Ekhoron.mn
    Онцлох

    Богдхан төмөр зам

    Өнөөдөр, 13:53

    Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг нээлээ

    Өчигдөр, 20:56

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2026-10-09, 20:25
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Богдхан төмөр зам

      Өнөөдөр, 13:53

      Оюу толгой төслийн Монголын талын өгөөж нэмэгдэж, ногдол ашиг наашлах уу?

      2026-09-13, 15:38

      Хүлээх зуур тохиох амьдрал ба Вислава Шимборска

      2026-09-11, 13:00

      САНКТ ПЕТЕРБУРГТ ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Хааны тайзанд хаан суусан нь

      2026-09-10, 16:39

      НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

      2026-09-07, 14:09
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

    Эхорон5 сар
    Share
    Facebook Twitter Email

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын урилгаар тус улсад төрийн айлчлал хийлээ. Энэ айлчлалын үр дүн болон хоёр орны харилцааны талаар Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Д.Золбоо Казахстан Улсын “INBUSINESS” агентлагийн сэтгүүлчтэй ярилцсаныг орчуулан хүргэж байна.

    Inbusiness: Хоёр орны харилцаа улс төрийн ойр байдлаас стратегийн түншлэлийг бодитоор хэрэгжүүлэх шатанд шилжиж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн айлчлал баталлаа. 

    Касым-Жомарт Токаев болон У.Хүрэлсүх нарын хэлэлцээний дүнд талууд бараа эргэлтийг 500 сая.долларт хүргэх, шууд холбогдох автозам зэрэг тээврийн шинэ коридор байгуулах, агаарын харилцааг өргөжүүлэх (Астана-Улаанбаатар, Усть-Каменогорск-Өлгий), газар тариалан, уул уурхай болон цахимжилтын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх гэсэн гол чиглэлүүдийг тодорхойлсон юм. 

    Түүнчлэн хүмүүнлэгийн харилцаанд онцгойлон ач холбогдол өгсөн бөгөөд Казахстан улс Монгол Улсын иргэдэд олгох боловсролын тэтгэлгийн тоог нэмэхэд бэлэн байгаагаа илэрхийлсний дээр Улаанбаатар хотноо Казахстаны их сургуулийн салбарыг нээх боломжийг судлах, шинжлэх ухаан, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тал дээр илүүтэй анхаарахаар боллоо. 

    Үүний зэрэгцээ хоёр орныг “нүүдлийн соёл иргэншлийн өв” бүхий нийтлэг түүх нэгтгэдэг, харин энэхүү айлчлалын үеэр хийсэн тохиролцоо нь цаашдын урт хугацааны хамтын ажиллагааны суурь болно гэж Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев цохон тэмдэглэсэн юм. 

    Эдгээр төлөвлөгөө хэр бодитой хэрэгжих боломжтой талаар олон улсын харилцаа, Евроазийн бодлогын салбар дахь Монголын тэргүүлэгч шинжээчдийн нэг, Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал, доктор (Ph.D) Дашнямын Золбоотой ярилцлаа.

    -Айлчлалын үеэр талууд стратегийн түншлэлд шилжиж байгаагаа нотлон, эдийн засгийн болоод дэд бүтцийн төслүүдийг тодорхойллоо. Та Казахстан-Монголын харилцааны өнөөгийн байдлыг хэрхэн үнэлж байна вэ?

    -1992 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосноосоо хойш манай хоёр орон үнэхээр баялаг зам туулсан гэдгийг тэмдэглэх нь зүйтэй болов уу. Энд хэлэхэд, Монгол Улс Казахстаны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоосон анхны таван орны нэг, бид ч үүгээрээ бахархдаг. Өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд хамтын ажиллагаа хоёр талт түвшинд төдийгүй олон улсын байгууллагын түвшинд тогтвортой бүрэлдэн тогтлоо. Түүхэн талаас нь үзвэл, манай хоёр орныг ах дүү орнууд гэж нэрлэдэг судлаачидтай би санал нийлнэ. Учир нь Чингис хааны үеэс улбаатай нийтлэг түүх биднийг нэгтгэдэг.

