Шинжлэх ухаан - Ekhoron.mn | Эх орны өнцөг бүрээс

"Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр нар хоёр улсын төрийн тэргүүн нарын ивээл дор толилуулж буй “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр, гэргий Элке Бюденбендер нар Берлин хотын Музейн арал дахь “Жеймс Симон” галерейд угтан авч, Берлиний Улсын музейн Өвөг болон эртний түүхийн музейн захирал Маттиас Вемхофф хүндэт зочдод үзэсгэлэнгийн үзмэрүүдийг тайлбарлан танилцууллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, “Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэн нь Монгол Улсад сүүлийн 30 гаруй жил хийгдсэн археологийн судалгааны үр дүн, шинэ олдворууд, нүүдэлчдийн хийгээд Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох цогц дурсгалуудаас бүрдсэн үзэсгэлэн болохыг онцоллоо.

Эдгээр дурсгалууд нь Монголын эзэнт гүрний улс төр, эдийн засаг, худалдаа, соёл, шашин, ертөнцийг үзэх үзэл, хаад язгууртны сүр хүч, гадаад харилцаа, дипломат ёсыг бүрэн илэрхийлж, дэлхийг үндсээр нь өөрчилсөн “Монголын зуун” хэмээн нэрлэгддэг Их эзэнт улсын түүхийг тод харуулна гэдэгт итгэл төгс байгаагаа хэлэв.

Хоёр улсын төрийн тэргүүн нарын ивээл дор хэрэгжиж буй Орхоны хөндий, Монголын эртний нийслэл Хархорум хотын Монгол, Германы хамтарсан археологийн судалгаа нь хоёр орны шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны томоохон бэлгэ тэмдэг, бодит үр дүн болж ирсэн гэдгийг тэмдэглэлээ.

Археологийн олдвор, шинжлэх ухааны судалгааны үр дүнд Хархорум хот нь зөвхөн Монголын эзэнт гүрний улс төр, засаг захиргааны төв төдийгүй өрнө, дорныг холбосон худалдаа, шашин, соёл, мэдлэгийн олон улсын томоохон зангилаа байсныг улам тод томруун бататган харуулж байгааг дурдлаа.

Хоёр улсын хамтарсан археологийн судалгааны олон жилийн үр дүнг энэхүү үзэсгэлэнгээр олон нийтэд толилуулан дэлхий дахинд сурталчлан таниулж байгаа нь Монгол, Германы Стратегийн түншлэл, үнэт зүйлд суурилсан ойр дотно түншлэлийн тод илэрхийлэл гэдгийг цохон тэмдэглэв.

“Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэн нь ХБНГУ төдийгүй Европ тивд Их эзэн Чингис хаан, түүний залгамжлагчдын түүхийг үнэн зөвөөр ойлгуулж, монголчуудын өв соёлын гайхамшгийг бишрүүлэн хоёр орны соёл, шинжлэх ухааны салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны нэгэн шинэ хуудсыг нээнэ гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийллээ.

Үзэсгэлэнг зохион байгуулах хариуцлагатай бөгөөд нэр хүндтэй үүргийг амжилттай гүйцэтгэсэн Берлин хотын захиргаа, Өвөг болон эртний түүхийн музей, Монгол Улсын “Чингис хаан” үндэсний музей, эрдэм шинжилгээний байгууллагууд, археологич, түүхч, сэргээн засварлагч, куратор, мэргэжилтнүүд болон нийт хамтран ажилласан хүмүүст Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.

ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр хэлсэн үгэндээ, Чингис хаан бол дэлхийн түүхэнд тодорсон хамгийн нөлөө бүхий хүчирхэг удирдагчдын нэг гэдгийг онцоллоо.

Өргөн уудам газар нутгийг нэгтгэн эзэнт гүрэн байгуулж, төрийн удирдлага, засаг захиргааг бүрдүүлэн хүчирхэг армийг бий болгосон Чингис хааны түүхэнд үлдээсэн тод мөр өнөөдөр ч дэлхий даяар хүмүүсийн сонирхлыг татсаар байгааг тэмдэглэлээ.

АНУ-ын “Вашингтон пост” сонин 1995 онд Чингис хааныг мянганы хүнээр нэрлэсэн бөгөөд монголчуудын ертөнц Чингис хаантай салшгүй холбоотой гэж үздэгээ хэллээ.

Тэрбээр 1999 оноос эхэлсэн Монгол, Германы археологийн салбарын нягт, үр бүтээлтэй хамтын ажиллагааг онцлон дурдаж, үзэсгэлэнг ажил хэрэг болгохын төлөө тууштай, идэвхтэй ажилласан профессор Маттиас Вемхофф, “Чингис хаан” үндэсний музейн захирал, профессор С.Чулуун нарт талархал илэрхийлэв.

“Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг 2026 оны 10 дугаар сарын 21-нээс 2027 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл олон нийтэд нээлттэй толилуулна.

