Технологи - Ekhoron.mn | Эх орны өнцөг бүрээс

Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт
Улаанбаатар хотын нийтийн тээврийг төрөлжүүлэх, чанар, стандартыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор “Дүүжин замын тээвэр” төслийг хэрэгжүүлж байна.

Яармагийн Арцатаас Хархорины Өнөр хороолол чиглэлд барьж буй Дүүжин замын тээвэр нь 4.2 км урттай, хоёр зогсоолтой, оргил цагийн үед 2300 гаруй зорчигч тээвэрлэх хүчин чадалтай юм. Зорчигчдыг тус чиглэлд 11 минутын хугацаанд хүргэнэ.

Дүүжин замын тээврийн төслийн туршилтын ажил үргэлжилж байна.

Туршилтын эхний шатанд системийн үндсэн ган татлагыг ачаалалгүйгээр эргүүлэн ажиллуулж, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг шалгасан. Үүний дараа таван кабиныг хоосон горимоор ажиллуулан туршиж, дараагийн шатанд нэг бүр нь 750 кг жинтэй таван кабинаар ачааллын туршилтыг хийж байна.

Энэхүү туршилт амжилттай дууссаны дараа нийт 98 кабиныг хоосон болон 750 кг-ын ачаалалтайгаар системийн хэмжээнд бүрэн ажиллуулж, ашиглалтын найдвартай байдал, аюулгүй ажиллагааг баталгаажуулах иж бүрэн туршилтыг зохион байгуулна.

Мөн олон улсын хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага болох “Bureau Veritas” техникийн аудит хийж, холбогдох дүгнэлт гарсны үндсэн дээр Улсын комисс хүлээн авах ажиллагааг зохион байгуулах юм.

НТУГ-аас дүүжин тээврийн төсөлтэй холбоотой иргэдээс ирж буй асуултад дараах хариултыг өгчээ.

Ган татлага нь тасрах уу?

Ган татлага нь сүлжмэл томоостой бөгөөд нэг томоос нь 36 утастай, нийт 216 ширхэг утаснаас бүрдсэн. Энэхүү татлага нь “В” маркийн, ачаа болон зорчигч тээвэрлэх зориулалттай, эрч нь задардаггүй хийцтэй. Татлага нь механик үзүүлэлт, бат бэх чанар, зүсэлтийн тэсвэрлэлтийн үзүүлэлтээрээ мөрдөгдөж буй техникийн нөхцөл, олон улсын стандартын шаардлагыг бүрэн хангасан.

Өвлийн улиралд тросс хөлдөж, мөстөх үү?

Тээврийн ган тросс нь байнгын хөдөлгөөнтэй ажилладаг тул нэг цэг дээр зузаан мөс тогтох боломжгүй. Буудлын хэсгээр тросс нь эргэлдэн хөдөлж байх явцад дамрын үрэлтээс тодорхой хэмжээний дулаан ялгаруулдаг нь мөс тогтохоос сэргийлэх чухал хүчин зүйл болдог. Тросс хөлдөж, гэнэтийн осол үүсэхээс сэргийлж, техникийн болон ашиглалтын зохицуулалтаар бүрэн хянана. Дүүжин замын тээвэр нь хүйтэн уур амьсгалтай хотуудад аюулгүй, найдвартай ажиллагааг хангахаар зохион бүтээгдсэн, орчин үеийн нийтийн тээврийн шийдэл юм.

Эрс тэс уур амьсгалтай оронд зохицох уу?

Францын Пома групп нь Францын Альпийн нурууны цанын баазууд буюу өндөр уулын цас, мөс, хүчтэй салхи зэрэг эрс тэс нөхцөлд ажиллах зориулалттай технологийн шийдлүүдийг хөгжүүлсэн. Мөн хүйтэн, цастай уулын бүсээс гадна халуун, чийглэг болон далайн эргийн орчинд төслүүдээ хэрэгжүүлсэн байдаг. Тухайлбал, Австри, Швейцар, Франц, Канад, Япон зэрэг орны уулын бүсийн хотуудад өвлийн хатуу уур амьсгалтай нөхцөлд ч дүүжин замын тээвэр найдвартай ажиллаж байна. Энэхүү бүтээн байгуулалт нь цас, мөсний нөлөөллийг багасгах тусгай ажиллагааны горим, байнгын хяналтын системтэй. Түүнчлэн дүүжин замын тээвэрт цагийн хяналт хийдэг мэдрэгч, хяналтын систем суурилуулдаг. Хэрэв мөстөлт үүсэх эрсдэл илэрвэл хурд тохируулах, системийг богино хугацаанд зогсоож шалгалт хийх, цас мөс цэвэрлэх зэрэг ажиллагааг аюулгүй байдлын зааврын дагуу хэрэгжүүлэх юм.

