Ekhoron.mn
    Онцлох

    Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт төрийн дээд одон медаль гардуулав

    Өнөөдөр, 13:57

    Бүгд Найрамдах Улс тунхагласны өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа

    Өнөөдөр, 10:52

    Бээжин-Улаанбаатар-Эрхүүгийн хоорондын олон улсын зорчигч тээврийн галт тэрэг явж эхэллээ

    Өнөөдөр, 10:30
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

      Өнөөдөр, 10:00

      Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байна

      2026-11-17, 09:30

      Оюу толгойгоос авахаар яригдаж буй ногдол ашгийг тойрсон институц хоорондын тоглоом үргэлжлэх үү?

      2026-11-05, 13:53

      Салхитын зүүн алтны ордыг ашиглана

      2026-11-05, 09:48

      Оюу толгойн уурхайд гарсан осол ба компанийн тайлбар, ТУЗ-ийн гишүүн асны байр суурь

      2026-10-30, 13:35
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Нийслэлийн төсөв 2027: Орлого, зарлага 4.8 их наяд төгрөг, хөрөнгө оруулалтад 1.5 их наяд төгрөг төсөвлөжээ

    Эхорон1 өдрийн өмнө
    Share
    Facebook Twitter Email

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр /2026.11.24/ болж, Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг хэлэлцлээ.

    Хуралдаанд, нийслэлийн 2027 оны төсвийн төслийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Сүх-Очир танилцуулав.

    Улсын төсвөөс нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд 57.7 тэрбум төгрөг хуваарилсан бол Улаанбаатар хот 420.5 тэрбум төгрөг улсын нэгдсэн төсөвт төвлөрүүлэхээр тооцжээ.

    Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг боловсруулах явцад хийсэн нийгмийн танадалтын судалгаагаар иргэд нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлаар агаарын бохирдол, автозамын түгжрэлийг нэрлэсэн байна. Харин бодлогын шийдвэр гаргахдаа,  иргэдийн халааснаас шууд мөнгө татах замаар асуудлыг шийдвэрлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлжээ.

    ОРЛОГО 4.8 ИХ НАЯД ТӨГРӨГ, ЗАРЛАГА 4.8 ИХ НАЯД ТӨГРӨГ

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Сүх-Очирын танилцуулснаар, нийслэлийн 2027 оны төсвийн төслийг 4.8 их наяд төгрөгийн орлого, зарлагын суурин дээр боловсруулсан байна.  Өөрөөр хэлбэл, 4.8 их наяд төгрөгийн орлого, 4.8 их наяд төгрөгийн зарлагатайгаар төсөвлөжээ. Нийслэлийн төсвийн урсгал зардал 2.4 их наяд төгрөг бол хөрөнгийн зардалд 1.5 их наяд төгрөгийг тусгажээ.

    Төсвийн орлогын хувьд нийслэл, дүүргийн татварын орлого өссөн хэдий ч хуулийн дагуу ХАОАТ-ыг сарын 790 мянган төгрөгөөс доош орлогод суутгахгүй, үл хөдлөхийн татвар буурсан зэргээс шалтгаалан татварын орлого 400 орчим тэрбум төгрөгөөр буурсан байна.

    Орлого дээр тодорхой хэмжээний эрсдэл үүссэн ч нийслэлийн захын 3 дүүрэгт олгох татаасыг нэмэгдүүлсэн аж. Төсвийн зарлагын хувьд, нийтийн тээврийн татаас, хот тохижилт, зээлийн хүү, хагас коксжсон нүүрсний худалдан авалт зэрэг томоохон зардлууд нийт зардлын 70 орчим хувийг эзэлж байгаа юм.

    Хот тохижилтын зардал өмнөх оноос 10 хувиар нэмэгдсэн бөгөөд нийслэлийн 6 бүст цэцэрлэгжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөсөн байна. Хагас коксжсон нүүрсний худалдан авалтад 400 тэрбум төгрөг тусгасан гэв. Харин ирэх хаврын нөөцийн мах бэлтгэх ажлын хүрээнд 30 орчим тэрбум төгрөг тусгасан гэв. 

    Хөрөнгө оруулалтыг эрэмбэлэхдээ, нэгдүгээрт өмнөх онуудад эхлүүлсэн ажлыг дуусгах, хоёрт, хөгжлийн бодлогод туссан, бэлтгэл ажил бүрэн хангагдсан төслүүд, гуравт  нийслэлийн хөгжлийн бодлогын тэргүүн эгнээнд байгаа их багтаамжийн тээврийн хэрэгслийг хөгжлүүлэх зардлыг тусгах зарчмыг баримталсан байна.