Берлин хотын Музейн арал нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн түүх, соёлын үнэт цогцолбор юм.

Америкийн эрдэмтэн Роберт Холл, Майкл Вудфорд нар 2026 оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг хүртэнэ
Эдийн засгийг хямралын дараа хэрхэн тогтворжуулахыг тайлбарласан судалгаагаараа Америкийн эрдэмтэн Роберт Холл, Майкл Вудфорд нар 2026 оны эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг хүртжээ.

Ираны дайнаас үүдэлтэй өнөөгийн газрын тосны хямрал зэрэг эдийн засгийн хүндрэлээс хэрхэн гарахыг тайлбарласан макро эдийн засгийн загваруудыг боловсруулахад оруулсан хувь нэмрийг нь Шведийн Хааны шинжлэх ухааны академи өндрөөр үнэлсэн байна.

“Шагналтнуудын судалгаа нь өнөөдөр дэлхийн улс орнуудын төв банкууд, засгийн газруудын ашиглаж буй эдийн засгийн загваруудын онолын найдвартай үндэс суурийг тавьсан. Тэдний судалгааны ачаар бид эрчим хүчний хямрал, хэрэглэгчдийн зан төлөвийн гэнэтийн өөрчлөлт зэрэг эдийн засгийн цочролыг даван туулахад илүү сайн бэлтгэлтэй болсон” гэж эдийн засгийн салбарын Нобелийн шагналын хорооны дарга Йон Хасслер онцлон тэмдэглэжээ.

Эдийн засаг нь өсөлт, уналт ээлжилсэн мөчлөгөөр хөгждөг. Иймээс эдийн засагчид Жон Мейнард Кейнсийн үеэс эхлэн эдгээр хэлбэлзлийг хэрхэн зөөлрүүлж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах талаар судалсаар ирсэн юм.

Уламжлалт арга барилаар эдийн засаг уналтад орсон үед эрх баригчид мөнгөний болон төсвийн бодлогын арга хэрэгслүүдийг ашиглан бизнесийн идэвхжлийг дэмждэг. Тухайлбал, бодлогын хүүг бууруулж, улсын төсвийн зардлыг нэмэгдүүлэх замаар эдийн засгийг идэвхжүүлдэг бөгөөд үүний улмаас улсын өр өсдөг байна. Харин эдийн засаг хурдацтай өсөж байгаа үед хэт халалтаас сэргийлэхийн тулд эсрэг арга хэмжээ авдаг.

"Гэвч 1970-аад оны газрын тосны хямралын үеэр эдгээр арга хэмжээг хэзээ, хэрхэн хэрэгжүүлэхийг тодорхойлдог Кейнсийн онолд суурилсан загварууд  үр дүнгээ өгөхөө больсон гэх сэтгэгдэл төрсөн. Эдгээр арга хэмжээ нь ажилгүйдлийг бууруулж чадаагүй төдийгүй инфляцыг улам хөөрөгдсөн. Үүний улмаас барууны орнууд эдийн засгийн өсөлт удааширч, ажилгүйдэл, инфляц өндөр түвшинд хүрсэн арван жилийг туулсан. Улмаар эдийн засгийг тогтворжуулах бодлого нь ашиг тусаасаа илүү хор хөнөөлтэй тул үүнээс татгалзах хэрэгтэй гэсэн үзэл бодол бий болсон” гэж тус академи тайлбарласан байна.

Чухам ийм нөхцөлд энэ жилийн Нобелийн шагналтнуудын судалгаа чухал ач холбогдолтой болжээ. Р.Холл, М.Вудфорд нар инфляц, үйлдвэрлэл, хэрэглээний хэмжээ зэрэг макро эдийн засгийн үзүүлэлтэд тулгуурлан загвар боловсруулах уламжлалт аргаас татгалзаж, эдийн засгийн үндсэн суурь болох микро эдийн засагт анхаарлаа хандуулахыг санал болгожээ. Өөрөөр хэлбэл, хувь хүмүүс болон аж ахуйн нэгжүүдийн шийдвэр, үйл хөдлөл эдийн засагт бүхэлд нь хэрхэн нөлөөлдгийг судалсан байна.

Тэдний судалгаагаар хэрэглэгчид хэр их мөнгө зарцуулах, бизнес эрхлэгчид хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийхээ ирээдүйн талаарх хүлээлт, төсөөлөлдөө үндэслэн шийддэг болохыг тогтоожээ. Түүнчлэн төр засаг цаашид хэрэгжүүлэх бодлого, төлөвлөгөөнийхөө талаар олон нийтэд мэдээлснээр иргэд, бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хүлээлтэд нөлөөлөх боломжтойг харуулсан байна.

