Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Монголын амтат брэнд-Увсын чацаргана

    admin3 жил
    Share
    Facebook Twitter Email

    Эртний Грекүүд нэгэн томоохон тулааны дараа бяцхан төгөлд морьдоо амраан тухалжээ. Дайн тулааны хөлд олон хоног аяншиж улдсан морьд тэр дорхноо тамир тэнхээ сэлбэж өнгө зүс орон дүүхэлзсэнд гайхширсан хаан мөнөөх төглийг судалж тэрхүү шидэт бутны үр жимсийг  Hippophae rhamnoides буюу “Хүч тамир оруулагч” гэж нэрлэсэн нь МЭӨ 12-р зууны үед болсон явдал. Дэлхийн түүхнээ алдар суугаа дуурсгасан Их монголын эзэнт гүрний үе үеийн хаад ч мөн энэхүү жимсийг хүнсэндээ хэрэглэдэг байсан нь шастир түүхнээ тэмдэглэгдэн үлджээ. Найрлагандаа олон төрлийн витамин, амин хүчил, уураг тос, хүний биед зайлшгүй хэрэгтэй металл, микро элементүүд агуулдаг, ходоодны шархыг хүртэл анагаах чадвартай энэ гайхамшигт жимс бол чацаргана юм. Анагаах ач тусаараа “Хаан жимс” хэмээн өргөмжлөгдсөн чацаргана 1981 онд монгол хүнтэй хамт сансарт нисэж газар дэлхийн төдийгүй сансрын хүнс болон шагшигдсан түүхтэй.

    Монгол, Хятад, Энэтхэг, Балба, Пакистан, Орос, Их Британи, Франц, Дани, Нидерланд, Герман, Польш, Финланд, Швед, Норвеги зэрэг улсуудад ургадаг чацаргана жимсийг Монголчууд 1950-аад оноос тарималжуулах оролдлогуудыг эхэлжээ. Өвөлдөө хасах 50, зундаа нэмэх 40 градусын эрс тэс уур амьсгалтай Монголын Их нууруудын хотгорт энэхүү жимсийг тариалсан нь чухам нүдээ олсон зөв сонголт болсныг хожмын үр дүн илтгэсэн юм. Мөнх цэвдгийн рашаан усаар тэтгэгдсэн шаварлаг, иодлог хөрс болон давст нууруудын сав газрын онцлог нөлөөгөөр Увсын чацарганы тос омега аминдэм, тэр дундаа Е витамины агууламжаараа бусад газрынхаас хавигүй илүү байдаг. Чацаргана нь дөрөвдүгээр сарын сүүлч тавдугаар сард цэцэглэж наймдугаар сарын сүүлч есдүгээр сарын эхээр бүрэн боловсорч гүйцдэг. Манай орны Увс, Завхан, Ховд, Булган, Сэлэнгийн нутагт томоохон голын хөвөө даган ургадаг бутлаг ургамал юм. Ихэнх тослог ургамал зөвхөн үрэндээ тостой байдаг бол чацаргана жимснийхээ зөөлөн эдэд биологийн идэвхит бодис агуулдаг цөөн ургамлын нэг. Энэ ч утгаараа чацаргана жимсний үндсэн бүтээгдэхүүн нь тос, шүүс байдаг.
    “Монгол брэнд” төслийн энэ удаагийн дугаарт “Увс хүнс” компани  шилэгдсэн нь санаандгүй зүйл биш. Социализмын үед аймаг болгонд байсан Хүнсний үйлдвэрүүд нийгмийн шилжилтийн шуурганд ор мөргүй арилан замхарч, өмч хувьчлалын алдаатай бодлогын золиосонд гарал үүсэл нь тодорхойгүй, шошготой шошгогүй гадны идээ ундаа ард түмний ам руу визгүй нэвтрэх болсноор үндэсний аюулгүй байдал хэмээх асуудлын өмнө асуултын тэмдэг урган гарч ирсэн юм.  Харин Увс аймгийн хүнсний үйлдвэр 75 дахь жилдээ үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахын зэрэгцээ “Увсын чацаргана” гэх амтат брэндийг бий болгосон нь эдүгээ Монголын нэрийг дэлхийд тунхаглаж байна. Эх орны хөрсөнд ургасан арвай буудай, жимс жимсгэнэ, уулын голын цэвэр тунгалаг усаар хүнсний олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Увс хүнс” компанийг мэдэхгүй монгол хүн үгүй болжээ.
    Увс аймагт Монгол улсын байгалийн чацарганы 40 гаруй хувь нь ургаж байсан. Эрт дээр үеэс чацаргана жимсийг өдөр тутмын хэрэглээ болгож, дээр нь эмчилгээний журмаар хэрэглэж байсан баялаг уламжлалтай манай ард түмэн 1970-аад онд анх удаа Увс аймагт зэрлэг чацарганыг нутагшуулан тариалж “Улаангом”, ”Чандмань”, “Тэс” сортуудыг гаргаж авснаас хойш 50 гаруй жил өнгөрчээ. Социализмын үед чацарганы аж ахуй ид хөгжиж жилд 360 гаруй тн жимс хураан авч гадаад дотоодын зах зээлд нийлүүлж байсан билээ. Хэдийгээр Монгол улс зах зээлийн эдийн засагт орсон шилжилтийн эхэн үед чацарганы тариалалт, үйлдвэрлэлт эрс багасаж, уналтын хэмжээнд очсон ч 2010 онд Засгийн газраас “Чацаргана” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж ажилласнаар Увсын тариалалт эргээд сэргэсэн нь олзуурхууштай. Өнөөдрийн байдлаар Увс аймгийн хэмжээнд жилдээ 600 га талбайд чацаргана тариалж 550 гаруй тонн жимс хурааж байгаагийн 100 га талбай нь “Увс хүнс” компаний плантаци юм. Тэднийх чацарганы шилдэг сортын төлөөлөл болох “Элизавета”, “Алтайский” сортыг тариалдаг.
    Швейцарийн нэгэн лаборатори Увс аймагт ургуулсан хоёр төрлийн чацарганаас гаргаж авсан тосыг Монголын бусад газар оронд ургуулсан чацарганыхтай харьцуулан шинжлэхэд Увсын чацарганых эрүүл мэндэд онцгой ашиг тустай пальмитинийн хүчлийг 2.5 дахин ихээр агуулдаг нь тогтоогдсон. Түүгээр ч барахгүй хүний биед нэн хэрэгтэй гэж үздэг оливын тосны чанараас 40 хувиар илүү байжээ.