    Ингэснээр нийт 292 төсөл арга хэмжээнд 1.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийх нь. Үүнд, сургуулийн барилга байгууламжид 116 тэрбум, эрүүл мэндийн салбарт 45 тэрбум, хот байгуулалтад 43 тэрбум, төрийн үйлчилгээнд 22 тэрбум гэх мэтээр төсөвлөжээ. Нийслэл газар чөлөөлөлтийн төлбөрт 200 тэрбум төгрөг олгохоор төсөвт суулгасан байна.

    483 МЯНГАН ИРГЭНИЙ 790 МЯНГАН ТӨГРӨГ ХҮРТЭЛХ ОРЛОГООС ХАОАТ-ЫГ ЧӨЛӨӨЛНӨ

    “Иргэн төвтэй төсөв” гэж 2027 оны төсвийн төслийг онцолж байгаа юм. Тухайлбал, ирэх оны төсөвт хуулийн дагуу 483 мянган иргэний 790 мянган төгрөг хүртэлх орлогоос ХАОАТ-ыг чөлөөлж байгаа аж. Мөн ирэх жилийн хувьд дүүргүүддээ боломж олгож, нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогыг 130 орчим тэрбум төгрөгөөр бууруулсан.

    Нийтийн тээврийн хувьд 2026-2027 оны өвлийн улиралд 137 чиглэлд 1172 тээврийн хэрэгсэл үйлчилнэ гэж тооцсон. Ингэснээр машин цагийн татаас нэмэгдэж байгаа аж.

    Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин 2026 онд 50 хувь нэмэгдсэн, төрийн захиргааны албан хаагчдынх 2027 онд 20 хувь нэмэгдэхийг нийслэлийн төсөвт нэмж тооцсон байна.

    Хөрөнгө оруулалтын хувьд 2027 онд 32 сургуулийн асуудлыг шийдвэрлэхээр төсөвлөжээ. Үүнд, 12 сургууль ашиглалтад орж, ойролцоогоор 5100 гаруй хүүхдийн асуудал шийдэгдэнэ. Түүнчлэн 4100 гаруй хүүхдийн суудалтай 9 сургуулийн барилга шинээр эхлүүлнэ.  Мөн 1800 ортой 11 цэцэрлэг ашиглалтад орно. 39.8 км авто замын ажлыг үргэлжлүүлж ашиглалтад оруулна. 48.4 км автозамыг засварлана гэх зэргээр төсөл арга хэмжээг тусгасан гэдгийг тайлбарлав.

    Гадаад, дотоод бондыг Засгийн газрын хязгаарт багтаана гэж төлөвлөсөн учраас  төсвийн тодотголын тоог бууруулах боломжтой гэж үзсэн байна.

    НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭГДҮГЭЭР ОРЛОГЧ Б.МӨНХБАТ: НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ТООГ 1000-ААР ЦӨӨЛНӨ

    Нийслэлийн 2027 оны төсвийн төсөлтэй холбогдуулан НИТХ-ын Зөвлөлийн гишүүдээс асуулт асууж, холбогдох албан тушаалтнуудаас  хариулт авсан юм.

    НИТХ-ын төлөөлөгч Г.Батзориг,  Орон нутгийн өмчит төсвийн байгууллагуудыг нэн яаралтай цэгцлэхгүй бол урсгал зардалд багагүй хувийг эзэлж байгааг анхаарах шаардлагатай гээд сургууль, цэцэрлэгийн эрэлт хэрэгцээг хэрхэн тодорхойлсон талаар лавласан юм.

    Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат, 2027 оны төсвийг “Иргэн төвтэй төсөв” хэмээн онцолсны учир нь төсвийн төслийг иргэдийн хүсч байгаа эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж боловсрууллаа. Энэ хүрээнд агаарын бохирдол, автозамын түгжрэлийг бууруулах, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн ойртуулах чиглэлд анхаарч ажилласан. Ирэх жил нийслэлийн хэмжээнд байгаа орон нутгийн өмчит байгууллага болон компаниудыг нэгтгэж нийлүүлэх, татан буулгах зохицуулалт хийнэ. Энэ хүрээнд нийслэлийн төрийн албан хаагчдын тоог 1000-аар бууруулахаар тооцож байна. Ингэснээр төрийн алба цомхон, зөв, оновчтой болох зохион байгуулалт хийсэн гэлээ.

     НИТХ-ын төлөөлөгч Д.Отгонсүрэн, Газар чөлөөлөлтийн төсвийг хэрхэн хуваарилсан тухайд болон захын дүүргүүдийн газар чөлөөлөлт, Налайх дүүргийн шалган нэвтрүүлэх постыг нүүлгэн шилжүүлэх ажил төсөвт туссан эсэхийг тодруулав.

    Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат, Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар чөлөөлөлтийн ажлыг эрэмбэлж, дараагийн зохион байгуулалтыг хийнэ гэв.

    НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа, Нийслэл шинээр байгуулсан төслийн нэгжүүдийг хэрхэн хумьсан бэ, үр дүнг тооцсон уу, ирэх хаврын махны нөөцийг бүрдүүлж чадах уу,  эмнэлгийн хүртээмж, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэхэд төсвийг хэрхэн хуваарилсан талаар тодруулж, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны газар чөлөөлөлтийг нийслэлийн газар чөлөөлөлтийн төлөвлөгөөнд хэрхэн тусгасныг асуусан юм.

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр, төсөвлөсөн хөрөнгө оруулалтын дүнд сургууль, цэцэрлэгийн суудлын тоо хэдээр нэмэгдэж, багшийн ачаалал хэрхэн буурахыг нарийвчлан тооцсон эсэх, мөн эмнэлгийн орны тоо хэдэн хувиар нэмэгдэх талаар нэмж тодрууллаа.

    Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат,  Нийслэлийн өмчит аж ахуйн нэгжүүд болон төслийн нэгжүүдийн үр дүнг хэлэлцэж, цөөлнө. Махны нөөцийг бүрдүүлэхээр аж ахуйн нэгжүүдийг нээлттэй сонгон шалгаруулж, гэрээг хийсэн. Одоогоор мах бэлтгэлийн ажил 85 хувьтай байгаа. Эрүүл мэндийн байгууллагуудад шаардлагатай тоног төхөөрөмжийг ирэх жил үндсэндээ шийдвэрлэнэ. Дүүргийн эмнэлгүүдээс ирсэн хүсэлтээр диализын аппаратны төсвийг бүрэн суулгасан гэдгийг онцоллоо.

    НИТХ-ын төлөөлөгч Л.Ариунтуяа, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй  газар чөлөөлөлтийн ажлаа уялдуулах шаардлагатайг анхааруулсан.

    НИТХ-ын төлөөлөгч Ж.Энхжаргалан, Нийслэлийн төсвөөр ажил гүйцэтгэж байгаа байгууллагуудад тавих хяналтын системийн хэрхэн сайжруулах вэ, нийслэл хүнсний агуулах сав бэлтгэх ажилд хэдэн төгрөг төсөвлөсөн бэ гэдгийг тодруулсан юм.

    Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат, нийслэлийн төсвөөр гүйцэтгэж байгаа ажилд гүйцэтгэлийн хяналт тавьж байгаа төсөвт байгууллагуудад менежмент хийж, шинэчилнэ. Мөн чанаргүй ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулахаар тооцсон. Хүнсний агуулахын хувьд хэлцлийн түвшинд асуудал явж байна гэлээ.

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр, нийслэлд скүүтер, мопедоор явган хүний зам дээр зорчсоноос үүдэж гарсан осол гэмтлийн тоо сүүлийн жилүүдэд эрс өссөн. Энэ асуудлыг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай. 2026 оны 7 дугаар сарын 1-нээс хэрэгжсэн хуульд нийцүүлж ажилла гэхээр дугуйн замын асуудал бүрэн шийдэгдээгүй байдаг. Тиймээс ирэх онд дугуйн зам тавихад хэдэн төгрөг тавьсан бэ гээд ХАОАТ буурсан, цалин нэмэгдсэнтэй холбоотой төсөвт ямар зөрүү үүсч байгааг тодруулав.

    Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат,  Ирэх онд 50 км дугуйн болон өөрөө явагч хэрэгслийн зам тавихаар төсөвт суулгасан. Нийслэлд нийт 140 км зам шаардлагатай ч ирэх онд 50 км замыг шинэчлэнэ.

    ХАОАТ болон холбогдох татвар буурч байгаатай холбоотой орлого буурсан. Гэхдээ цалин нэмэгдсэнтэй холбоотой зөрүү төдийлэн өндөр гарахгүй гэсэн хариулт өгөв.

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр,  Скүүтер мопедоос үүдсэн осол аваар нь хүний амь нас, эд хөрөнгөд хохирол учруулж, эмнэлгийн ачааллыг ч нэмж байна.  Тэгэхээр энэ замыг шийдвэрлэхэд дагаад олон асуудал шийдэгдэх учраас ирэх ондоо 140 км замаа бүрэн хийх боломж бололцоог судалсан эсэхийг тодруулахад Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Мөнхбат, газар чөлөөлөлтийг шийдсэн, зураг нь бүрэн гарсан 50 км замын асуудлыг эхний ээлжинд шийдэхээр төсөвт тусгасан гэв.