“Эдгээр загварыг боловсруулснаас хойш дэлхийн эдийн засгийн уналтыг даван туулахад онцгой үр дүнтэй болох нь батлагдсан” гэж Шведийн Хааны шинжлэх ухааны академи онцолжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

“Оюут” станц ҮТП-ийг цахилгаанаар хангаад зогсохгүй, 140 гаруй сумын цахилгааны найдвартай ажиллагааг хангана
Ерөнхий  Н.Учрал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл, "Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор" үйлдвэрлэл, технологийн паркийн талбайд ажиллалаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэр дэх "Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор" үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааны хүрээнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийг хариуцан хэрэгжүүлж буй.

Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцэд 68 сая ам.долларын санхүүжилт хийж, эхний ээлжийг ашиглалтад хүлээн авсан, 2027 онд бүрэн дуусгахаар төлөвлөжээ.

Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах 1200 га газрыг тусгай хэрэгцээнд авсан. Тус паркт;

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр

Молибденийн баяжмал боловсруулах ферромолибденийн (fe-mo) үйлдвэр

Зэс нано нунтгийн үйлдвэр

Кабель утасны үйлдвэр байгуулна.

“Эрдэнэт өртөөнөөс 4.4 км урттай төмөр зам татсанаар импортын бараа шууд ҮТП-ийн талбайд буух боломжтой болсон. Эрдэнэт үйлдвэртэйгээ төмөр замаар холбох бүтээн байгуулалт өрнөж байна. Цэвэр усны хангамж болон ариутгах татуургын системээ шийдсэн. 12.7 км урттай автозамын далангийн ажил дуусаж, хучилт хийж байна, ҮТП-ийн эдэлбэр газрыг тойруулан хашаа барьсан гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх танилцууллаа.

Мөн “Оюут” дэд станцын бүтээн байгуулалт дууссан, туршилтын хугацаа үргэлжилж байна. Энэ станц ҮТП-ийг цахилгаанаар хангаад зогсохгүй, Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээнд маш том ач холбогдолтой. 140 гаруй сумын цахилгааны найдварт ажиллагааг хангана гэлээ.

Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр (ЗБХБҮ) нэмүү өртөг шингэсэн цэвэр зэс үйлдвэрлэхээс гадна, дараагийн шатны өндөр технологи шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүд, бусад дагалдах жижиг, дунд үйлдвэрүүдийн хөгжлийг эрчимжүүлэх, дэвшилтэт технологийг нутагшуулах, ажлын байр олноор бий болгох, эдийн засгаа төрөлжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг стратегийн өндөр ач холбогдолтой төсөл гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцлоод бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, ирэх арваннэгдүгээр сард багтааж гэрээ, хэлэлцээг дуусгахыг үүрэг болголоо.

Химийн салбарын Нобелийн шагналыг органик нийлэгжилтийн үзэгдлүүдийг нээсэн эрдэмтдэд хүртээнэ
2026 оны химийн салбарын Нобелийн шагналыг Францын эрдэмтэн Анри Каган, Японы эрдэмтэн Кэнсо Соаи нарт олгохоор болсон тухай Шведийн Эзэн хааны Шинжлэх ухааны академийн дэргэдэх химийн салбарын Нобелийн хороо мэдэгджээ.

Тэдэнд “тэгш бус органик нийлэгжилт дэх шугаман бус нөлөө болон өөрөө катализжих үзэгдлийг нээснийх нь төлөө” энэхүү нэр хүндтэй шагналыг хүртээхээр шийдвэрлэсэн байна.

“Зарим молекул, тухайлбал амин хүчил бие биенийхээ толин тусгал болсон хоёр хувилбараар оршдог. Гэвч амьд организмуудад эдгээр толин тусгал хэлбэрүүдийн зөвхөн нэг нь л байдаг. Ийм химийн тэгш бус байдал хэрхэн үүссэн бэ гэдэг асуулт химичдийн хувьд удаан хугацаанд тайлагдашгүй оньсого байсаар ирсэн. Анри Каган, Кэнсо Соаи нар энэ асуудлыг шийдвэрлэсэн учир 2026 оны химийн салбарын Нобелийн шагналыг хүртэж байна” гэж Нобелийн хорооны мэдэгдэлд дурдаад, эрдэмтэд "химид толин тусгал хэлбэрийг сонгох боломжийг олгосон" хэмээн онцолжээ.

Анри Каган Парис-Сюдын их сургуульд, Кэнсо Соаи Токиогийн Шинжлэх ухааны их сургуульд ажилладаг байна.

Гомохираль чанар буюу биетүүд өөрсдийн толин тусгалтайгаа үл давхцах шинж чанарыг үүсгэдэг урвалуудыг удирдах боломжийг химичдэд олгосон нээлтүүдийнх нь төлөө тэдэнд Нобелийн шагналыг олгожээ.

Каган 1986 онд химийн урвалыг удирдах шинэ аргыг нээсэн нь хоёр толин тусгал хэлбэрийн аль нэгийг нөгөөгөөс нь өмнө нь боломжтой гэж үзэж байснаас хавьгүй их хэмжээгээр гарган авах боломжийг олгосон байна.

