэр үед тэр Польшийн Закопане уулан дахь амралтын газарт байж. Шагнал авсан тухайгаа сонсоод эхэндээ утасны дуудлагуудаас зайлсхийж, хоолоо тайван идэж дуусгахыг хүссэн гэдэг. Найзууд нь Нобелийг нь бүр “Стокгольмын эмгэнэл” гэж нэрлэдэг байжээ. Учир нь тэр нэг сарын дотор амьдралдаа өгч байгаагүй олон ярилцлага өгөх шаардлагатай болсон гэдэг.

“Нобелийн шагнал авсан нь түүний хувьд баяр биш, эмгэнэл байв”.

7. Шимборска жижигхэн байрандаа элдэв сонин зүйл цуглуулдаг байж л дээ. Найзууд нь гэрийг нь бараг “шургуулганы ертөнц” гэж нэрлэнэ. Тэр 36 шургуулгатай шүүгээндээ хуучин ил захидал, жижиг тоглоом, хачин жигтэй эд зүйлс цуглуулна. Бүр Нобелийн медалиа хаана тавьснаа мартчихсан тул найзуудтайгаа хамт гэртээ хайж байсан тухай дурсамж бий.

8. 1960-аад оны сүүлээс жил бүр найзууддаа зориулж өөрийн гараар сонин, сэтгүүлийн хайчилбаруудаар эвлүүлэн ил захидал бүтээдэг болжээ. Жил бүрийн арваннэгдүгээр сард найзууддаа “Хэд хоног над дээр битгий ирээрэй. Би уран бүтээлч болох гэж байна.” гэж анхааруулна. Учир нь энэ үеэр байшингийнх нь шал тэр чигээрээ хайчилбаруудаар дүүрчихдэг байв. Ил захидлуудаа найзууддаа, уншигчиддаа явуулдаг байв.

9. Шимборскагийн дүрийг дандаа гунигтай, философич эмгэн шигээр төсөөлж болохгүй. Тэр хошигнол, ёжлол, лимэрик шүлэгт маш дуртай. Найзууддаа захиа бичихдээ хүртэл энэ талын авьяасаа ашигладаг байсан гэдэг. Хар багын л хошин мэдрэмжтэй Виславаг сайн шүлэг бичвэл аав нь мөнгөөр шагнадаг байж. Нэг нөхцөлтэй: шүлэг нь заавал хөгжилтэй байх ёстой.

11. 1948 онд яруу найрагч Адам Влодектэй гэрлэж, 1954 онд салсан. Гэхдээ тэд нас барах хүртлээ найз нөхдийн харилцаатай байжээ. Дараа нь зохиолч Корнел Филиповичтэй олон жил хайр сэтгэлийн холбоотой байсан ч тэд гэрлээгүй, тусдаа амьдардаг байв. Тэдний харилцаа Филиповичийг 1990 онд нас барах хүртэл үргэлжилжээ.

12. 1996 оны Нобелийн лекцийнхээ эхэнд тэр “Илтгэлийн хамгийн хэцүү нь эхний өгүүлбэр гэлцдэг. За, ямартаа ч тэрийгээ хэлчихлээ” гэсэн маягийн хошигнолоор эхэлдэг. Нобелийн индэр дээр гарсан дэлхийн хэмжээний яруу найрагч өөрийгөө “суут хүн” гэж тайлбарлаагүй. Харин “Би мэдэхгүй” гэдэг хоёр үгийг хамгийн өндөрт тавьсан нь сонирхолтой. Түүний хэлснээр, шинэ асуулт төрүүлдэггүй мэдлэг удалгүй үхмэл мэдлэг болдог. Уншигч та Шимборскаг мэдэхгүй ч “Хүн гэдэг ер нь юу юм бэ?”, “Бидний мэддэг зүйл үнэхээр мэдлэг мөн үү?” хэмээн хааяахан боддог бол Шимборскагийн шүлгүүд танд танил дотно санагдаж магадгүй юм.

Шимборскагийн гайхалтай чанар бол эргэлзэж чаддаг явдал. Тэр бүхний хариуг мэддэг хүн шиг бичдэггүй. Харин мэдэхгүйгээ мэддэг хүн шиг бичдэг. Түүний шүлэг заримдаа хөгжилтэй. Заримдаа гунигтай. Заримдаа ёжтой. Гэхдээ хамгийн гол нь уншсаны дараа таны өөрийн бодол бага зэрэг өөрчлөгдсөн байдаг. Шимборскагийн шүлгийг уншихад “Энэ чинь миний бодож явсан зүйл байна шүү дээ” гэж бодох үе бий. Бас “Би ингэж огт бодож байгаагүй юм байна” хэмээн гайхах үе ч гарна. Түүний шүлэг бидэнд амьдралыг тайлбарлаж өгдөггүй. Харин амьдралыг дахин харах ухаарал өгдөг.

“Boobooks creative team” Вислава Шимборскагийн шүлгийн түүврийг “Хүлээх зуур тохиох амьдрал” нэрээр монгол уншигчдадаа хүргэж байна.

Эх сурвалж: Boobooks creative team