Ekhoron.mn
    Онцлох

    Богдхан төмөр зам

    Өнөөдөр, 13:53

    Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг нээлээ

    Өчигдөр, 20:56

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2026-10-09, 20:25
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Богдхан төмөр зам

      Өнөөдөр, 13:53

      Оюу толгой төслийн Монголын талын өгөөж нэмэгдэж, ногдол ашиг наашлах уу?

      2026-09-13, 15:38

      Хүлээх зуур тохиох амьдрал ба Вислава Шимборска

      2026-09-11, 13:00

      САНКТ ПЕТЕРБУРГТ ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Хааны тайзанд хаан суусан нь

      2026-09-10, 16:39

      НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

      2026-09-07, 14:09
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

    Эхорон2 сар
    Share
    Facebook Twitter Email

    НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) 8 дугаар сарын 17-28-нд Монгол Улсад болох гэж буйтай холбогдуулан БОУАӨЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Ариунтуяатай ярилцлаа.

    -Хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган гачгийн асуудлаар ямар туршлага, санаачилгаа олон улсад танилцуулахаар төлөвлөж байна вэ?

    -COP17 хурлыг Монгол Улс зохион байгуулж байгаа нь зөвхөн олон улсын томоохон арга хэмжээ хүлээн авч буй хэрэг биш. Энэ бол дэлхийн байгаль орчны засаглалын хамгийн чухал гурван конвенцын нэгийг зохион байгуулж буй, Монгол Улсын хувьд түүхэн ач холбогдолтой үйл явдал юм. 1992 онд НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчны тулгамдсан асуудлыг хамтран шийдвэрлэх зорилгоор Биологийн олон янз байдлын тухай, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай, Цөлжилттэй тэмцэх тухай гэсэн гурван суурь конвенцыг баталсан. Эдгээр нь өнөөдөр дэлхийн улс орнуудын заавал хэрэгжүүлэх олон улсын үндсэн хэлэлцээрүүд бөгөөд COP хурлаар хэрэгжилтээ дүгнэж, цаашдын бодлогоо тодорхойлдог.

    2026 он бол онцгой жил. Учир нь улс орнууд Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтээ дүгнэж, 2030 оноос хойших хөгжлийн бодлогын чиглэлээ тодорхойлох чухал үе шатанд ирээд байна. Мөн НҮБ-аас Монгол Улсын санаачилгаар 2026 оныг "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил" болгон зарласан. Энэ нь COP17 хуралтай цаг хугацааны хувьд давхцаж буйгаараа онцгой ач холбогдолтой. Энэ үеэр Монгол Улс зөвхөн газар нутгийнхаа 76.8 хувь нь цөлжилт, газрын доройтолд өртөөд байгаа талаар ярихгүй. Харин асуудлыг хэрхэн шийдвэрлэх, ямар бодлого хэрэгжүүлж байгаа, ямар түншлэл бий болгох, дэлхийтэй хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэх вэ гэдэгт голлон төвлөрнө. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар "Steppe Action Agenda" буюу "Тал хээрийн төлөвлөгөө" гэсэн гурван стратегийн санаачилгыг дэвшүүлж байгаа.

    Нэгдүгээрт, дэлхийн хуурай газрын томоохон хэсгийг бүрдүүлдэг бэлчээрийн экосистемийн үнэ цэн, ач холбогдлыг олон улсад шинэ түвшинд гаргаж тавих зорилготой. Хоёрдугаарт, далайд гарцгүй орны хувьд усны нөөцийн нэгдсэн менежментийн асуудлыг цөлжилт, газрын доройтолтой уялдуулан олон улсын хамтын ажиллагааны шинэ чиглэл болгон дэвшүүлнэ. Усны нөөцийн зөв менежмент нь хуурай бүс нутгийн тогтвортой хөгжлийн үндэс гэдгийг Монгол Улс өөрийн туршлагаар харуулахыг зорьж байна.

    -Дэлхийн бусад орноос ямар туршлага, хөрөнгө оруулалт, технологийг татахыг зорьж байна вэ. Хөгжлийн түншүүдтэй ямар хамтын ажиллагаа өрнүүлж байгаа вэ?

    -Монгол Улсын дэвшүүлж буй "Тал хээрийн төлөвлөгөө"-ний гурав дахь чиглэл нь тогтвортой дэд бүтцийг хөгжүүлэх асуудал юм. Зам, төмөр зам, барилга байгууламж, хот байгуулалт, уул уурхай, хөдөө аж ахуй зэрэг бүхий л салбар газрын ашиглалттай шууд холбоотой байдаг. Тиймээс дэд бүтцийг зөвхөн эдийн засгийн хөгжил гэж бус, газрын доройтол, хөрсний эрүүл мэнд, байгальд үзүүлэх нөлөөллийг хамтад нь авч үзэх шаардлагатай болсон. Иймээс Монгол Улс хөгжлийг байгальд суурилсан шийдэлтэй уялдуулж, бэлчээрийн экосистем, усны нөөцийн менежмент, тогтвортой дэд бүтцийг цогцоор нь авч үзсэн бодлогыг олон улсад санал болгож байна. Энэхүү санаачилгыг "Тал хээрийн төлөвлөгөө" хэмээн нэрлэсэн нь учиртай. Монгол Улсыг дэлхий нийт өргөн уудам тал хээрээр нь таньдаг. Энэ давуу талаа ашиглаж асуудлыг олон улсын түвшинд шинэ шатанд гаргахыг зорьж байгаа юм.

    Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын хүрээнд газрын нөхөн сэргээлт, тогтвортой менежментийн шилдэг туршлагыг олон улсад түгээдэг тусгай механизм бий. Монгол Улс энэхүү платформоор дамжуулан өөрийн сайн туршлагыг дэлхийд сурталчлах, шинжлэх ухаанд суурилсан шийдлүүдээ танилцуулахаар ажиллаж байна.

    -Иргэд, малчид, залуучууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоог хэрхэн хангаж байна вэ?

    -Монгол Улс COP17 хурлыг зөвхөн зохион байгуулагч орон төдий бус, конвенцын идэвхтэй гишүүний хувьд харж байна. Тиймээс бидний гол зорилго бол туршлага, мэдлэг солилцох, түншлэлээ өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах боломжийг бодит үр дүнд хүргэх явдал юм. Бид зөвхөн хэдэн мянган төлөөлөгч хүлээн авч, зохион байгуулахад бус, хурлын дараа ч үргэлжлэх урт хугацааны хамтын ажиллагааг бий болгоход илүү ач холбогдол өгч байна. Монгол Улс өөрийн туршлага, санаачилгыг олон улсад түгээхийн зэрэгцээ ижил сорилттой улс орнуудтай Өмнөд-өмнөд болон Өмнөд-хойдын хамтын ажиллагааг өргөжүүлж, шинэ технологи, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжийг татах чиглэлээр хөгжлийн түншүүдтэй идэвхтэй ажиллаж байна.

    -Бага хурлын үеэр хоёр болон олон талт уулзалтууд ямар чиглэлээр өрнөх вэ. Байгаль хамгаалах төслүүдэд хөрөнгө оруулалт татах бодит боломж Монголд хэр байна вэ?

    -COP нь үндсэндээ Засгийн газруудын албан ёсны хэлэлцээний талбар. Харин сүүлийн жилүүдэд зөвхөн төрийн байгууллагуудаар хязгаарлагдахгүй, малчид, тариаланчид, эрдэмтэн судлаачид, залуучууд, уугуул иргэд, иргэний нийгэм, хувийн хэвшлийн оролцоог хангасан дэлхийн хэмжээний хамтын ажиллагааны платформ болон өргөжсөн. Монголд болох COP17-ын үеэр ч энэ зарчим хадгалагдана. Ган, цөлжилт, газрын доройтолд хамгийн их өртөж буй хүмүүсийн дуу хоолойг бодлого боловсруулагчдад хүргэх, олон талын оролцоог хангах нь хурлын онцлог байх юм.

    Хурлыг “Цэнхэр” болон “Ногоон” гэсэн хоёр бүстэй зохион байгуулна. Цэнхэр бүсэд Засгийн газрын албан ёсны хэлэлцээ өрнөх бол Ногоон бүсэд иргэний нийгэм, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, залуучууд болон хөгжлийн түншүүд хэлэлцүүлэг, үзэсгэлэн, үйл ажиллагаагаа зохион байгуулж, албан ёсны хэлэлцээний агуулгад өөрсдийн байр суурийг хүргэх боломжтой. Өнөөдрийн байдлаар бүртгүүлсэн төлөөлөгчдийн 60 орчим хувийг эрдэмтэн судлаачид, залуучууд, уугуул иргэд, хувийн хэвшлийн төлөөлөл эзэлж байгаа нь энэ удаагийн COP17 олон талын оролцоог бодитоор хангаж байгааг илтгэнэ.

    Хурлын үеэр хоёр талт уулзалтууд Байгаль орчин, Гадаад харилцаа, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам зэрэг төрийн байгууллагуудын түвшинд өрнөж, улс орнуудын төлөөлөгчидтэй хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, бодлогын асуудлаар хэлэлцээ хийнэ. Харин олон талт уулзалтад НҮБ-ын байгууллагууд, олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, хөгжлийн түншүүд, олон улсын байгууллагуудын удирдлагууд оролцохоор төлөвлөж байна.

    -Байгаль хамгаалах төслүүдэд хөрөнгө оруулалт татах бодит боломж хэр байна вэ?