Харин Соаи 1995 онд гомохираль чанар үүсгэх анхны химийн урвалыг боловсруулсан байна. 2003 онд тэрбээр толин тусгалын дүрс мэт хоёр изомерийн зөвхөн нэгийг нь л үүсгэдэг урвалыг танилцуулжээ. Үүнээс өмнө хүн төрөлхтөн ийм үр дүнд хүрч байгаагүй юм.

“Анри Каган, Кэнсо Соаи нар химичид зуу гаруй жилийн турш тайлж чадаагүй нэгэн оньсогын хариуг олсон. Өөрөөр хэлбэл, гомохираль чанар хэрхэн аяндаа үүсэж болохыг тайлбарласан. Тэдний боловсруулсан химийн урвалууд үнэхээр гайхалтай” гэж химийн салбарын Нобелийн хорооны дарга Хайнер Линке онцолжээ.

Энэ жилийн шагналтнуудын нээлт нь эмийн үйлдвэрлэлд ашиглах химийн урвалыг боловсруулж буй химичдийн ажилд онцгой ач холбогдолтой гэдгийг шинжээчид тэмдэглэж байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Физикийн салбарын Нобелийн шагналыг одон орны физикийн нээлтэд олгоно
Шведийн Эзэн хааны Шинжлэх ухааны академи 2026 оны физикийн салбарын Нобелийн шагналыг Фрэнсис Халценд “IceCube нейтрино ажиглалтын төвийг байгуулахад оруулсан үнэтэй хувь нэмэр, одон орны физикийн гаралтай өндөр энергитэй нейтриног нээснийх нь төлөө” олгохоор шийдвэрлэжээ.

Фрэнсис Халцен одон орон судлалын цоо шинэ чиглэлийн үндэс суурийг тавьсан гэж Нобелийн хороо мэдэгдсэн байна.

Түүний санаа нь Өмнөд туйлын мөсөн голуудыг нейтрино хэмээх бөөмсийг илрүүлэхэд ашиглах явдал байв. Үүний үр дүнд алс холын сансар огторгуйгаас гаралтай нейтриног илрүүлэх боломжтой "IceCube" нейтрино ажиглалтын төв бий болжээ.

Ф.Халцен нь нэг шоо км эзлэхүүнтэй мөсөнд гэрэл мэдрэгчүүд суурилуулсан "IceCube" нейтрино ажиглалтын төвийг байгуулахад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэжээ. "IceCube"-ийн тусламжтайгаар эрдэмтэд алс хол Орчлон ертөнцөд асар өндөр энергитэй үйл явцын үр дүнд үүссэн нейтриног бүртгэх боломжтой болсон байна.

Фрэнсис Халцен 1944 оны гуравдугаар сарын 23-нд Бельгийн Тинен хотод төрсөн байна. АНУ-ын Висконсин-Мэдисоны их сургуульд профессороор ажилладаг тэрбээр 1969 онд Бельгийн Левений Католикийн их сургуульд докторын зэрэг хамгаалжээ.

Эх сурвалж: МОНЦАМЭ

Анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг гэрлээр удирддаг ион сувгууд, оптогенетикийн нээлтүүдэд хүртээнэ
Карл Дайссерот, Петер Хегеманн, Георг Нагель нар энэ оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагнал хүртэхээр болсон тухай Каролины хүрээлэнгийн Нобелийн хороо өчигдөр мэдээллээ.

Эрдэмтэд "гэрлээр удирддаг ион сувгууд, оптогенетикийн чиглэлээр хийсэн нээлтүүдийнхээ төлөө" энэхүү шагналыг хүртэж байна хэмээн тус хорооны шийдвэрийн үндэслэлд дурджээ.

“2026 оны физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналыг амьд тархинд мэдрэлийн эсүүд дурсамж, сэтгэл хөдлөл, зан төлөвийг хэрхэн бүрдүүлдэг болохыг харуулах боломж олгодог оптогенетикийн аргыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олгож байна. Петер Хегеманн, Георг Нагель нар нэг эст замагнаас гэрлийн нөлөөгөөр идэвхждэг суваг родопсин хэмээх онцгой уургийг илрүүлсэн бол Карл Дайссерот уг уургийг мэдрэлийн эсүүдэд зориулсан гэрлээр удирддаг сэлгэх залгуур болгон хувиргасан. Ийнхүү шагналтнууд мэдрэлийн биологийн шинэ эрин үеийн суурийг тавьсан билээ"гэж Нобелийн хороо мэдэгдсэн байна.

Тус хорооны дарга Пер Свенингссоны хэлэхдээ “Оптогенетик нь тархины бүтцийг бидний урьд өмнө зөвхөн мөрөөдөж төсөөлдөг байсан аргаар зураглан судлах боломжийг нээж байна” гэж онцолжээ.