Хэрвээ эрчим хүчний тасалдал үүсвэл зорчигчдыг эрсдэлээс хэрхэн сэргийлэх вэ?

Дүүжин замын тээвэр нь үндсэн цахилгаан тасарсан тохиолдолд автоматаар залгагдах нөөц генератортай байна. Уг нөөц генератор нь 400 кВт хүчин чадалтай бөгөөд тог тасалдах зэрэг эрсдэлт нөхцөлд бүх кабиныг зогсоолд хүргэж, зорчигчдыг аюулгүй буулгах зориулалттай. Энэ бол олон улсын аюулгүй байдлын стандарт бөгөөд үүнийг дүүжин замын тээврийг нэвтрүүлсэн бүх оронд мөрддөг. Нөөц генераторыг Франц улсаас тээвэрлэн, агуулахад байрлуулаад байна.

Дүүжин тээврийн кабин зорчигчдын аюулгүй байдал, тав тухыг хэрхэн хангасан бэ?

Дүүжин тээврийн кабин нь 10 хүртэлх зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд нэг кабины даац 750 кг байна. Зорчигчдын тав тух, аюулгүй байдлыг хангах үүднээс хоёр талын буудалд даац мэдрэгч болон суудлын халаалтын систем суурилуулжээ. Кабины зөвшөөрөгдөх даац хэтэрсэн тохиолдолд систем автоматаар зогсож, аюулгүй ажиллагааг хангах зориулалттай. Мөн унадаг дугуй болон тэргэнцрийг бэхлэх тусгай тоноглолтой тул иргэд хүртээмжтэй, тав тухтай зорчих боломжийг бүрдүүлж буй. Кабин салхины ачаалалд тэсвэртэй, аюулгүй ажиллагааны хяналтын системээр тоноглогдсон. Дүүжин тээврийн систем нь 70 км/ц хүртэлх салхины хурдны нөхцөлд ажиллах зориулалттай.

Эх сурвалж: НЗДТГ

“Оюут” станц ҮТП-ийг цахилгаанаар хангаад зогсохгүй, 140 гаруй сумын цахилгааны найдвартай ажиллагааг хангана
Ерөнхий  Н.Учрал “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төсөл, "Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор" үйлдвэрлэл, технологийн паркийн талбайд ажиллалаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэр дэх "Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор" үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагааны хүрээнд зэсийн баяжмал боловсруулах үйлдвэрийн төслийг хариуцан хэрэгжүүлж буй.

Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцэд 68 сая ам.долларын санхүүжилт хийж, эхний ээлжийг ашиглалтад хүлээн авсан, 2027 онд бүрэн дуусгахаар төлөвлөжээ.

Үйлдвэрлэл, технологийн парк байгуулах 1200 га газрыг тусгай хэрэгцээнд авсан. Тус паркт;

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр

Молибденийн баяжмал боловсруулах ферромолибденийн (fe-mo) үйлдвэр

Зэс нано нунтгийн үйлдвэр

Кабель утасны үйлдвэр байгуулна.

“Эрдэнэт өртөөнөөс 4.4 км урттай төмөр зам татсанаар импортын бараа шууд ҮТП-ийн талбайд буух боломжтой болсон. Эрдэнэт үйлдвэртэйгээ төмөр замаар холбох бүтээн байгуулалт өрнөж байна. Цэвэр усны хангамж болон ариутгах татуургын системээ шийдсэн. 12.7 км урттай автозамын далангийн ажил дуусаж, хучилт хийж байна, ҮТП-ийн эдэлбэр газрыг тойруулан хашаа барьсан гэж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженер Т.Батмөнх танилцууллаа.

Мөн “Оюут” дэд станцын бүтээн байгуулалт дууссан, туршилтын хугацаа үргэлжилж байна. Энэ станц ҮТП-ийг цахилгаанаар хангаад зогсохгүй, Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээнд маш том ач холбогдолтой. 140 гаруй сумын цахилгааны найдварт ажиллагааг хангана гэлээ.