    Увс нутгийн чацарганы энэхүү онцгой чанарыг үндэслэн Европын холбоонд газарзүйн заалтаар бүртгүүлэх хүсэлтээ Монгол Улс албан ёсоор тавиад байгаа билээ. Хэрэв Европын комисс газарзүйн заалтаар бүртгэн авбал Увсын чацарганаар хийсэн ямар ч бүтээгдэхүүн Европын холбооны 28 орны зах зээлд өндөр нэр хүндтэй, экологийн цэвэр бүтээгдэхүүн гэсэн тэмдэгтэйгээр худалдаанд гарах үүд хаалга нээгдэнэ гэсэн үг юм. Гадаад оронд Монгол Улс өөрийн бүтээгдэхүүнээ анх удаа газарзүйн заалтаар бүртгүүлсэн баярт мэдээ тун удахгүй сонстох биз ээ.  Ингэж гэмээнэ чацаргана тариалагчдын хөдөлмөр, зах зээлийг хуурамч бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс хамгаалж, чухам л “Хөлөө явж хөлсөө хүртэх” сайн цаг ирнэ.


    Дэлхийн дайны сүүдэрт жилүүдэд үүдээ нээсэн Увсын хүсний үйлдвэр үүрэг хариуцлагаа үүрч туулсаар зах зээлийн нийгэмд хөл тавьсан түүхтэй. 1942 онд “Идэш тэжээлийн үйлдвэр” нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус хамт олон өөрчлөн байгуулалтын он жилүүдэд үйлдвэрлэлээ зогсоолгүйгээр эдийн засгийн боломжиндоо тулгуурлан мацсаар 1992 онд Төрийн өмчийн хорооны шийдвэрээр төрийн өмч давамгайлсан хувьцаат компани болон зохион байгуулагдаж 1997 онд төрийн өмчид байсан 51 хувиа дуудлага худалдаагаар хувьчилжээ. 1998 онд бүтэц зохион байгуулалтаа өөрчлөн 25 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба энэ үеэс “Увс Хүнс” ХК болон нэрээ өөрчилж, өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан орчин үеийн менежментийн арга хэлбэрийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдаж, цаашид өргөжин дэвжих бололцоо бүрдсэн байна.