Гэрлийн тусламжтайгаар мэдрэлийн дохиог удирдах арга болох оптогенетик нь богино хугацаанд дэлхий даяар өргөн хэрэглэгдэх болж, хүний тархины талаарх ойлголтыг үндсээр нь өөрчилсөн байна.

“Оптогенетикийн аргыг ашигласнаар судлаачид мэдрэлийн болон сэтгэцийн эмгэгтэй холбоотой тодорхой дурсамж, мэдрэмж, зан төлөвийг хариуцдаг мэдрэлийн эсүүдийн хэлхээг илрүүлж чадсан билээ. Эмнэл зүйн анагаах ухаанд харааны бэрхшээлтэй хүмүүсийн харах чадварыг сэргээх зорилгоор энэ аргыг ашиглан судалгаа хийж байна” гэж Нобелийн хороо мэдэгдээд “өдөр бүр шинэ нээлт хийж, хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том нууцуудын нэг болох бидний гайхамшигт тархи хэрхэн ажилладагийг тайлахад хувь нэмрээ оруулсаар байна” хэмээн онцолжээ.

Карл Дайссерот 1971 онд АНУ-ын Бостон хотод төржээ. 1998 онд философийн ухааны докторын зэрэг, 2000 онд анагаах ухааны докторын зэрэгтэй бөгөөд хоёуланг нь АНУ-ын Стэнфордын их сургуульд хамгаалсан байна. Тэрбээр Хьюзийн Анагаах ухааны хүрээлэн болон Стэнфордын их сургуулийн био инженерчлэл, сэтгэцийн эмгэг судлал, зан үйлийн шинжлэх ухааны профессороор ажиллдаг байна.

Петер Хегеманн 1954 онд Германы Мюнстер хотод төрсөн байна. Берлиний Хумбольдтын их сургуулийн нейробиологийн ахлах профессор тэрбээр 1984 онд Германы Мартинсрид хот дахь Макс Планкийн нэрэмжит Биохимийн хүрээлэнд докторын диссертаци хамгаалжээ.

Георг Нагель 1953 онд Германы Вайнгартен хотод төржээ. 1988 онд Франкфуртын их сургуульд докторын диссертаци хамгаалжээ. Тэрбээр Вюрцбургийн их сургуулийн молекулын ургамлын физиологи, биофизикийн тэнхимийн молекулын ургамлын физиологийн профессороор ажилладаг байна.

Эх сурвалж: МОНЦАМЭ

НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас өнгөрсөн баасан гарагт газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа. Ингэснээс хүн төрөлхтний 500 шахам жилийн турш баримталж ирсэн газрын зургийн хэмжээст тодорхой өөрчлөлт орохоор болж байгаа юм.

Энэ талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Шүрэнчулууны Батбаяр тодорхой тайлбарлажээ. Тэрбээр:

-2026 оны 9 дүгээр сарын 4-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth проекцыг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоол баталлаа. 164 улс дэмжиж, 6 улс түдгэлзсэн бол АНУ ганцаараа эсэргүүцсэн байна. Тогтоол нь Mercator проекцыг хориглоогүй, мөн заавал биелүүлэх шинжтэй биш.

Бидний харж дассан Mercator газрын зургийг 450 жилийн өмнө 1569 онд далайн навигацид зориулж бүтээсэн. Энэ зураг туйл руу ойртох тусам газар нутгийг томруулж харуулдаг. Тиймээс Гренланд, Канад, ОХУ, Европ бодитоосоо том харагддаг.

Хамгийн сонирхолтой жишээ нь Гренланд, Африк. Гренланд ойролцоогоор 2.2 сая км², Африк 30.4 сая км² буюу Африк бараг 14 дахин том. Гэтэл Mercator зураг дээр бараг ижил хэмжээтэй мэт харагддаг.

Монгол Улс ч Mercator-ын гажилтад ордог. Манай улс хойд өргөрөгт байрладаг учраас Mercator дээр экваторын ижил хэмжээний газар нутгаас ойролцоогоор хоёр дахин том талбай эзэлж харагдана. Equal Earth дээр Монголын 1.56 сая км² газар нутаг өөрчлөгдөхгүй, харин бусад оронтой харьцуулах хэмжээ нь илүү бодитой харагдана.

АНУ уг тогтоолыг зүгээр нэг газрын зургийн техникийн шинэчлэл гэж үзээгүй. Тэд үүнийг колоничлолын өв, нөхөн төлбөр зэрэг өргөн улс төрийн асуудалтай холбосон үзэл суртлын шинжтэй санаачилга гэж үзэж эсэргүүцсэн. АНУ-ын төлөөлөгч НҮБ XVI зууны газрын зураг хэлэлцэхээс илүү олон улсын энх тайван, хөгжил зэрэг бодит асуудалд төвлөрөх ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ.

