Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    Эхорон2 долоо хоног
    Share
    Facebook Twitter Email

    “Ичгүүр дүүрэн амьдрал туулж явна.”
    Дазаи Осамүгийн дэлхийн утга зохиолд сийлж үлдээсэн энэ өгүүлбэрээр түүний хамгийн алдартай сонгодог эхэлдэг. Монгол хэлнээ “Хүн байх эрхгүй” нэрээр гарсан харагдсан. Хэн өөрийгөө ингэтэл шарах билээ? Хэнээс амьдралаа бүхэлд нь ичгүүрлэх зориг гарах билээ? Дазаигаас л гарна. Дагаж унших төдийд хайр найргүй шударга байдал нь халдаж, хамт ичээх увидастай таван үг тул төдий зэрэг алдаршаа буй за.
    Гадаа бороо шаагин шаагин орж байна. Цонхны цаадтайх моддын мөчир их борооны ус даалгүй хугарах нь уу гэмээр турьгүй туялзаж харагдаад юм бүхэн нэг л эмзэг, харь, басхүү хар аяндаа сэтгэл бөхийм хүндтэй, дагшин ажээ. Дазаи Осамү энэ цонхоор харж, энэ бороон чимээг чагнаж, басхүү энэ хорвоогийн ичгүүртэй ба бүдүүн бараг байдалд эмзэглэж, бичиж туурвиж асан өрөөнд би зогсож байнам. Түүний бичгийн өрөөнд аймшиггүй давшин ороод, үзэг бэх нь одоо ч эзнээ хүлээн байх бичгийн хөл ширээний хажууд зогсож байна. Би Дазаигийн гэрт зогсож байна… Цүгарүд, төрсөн тосгонд нь. Намрын Цүгарүд бороо шаагин шаагин орж байна.
    Дорно дахины бичгийн их хүмүүн Дазаи Осамү 1909 онд Аомори мужийн баруун хагас буюу Цүгарү, тухайн үеийн Канаги тосгонд нутгийн чинээлэг хөрөнгөтөн, их гарын газрын эзний гэрт мэндэлжээ. Төрөхөөсөө аливаад эмзэг, мэдрэг онцлогтой байсан нь намтар, дурсамж зохиолуудаас нь бэлхнээ уншигддаг.
    “Би эхээсээ амархан санаа зовдог занг нь өвлөв.”
    Дазаи Осамү, Цүгарү
    Тэрээр мөн “Хүнээ байсан нь” зохиолдоо хүүхэд байхаас хүмүүст үл итгэх, хүнээс айх үзэлтэй байснаа илчилж “Ямар ч аргаар хамаагүй, тэднийг инээлгэж л байвал болов. Хүн гэдэг амьтдын нүдэнд орсон хог болж л болохгүй. Би гэдэг байхгүй, би салхи юм, би тэнгэр юм… гэх мэт бодолд ээрэгдэж… ямар л нэг аргаар хамаг чадлаараа алиалж инээлгэх үйлчилгээ үзүүлдэг байлаа” хэмээн дурссан байдаг.
    Хүний хорвоод гутмагц дурын дүр буюу алиалагчид хувилах, баян айлын хүүгээс борчуудын замаар замнах, улмаар бичгийн мөр хөөж эцгийн гэрээс хөөгдөх, хоолтой хоолгүй Тоокиод даянчлах, дайны үеэр нэгэн төрөл илааршлын ном номлож уншигчдад бурханчлагдах зэрэг замналаараа түүний амьдралд Будда Сиддартын намтартай төстэй талууд бий. Харин хоёрдугаар дайны бөмбөгдөлтөөс зугтаж эцгийн гэрт, хойд нутагтаа эргэн ирснээр Дазаи Осамүгээс өөр хэн ч замнаагүй тэр хувь заяаны түүх бичигдэн үлдсэн билээ. 