Зэсийн баяжмал хайлуулах үйлдвэр (ЗБХБҮ) нэмүү өртөг шингэсэн цэвэр зэс үйлдвэрлэхээс гадна, дараагийн шатны өндөр технологи шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүд, бусад дагалдах жижиг, дунд үйлдвэрүүдийн хөгжлийг эрчимжүүлэх, дэвшилтэт технологийг нутагшуулах, ажлын байр олноор бий болгох, эдийн засгаа төрөлжүүлэх, үр ашгийг нэмэгдүүлэх зэрэг стратегийн өндөр ач холбогдолтой төсөл гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал онцлоод бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж, ирэх арваннэгдүгээр сард багтааж гэрээ, хэлэлцээг дуусгахыг үүрэг болголоо.

НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас өнгөрсөн баасан гарагт газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа. Ингэснээс хүн төрөлхтний 500 шахам жилийн турш баримталж ирсэн газрын зургийн хэмжээст тодорхой өөрчлөлт орохоор болж байгаа юм.

Энэ талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Шүрэнчулууны Батбаяр тодорхой тайлбарлажээ. Тэрбээр:

-2026 оны 9 дүгээр сарын 4-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth проекцыг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоол баталлаа. 164 улс дэмжиж, 6 улс түдгэлзсэн бол АНУ ганцаараа эсэргүүцсэн байна. Тогтоол нь Mercator проекцыг хориглоогүй, мөн заавал биелүүлэх шинжтэй биш.

Бидний харж дассан Mercator газрын зургийг 450 жилийн өмнө 1569 онд далайн навигацид зориулж бүтээсэн. Энэ зураг туйл руу ойртох тусам газар нутгийг томруулж харуулдаг. Тиймээс Гренланд, Канад, ОХУ, Европ бодитоосоо том харагддаг.

Хамгийн сонирхолтой жишээ нь Гренланд, Африк. Гренланд ойролцоогоор 2.2 сая км², Африк 30.4 сая км² буюу Африк бараг 14 дахин том. Гэтэл Mercator зураг дээр бараг ижил хэмжээтэй мэт харагддаг.

Монгол Улс ч Mercator-ын гажилтад ордог. Манай улс хойд өргөрөгт байрладаг учраас Mercator дээр экваторын ижил хэмжээний газар нутгаас ойролцоогоор хоёр дахин том талбай эзэлж харагдана. Equal Earth дээр Монголын 1.56 сая км² газар нутаг өөрчлөгдөхгүй, харин бусад оронтой харьцуулах хэмжээ нь илүү бодитой харагдана.

АНУ уг тогтоолыг зүгээр нэг газрын зургийн техникийн шинэчлэл гэж үзээгүй. Тэд үүнийг колоничлолын өв, нөхөн төлбөр зэрэг өргөн улс төрийн асуудалтай холбосон үзэл суртлын шинжтэй санаачилга гэж үзэж эсэргүүцсэн. АНУ-ын төлөөлөгч НҮБ XVI зууны газрын зураг хэлэлцэхээс илүү олон улсын энх тайван, хөгжил зэрэг бодит асуудалд төвлөрөх ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ.

Харин Украин эсэргүүцээгүй, түдгэлзсэн. Equal Earth-ийн санааг зарчмын хувьд дэмжсэн ч Крым болон ОХУ-д түр эзлэгдсэн Украины нутаг дэвсгэрийг зарим зураг дээр хэрхэн дүрсэлсэнтэй санал нийлэхгүй байгаагаа тайлбарласан хэмээсэн байна.

Түүнчлэн судлаач Б.Билгүүнзаяа сошиал хуудсандаа Equal Earth болон Mercator проекц нь ямар учиртай болохыг дараах байдлаар тайлбарласан байна.

ТЭГШ ДЭЛХИЙН ГАЗАР ЗҮЙ ШИНЭЧЛЭЛТ

Энэ бол газар зүй, олон улсын боловсролын түүхэнд бараг 500 шахам жил ноёрхсон хамгийн том гажуудлыг засаж буй түүхэн том шийдвэр яалт ч үгүй мөн дөө!

Бидний багаасаа газар зүйн хичээл дээр харж дассан нөгөө дэлхийн газрын зураг хасагдаж энэхүү шинэ "Equal Earth" буюу Тэгш Дэлхийн дүрслэлээр хэмжигдэх болжээ.