    -Энэ удаагийн COP олон улсын хэмжээнд өмнө байгаагүй өндөр сонирхол татаж байна. Зөвхөн Цэнхэр бүсэд 745 зэрэгцээ үйл ажиллагааны хүсэлт ирсэн нь хөгжлийн түнш, олон улсын байгууллагууд Монголд болох хурлаас өндөр үр дүн хүлээж байгааг илтгэнэ. Ийм өргөн оролцоо нь Монголд зөвхөн туршлага солилцохоос гадна газрын доройтол, нөхөн сэргээлт, тогтвортой газрын менежмент, байгальд суурилсан шийдлийг дэмжих хөрөнгө оруулалт, шинэ түншлэлийг эхлүүлэх том боломж. Хоёр болон олон талт уулзалтуудаа үр дүнтэй зохион байгуулж чадвал Монгол Улс энэ салбар дахь олон улсын хамтын ажиллагааны шинэ төв болж чадна.

    -Монголчууд эндээс юуг хамгийн сайн ойлгож, ямар өөрчлөлтийг эхлүүлэх ёстой гэж Та үзэж байна вэ?

    -COP17 бол монгол хүн бүрийн оролцоо энэ хурлын амжилтыг тодорхойлно. Юуны өмнө бид өдөр тутмын ногоон дадлаа өөрчлөх хэрэгтэй. Хогийг зөвхөн хаягдал гэж бус, дахин ашиглах боломжтой нөөц, баялаг гэж харах бол эхний алхам. Хотын цэвэр байдал, ангилан ялгах соёл, мод тарихаас гадна ургуулж арчлах дадал зэрэг нь энэ хурлаас өмнө ч, дараа нь ч бидний хэвшүүлэх ёстой соёл юм.

    Мөн монголчуудын уламжлалт зочломтгой зан, эелдэг харилцаа энэ хурлын хамгийн үнэ цэнтэй нүүр царай байх болно. Таксины жолоочоос эхлээд үйлчилгээний ажилтан, энгийн иргэн хүртэл зочин бүрт найрсаг хандаж, Монголоос сайхан дурсамж авч буцах нөхцөлийг бүрдүүлэх нь бидний хамтын үүрэг. Эцсийн дүндээ COP17-ын хамгийн том өв нь зөвхөн гарын үсэг зурсан баримт бичиг биш. Харин монголчуудын өдөр тутмын ногоон соёл, байгальд ээлтэй хандлага бодитоор өөрчлөгдөж эхэлсэн байх явдал гэж би үздэг.    


    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Богдхан төмөр зам

    1 цагийн өмнө

    Элчин сайд нар “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

    1 цагийн өмнө

    Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралт, тоног төхөөрөмжүүдийн суурилуулах ажил хийгдэж байна

    1 цагийн өмнө

    Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг нээлээ

    18 цагийн өмнө

    “Оюут” станц ҮТП-ийг цахилгаанаар хангаад зогсохгүй, 140 гаруй сумын цахилгааны найдвартай ажиллагааг хангана

    1 өдрийн өмнө

    Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааныг яаралтай шийднэ

    1 өдрийн өмнө

    Охидын дуу хоолойг сонсож, хамтдаа ярилцсан "Because I am a Girl” чуулган

    1 өдрийн өмнө

    МСНЭ: Хэвлэлийн эрх чөлөө бол хэн нэгний олгож, хурааж авдаг эрх биш

    2 өдрийн өмнө

    УИХ-ын чуулганаар Баасан гарагт хэлэлцсэн асуудлуудын тойм

    2 өдрийн өмнө

    Нобелийн Энх тайвны шагналыг ӨАБНУ-ын иргэн, хүний эрхийг хамгаалагч Наванетхем “Нави” Пиллэй хүртлээ

    2 өдрийн өмнө

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 өдрийн өмнө

    Улсын онцгой комисс Эрхүүд гарсан үл мэдэгдэх халдвар, баавгайн аюул, ямааны годронгийн асуудлаар хуралджээ

    3 өдрийн өмнө

    Утга зохиолын Нобелийн шагналтнаар Канадын яруу найрагч, орчуулагч, эсээч, судлаач Энн Карсон тодорлоо

    3 өдрийн өмнө

    S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалжээ

    3 өдрийн өмнө

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    3 өдрийн өмнө

    Нийслэлээс аж ахуйн нэгж, иргэдийг татварын хөнгөлөлтөөр дэмжинэ

    3 өдрийн өмнө

    Химийн салбарын Нобелийн шагналыг органик нийлэгжилтийн үзэгдлүүдийг нээсэн эрдэмтдэд хүртээнэ

    4 өдрийн өмнө

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    4 өдрийн өмнө

    Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээжээ

    4 өдрийн өмнө

    Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

    4 өдрийн өмнө

    Оюу толгой төслийн Монголын талын өгөөж нэмэгдэж, ногдол ашиг наашлах уу?

    4 долоо хоног

    2027 оны төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулав

    2 долоо хоног

    Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа

    3 долоо хоног

    Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээлээ

    3 долоо хоног

    1990 оны энэ өдөр анхны байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурал үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ

    4 долоо хоног

    Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикийн айлчлал

    2 долоо хоног

    Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

    3 долоо хоног

    "Будапешт их дуулга-2026": Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

    4 долоо хоног

    Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

    3 долоо хоног

    Дэлхийн банк “Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-Нэг малын эмнэлэг” төслүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ

    3 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.