Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо болж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 хурлын 11 дэх өдөр Саудын Арабын Хаант Улсад 2024 онд зохион байгуулсан COP16-гийн үед эхлүүлсэн “Хүнсний аюулгүй байдлын дэлхийн тэргүүлэх санаачилга” бодит хэрэгжилтийн шатанд шилжиж байгааг зарлалаа.
COP17 хурлын “Хүнсний тогтолцоо ба эрүүл хөрсний өдөр”-ийн хүрээнд энэхүү “Хүнсний аюулгүй байдлын дэлхийн тэргүүлэх санаачилга-Global Flagship Initiative for Food Security"-ын хэрэгжилтын явц, цаашдын зорилтыг хэлэлцсэн юм.
COP16-гийн үеэр эхлүүлсэн уг санаачилгад өдгөө 140 гаруй гишүүн нэгдэж, 20 орчим төсөл, санаачилгыг дэмжин ажиллаж байгаа аж. Цаашид 120 сая гаруй фермерийг дэмжиж, 10 тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулалт татах зорилт тавин ажиллаж байгаа юм байна.


0 сэтгэгдэл