16-р зууны 1569 онд Герард Меркатор бидний мэдэх Дэлхийн газрын зургийг зохиохдоо улс орнуудын газар нутгийн бодит хэмжээ талбайг харуулах гэхээс илүү далайчид луужингаа ашиглан нэг өнцгөөр хөлөг онгоцоо шулуун жолоодоход зориулж бүтээсэн юм. Бөөрөнхий бөмбөрцгийг тэгш өнцөгт хавтгай цаасан дээр буулгахад экватороос хойшоо болон урагшаа туйл руу дөхөх тусам газар нутгийн хэмжээ асар их сунаж томордог физикийн гажиг үүсдэг аж.  Үүнээс болоод Гренланд арал бүхэл бүтэн Африк тивтэй эн зэрэгцэхүйц хэмжээтэй харагддаг байв. Гренланд арал яг л бүхэл бүтэн Өмнөд Америк тив эсвэл Африк тив шиг аварга том харагддаг шүү дээ! Гэтэл бодит тоо баримтыг нь харьцуулаад үзвэл хүний нүдэнд итгэмээргүй сонин үнэн гарч ирдэг. Жинхэнэ газар зүйн хэмжээгээр Африк тив нь Гренландаас даруй 14 дахин том!

Хойд өргөргийн 41–52 градуст оршдог манай Монгол Улс ч гэсэн бодит талбайгаасаа 1.5-2 дахин томорч харагддаг. Хамгийн сонин нь, газрын зураг дээр тив шиг харагддаг Гренланд арал бодит байдал дээрээ манай Монгол Улсаас ердөө 1.4-хөн дахин том шүү дээ. Гренландын бодит талбай: 2.16 сая км² Монгол Улсын талбай: 1.56 сая км² юм.

Бөмбөрцөг хэлбэртэй Дэлхийн гадаргыг тэгш өнцөгт цаасан дээр дэлгэхэд экватор дээрх газар нутгууд яг бодит хэмжээгээрээ үлддэг бол хойд туйл руу ойртох тусам газар нутгийг нь албаар хэвтээ болон босоо чиглэлд олон дахин сунгаж татдаг учраас хамгийн хойд захад байдаг Гренланд, Канад, Оросын хойд хэсэг асар том болж сунадаг байсан хэрэг.

2018 онд олон улсын газрын зургийн эрдэмтдийн зохион бүтээсэн энэхүү "Equal Earth" буюу Тэгш Дэлхий дүрслэл нь Дэлхийн бүх тив, улс орнуудын бодит талбайн харьцааг тэгш хэмжилтээр яг 100  хувь үнэнээр нь хадгалж, хэт сунасан, эсвэл хачин хэлбэртэй болгохгүйгээр хүний нүдэнд хамгийн үзэмжтэй, муруй тэнцвэртэй байдлаар харуулж чадсанаараа олон улсын хүлээн зөвшөөрлийг авсан юм.

Меркаторын зураг нь олон зууны турш Барууны болон хойд хагас бмбөрцгийн чинээлэг гүрнүүдийг дэлхийн төвд аварга том, сүр хүчтэй харагдуулж, харин Африк Өмнөд Америк, Зүүн өмнөд Азийн орнуудыг жижигхэн, өчүүхэн мэт харагдуулдаг Европ төвт үзлийн далд хэрэгсэл болж ирсэн гэж газар зүйчид түүхчид шүүмжилдэг байв. Харин НҮБ энэхүү шинэ бодит хэмжээст газрын зургийг албан ёсоор баталгаажуулснаар Дэлхийн хүүхэд багачууд, улстөрчид Дэлхийн газар зүй хэмжээ, тивүүдийн жинхэнэ цар хүрээг ямар ч төөрөгдөлгүй, үнэн зөвөөр нь харж суралцах шинэ эрин үе эхэлж байна.

Equal Earth проекц болон Mercator проекц ялгааг дараах зургаас харна уу.

COP17: Карбон кредит гэж юу вэ?
COP17 болж байгаа энэ үед карбон кредит гэж юм их яригдаж байна. Байгальд ээлтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх бол энэ механизмыг ашиглаж хөрөнгө мөнгө босгож санхүүжүүлнэ гэхийг та бүгд зөндөө л сонсч байгаа байлгүй.

Энгийнээр юу гэдгийг нь тайлбарлаж өгье. Цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалж байгаль дэлхий, хүрээлэн буй орчин сүйдлээ гэдэг яриа 1970-аад оноос хүчийг авсан. 2000-аад оны эхээр АНУ-ын дэд ерөнхийлөгч байсан Аль Гор баримтат кино хийгээд л, хүмүүсийг айлгаад байсныг санах нэг нь санаж байгаа биз.

Ингэж явсаар, Киото, дараа нь Доха, тэгээд сүүлд Парисын гэрээ гэгчийг зурж, улс орнууд нэгдсэнээр ногоон технологийг санхүүжүүлж, нүүрс хүчлийн хийг бууруулах олон улсын зах зээлийг хүчээр бий болгосон юм. Улс орон болгон төдий хэмжээгээр нүүрс хүчлийг бууруулна гэж амлаад, амлалтандаа хүрээгүй хэсгээ бусад оронд хийсэн ногоон төслийн хүрээнд бууруулж байгаа хэсгийг худалдаж авч болно.

