Ekhoron.mn
    Онцлох

    Монгол, Солонгосын талууд Консулын хэлэлцээр байгууллаа

    Өнөөдөр, 19:09

    Монгол Улс “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр 2026 онд 42 дугаар байрт эрэмбэлэгджээ

    2026-11-21, 14:30

    Трамп, Ши, Путин нар "Энх тайвны тухай хамтарсан тунхаглал” баталжээ

    2026-11-20, 11:13
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байна

      2026-11-17, 09:30

      Оюу толгойгоос авахаар яригдаж буй ногдол ашгийг тойрсон институц хоорондын тоглоом үргэлжлэх үү?

      2026-11-05, 13:53

      Салхитын зүүн алтны ордыг ашиглана

      2026-11-05, 09:48

      Оюу толгойн уурхайд гарсан осол ба компанийн тайлбар, ТУЗ-ийн гишүүн асны байр суурь

      2026-10-30, 13:35

      Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд

      2026-10-29, 11:01
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Оюу толгойгоос авахаар яригдаж буй ногдол ашгийг тойрсон институц хоорондын тоглоом үргэлжлэх үү?

    Эхорон2 долоо хоног
    Share
    Facebook Twitter Email

    Засгийн газраас Оюу толгой төслөөс 2027 онд ногдол ашиг авна гэсэн тооцоолол хийж 2027 оны улсын төсөвт суулган УИХ-д өргөн барьсан. 
    Уг санал дээрээ үндэслэн ногдол ашгийн тодлорхой хэсгийг цахилгаан станц барих гэх мэт улс орны чухал бүтээн байгуулалтад зарцуулах агуулгатай санал асуулгыг ч олон нийтийн дунд явуулсан. Харин санал асуулгад оролцсон иргэдийн олонх нь Засгийн газрын бүтээн байгуулалтад ногдол ашгийг зарцуулах тухай саналыг дэмжээгүй. Тиймээс Засгийн газар төсвийн төсөл дэх ногдол ашгийг бүтээн байгуулалтад зарцуулахтай холбоотой саналаа татаж авсан.

    Үүний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюу толгойн ногдол ашгийг авбал эхний удаа ард иргэдэд тарааж өгөх нь зүйтэй. Энэ нь эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ цаг үед иргэдийн амьжиргаанд ч дэм дус болно. Тиймээс Засгийн газар энэ чиглэлээр хуульд өөрчлөлт оруулах чиглэлд ажилла хэмээн Ерөнхий сайд Н.Учрал, Сангийн сайд З.Мэндсайхан нарыг дуудаж уулзаад чиглэл өгсөн.

    Харин Сангийн сайд З.Мэндсайхан Ерөнхийлөгчтэй уулзсан өдрөө "холбогдох хуульд өөрчлөлт оруулах нөхцөл үүслээ" гэж мэдэгдсэн ч маргааш нь "Засгийн газар бэлэн мөнгө тараахыг дэмжихгүй байна. Тиймээс Баялгийн сангийн хуульд өөрчлөлт оруулахгүй, хуульд заасан дагуу Баялгийн сангийн Хуримтлалын сан дахь иргэдийн дансанд хуримтлуулаад 2030 оноос боловсрол, эрүүл мэнд, орон сууцанд зарцуулах эрх нээгдэх хүртэл хадгална" хэмээсэн юм.

    Тэгвэл өнөөдөр энэ асуудлаар УИХ-ын дарга С.Бямбацогт мөн өөрийн байр сууриа илэрхийлжээ.
    Тэрбээр өнөөдөр "Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох тухай 100 мянган иргэний дэмжсэн саналыг хэлэлцүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо болон бусад холбогдох байнгын хороодод хуваариллаа. Баялгийн өгөөжийг иргэдэд шударга хүртээх нь чухал.
    УИХ иргэдийн санал, шаардлагыг хүндэтгэж олон талаас нь нухацтай авч үзэж хамгийн зөв шийдэл, хувилбарыг гаргах ёстой. Баялгийн эзэн нь ард түмэн, өгөөжийн эзэн нь ч ард түмэн" хэмээлээ.

    Харин Оюу толгой компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх "баяжмалын хилийн экспортод саатал гарсантай холбоотой компанийн санхүүгийн нөхцөл байдалд хүндрэл үүсэн тул ногдол ашиг хураарилах ажилд ч энэ нь нөлөөлнө" гэсэн мэдээллийг хэвлэлийнхэн өгөөд байна.