    Сүүлийн жилүүдэд улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэг, шинжлэх ухааны салбаруудад харилцаа шат дараатай хөгжиж байна. Дээд түвшний айлчлал тогтмол болж, үүгээр чухал хэлэлцээр, баримт бичигт гарын үсэг зурж байгаа нь эрхзүйн бат бэх суурийг бүрдүүлэх боломж олгож байгаа юм.

    2024 он бол чухал он байлаа. Ерөнхийлөгч Токаев Монгол Улсад айлчлах үеэр хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн. Энэ шийдвэр нь хуримтлагдсан туршлагын зүй ёсны үр дүн төдийгүй цаашид хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх шинэ боломжийг нээж өгсөн юм.

    Энэ үүднээс авч үзвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өнөөгийн айлчлал ч онцгой ач холбогдолтой. Айлчлалын дүнгээр нэн тэргүүнд худалдаа, эдийн засаг тэргүүтэй олон салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх тодорхой тохиролцоонд хүрнэ хэмээн найдаж байна.

    -Хэлэлцээний гол сэдвийн нэг нь автозам барих зэрэг тээврийн чиглэлийг хөгжүүлэх тухай байлаа. Энэ асуудал хоёр талын харилцаанд хэр чухал вэ?

    -Энэ бол үнэхээр зарчмын чухал асуудлын нэг. Өнөөгийн нөхцөлд тээврийн харилцаа эдийн засгийн хамтын ажиллагааны үндэс болж байна. Монгол Улс болон Казахстаны хооронд автозамын шууд харилцаа бий болгох санаачилга, Астана-Улаанбаатар, Усть-Каменогорск-Өлгий чиглэлийн нислэгтэй болох зэргээр агаарын харилцааг хөгжүүлэх нь стратегийн ач холбогдолтой. Эдгээр нь худалдааны өсөлтийг дэмжихийн зэрэгцээ манай хоёр орон төдийгүй илүү өргөн цар хүрээг хамрах тээврийн шинэ чиглэлийг бий болгох юм. Ийм төслийг хэрэгжүүлэхийн тулд ОХУ, БНХАУ гэсэн хөрш орнууд оролцох шаардлагатай гэдгийг харгалзан үзэх хэрэгтэй. Гагцхүү цогц бөгөөд хүртээмжтэй хандаж байж тогтвортой, бодит үр дүнд хүрч чадна.

    -Казахстан болон Монгол Улс нь нүүдлийн соёл иргэншилтэй холбоотой түүхэн болон соёл иргэншлийн нийтлэг үндэстэй. Таны бодлоор энэ хүчин зүйл нь орчин үеийн дипломат харилцаа болон улс хоорондын хамтын ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

    -Энэ хүчин зүйл чухал үүрэг гүйцэтгэдэг. Нийтлэг түүх, соёл болон соёл иргэншлийн өв нь манай хоёр орны хооронд ихээхэн итгэлцлийг бий болгодог. Уламжлалт зан заншил, нүүдэлчин соёл, ертөнцийг үзэх үзлээрээ хоёр ард түмэн ойр гэдгээрээ бидний харилцааг ах дүүгийн харилцаа гэж нэрлэж болно. Энэ бол бэлгэдэл төдий биш харин хамтын ажиллагааг хөгжүүлэх бодит нөөц юм. Ийм ойр дөт байдал нь улс төрийн яриа хэлэлцээ хийхэд дөхөм болгож, хялбархан ойлголцоход дэм болдгийн дээр хамтарсан санаачилгыг хэрэгжүүлэх тааламжтай орчныг бүрдүүлдэг юм.

    -Казахстан болон Монгол Улс боловсролын төсөл, иргэд хоорондын харилцаагаар дамжуулан хүмүүнлэгийн хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж байгаа. Та энэ талын хамтын ажиллагааг хэрхэн дүгнэх вэ?

    -Сүүлийн үеийн мэдээллээр, Монгол Улсад 120 мянган казах угсаатан амьдардаг. Энэ нь манай орны хүн амын ойролцоогоор 3,9 хувийг эзэлж байгаа юм. Казах угсаатны диаспор нь хүмүүнлэгийн харилцааг бэхжүүлэх чухал гүүр гэж хоёр тал хардаг. Казахстаны төрийн тэргүүнүүд Монгол Улсад төрийн айлчлал хийх бүртээ казах диаспорын уугуул хэл, соёл, өв уламжлалыг хадгалах асуудалд нээлттэй бодлого явуулж ирсэнд манай улсын төр засгийн удирдлагуудад талархал илэрхийлсээр ирсэн. Монголын тал ч гэсэн ардчилсан улсын хувьд цөөнх иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахад онцгой анхаарал хандуулдаг.