Японы нэг компани жишээ нь манайд нэг жижиг нарны станц барьж өгөөд, түүгээр ирээдүйд буурах агаарын бохирдлыг хэмжээд, тэрийгээ Японы ЗГ-таа зарж болно. Компани ашиг хийнэ, Японы ЗГ олон улсад уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой амлалтандаа хүрнэ, Монголд нэг төсөл хэрэгжиж үлдэнэ.

Хөгжингүй орнууд ийм схем рүүгээ дэлхийг шахаад хэдэн жил болж байна. Одоо манайх шиг улс олон улсаас ногоон биш мөнгө босгож бараг чадахгүй. Мэдээж, энэ схемийг ашиглаж өөрийн улсын эрх ашгаа бас тулгана. Хөнгөлөлттэй зээлийн схемийн оронд одоо үүнийг ашиглаж, өөрийн улсын бизнесүүдэд зах зээл олж өгөх, техник бараагаа үнэтэй шахах гэх мэт зүйлс зөндөө явж байгаа.

Манайх шиг улс ямар дүрэм зохиох биш, тэгэхээр харин тэр дүрэм дотор нь яаж зөв тоглож, улсдаа хэрэгтэй юм авч үлдэх үү гэдгийг бодоод, тэр бидэнд шахаад байгаа схемийг нь сайн ойлгоод авчих ёстой юм.

Бид ч бас тэр Парисын хэлэлцээрт орсон улс. 2016 онд батлагдаад, 2020 оноос хэрэгжиж эхэлсэн схем. Бид уул нь өөрсдөө хямдхан мөнгө зээлээд, түүгээрээ ногоон төсөл хэрэгжүүлж, хүлэмжийн хийгээ бууруулаад, тэрийгээ олон улсад зараад (карбон кредит гэдэг нь ийм төрлийн валют гэсэн үг) мөнгө олох боломжтой байсан. Дээр дурдсан Японы төслийн загвараас энэ ялгаатай. Тэр Япон төсөл бол хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгч, эзэмшигч нь Японы компани байна. Харин энэ схемээр Монгол компаниуд ашиг олж, мөнгө нь Монголдоо үлдэх юм.

Гэвчиг, бид л болсон хойно "гэрийн даалгавар"-аа хийгээгүй 10-аад жилийг өнгөрөөжээ. Яг хэдий хэмжээгээр нүүрс хүчлийг бууруулах гэдгийг хэмжих, нотлох стандарт, датабааз, тогтолцоог бий болгох хэрэгтэй. Ийм чухал бэлтгэл ажлаа төр нь хийгээгүй, олон улсын байгууллагын төсөл нэрийдлээр анхаарахгүй орхиж явсаар өнөөг хүрсэн.

Уул нь ийм тогтолцоо нь байж байж нөгөө төсөл нь олон улсын шаардлагаа хангаж, хүлээн зөвшөөрөгдөнө, мөнгө, орлогын урсгал нь баталгаажна. Сая л харин Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хууль батлагдаж энэ зам нээгдэх суурь нь тавигдлаа.

Дүүрэгт хийгээд байгаа ногоон төслүүд бол манайх энэ карбон кредитээ зарах тогтолцоогоо бий болгох үед нь олон улсын карбон кредитийн зах зээлд тоглогч болоход бэлдээд байгаа ухаантай юм, уул нь.

Н.Мандуул (Чингэлтэй дүүргийн Засаг дарга)

СОР17: Монгол Улс AI технологийг байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн ажлын уялдаа холбоо, хэрэгжилтийг сайжруулах стратеги болгоно
БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир Монгол Улсын Засгийн газар, Панам Улсын Засгийн газар, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс хамтран зохион байгуулж буй “Риогийн гурван конвенц болон үндэсний хөгжлийн төлөвлөлтийн уялдааг сайжруулахад хиймэл оюун ухааныг ашиглах нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо.

Уг хэлэлцүүлгийн гол зорилго нь AI ашиглан уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, газрын доройтлын бодлогын уялдааг хэрхэн сайжруулахыг хэлэлцэхээс гадна бодлого, санхүүжилт, хэрэгжилтийн мэдээллийг илүү сайн уялдуулж, хөрөнгө оруулалтыг зөв чиглүүлэх боломжийг судлах, цаашид энэ аргачлалыг бусад улс, түншүүдтэй хамтран хөгжүүлэхэд оршиж буй юм.

