Ekhoron.mn
    Онцлох

    Богдхан төмөр зам

    Өнөөдөр, 13:53

    Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг нээлээ

    Өчигдөр, 20:56

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2026-10-09, 20:25
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Богдхан төмөр зам

      Өнөөдөр, 13:53

      Оюу толгой төслийн Монголын талын өгөөж нэмэгдэж, ногдол ашиг наашлах уу?

      2026-09-13, 15:38

      Хүлээх зуур тохиох амьдрал ба Вислава Шимборска

      2026-09-11, 13:00

      САНКТ ПЕТЕРБУРГТ ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Хааны тайзанд хаан суусан нь

      2026-09-10, 16:39

      НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

      2026-09-07, 14:09
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

    admin3 жил
    Share
    Facebook Twitter Email

    Дэлхийд алдартай ХБНГУ-ын “Multivac”, “Textor” компаниудын хамгийн сүүлийн үеийн савлагааны тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн Азийн анхдагч компани гэдгээрээ “Мах импекс””ийнхэн ихээхэн бахархдаг.
    Монгол улсын ууган үйлдвэрийн нэг  тус компани өнөөдөр  100 орчим нэр төрлийн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод, гадаадын хэрэглэгчдийг эрүүл хүнсээр хангадаг юм. Тэд  “Берлин” брэндийн шинэ хиамаа зах зээлд гаргахын тулд өнгөрсөн онд үйлдвэртээ технологийн шинэчлэл хийсэн билээ.

    Олон улсын  чанарын удирдлагын ISO 22000 тогтолцоотой тус компани хийн савлагааны тоног төхөөрөмжүүдийг шинээр суурилуулснаар бүтээгдэхүүний хадгалалтын хугацааг 40-60 хоног уртасгаж чаджээ. Бүтээгдэхүүнийг химийн болон гадны хольцгүйгээр, чанарын өндөр түвшинд хадгалдаг “Multivac”, “Textor” савлагаа ийнхүү нэвтэрснээр хэрэглэгчдийн сонголтыг хүндэтгэн бүтээгдэхүүнээ олон төрлөөр зүсэж, янз бүрийн хэмжээтэй савлах боломж бүрдсэн юм.

    Хүнсний будагч бодис болон бусад хольц баяжмалгүй, натурал хүнс болох “Берлин” брэндийн таван төрлийн хиамыг 200-500 граммаар зүсэн савлаж 60 хоногийн чанарын баталгаа өгсөн нь тус бүтээгдэхүүнийг зах зээлд ихээхэн эрэлттэй болгоод байна. Цаашдаа тэд импортоор орж ирдэг бекон зэрэг бүтээг­дэхүүнийг Монголдоо хийж, савлана хэмээн мэдэгдсэн.

    “Multivac-R245” машин 100-500 граммаар цагт 300-1500 бүтээгдэхүүнийг хүнсний хийн тусамжтайгаар савладаг бол “Textor-TS500” хэмээх зүсэгч цагт 900 кг хүртэл бүтээгдэхүүн зүсэх хүчин чадалтай ажээ.  Дөрвөн төрлөөр хиам болон махан бүтээгдэхүүн зүсдэг юм байна. Герман Монголын бизнес эрх­лэгч­­дийн холбооны удир­дах зөвлөлийн дарга Герхард Вакенхүт биечлэн ирж  Монголд төдийгүй Азид анх удаа хосломол хэлбэ­рээр суурилуулсан савлах үйлдвэрийн машинуу­дынхаа батламжийг “Мах импекс” компанийн удирдлагад гардуулахдаа “Энэ бол маш зөв хөрөнгө оруулалт болсныг та бүхэн удахгүй мэдэрнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн хэлсэн юм. Германы “Multivac” болон “Textor” компани нь угсралтын да­раахь үйлчилгээгээр бу­сад үйлдвэрлэгчдээс ялгар­дгийн зэрэгцээ дэлхийн 120 улсад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг, 80 улсад өөрийн төлөөлөгчтэй томоохон үйлдвэрлэгч юм.

    Манайд ХБНГУ-ын “Multivac” болон “Textor” компанийн  хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг суурилуулахад БНСУ-ын Бусон болон SNSS компанийн хамт олон туслан үйлдвэрийн дотоод бүтээн байгуулалтын НАССР стандарт хангасан орчинг бүрдүүлжээ.
    1946 онд анх байгуулагдахдаа герман технолгоор үйлдвэрлэлээ эхэлсэн энэхүү улсын үйлдвэрийн газар 1999 онд хувьчлагдан “Женко” компаний мэдэлд шилжсэнээр төрөл бүрийн хиам болон махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр бие даасан компани болон үйл ажиллагаа явуулж байгаа билээ. 