Харин Украин эсэргүүцээгүй, түдгэлзсэн. Equal Earth-ийн санааг зарчмын хувьд дэмжсэн ч Крым болон ОХУ-д түр эзлэгдсэн Украины нутаг дэвсгэрийг зарим зураг дээр хэрхэн дүрсэлсэнтэй санал нийлэхгүй байгаагаа тайлбарласан хэмээсэн байна.

Түүнчлэн судлаач Б.Билгүүнзаяа сошиал хуудсандаа Equal Earth болон Mercator проекц нь ямар учиртай болохыг дараах байдлаар тайлбарласан байна.

ТЭГШ ДЭЛХИЙН ГАЗАР ЗҮЙ ШИНЭЧЛЭЛТ

Энэ бол газар зүй, олон улсын боловсролын түүхэнд бараг 500 шахам жил ноёрхсон хамгийн том гажуудлыг засаж буй түүхэн том шийдвэр яалт ч үгүй мөн дөө!

Бидний багаасаа газар зүйн хичээл дээр харж дассан нөгөө дэлхийн газрын зураг хасагдаж энэхүү шинэ "Equal Earth" буюу Тэгш Дэлхийн дүрслэлээр хэмжигдэх болжээ.

16-р зууны 1569 онд Герард Меркатор бидний мэдэх Дэлхийн газрын зургийг зохиохдоо улс орнуудын газар нутгийн бодит хэмжээ талбайг харуулах гэхээс илүү далайчид луужингаа ашиглан нэг өнцгөөр хөлөг онгоцоо шулуун жолоодоход зориулж бүтээсэн юм. Бөөрөнхий бөмбөрцгийг тэгш өнцөгт хавтгай цаасан дээр буулгахад экватороос хойшоо болон урагшаа туйл руу дөхөх тусам газар нутгийн хэмжээ асар их сунаж томордог физикийн гажиг үүсдэг аж.  Үүнээс болоод Гренланд арал бүхэл бүтэн Африк тивтэй эн зэрэгцэхүйц хэмжээтэй харагддаг байв. Гренланд арал яг л бүхэл бүтэн Өмнөд Америк тив эсвэл Африк тив шиг аварга том харагддаг шүү дээ! Гэтэл бодит тоо баримтыг нь харьцуулаад үзвэл хүний нүдэнд итгэмээргүй сонин үнэн гарч ирдэг. Жинхэнэ газар зүйн хэмжээгээр Африк тив нь Гренландаас даруй 14 дахин том!

Хойд өргөргийн 41–52 градуст оршдог манай Монгол Улс ч гэсэн бодит талбайгаасаа 1.5-2 дахин томорч харагддаг. Хамгийн сонин нь, газрын зураг дээр тив шиг харагддаг Гренланд арал бодит байдал дээрээ манай Монгол Улсаас ердөө 1.4-хөн дахин том шүү дээ. Гренландын бодит талбай: 2.16 сая км² Монгол Улсын талбай: 1.56 сая км² юм.

Бөмбөрцөг хэлбэртэй Дэлхийн гадаргыг тэгш өнцөгт цаасан дээр дэлгэхэд экватор дээрх газар нутгууд яг бодит хэмжээгээрээ үлддэг бол хойд туйл руу ойртох тусам газар нутгийг нь албаар хэвтээ болон босоо чиглэлд олон дахин сунгаж татдаг учраас хамгийн хойд захад байдаг Гренланд, Канад, Оросын хойд хэсэг асар том болж сунадаг байсан хэрэг.

2018 онд олон улсын газрын зургийн эрдэмтдийн зохион бүтээсэн энэхүү "Equal Earth" буюу Тэгш Дэлхий дүрслэл нь Дэлхийн бүх тив, улс орнуудын бодит талбайн харьцааг тэгш хэмжилтээр яг 100  хувь үнэнээр нь хадгалж, хэт сунасан, эсвэл хачин хэлбэртэй болгохгүйгээр хүний нүдэнд хамгийн үзэмжтэй, муруй тэнцвэртэй байдлаар харуулж чадсанаараа олон улсын хүлээн зөвшөөрлийг авсан юм.

Меркаторын зураг нь олон зууны турш Барууны болон хойд хагас бмбөрцгийн чинээлэг гүрнүүдийг дэлхийн төвд аварга том, сүр хүчтэй харагдуулж, харин Африк Өмнөд Америк, Зүүн өмнөд Азийн орнуудыг жижигхэн, өчүүхэн мэт харагдуулдаг Европ төвт үзлийн далд хэрэгсэл болж ирсэн гэж газар зүйчид түүхчид шүүмжилдэг байв. Харин НҮБ энэхүү шинэ бодит хэмжээст газрын зургийг албан ёсоор баталгаажуулснаар Дэлхийн хүүхэд багачууд, улстөрчид Дэлхийн газар зүй хэмжээ, тивүүдийн жинхэнэ цар хүрээг ямар ч төөрөгдөлгүй, үнэн зөвөөр нь харж суралцах шинэ эрин үе эхэлж байна.