Дэд сайд Б.Мөнхтамир оролцогчдод хандаж хэлсэн үгэндээ “AI нь бодлого боловсруулагчид болон орон нутгийн иргэдийн мэдлэгийг орлох зүйл биш. Харин бодлого хөтөлбөрүүд хоорондоо хэрхэн уялдаж байгаа, хаана ямар хамтрал чухал байгаа, хаана ямар зөрчил байгааг тодорхойлоход туслах хэрэгсэл гэж үзэж байна. Байгалийн нөөцөөс ихээхэн хамааралтай, олон янзын экосистемтэй Монгол Улс хөгжлийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад өгөгдөл, технологийг илүү ашиглах шаардлагатай. Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө” ба түүний үндсэн гурван санаачилгын нэг болох Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга, мөн “Ногоон дата төв”-ийн төсөл нь үүнтэй уялдана. Бид Панам, НҮБХХ болон бусад түншүүдтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, өнөөдрийн хэлэлцүүлгийг бодит ажил болгон хэрэгжүүлэх хүсэлтэй байна” гэсэн бөгөөд “Монгол Улс AI технологийг бодлого боловсруулагчдыг орлох технологи бус, Риогийн конвенцуудын хүрээнд хүлээсэн үүрэг, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хийх ажлуудын уялдаа холбоо болон хэрэгжилтийг сайжруулах стратегийн хэрэгсэл болгон ашиглана” гэдгийг онцлов.

Багануур дүүрэгт өндрийн камер суурилууллаа
Гамшгийн эрсдэлийг бууруулах нийслэлийн зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нийслэлийн хэмжээнд 13 байршилд тусгай зориулалтын өндрийн камер суурилуулахаар төлөвлөжээ.

Энэ хүрээнд Багануур дүүрэгт өндрийн камерыг суурилуулж, ашиглалтад орууллаа. Одоогоор нийслэлийн төвийн 6 дүүрэгт 9 байршилд, мөн Налайх дүүрэгт суурилуулаад байгаа юм.

Тус камер нь хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт технологиор галын дөл, утааг алсын зайнаас бодит цагийн горимоор илрүүлж, ой, хээр болон объектын гал түймрийн мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай дамжуулснаар гал түймрийн тоо, хохирол буурах боломжийг бүрдүүлж байна.

Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжүүлж байна
Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийг нийслэлийн Баянхошуу, Шархад дэд төвүүдэд хэрэгжүүлж байна. Тус төсөл 60 гаруй га талбайг хамрах бөгөөд нийт 5000 айлын орон сууцыг хоёр үе шаттай барих юм.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Шархад дэд төвд хэрэгжиж буй ногоон орон сууц төслийн талбайд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва өчигдөр ажиллалаа.
Азийн хөгжлийн банк, Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй энэхүү төслийн хүрээнд Шархад дэд төвд нийт гурван га талбайд 338 айлын ногоон орон сууц бүхий эко хорооллыг байгуулж, гэр хорооллын бүсийг орон сууцжуулна. Төслийн нийт орон сууцны 10 хувьд тусгай хэрэгцээт иргэдийг хамруулахаар төлөвлөсөн.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Шархад дэд төвд баригдаж буй эхний ээлжийн дөрвөн блок 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын ажил бүрэн дуусаж, 2026 оны долоодугаар сарын 3-ны өдөр Улсын комисст хүлээлгэн өгсөн. Төслийн хоёрдугаар ээлжийн зургаан блок 228 айлын ногоон орон сууцны барилга угсралт 72 хувийн гүйцэтгэлтэй байна. Эдгээр орон сууц хамгийн орчин үеийн EDGE стандартаар баригдаж байгаагаараа онцлогтой. Төслийн явцад тулгамдаж буй асуудлуудыг шуурхай шийдвэрлэнэ. Ногоон орон сууц төсөл амжилттай хэрэгжсэнээр гэр хорооллын 8000 өрхийн яндан, 5000 айлын нүхэн жорлонг цэгцэлнэ. Энэхүү орон сууцны айл бүрд дулааны тоолуур суурилуулж өгснөөрөө онцлогтой. Ингэснээр дулааны хэрэглээг багасгаж, эрчим хүч хэмнэх давуу талтай юм” гэлээ.
Шархад дэд төв төслийн хүрээнд баригдаж буй орон сууц болон худалдаа, үйлчилгээний талбай нь олон улсын ногоон барилгын үнэлгээний EDGE системийн шаардлагыг хангаж, гэрчилгээ авсан. Энэ барилгыг бусадтай харьцуулахад эрчим хүчийг 25 хувиар хэмнэх тооцоотой. Усны хэмнэлт 20-25 хувь, барилгын материалд шингэсэн эрчим хүчний хэмнэлт 20-25 хувь байна. Ингэснээр оршин суугчид ашиглалтын зардал багатай үл хөдлөх хөрөнгийн эзэд болно.
Төслийг хэрэгжүүлэхэд БЗД-ийн 16, 19 дүгээр хорооны ариутгах татуургын шугамыг өргөтгөн шинэчлэх ажил болон газар чөлөөлөлтийн асуудал тулгарч буйг Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Төслийн дэд зохицуулагч Б.Хишигтогтох хэллээ.