    Хэрэглэгчдээ хаанд өргөмжилж, эрүүл ахуйн чанар стандартыг үйл ажиллагаандаа ягштал мөрддөг тус компани 2007 онд Австри, Германы LASKA, BASTRAMAT, TIPPER TIE, WEBOMATIC, VEMAG зэрэг дэлхийд нэртэй брэндүүдийн тоног төхөөрөмжөөр үйлдвэрээ шинэчилж байсан билээ.  Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг бүрэн хангах амт чанар, сав баглаа бүхий хиамыг дэвшилтэт технологийн дагуу үйлдвэрлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх талаар тодорхой үр дүнтэй ажилласнаар жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг “Улаанбаатар түншлэл” үзэсгэлэн яармагаас 2000 онд “Нийслэл” утлагат хиам нь хүрэл медаль хүртэж, 2001 онд “Хөвч” чанамал хиам алтан медальт бүтээгдэхүүнээр шалгарч, 2004 онд “Аянчин” хагас утлагат хиам “Ард түмний хүнс” хэмээх шилдэг хүнсний бүтээгдэхүүний өргөмжлөлийг хүртсэн юм. Мөн өнгөрөгч онд ХБНГУ-д болсон олон улсын мах, махан бүтээгдэхүүний үзэсгэлэнгээс “Мах импекс-ийн Хиам консервны үйлдвэрийн хамт олон “Нүүдэл” брэндийн бүтээгдэхүүнээр алтан медаль, “Дээжис” брэндээр мөнгөн медаль хүртжээ.

    Мах импэкс ХК нь Монголын мах боловсруулах үйлдвэрүүдийн хамгийн том нь бөгөөд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ нийслэл хотын мах махан бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэхээс гадна гадаадын улс орнуудтай экспорт импортын үйл ажиллагааг явуулдаг. Компани нь мал бэлтгэл, үйлдвэрлэл, худалдаа гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба одоогоор Монгол Улсын зургаан аймагт мал бэлтгэлийн салбартай. Хөдөөгийн салбаруудаар дамжуулан мал түүхий эд бэлдэж боловсруулдаг.

    Мах боловсруулах үйлдвэр, Эмээлт, Налайхын мал нядалгааны үйлдвэр, Хиам консервын үйлдвэр гэсэн үндсэн үйлдвэрлэлтэй. Мах боловсруулах үйлдвэр нь өдөрт хоёр ээлжээр 8000  бог, 800 бод, 300 гахай нядалж түүнээс гарах 340 тонн тураг мах, дотор эрхтэн, дайвар бүтээгдэхүүнийг бүрэн боловсруулан хөлдөөж хадгалах хүчин чадалтай. Хиам консервын үйлдвэр нь хоногт 40-өөд нэр төрлийн 15 тонн хиам, утлагат бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

    Тус компанид Герман улсын компьютержсэн автомат ажиллагаатай комплекс тоног төхөөрөмж бүхий итгэмжлэгдсэн сорилтын лаборатори  ажиллаж хүнсний бүтээгдэхүүний химийн найрлагыг богино хугацаанд найдвартай тодорхойлох нитритийн спектрофотометр, спекол, ариутгалын ламинар бокс, өндөр нарийвчлалтай мокроскоп, электрон жингүүд зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон манай улсын махны салбарын лабораториуд дотор хамгийн том багажтай анализын лаборатори ажилладаг. Хэрэглэгчдэд нийлүүлж буй бүтээгдэхүүнд өдөр тутмын лабораторийн шинжилгээ хийж,  дүнг үндэслэн чанарын баталгаа олгож, үйлдвэрлэлийн орчны эрүүл ахуй, ариун цэврийн байдалд микробиологийн шинжилгээ тогтмол хийж байнгын хяналт тавьж ажилладаг тул манай компанийн бүтээгдэхүүнүүд чанарын баталгаатай, эрүүл ахуйн хувьд найдвартай хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцдэгээрээ давуу талтай юм.

    Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, бүтээгдэхүүний сав, баглаа боодлын дизайн, өнгө үзэмж чанарыг сайжруулах талаар маркетингийн иж бүрэн төлөвлөгөөтэйгөөр ажиллан үр дүнд хүрч байна. Үйлдвэр нь хотын төмөр замын сүлжээнд мал,  түүхий эд, бараа материалын болон мах, бэлэн бүтээгдэхүүн ачиж буулгах зориулалтын салаа замуудаар холбогдсон, үйлдвэрлэлийг тасралтгүй хэвийн явуулах эрчим хүч, ус, дулааны хангамжийн найдвартай эх үүсвэр бүхий төвлөрсөн системд холбогдсон юм.


    Тэднийх Монгол Улсын ууган үйлдвэрийн нэг бөгөөд 1968 онд хуучнаар БНАГУ-ын техник эдийн засгийн тусламжтайгаар өдөрт 15-20 тонн хиам, 30-40 мянган ширхэг консерв болон консервын лааз үйлдвэрлэж байжээ.
    Монгол улс зах зээлийн эдийн засгийн системд шилжсэнээс хойш томоохон улсын үйлдвэрийн газрууд хувьчлагдаж эхэлсний жишгээр Махкомбинат нь 1992 онд төрийн өмч давамгайлсан “Мах импэкс” хувьцаат компани болж, 1999 оны 8 сард “Женко” корпораци нийт хувьцааных нь 71 хувийг худалдаж авснаар 100 хувь хувийн өмчит хувьцаат компани болон өөрчлөгдсөн юм.