    Миний зогсож буй өрөө бол чухам тэр үед гэр бүлийн хамтаар толгой хоргодож асан Шинзашики гэр нь мөн. Жилийн дотор тэнд л хожмоо алдаршсан 23 бүтээлээ туурвиж, дайнд ялагдах дөхсөн япон ард түмний сэтгэл зүрхийг чийглэж өгсөн хэмээн алдаршсан бичгийн өргөө нь мөн.
    “Тайван сайхан амьдарч ахуйд цөхрөлийн шүлэг бичиж, тавгүй бэрх цагт амьдын жаргалыг дуулму.”
    Дазаи Осамү, Навч
    Гэр музейн хөтөч залуу эр зохиолчоо бурханчлан шүтдэг нь илт. Ягтсан үедээ яах аргагүй бараадсан гэр гэвч өдгөө ч хийц, маягаа алдаагүй хоёр давхар тансаг сууц ажээ. Мод ихтэй Аоморигийн сайн модоор зангидаж хүрэн лакаар өнгөлсөн хаалга, шалнаас нь гялалзсан туяа ойно. Энэ туяа ойлгосон хиба буюу агар Японы гурван тансаг модны нэг гэгдэнэ. Бичгийн өрөөний нөгөө талд гармагц мөнөөх төгс төгөлдөр бөмбөгөр засалт жапаниз цэцэрлэг зүйл зүйлийн ургамал моддыг алаглуулан байна. Бичгийн өрөөнөөс цааш Дазаигийн жинхэнэ төрсөн гэр буюу “Хэвийх нарны ордон” хэмээх алдарт уран барилга, улсын соёлын өв санд бүртгэлтэй өргөөтэй шууд залгагдах гүүр байна. Шяёокан хэмээх тэр өргөөнд очлоо. Энэ ордны нэр мөн түүний “Хэвийх нар” зохиолоос сэдэвтэй. 
    Хэвийх нар ордныг мөн л мөнөөх туяа цацсан агар модоороо чухам зодож байгуулжээ. Түүхийн туршид баялгаа хуримтлуулж чадсан орны хөрөнгөтнүүдийн орд харш алийг тэр гэх авч тэр дундаа ч тансаг, сүрлэгт орох сууц ажээ. Мөхөс хүн бээр ‘эмэгийн өрөө’ хэмээх их зохиолчийн хүн болон унасан бага шиг өрөөнд хүртэл давшиж оров. Чухам ийм шунал, хөндөх ёсгүйг ч хөндөж, хүрэх ёсгүйд ч хүрэх гэж үхэлдэх хүний барагдашгүй хүслийг Дазаи угтаа ихээр жигшин бичсэнсэн. Бичээд эдгээсэнгүй, уншаад эдгэсэнгүй… юутай ч нэгэнтээ залбирч, нэгэнтээ хүлцэл өчөөд гарав.
    Зохиолч бээр чухам ийм орд харш мэт өргөөнд төрсөн гарал үүслээсээ ичиж зовдог байснаа мөн бичиж үлдээжээ. 
    "Миний зохиолуудаас төрсөн гэрээрээ бахархдаг мэт санагдаж магад. Эсрэгээрээ манай гэрийн бодит бяр чадлаас жийрхэж, бараг хагаслах, эсхүл бүр нуусхийж байдаг санаатай. Өөрийгөө дарж үзүүлэх гэсэн тэнэглэл ч гэж хэлж болом үйлд зүтгэж амьдарсаар өдий хүрлээ.
    Дазаи Осамү, Хугас амьдралаа хүүрнэхүй
    "Канагид төрсөн гэртээ байхаар сэтгэл цуцах мэт санагдана. Бас би хожим нь ийн бичдэг учраас буруутна. Төрсөн эцэг эхээ бичиж, тэрхүү бичвэрээ зарахгүй бол амьдрах аргагүй ягтсан үүрэг нуруундаа үүрсэн эрээс бурхан төрсөн нутгийг нь буцаан авдаг билээ. Тэртэй тэргүй би Тоокиогийн навсгар оромжид хөнгөн зүүрмэглэх зууртаа төрсөн гэрийн дурсамжаас нэгийг зүүдэндээ үзэж баярлаад тийш ийш тэнэж байтал тэгсээр үхэх заяатай байж мэднэ." 