    Мөн НИТХ-ын дарга Д.Ихбаяр,  Нийслэлийн 2027 оны төсвийн төсөл бол 2026 онтой харьцуулахад төсвийг 600 гаруй тэрбум төгрөгөөр бууруулсан, тодорхой татварууд буурсан, дүүргүүдээс төвлөрөх орлогыг бууруулсан, он дамжсан төсөл хөтөлбөрийн ажлыг дуусгасан “Иргэн төвтэй төсвийн төсөл” болсон гэдгийг танилцуулгад онцолсныг дурдсан юм. 

    НИТХ-ын Зөвлөлийн хуралдаанаар Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг НИТХ-ын Ээлжит бус XV хуралдаанаар хэлэлцэхийг дэмжлээ.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    2026-10-03, 15:34

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийлээ

    2026-10-27, 14:26

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Илон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийн хоёр ширхэг хувьцаа олгохоор амлажээ

    12 минутын өмнө

    Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт төрийн дээд одон медаль гардуулав

    24 минутын өмнө

    Бүгд Найрамдах Улс тунхагласны өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа

    3 цагийн өмнө

    "Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна

    3 цагийн өмнө

    Бээжин-Улаанбаатар-Эрхүүгийн хоорондын олон улсын зорчигч тээврийн галт тэрэг явж эхэллээ

    3 цагийн өмнө

    Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

    4 цагийн өмнө

    “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ

    5 цагийн өмнө

    Ган үйлдвэрлэлийн цогцолборын гүйцэтгэгчээр “Бээжин Жианлунг” группийг шалгаруулжээ

    19 цагийн өмнө

    Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээг 3.3 их наяд төгрөг хэмээн тооцжээ

    19 цагийн өмнө

    Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн тойм

    1 өдрийн өмнө

    МИАТ компани “Өгөөдэй хаан” нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө хүлээн авлаа

    1 өдрийн өмнө

    УИХ-ын даргын дэргэд парламентад суудалтай нам, эвслийн дарга нар оролцсон Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа

    1 өдрийн өмнө

    Зөвхөн замын хөдөлгөөнд бодитоор саад учруулсан автомашиныг ачна

    1 өдрийн өмнө

    Нийслэлийн төсөв 2027: Орлого, зарлага 4.8 их наяд төгрөг, хөрөнгө оруулалтад 1.5 их наяд төгрөг төсөвлөжээ

    1 өдрийн өмнө

    Nvidia-гийн Төлөөлөн удирдах зөвлөл Женсен Хуангийг Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар дахин томиллоо

    2 өдрийн өмнө

    Нийслэл болон 9 дүүргийн ИТХ-ын Ажлын албыг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав

    2 өдрийн өмнө

    Монгол, Солонгосын талууд Консулын хэлэлцээр байгууллаа

    2 өдрийн өмнө

    Монгол Улс, БНСУ-ын Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийлээ

    3 өдрийн өмнө

    УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайд Н.Учралд шаардлага хүргүүлж, улмаар Үндсэн хуулийн цэцэд өгнө гэв

    3 өдрийн өмнө

    “Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор заслын ажил өвлийн улиралд тасралтгүй үргэлжилнэ

    3 өдрийн өмнө

    Оюу толгойн уурхайд гарсан осол ба компанийн тайлбар, ТУЗ-ийн гишүүн асны байр суурь

    3 долоо хоног

    Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд

    4 долоо хоног

    Монгол паспортын эрэмбэ хаана явна вэ?

    4 долоо хоног

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийлээ

    4 долоо хоног

    АҮЭБЯ: Вагон-цистерний хүлээгдэл үүссэн гол шалтгаан нь зуны дизель түлшнээс өвлийн дизель түлшинд шилжихтэй холбоотой

    2 долоо хоног

    Оюу толгойгоос авахаар яригдаж буй ногдол ашгийг тойрсон институц хоорондын тоглоом үргэлжлэх үү?

    3 долоо хоног

    Салхитын зүүн алтны ордыг ашиглана

    3 долоо хоног

    "Астана-2026” ДАШТ: ОУХМ Х.Болортуяа хүрэл медаль хүртлээ

    3 долоо хоног

    Bloomberg: Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

    3 долоо хоног

    "Астана-2026” ДАШТ: МУГТ Т.Тулга ДАШТ-ээс 3 медаль хүртсэн гурав дахь эрэгтэй тамирчин боллоо

    3 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.