    Монголоос нүүж очсон олон мянган хүн ажил хөдөлмөр эрхэлж буй салбарууддаа манлайлж, энэ нь хоёр улсын харилцаанд ардын дипломат ажиллагааг хөгжүүлэхэд эерэг нөлөө үзүүлж буй маш олон жишээг дурдаж болно. Энэ мэтчилэн хоёр талын харилцааг хөгжүүлэхэд хүний хүчин зүйл чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

    -Хэлэлцээний үеэр шинжлэх ухаан, боловсрол, цахим салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хөндлөө. Чухам ямар чиглэл илүү ирээдүйтэй гэж та үзэж байна вэ?

    -Чухал асуулт хөндсөнд баярлалаа. Шинжлэх ухааны байгууллагын төлөөллийн хувьд хоёр улс шинжлэх ухаан, боловсролын салбарт харилцан ашигтай хамтран ажиллах өргөн боломж байгааг баттай хэлж чадна. Мэдээж хэрэг хоёр улсын шинжлэх ухааны байгууллагууд хамтарч төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн туршлага байгаа. Гэхдээ дэлхий дахины харилцан хамаарал ихээхэн нэмэгдсэн энэ цаг үед хоёр улс эрдэмтдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийн улмаас тулгамдаж буй нийтлэг сорилтуудыг шийдвэрлэх шийдэл боловсруулах, туршлага солилцож шинэ бүтээл гаргах чиглэлээр ажиллах ёстой.

    Казахстанд харьцангуй хямд өртгөөр барууны боловсролыг эзэмших боломжтой болсноор Монгол оюутнуудын хувьд ч гэсэн Казахстаныг сонирхох сэдлийг нэмэгдүүлнэ гэж бодож байна. Боломжтой бол Казахстаны Засгийн газраас олгодог тэтгэлгийн квотыг нэмэгдүүлэх, Казахстанд салбараа нээсэн дэлхийн шилдэг их, дээд сургуулиудыг тэтгэлэг олгох жагсаалтад оруулах талаар холбогдох албаныхан хэлэлцэнэ гэж найдаж байна.

    -Ерөнхийлөгч Токаевын ярьсан Транс-Алтайн яриа хэлэлцээ зэрэг бүс нутгийн санаачилгын үүргийн талаар та ямар бодолтой байна?

    -Касым-Жомарт Токаев мэргэжлийн дипломатч хүний хувьд тэнцвэртэй гадаад бодлого баримталж, бүс нутаг болон олон улсын тавцан дахь Казахстаны үүрэг оролцоог шат дараатайгаар хүчирхэгжүүлж байгааг олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрдөг. Тиймдээ ч тэр улс орнуудыг нэгтгэх, хамтын ажиллагааны шинэ хэлбэрийг бий болгоход чиглэгдсэн санаачилга дэвшүүлж байна.

    Сүүлийн жилүүдэд бүс нутгийн платформын ач холбогдол мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа. Энэ нь санаачилгуудыг үр дүнтэй нэгтгэн, хэрэгжүүлэх боломж олгодог. Миний бодлоор, ийм явцыг бэхжүүлэхийн тулд урт хугацааны түншлэлийн бодит суурийг бий болгох хамтарсан томоохон төслүүдийг эхлүүлэх нь чухал. Үүний зэрэгцээ, Транс-Алтайн яриа хэлэлцээ зэрэг санаачилгад гол хөрш орнууд болох ОХУ, БНХАУ оролцох хэрэгтэй. Ингэсэн цагт өргөн цар хүрээтэй, тогтвортой үр дүнд хүрч чадна.

    -Геополитикийн орчин өөрчлөгдөж буй энэ үед Казахстан нь Монгол Улсын хувьд Төв Азийн түншийн хувьд ямар үүрэг гүйцэтгэж чадах вэ?