    Дазаи Осамү, Цүгарү
    Гэвч тэрээр тансаг гэрээс муу оромжид орж дууссан эр биш билээ. Эсрэгээрээ тансаг гэрээс гарахдаа бүх Япон даяар орших болж, бүх Япон даяар уншигдаж, шүтэгдэж, басхүү төрсөн нутгаа өндөрлөж, хүн ард лугаа хайрлагдсан эр ээ.
    “Урлагийн гоозүй гэдэг ерөөс ард түмэнд өргөл болгох гоозүй болно.”
    Дазаи Осамү, Навч
    Ард түмэнд хувь заяа, оюун санаагаа өргөл болгон барьсан тул ямар сайндаа төрсөн тосгонд нь Дазаигүй юм алга. Оросууд музей, паб, чихэр шоколад юу эс дээрээ Пушкинаа зурчихсан байдаг шиг бүх юман дээр түүний толгой байна. Ном шиг нээгддэг талх хүртэл байна. Гол нь ихэнх бранд, бүтээгдэхүүн түүний “Гүй Мэлос, гүйгээрэй” өгүүллэгээс сэдэвлэжээ. Хаа сайгүй “Гүй Мэлос” бичиг харагдана. 50 жилийн турш дунд сургуулийн сурах бичигт уншигдаж буй үл няцах, үл цуцах тэмцлийн тухай энэ зохиол магад дайны үнс нурам, цөмийн хайлш дороос энэ улсыг татаж босгосон байж ч мэднэ.
    “Мэлос гүйлээ. Мэлос хуй салхи мэт хийсгэн гүйлээ. Мэлос өөрөө өөрийгөө их дуугаар зандчин гүйлээ. Мэлос учир үл ухагдах их хүчинд татагдан татагдан гүйлээ…”
    Их хөрөнгө, аж ахуй гэдэг няцаж цуцахгүй гүйхийн нэр. Гүйхээс татгалзаж сууж, эцэстээ суухаас татгалзаж амиа тэвчсэн зохиолчоосоо ганц энэ зохиолыг нь сугалж тосгон даяар хадна гэдэг тавилан заяаны даажин тохуу ч гэмээр санагдана. 
    Мэлосын тосгон хүртэл явж ирэх замд сонин сайхан зүйл тохиов. Тоокиогоос шинкансанд сууж, манайхаар бол аймгийн төв Аомори хотод буугаад, тэндээсээ Тоокиогийн их сургуулийн багш нарын хамт хурдны замд орлоо. Бидний хэдэн хүн Аомори их сургуульд семинар хийсэн ажилтай. Намрын дунд сарын хойд нутгийн үзэсгэлэнг үгээр дүрслэн бичихэд бэрх ээ. Улаан навчны улирал гэвч улаанаас улбаалж болох мянган өнгөөр алаглан байдаг. Хурдны замаар давхиж байтал замаа андуураад буруу эргэв. Хурдны замд эргэж орох хэцүү тул хэсэг баахан буцаж давхилаа. Эргээд замдаа ортол бүтэн солонго татжээ. Хот тосгод, хотгор гүдгэр ихтэй арлын оронд Монголын тал нутгаас ялгаатай нь бүтэн дугариг солонго харна гэдэг туйлын ховор завшаан гэнэ. Хамт яваа багш нар сүйд боллоо. Япончууд солонгын үзүүр буюу хөлд аз жаргал нуугддаг гэлцдгийг ингэж мэдэж авав. Тэд аз жаргалыг нүдээр харлаа гэлээ. Би Дазаигийн сүнс инээмсэглэлээ гэж санав. Цаашлаад Товада нуурын номин цэнхэр салхинд нэг сэргэж аваад Оирасэ голын алдарт цагаан бидэрт урсгалыг даган өнгө алаг моддын дундуур хойш давхисаар их зохиолчийн унасан газар ирсэн нь тэр бүлгээ.