Эх сурвалж: НЗДТГ

29 улс нэгдэж Дэлхийн хиймэл оюуны хамтын ажиллагааны байгууллага байгуулжээ
БНХАУ-ын Шанхай хотноо хуралдсан Дэлхийн хиймэл оюуны асуудлаарх Засгийн газрын дээд түвшний чуулганы үеэр 29 улс орон хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурж, Дэлхийн хиймэл оюун ухааны хамтын ажиллагааны байгууллага (WAICO)-ыг байгуулжээ.

Хятад улсын санаачилга, НҮБ-ын дэмжлэгтэй байгуулагдсан шинэ байгууллага WAICO нь хиймэл оюун ухааны салбарын олон улсын хамтын ажиллагаа болон засаглалыг ахиулах, хиймэл оюун ухааныг хүн төрөлхтний сайн сайхны төлөө, аюулгүй, шударга байлгах, хиймэл оюун ухааны эрүүл бөгөөд эмх цэгцтэй хөгжлийг дээшлүүлж, нийт хүн төрөлхтөнд үр өгөөжтэй байлгах зорилготой юм байна.

Энэхүү байгууллагад БНХАУ, Казахстан, ОХУ, Бразил, ӨАБНУ, Пакистан, Серби, Малайз, Индонез, Куба тэргүүтэй Ази, Төв Ази болон  Африк, Өмнөд Америк, Латин Америк, Европын 29 орон гишүүнээр нэгджээ.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ, улс орнууд хиймэл оюун ухааныг сайн сайхны төлөө эерэгээр хөгжүүлэхийн тулд дараах зарчмуудыг баримтлах хэрэгтэй гэж онцолжээ. Үүнд:

Нээлттэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг баримталж, инновацад суурилсан хөгжлийг дэмжих.

Эрсдэлийн ойлголтыг бэхжүүлж, хиймэл оюун ухааны аюулгүй, хяналттай хөгжлийг хангах.

Хүртээмжтэй байдлыг дэмжиж, соёл иргэншлүүд хооронд харилцан суралцах үйл явцыг ахиулах.

Эв нэгдлийг эрхэмлэж, дэлхийн засаглалыг боловсронгуй болгох гэжээ.

Тэрбээр 2025 оны 10 дугаар сард болсон Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага /APEC/-ын хурлын үеэр энэ байгууллагыг байгуулах асуудлыг хөндөж байжээ.

“Meta” компанийн нийгмийн сүлжээний платформууд доголдож, хэрэглэгчдийн хандалт түр хугацаанд тасалджээ
Баасан гарагт “Facebook”, “Instagram” зэрэг “Meta” компанийн нийгмийн сүлжээний платформуудад томоохон хэмжээний доголдол гарч, хэрэглэгчдийн хандалт түр хугацаанд тасалдсан байна.

Сүлжээний доголдол АНУ-ын Зүүн эргийн цагаар өглөөний 09:30 цагийн орчимд эхэлж, Мета компанийн эзэмшдэг “Facebook”, “Instagram”, “Messenger” зэрэг хэд хэдэн үйлчилгээг хамарсан байна. Харин "WhatsApp" аппликейшний үйл ажиллагаа төдийлөн доголдоогүй ажээ.

Сүлжээний доголдлыг хянадаг “Downdetector” сайтад мөн техникийн саатал гарсны улмаас эхний ээлжид уг асуудлын цар хүрээг тодорхойлох боломжгүй байжээ.

Доголдол дөрвөн цаг орчим үргэлжилсэн бөгөөд “Facebook”, “Messenger”-ийн үйл ажиллагаа нэг цагийн дотор хэвийн болсон бол “Instagram”-ийг бүрэн сэргээхэд илүү хугацаа шаардагдсан байна.