    Эндээс 2027 онд монголчууд Оюу толгойгоос 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас хойш анх удаа ногдол ашиг авч чадвал түүнийг дагасан улс төрийн институц хоорондын тоглоом өрнөх, магадгүй 2027 онд 6 дугаар сард болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн өмнө эрх баригч Монгол ардын намын Засгийн газар иргэдэд ногдол ашиг бэлнээр тараах замаар улс төрийн ашиг хонжоо хайж мэдэх төсөөлөл харагдаж байна.

    Одоо мөрдөгдөж буй Үндэсний баялгийн сангийн тухай хуульд ногдол ашгийг бэлнээр тараах заалт байхгүй. Хэрвээ ногдол ашиг бэлэн мөнгөөр тараах болбол 2024 оны сонгуулийн өмнө батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өөрчлөх нөхцөл үүснэ. Энэ нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал юм. 

    УИХ дахь АН-ын бүлгийн хувьд энэ асуудлаар хоёрдмол байр суурьтай байна. МАН бол олонхоо, тэр дотроо дарга нарынхаа хандлагыг дагах магадлалтай.

    Цаашид Оюу толгойгоос авахаар яригдаж буй ногдол ашгийг тойрсон институц хоорондын тоглоом, улс төрийн ашиг хонжоо хайх үзэгдэл нэг хэсэгтээ л үргэлжлэх төлөвтэй байна.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    2026-10-03, 15:34

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Монгол, Солонгосын талууд Консулын хэлэлцээр байгууллаа

    3 цагийн өмнө

    Монгол Улс, БНСУ-ын Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийлээ

    8 цагийн өмнө

    УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайд Н.Учралд шаардлага хүргүүлж, улмаар Үндсэн хуулийн цэцэд өгнө гэв

    9 цагийн өмнө

    “Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор заслын ажил өвлийн улиралд тасралтгүй үргэлжилнэ

    12 цагийн өмнө

    Д.Ихбаяр: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил бол төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын хариуцлага

    1 өдрийн өмнө

    Монгол Улс “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр 2026 онд 42 дугаар байрт эрэмбэлэгджээ

    2 өдрийн өмнө

    Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг НИТХ-ын даргад өргөн барилаа

    2 өдрийн өмнө

    НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүд “Улаанбаатар хотын барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний газар”-т ажиллалаа

    3 өдрийн өмнө

    Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 10 хувиар нэмэгджээ

    3 өдрийн өмнө

    Трамп, Ши, Путин нар "Энх тайвны тухай хамтарсан тунхаглал” баталжээ

    3 өдрийн өмнө

    Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүллээ

    3 өдрийн өмнө

    У.Хүрэлсүх явахдаа ямар үг үлдээв?

    4 өдрийн өмнө

    Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ

    4 өдрийн өмнө

    Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэх УИХ-ын дарга С.Бямбацогт юу хэлэв?

    4 өдрийн өмнө

    У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөллөө

    4 өдрийн өмнө

    НИТХ: Хүний хөгжлийн хороо, Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран хүүхдийн хөгжил, хамгааллын салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ

    4 өдрийн өмнө

    “Тал хээрийн төлөвлөгөө” нь газар, ус, байгаль орчин, уур амьсгалын зорилтуудыг уялдуулан хэрэгжүүлэх бодит платформ болно

    4 өдрийн өмнө

    Засгийн газраас Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

    4 өдрийн өмнө

    В.Гантулга “Шилдэг залуу эмч” шагнал хүртлээ

    4 өдрийн өмнө

    Монгол Улс Антальягийн санаачилгыг бүрэн дэмжинэ

    4 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    1 сар

    Монгол паспортын эрэмбэ хаана явна вэ?

    3 долоо хоног

    Оюу толгойн уурхайд гарсан осол ба компанийн тайлбар, ТУЗ-ийн гишүүн асны байр суурь

    3 долоо хоног

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийлээ

    3 долоо хоног

    Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд

    3 долоо хоног

    АҮЭБЯ: Вагон-цистерний хүлээгдэл үүссэн гол шалтгаан нь зуны дизель түлшнээс өвлийн дизель түлшинд шилжихтэй холбоотой

    2 долоо хоног

    Оюу толгойгоос авахаар яригдаж буй ногдол ашгийг тойрсон институц хоорондын тоглоом үргэлжлэх үү?

    2 долоо хоног

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    4 долоо хоног

    "Астана-2026” ДАШТ: ОУХМ Х.Болортуяа хүрэл медаль хүртлээ

    3 долоо хоног

    Салхитын зүүн алтны ордыг ашиглана

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.