    “Найрсал гээч нь ямар чиг үзэсгэлэнтэй зүйлэв.”
    Дазаи, Хэвийх наран
    Зохиолчийн гэрээр орж ёсыг үйлдэж дуусаад, Гүй Мэлос гүйгээрэй хэмээн дөрвөн зүгээс шавдуулан байх тосгоныг ардаа орхиж алим тариалангийн талбайг зорив. “Аомори бол алим тариалангийн нутаг юм” хэмээх өгүүлбэрийг манай ихэнх төгсөгчид цээжээр мэднэ. Гадаад оюутнуудын япон хэлний сурах бичиг тэр ганц өгүүлбэрээр эхэлдэг. Хэлний хичээлээр цээжилж байснаас биш алим тариалангийн нутаг гэж юуг хэлээд байгааг төсөөлөөгүй явжээ. Тэнгэрээр нэг алим. Газраар нэг алим. Алим алим алим…хаа сайгүй алим. Тоокиод бидний өөрөөсөө харамлан байж ганц хоёр ширхгээр авдаг хунтайж сорт хөлөөр хөглөрөөд алхахад эвгүй. Монгол Япон ялгаагүй, хөдөө гэдэг ийм өгөөмөр, баялаг, халгиа цалгиатай. Хүмүүс нь мөн адил, хөдөлмөрч агаад сэтгэл цагаан, царай бор хар. Тэдэнд алим хураалцаж, хурааснаа ачиж аваад, ачааны тээшин дээр алимны модод тоолсон шиг сууж явлаа. Амьд явахад юу эсийг үзэх вэ хүн тэгээд.
    Манайд мал аж ахуй эрхлэнгээ жуулчин буулгадаг малчид олширч буйтай адил газар тариалан эрхлэхийн сацуу гэртээ аялагч авдаг айлд буулаа. Барагцаагаар 10 зүйл зоог нэг иж бүрдлээр гарч ирсний дотор алимгүй меню байхгүй гэнэ. Алимны модоор утсан загас, алимны жүүс, алимны салад, алимны цуунд дарсан ногоо… ердийн тариаланч нь энэ зэрэг тансаг зоог, аяга шаазан өрөхийг гахцхүү хоолны их гүрэн Жапанд л харж мэдэх юм. Тухайн гэрийн эзэн олон жилийн өмнө тал харваж ярьж чадахгүй болжээ. Тариаланч эзэгтэй нөхрөө түрдэг тэрэгнээс өргөж босгоод, бид нартай хамт хоолны ширээнд суулгав. Монгол хүн ядарсан зовсноо нуух гэдэг. Эд бол хүнээс нуухгүй, тэр байгаагаа харуулахын зэрэгцээ ний нуугүй хүүрнэх хүн олон. Тэгээд ч үнэн хүүрнэлийн хаан Дазаи Осамүгийн нутаг шүү дээ. Тариалан, асаргаа гээд амьдрал бэрх авч залуу сайхан явахдаа намайг эхнэрээ болгож өдий хүргэсэн энэ хүнд өдөр болгон талархаж амьдардаг гэх аж. Талархал талархал…гэж давтан өгүүлнэ. Талархах сэтгэл гэдэг япон соёлын нэг суурь багана нь байдаг даа.
    Их зохиолчийн сүнсийг эднийх ч тахиж тойгложээ. Энэ нутагт тэрээр бурхныг орлож байна уу гэлтэй. Рёкан буюу уламжлалт буудлын нэг давхартаа түүний нэрэмжит булан гаргасан байна. Дазаи мөн багаас гангамсаг агаад хүүхэд насныхаа дурсамжид “гангалахад миний амьд явах бүх утга учир оршиж байлаа” хэмээн бичсэн удаатай. Хожмоо хүүхнүүдийн “эрлэг” болсон хойноо үргэлж нөмөрч явдаг асан хар хүрэм, малгайг Иваки уулыг тольдсон цонхны хажууд өлгөжээ. 