    Энэ үед бүтцийн өөрчлөлт, тоног төхөөрөмжийн хуучралт болон ижил төрлийн үйлдвэрлэл эрхэлдэг хувийн аж ахуйн нэгж зах зээлд түрэн орж ирэх гэх мэт нэлээд хэдэн хүчин зүйлээс шалтгаалан зах зээлд дангаар ноёрхох байр сууриа алдсан байдалтай байсан ч техник технологийн шинэчлэлийг эрчимтэй хийснээр мах, махан бүтээгдэхүүнээр одоо Азидаа тэргүүлэгч үйлдвэр болоод байна.

    “Мах импэкс” ХК нь 2011 онд энэ салбарт тэргүүлэгч Европын Холбооны улсуудын /Финлянд, Дани/ хамтарсан үйлдвэрийн “Cool-tek” брэндийн блоклон хөлдөөгч машиныг үйлдвэртээ суурилуулсан. Энэхүү блоклон хөлдөөгч машин нь хоногт 10 тонн махыг -400С-т гүн хөлдөөх хүчин чадалтай юм. Мөн махыг 57см урттай, 37см өргөнтэй, 16см зузаантай тэгш өнцөгт хэлбэрт оруулан хүнсний зориулалтын хайрцагт савладгаараа онцлогтой. Тус компани үндсэн түүхий эд болох үхэр, хонь, ямааны махаа л Монголоосоо бэлтгэдэг бөгөөд гахайн мах болон бусад бүхий л орц хольц, тэр байтугай хиамаа утдаг алимны модны үртэсээ хүртэл гадаадаас импортлон, хамгийн сайн чанарын бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийнхээ гарт хүргэхийг зорьдог юм.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

    2023-07-04, 16:31

    Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

    2023-07-04, 16:27

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Богдхан төмөр зам

    1 цагийн өмнө

    Элчин сайд нар “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

    1 цагийн өмнө

    Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралт, тоног төхөөрөмжүүдийн суурилуулах ажил хийгдэж байна

    1 цагийн өмнө

    Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг нээлээ

    18 цагийн өмнө

    “Оюут” станц ҮТП-ийг цахилгаанаар хангаад зогсохгүй, 140 гаруй сумын цахилгааны найдвартай ажиллагааг хангана

    1 өдрийн өмнө

    Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааныг яаралтай шийднэ

    1 өдрийн өмнө

    Охидын дуу хоолойг сонсож, хамтдаа ярилцсан "Because I am a Girl” чуулган

    1 өдрийн өмнө

    МСНЭ: Хэвлэлийн эрх чөлөө бол хэн нэгний олгож, хурааж авдаг эрх биш

    2 өдрийн өмнө

    УИХ-ын чуулганаар Баасан гарагт хэлэлцсэн асуудлуудын тойм

    2 өдрийн өмнө

    Нобелийн Энх тайвны шагналыг ӨАБНУ-ын иргэн, хүний эрхийг хамгаалагч Наванетхем “Нави” Пиллэй хүртлээ

    2 өдрийн өмнө

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 өдрийн өмнө

    Улсын онцгой комисс Эрхүүд гарсан үл мэдэгдэх халдвар, баавгайн аюул, ямааны годронгийн асуудлаар хуралджээ

    3 өдрийн өмнө

    Утга зохиолын Нобелийн шагналтнаар Канадын яруу найрагч, орчуулагч, эсээч, судлаач Энн Карсон тодорлоо

    3 өдрийн өмнө

    S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалжээ

    3 өдрийн өмнө

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    3 өдрийн өмнө

    Нийслэлээс аж ахуйн нэгж, иргэдийг татварын хөнгөлөлтөөр дэмжинэ

    3 өдрийн өмнө

    Химийн салбарын Нобелийн шагналыг органик нийлэгжилтийн үзэгдлүүдийг нээсэн эрдэмтдэд хүртээнэ

    4 өдрийн өмнө

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    4 өдрийн өмнө

    Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээжээ

    4 өдрийн өмнө

    Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

    4 өдрийн өмнө

    Оюу толгой төслийн Монголын талын өгөөж нэмэгдэж, ногдол ашиг наашлах уу?

    4 долоо хоног

    2027 оны төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулав

    2 долоо хоног

    Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа

    3 долоо хоног

    Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээлээ

    3 долоо хоног

    1990 оны энэ өдөр анхны байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурал үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ

    4 долоо хоног

    Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикийн айлчлал

    2 долоо хоног

    Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

    3 долоо хоног

    "Будапешт их дуулга-2026": Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

    4 долоо хоног

    Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

    3 долоо хоног

    Дэлхийн банк “Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-Нэг малын эмнэлэг” төслүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ

    3 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.