Хятад–Монгол–Орос буюу Бээжин-Улаанбаатар-Эрхүүгийн хоорондын олон улсын зорчигч тээврийн галт тэрэг явж эхэллээ.
Эхний ээлжийн галт тэрэг БНХАУ-ын Бээжин хотоос 11 дүгээр сарын 25-нд хөдөлсөн бол ОХУ-ын Эрхүү хотоос 11-р сарын 28-нд Бээжин чиглэлд гарах юм байна.
Галт тэрэгний цагийн хуваарь (Долоо хоногт нэг удаа, тухайн орон нутгийн цагаар):
- Бээжингээс Лхагва гараг бүрийн 07:27 цагт хөдөлж, Пүрэв гаргийн 14:35 цагт Улаанбаатарт ирэх бөгөөд Баасан гаргийн 14:55 цагт Эрхүү хотод хүрнэ.
Эрхүүгээс Бямба гараг бүрийн 06:58 цагт хөдөлж, Ням гаргийн 06:38 цагт Улаанбаатарт ирэх бөгөөд Даваа гаргийн 14:35 цагт Бээжин хотод хүрнэ.
Энэхүү галт тэрэг нь Бээжингээс Улаанбаатар хотоор дамжин Эрхүү хот хүртэл 2,666 км замыг 55 цагт туулах ажээ.


0 сэтгэгдэл