    -Сүүлийн жилүүдэд Монгол Улс Төв Азийн орнуудтай харилцаагаа идэвхжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргасан. Энэ нь Монгол Улс Төв Азийн орнуудтай бодит хамтын ажиллагаа хөгжүүлэх эрмэлзэл байгаагийн илэрхийлэл юм.

    Түүний дотор бүс нутгийн дунд гүрэн болон төлөвшиж байгаа Казахстан улс нь манай улсын Төв Ази дахь цорын ганц стратегийн түнш билээ. Энэ ч утгаар Төв Азитай харилцах харилцаанд Казахстан бидэнд хамгийн чухал түнш орон. Иймд Төв Азийн орнуудтай улс төр, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх Монгол Улсын аливаа санал санаачилгыг дэмжих тал дээр Казахстан улс тэргүүлэгч үүрэг гүйцэтгэнэ гэж бид найдаж байгаа.

    Эх сурвалж: https://inbusiness.kz/

    Орос хэлнээс орчуулсан: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Орос судлалын салбарын ЭШТуА Б.Мөнхцэцэг

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Хууль зүй, дотоод хэргийн салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" 4 дүгээр сарын 27-29-нд болно

    2026-04-24, 21:37

    Цэдэнбалын Зориг: Манайх Шереметьевод ойрхон. Монголын маань онгоц нисч явааг харах сайхан байдаг болохоор энд амьдрах дуртай

    2020-09-17, 11:12

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Богдхан төмөр зам

    1 цагийн өмнө

    Элчин сайд нар “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

    1 цагийн өмнө

    Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралт, тоног төхөөрөмжүүдийн суурилуулах ажил хийгдэж байна

    1 цагийн өмнө

    Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг нээлээ

    18 цагийн өмнө

    “Оюут” станц ҮТП-ийг цахилгаанаар хангаад зогсохгүй, 140 гаруй сумын цахилгааны найдвартай ажиллагааг хангана

    1 өдрийн өмнө

    Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааныг яаралтай шийднэ

    1 өдрийн өмнө

    Охидын дуу хоолойг сонсож, хамтдаа ярилцсан "Because I am a Girl” чуулган

    1 өдрийн өмнө

    МСНЭ: Хэвлэлийн эрх чөлөө бол хэн нэгний олгож, хурааж авдаг эрх биш

    2 өдрийн өмнө

    УИХ-ын чуулганаар Баасан гарагт хэлэлцсэн асуудлуудын тойм

    2 өдрийн өмнө

    Нобелийн Энх тайвны шагналыг ӨАБНУ-ын иргэн, хүний эрхийг хамгаалагч Наванетхем “Нави” Пиллэй хүртлээ

    2 өдрийн өмнө

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 өдрийн өмнө

    Улсын онцгой комисс Эрхүүд гарсан үл мэдэгдэх халдвар, баавгайн аюул, ямааны годронгийн асуудлаар хуралджээ

    3 өдрийн өмнө

    Утга зохиолын Нобелийн шагналтнаар Канадын яруу найрагч, орчуулагч, эсээч, судлаач Энн Карсон тодорлоо

    3 өдрийн өмнө

    S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалжээ

    3 өдрийн өмнө

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    3 өдрийн өмнө

    Нийслэлээс аж ахуйн нэгж, иргэдийг татварын хөнгөлөлтөөр дэмжинэ

    3 өдрийн өмнө

    Химийн салбарын Нобелийн шагналыг органик нийлэгжилтийн үзэгдлүүдийг нээсэн эрдэмтдэд хүртээнэ

    4 өдрийн өмнө

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    4 өдрийн өмнө

    Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээжээ

    4 өдрийн өмнө

    Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

    4 өдрийн өмнө

    Оюу толгой төслийн Монголын талын өгөөж нэмэгдэж, ногдол ашиг наашлах уу?

    4 долоо хоног

    2027 оны төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулав

    2 долоо хоног

    Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа

    3 долоо хоног

    Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээлээ

    3 долоо хоног

    1990 оны энэ өдөр анхны байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурал үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ

    4 долоо хоног

    Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикийн айлчлал

    2 долоо хоног

    Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

    3 долоо хоног

    "Будапешт их дуулга-2026": Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

    4 долоо хоног

    Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

    3 долоо хоног

    Дэлхийн банк “Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-Нэг малын эмнэлэг” төслүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ

    3 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.