Equal Earth проекц болон Mercator проекц ялгааг дараах зургаас харна уу.

СОР17: Ханбогд–Шар цав геопаркийг ЮНЕСКО-ийн Дэлхийн геопарк болохоор зорьж байна
Монгол Улсад зохион байгуулагдаж буй UNCCD COP17-ийн үеэр ЮНЕСКО-ийн Дэлхийн геопарк болохоор зорьж буй Ханбогд–Шар цав геопаркийг танилцуулах тусгай арга хэмжээ 2026 оны 8 дугаар сарын 25-ны өдөр боллоо.

Арга хэмжээг ЮНЕСКО болон “Рио Тинто Монгол” компанийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “ЮНЕСКО-ийн соёлын болон геологийн өвд тулгуурлан Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулав.

Арга хэмжээнд ЮНЕСКО-ийн Экологи, дэлхий судлалын шинжлэх ухааны газрын захирал Антонио Де Соуза Абреу, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал, профессор Шахбаз Хан, Хятадын геопаркийн сүлжээний зохицуулагч доктор Фан Рэн, Өмнөговь болон Дорноговь аймгийн Ханбогд, Манлай, Хатанбулаг, Мандах сумдын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, түнш байгууллагууд оролцлоо.

Оролцогчид тус геопаркийн геологи, палеонтологи, байгаль, соёлын өвийг танилцуулж, тэдгээрт тулгуурлан хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн иргэдийн амьжиргаа, ажлын байр, газрын нөхөн сэргээлт болон тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах боломжийн талаар санал солилцов.

Ханбогд–Шар цав геопарк нь Монголын хосгүй өвийг хамгаалахын зэрэгцээ орон нутгийн хөгжлийг дэмжих чухал санаачилга юм.

Дуурлиг нарс дахь Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн олдворыг түшиглэн судалгаа мэдээллийн төв, ил музей байгуулна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагт Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг, Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгалт газарт хийж буй археологийн нарийвчилсан судалгааны явцтай танилцлаа.

Энд 2006 оноос хойш Монгол-Солонгосын хамтарсан “Мон-Сол” төслийн хүрээнд ШУА-ийн Археологийн хүрээлэн, Монголын үндэсний музей, Солонгосын үндэсний музей хамтран археологийн нарийвчилсан судалгааг өнөөг хүртэл хийж байгаа юм.

160 дугаартай, нийт 80 м урт, гол байгууламж нь 40х40 м хэмжээтэй, Евразийн бүс нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны хамгийн том булшны малтлага үргэлжилж байна.

Үүнтэй дүйцэхүйц хэмжээтэй Хүннүгийн язгууртны булш 14 газарт 6 ш илэрсэн бөгөөд Хүннү гүрний төрийг барьж байсан язгууртны дээд давхарга, тэр дундаа шаньюй нартай холбоотой хэмээн таамаглажээ.

6 дагуул булшийг малтсаны дараа үндсэн булшны судалгаа хийж, оршуулгын хэсэг буюу модон бунхны хэсэгт малтлага, судалгаа хийж байна.

Одоогоор булшны гүн 15 м хүрсэн нь 5 давхар барилгатай тэнцэх бөгөөд булшны нүхийг анхнаас нь дээрээс доош шатлан багасгаж ухсан нь “уруу харсан пирамид” хэлбэртэй байгууламж байсныг харуулдаг юм.

Модон бунхны дээрээс хар, улаан чий будагтай, алт шармал хүрэл чимэгтэй сүйх тэрэгний үлдэгдэл зэрэг содон олдворууд нэмж илэрч эхэлжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх судалгаа хийж байгаа хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүслээ. Мөн Монгол, Солонгосын хамтарсан “Мон-Сол” төсөл бол бол хоёр орон, ард түмний найрамдал, нөхөрлөлийн нэгэн тод илэрхийлэл гэдгийг хэллээ.

Дуурлиг нарсны Хүннүгийн дурсгалт газар нь ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлсэн “Хүннүгийн язгууртны булш оршуулгын цогцолбор”-ын нэг юм.

Сумын төвийн өмнө тал дахь нарсан ойд Хүннүгийн үеийн 300 булш бүхий томоохон дурсгал байрладаг. Энэ дурсгалыг 1974 онд Хөдөөгийн Пэрлээ, академич Д.Цэвээндорж нар анх нээж илрүүлсэн бөгөөд 1990 онд Монгол-Японы хамтарсан “Гурван гол” төслийн хүрээнд бүртгэн баримтжуулжээ.

2006-2012 онд Хүннүгийн язгууртны 3 булш, дөрвөлжин хэлбэрийн чулуун байгууламжтай дундаж хэмжээний 2 булш, язгууртны булшны дагуул болох 13 жижиг булшийг малтан судалсан.