Саатал гарах үеэр “Meta” компанийн Харилцаа холбоо хариуцсан дэд ерөнхийлөгч Энди Стоун олон нийтэд албан ёсны мэдээлэл өгсөн цорын ганц төлөөлөгч байв. Тэрбээр “X” нийгмийн сүлжээнд бичсэн мэдэгдэлдээ, 10:00 цагийн орчимд сүлжээ доголдсоныг баталсан бөгөөд үйлчилгээнүүд аажмаар сэргэж байгаа хэдий ч бүрэн тогтворжуулахад тодорхой хугацаа шаардлагатай гэдгийг дурдсан байна.

Усны Компакт төлөвлөсөн хугацаа, батлагдсан төсөвтөө хэрэгжжээ
Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан II Компакт гэрээний буюу Усны Компактын хэрэгжилтийн таван жилийн тоолуур 2026 оны 3 дугаар сарын 31-ний өдөр дуусаж, үр дүнгээ хэлэлцлээ.

Төслийн хүрээнд Монголын анхны томоохон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг 2026 оны 3 дугаар сарын 16-нд албан ёсоор нээж, цэвэр усыг хэмнэх, дулааны цахилгаан станцуудыг техникийн усаар хангах шинэ боломж бүрдүүллээ.

Энэ нь Монгол Улсын эрчим хүчний салбарт дахин боловсруулсан ус ашиглах анхны томоохон туршлага болоод зогсохгүй, цаашид аж үйлдвэрлэлийн бусад олон салбарт дахин боловсруулсан усны хэрэглээг нэвтрүүлэх, гүний усны нөөцөө хэмнэж, ирээдүй хойчдоо хадгалж үлдээх, улмаар Туул голын экосистемийг тэтгэх үнэлж баршгүй ач холбогдолтой юм. Төслийн үр дүнд Монгол Улсын усны бодлогын нэгэн томоохон зорилт биеллээ олж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд ус хангамжийн цоо шинэ эх үүсвэрийг бий болгож байна.

Дэд бүтцийн хоёр томоохон төслийн нэг Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн хамгийн том эх үүсвэр болон анхны Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг байгуулаад байна. Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт тохируулга үргэлжилж байгаа бөгөөд ирэх 5 дугаар сард нээлтээ хийхэд бэлэн болоод байгаа юм.  Улаанбаатар хотын иргэд одоогоор цэвэр усны долоон эх үүсвэрээс жилдээ 55 сая шоо метр ус авч хэрэглэдэг. Шинэ эх үүсвэр болон үйлдвэр ашиглалтад орсноор жилд 50 хүртэл сая шоо метр буюу Улаанбаатар хотын унд ахуйн нэг жилийн хэрэглээтэй дүйцэхүйц хэмжээний усыг төвийн шугамд нийлүүлэх юм. Үр дүнд нь Улаанбаатар хотын ус хангамжийг баталгаажуулах, нийслэл хот баруун тийш өргөжин тэлэх, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд томоохон хувь нэмрийг оруулна.

Үүнээс гадна төслийн хүрээнд зөвхөн дэд бүтэц байгуулахаас гадна Улаанбаатар хотын ус хангамжийн тогтвортой байдлыг бататгахад чиглэсэн зөөлөн дэд бүтцийн төслийг мөн хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд усны салбарын институтийн тогтолцоо, хууль эрх зүйн орчин, бодлого зохицуулалтыг сайжруулах, салбарын байгууллагуудын чадавхыг бэхжүүлж, техникийн туслалцаа үзүүлэх, үйлдвэрүүдийг цаашид авч явах УСУГ-ын санхүүгийн болон хүний нөөцийн чадавхыг сайжруулахад чиглэсэн техникийн туслалцаа үзүүлэх таван дэд төсөл, үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж дуусаж байгаа юм.

Ийнхүү Монгол Улсын усны салбарт сүүлийн 30 жилийн хамгийн том хөрөнгө оруулалт бодит үр дүнд хүрч,  Улаанбаатар хотын ус хангамжийг шинэ шатанд гаргасан стратегийн ач холбогдолтой төсөл амжилттай хэрэгжиж өндөрлөлөө.

Одоогоос таван жилийн өмнө буюу 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүчин төгөлдөр болж, таван жилийн тоолуураа эхлүүлж байсан Усны Компактын төсөл, хөтөлбөр ийнхүү товлосон хугацаа, батлагдсан төсөвтөө бүрэн нийцүүлэн амжилттай хэрэгжиж дуусаж байна.

Эх сурвалж: Мянганы Сорилтын Сан