    “Хулчгарууд аз жаргалаас хүртэл айдаг.”
    Дазаи Осамү, Хүнээ байсан нь
    Миний бие энд ирсээр өөрийгөө Тоокиогийн хүн юм гэдгээ мэдэв. Их хот гэдэг сав энэ дэлхийн бүх хүний нийтлэг гэр байдаг ажээ. Хөдөө нь иртэл 20 жилд анх удаагаа энэ орон хачин харь оргиод гэрээ санах өвчинд нэрвэгдлээ. Иваки уул, ногооноос ногоон өнгөтэй тариалангийн талбайнууд, хаа сайгүй өнхрөлдөх алим, зах хязгааргүй ой модод цөм хачин жигтэй харь хөндий санагдана. Хөдөөд тухайн үндэстний хамаг охь шим бүрдэн байх тул харь ажээ, хавьтахад хүнд агаад нягт ажээ. Гахцхүү алимны нүүрс түлсэн ил пийшингийн нөмөрт зохиолчийн нөмрөгийг нөмөрч, түүний талаар нутгийн хүмүүстэй хүүрнэж суухад сэтгэл амрам танил дотно болж ирнэ. Хүний сэтгэл, хүний жаргал зовлон, тэдгээрийг хүүрнэн бичсэн зохиолчид гэдэг хүн төрөлхтний нэгдэх цэг, хүний өөрийн ялгахгүй эцэг эх нь мэт ээ. Нутгийн зарим уншигч түүнийг сул дорой байсан гэж үзэж байна. Хамгийн хүчтэй нь байсан тулдаа хамаг үнэнээ өгүүлээ буй за. Үнэн гэдэг зөвхөн хүчтэнүүдэд, эр зоригтнуудад хамаарна. Хожмоо дэлхий 2022 онд чухам энэ эр зоригт Нобелын шагналаа өгсөн. Тэрээр цаг үеэсээ 100 жилийн өмнө түрүүлж төржээ.
    "Нэгэнт үхэхээс хойш зүүдлэх мэт романс ганцыг боловч бичиж үзэхсэн."
    Дазаи Осамү, Навч
    Дазаи Осамү 5 дахь удаагийн оролдлогоороо 1948 оны зургаан сард амиа тэвчив. Нас сүүдэр 39 хүрэхэд зургаа хоног дутуу байлаа. Суу алдар, авьяас билиг, хөдөлмөр бүтээл, хайр дурлал, чимээ шуугиан, хараал зүхлээр дүүрэн 39 жил байлаа. “Хүн байх эрх алга” хэмээн одсон атал хүнээс илүү шүтэгдэв. Хорвоод амьдрах арга ухааныг эс мэдлээ гэж бичиж үлдээв. Уншигч хорвоод амьдарч буй арга ухаанаа дэнсэлдэг болж үлдэв. Хүний зэрэгт тэнцэж эс чадлаа гэж бичиж үлдээв. Уншигч нь хүний зэрэгт тэнцэж яваа эсэхээ тунгаадаг болж үлдэв. Ичгүүрээр дүүрэн амьдарлаа гэв. Уншигчид нь ичгэвтэр явахгүйг хичээдэг болов. Өөртөө ачаа үүрч, өөрийгөө нүцгэлэх замаар чухамдаа уншигчийн хүний мөн чанарыг нүцгэлэн харуулдаг суу авьяас түүнийх байлаа. 
    Дазаи Осамүгийн нутагт бүтэн солонго татаж, болц гүйцсэн алим хөлөөр хөглөрч, навчсын найман мянган өнгө бүрдсэн намрын дунд сард зорчсон замын тэмдэглэлийн төгсгөлд уншигч Танаа өргөсөн түүний захиасыг дайя.  
    “Улам улам үнэнээрээ байгтун, аяа улам улам даруухнаар.”
    Дазаи Осамү, Алиалахуйн гайхамшиг 

    Базарсүрэнгийн Болор-Эрдэнэ

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    11 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    11 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    11 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    11 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    16 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    19 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    20 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    20 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.