Эндээс хар чий будагтай сүйх тэрэг, авсны алтан чимэглэл, хүрэл сав суулга, дэнгийн цөгц, адуу, малын тоног хэрэглэл, алт, үнэт чулуугаар хийсэн зүүлт, гоёл чимэглэлийн зүйлс, хаш эдлэл, чий будагтай аяга, сав суулга, шанага, шүүлтүүр зэрэг хоол ундны хэрэглэл, шавар ваар, хүрэл толь, модон сам зэрэг мнга мянгаар тоологдох эд өлгийн зүйлс олоод байна.

Мөн адууны хялгасаар сүлжиж хийсэн бүтэн хазаар, авсны алтан шармал хүрэл бариул зэрэг өмнө нь илэрч байгаагүй ховор олдворууд ч гарч байгаа нь Хүннүгийн түүх, соёлын судалгаанд чухал хувь нэмэр оруулна гэж судлаачид үзжээ.

Дээрх олдворуудыг “Чингис хаан” үндэсний музей, Монголын Үндэсний музей, Хэнтий аймгий музей олны хүртээл болгож байна.

Цаашид Дуурлиг нарсны дурсгалт газарт “Судалгаа, мэдээллийн төв”, ил музей байгуулахаар төлөвлөж байна.

Монгол судлаачдыг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа
Улаанбаатар хотноо өчигдөр эхэлсэн Монголч эрдэмтний XIII Их хурлын хүрээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, монгол судлалыг олон улсад хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүх, хэл, соёл, өв уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах үйлсэд онцгой хувь нэмэр оруулж байгаа эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Гавьяат багш цолоор:

АНУ-ын Индианагийн их сургуулийн ахлах багш Лэгдэнгийн Цэрэнчунт,

Алтан гадас одонгоор:

БНХАУ-ын иргэн, Нийгмийн шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний ажилтан, профессор Шаравын Цэцэнцогт,

АНУ-ын иргэн, Орегоны их сургуулийн доктор, профессор Эстер Жэйкобсон-Тефер,

БНХАУ-ын иргэн, Өвөр Монголын Багшийн их сургуулийн Угсаатны зүйн дээд сургуулийн багш, доктор, профессор Орломжавын Жагар,

БНХАУ-ын иргэн, Өвөр Монголын Багшийн их сургуулийн багш, профессор Сампилын Гарьд,

БНСУ-ын иргэн, Сөүлийн их сургуулийн Археологи, эртний урлагийн түүхийн тэнхимийн багш, доктор, профессор И Сонбуг,

ОХУ-ын иргэн, Санкт-Петербургийн их сургуулийн Дорно дахины факультетийн Монгол, Төвөд судлалын тэнхимийн доктор, профессор Мария Павловна Петрова,

ОХУ-ын иргэн, Санкт-Петербург дахь Рерихийн гэр бүлийн үндэсний музей-хүрээлэнгийн захирал Алексей Анатольевич Бондаренко,

ИБУИНХУ-ын иргэн, Кэмбрижийн их сургуулийн профессор Дэвид Андрюс Снийт,

Япон Улсын иргэн, Осака их сургуулийн Хүмүүнлэгийн ухаан судлалын Азийн нэгдүгээр салбарын профессор Шиотани Шигэки,

Япон Улсын иргэн, Обирин их сургуулийн багш, профессор, Олон улсын хамтын ажиллагааны төвийн гишүүн Тоба Байкал,

АНУ-ын иргэн, Санта Барбара дахь Калифорнийн их сургуулийн тэргүүлэх доктор, профессор Весна Акимович Уоллес,

БНХАУ-ын иргэн, Нийгмийн шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Муунохойн Хөхөө,

БНХАУ-ын иргэн, Өвөр Монголын их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн доктор, профессор Жахчидайн Буяндэлгэр,

ХБНГУ-ын иргэн, Боннын их сургуулийн Монгол, Төвөд судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Инес Штолпе,

БНХАУ-ын иргэн, Өвөр Монголын Багшийн их сургуулийн Монгол судлалын дээд сургуулийн захирал, профессор Баатадын Цэнгэлт,

Израил Улсын иргэн, Хебрью их сургуулийн Ислам болон Зүүн дундад судлалын тэнхимийн профессор Михал Биран,

Япон Улсын иргэн, Токиогийн Гадаад судлалын их сургуулийн багш, доктор Кимүра Аяако,

ОХУ-ын иргэн, ШУА-ийн Сибирийн салбарын Археологи, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор Евгений Павладьевич Рыбин,

БНХАУ-ын иргэн, Бээжингийн их сургуулийн Монгол судлалын төвийн захирал, профессор Ван Хао,

АНУ-ын иргэн, Хойд Жоржиагийн их сургуулийн доктор, профессор Тимоти Майкл Мэй,

Найрамдал медалиар:

Австри Улсын иргэн, ШУА-ийн Нийгмийн антропологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Мариа-Катарина Ланг,

Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсын иргэн, Миннесота, Метро стэйт их сургуулийн туслах багш, доктор Габриэль Бамана нарыг шагналаа.