Өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулагдаж буй Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын сүүлчийн 12 дахь өдөр.
Энэ өдөр бага хурал эцсийн шийдвэрүүд болон тайлангуудаа баталж, дүгнэлтүүдээ танилцуулснаар хоёр долоо хоног үргэлжилсэн хурал өндөрлөнө.
Цэнхэр бүсэд:
Энэ өдөр COP17 хурлын хаалтын хэвлэлийн бага хурал 17:00 цагаас болно. Хэвлэлийн бага хуралд UNCCD-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Яасмин Фоуад, COP17-гийн Ерөнхийлөгч, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Батмөнхийн Батцэцэг нар оролцож, COP17 хурлын үр дүн, гол шийдвэрүүд болон хурлын талаарх дүгнэлтүүдийг танилцуулна.
Ногоон бүсэд:
Ногоон бүсийн хөтөлбөрийн онцлох мөчүүдийг сануулж, шагнал гардуулж, хаалтын ажиллагааг хийнэ.

0 сэтгэгдэл