    2007 онд “UFC” групп болон өргөжиж Монгол улсын хэмжээд төдийгүй гадаад улс орнуудад бүтээгдэхүүн үйлчилгээгээ хүргэж байсныг бид бүхэн мэдэх билээ. Харин 2013 оноос “UFC” группээс хувьцаагаа татан авч “УВС ХҮНС” ХК нэрээрээ үйл ажиллагаагаа явуулах болжээ. Одоо тэднийх чацарганы 100 хувийн органик шүүс, чацарганы тосыг бэлтгэн зах зээлд нийлүүлж байна. Чацарганаас жимсний, үрийн хэмээх хоёр төрлийн тосыг гаргаж авдаг аж. Үрийн тос нь цайвар шаргал өнгөтэй, тунгалаг тос байдаг бол жимсний тос нь гүн улбар шар өнгөтэй, чацарганы үнэртэй байдаг. Чацарганы үрийн тосонд кальци, фосфорын шингээлтийг дэмждэг витамин E, цус алдалтын (Anti bleeding) эсрэг витамин K, бодисын солилцоог дэмжих фосфолипид, ходоодны шархлаанд тустай Β-ситостерол-β-D-глюкозид байдаг бол жимсний тосонд эдгээр нэгдлүүд байхгүй, харин  каротенойд болон пальмитолейний (Omega 7) хэмжээгээрээ баялаг. Энэ нь хөгшрөлтийн эсрэг, арьсыг эрүүлжүүлэх үйлчилгээтэй тул гоо сайхны бүтээгдэхүүнд өргөнөөр хэрэглэгддэг байна. Ер нь чацарганы тос нь А, Е витамин, фосфомепид, холин бетаин, тосны хүчил агуулах бөгөөд жимсний зөөлөн эдийн 2.8-8 хувь нь тос байдаг. Зөөлөн эдийн тосонд каротинойд 225-378 мг, каротин (А витамин) 4-6.3 хувь, текоферод (Е витамин) 170-330 мг агуулагдана. Чацарганы тосны энэхүү онцлог чанар нь уг жимсийг эмийн үйлдвэрийн үнэт түүхий эд болгож байгаа юм. Чацарганы төрлийн бүтээгдэхүүнүүд тэжээллэг болон нэмэлт хоол хүнсний төрөлд багтдаг. Судлаачдын баталж буйгаар, найман ширхэг чацаргана жимс нь гэмтсэн эд эсийг эдгээх чадвартай гэнэ. Уг жимс нь маш бага хэмжээний нягтралтай уураг агуулдаг бөгөөд энэ нь артерийн судасны хана гэмтэхээс хамгаалдаг. Мөн ханиадыг зогсоох, цусыг шингэрүүлэх зүрх судасны системийн эргэлтийг сайжруулахад нэн ач тустай. Чацарганад маш их хэмжээний уураг, хүчил, витамин, кальци, фосфор, магни, натри зэрэг хүний биед зайлшгүй шаардлагатай элементүүд агуулагддаг. Ходоодыг эрүүлжүүлжүүлж гэдэс цэвэрлэх, уушгийг зөөллөж, цус төлжүүлэх, өтгөн шингэнийг тохируулж, дэлүүг эрүүлжүүлэх зэрэг олон давуу талтай. Дэлхий дээрх чацарганы нөөц бүхий 1.5 сая гектар газрын 90 орчим хувь нь Хятад улсад ноогддог. Чацарганы бут нь ихэнхдээ 0.5–6 м өндөртэй байх боловч хааяа Төв Азийн хуурай, элсэрхэг нутагт 10 м хүртэл ургах нь бий.

           “Увс хүнс” компаний “Сурлагын дэвтэр”-ийн сүүлийн хуудсуудыг хальтхан сөхөхөд, 2003 онд “Найдвартай татвар төлөгч байгууллага”, 2005 онд “Хэрэглэгчийг хаанд өргөмжилсөн хамт олон” цол, 2006 онд шилдэг 10-н аж ахуй нэгжийн нэг, 2007 онд “Шилдэг үйлдвэрлэгч” өргөмжлөл, “Гурван А” зэрэглэлт “Алтан гэрэгэ” эзэмшигч, 2008 онд “Шилдэг ажил олгогч”, 2009 онд “Шилдгийн шилдэг татвар төлөгч байгууллага”, 2007-2010 онд Монгол Улсын Засгийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас шалгаруулсан ТОП 100 аж ахуйн нэгжид багтан шалгарч мөн хугацаанд зохион байгуулагдсан бүсийн болон улсын томоохон үзэсгэлэн худалдаануудад бүтээгдэхүүнээрээ амжилттай оролцож “Гран при”, “Үлэмжийн чанар” алт, мөнгөн медаль хүртсэн гээд уртын урт жагсаалт үргэлжилнэ...

    Энэ бүх алдар хүнд компаний өмч биш, дарга нарынх нь гоёл биш, халуун зүтгэлт ажилчдынх нь гар сэтгэлээр бүтэж бүрэлдсэн гэдгийг “Увс хүнс” компаний ТУЗ-ын дарга Л.Мөнхнаран, Гүйцэтгэх захирал Э.Баатарсан нар ахин дахин онцолно билээ. Үйлдвэрт ч, чацарганы талбай дээр ч, бүтээгдэхүүний агуулахад ч, хөдөө хээр ч нэг л сэдэв биднийг ямагт сэрээж байсан нь “Жинхэнэ байгалийн оргиналь, натурал бүтээгдэхүүн” гэх үг өгүүлбэрүүд байлаа. Хоёр захирал энэ үгээ хэлэхдээ гэрэлтээд л ирдэг. Энэ итгэл ирээдүйд Монголыг дэлхийд тунхаглах эрүүл, бардам амлалт лугаа санагдаж билээ. Манай үндэсний үйлдвэрлэл рекламаар биш чанараараа танигдах тэр цагт энэ бүхэн надад огт шинэ зүйл шиг санагдахгүй байх. Холгүй тэр ирээдүйн өмнө бүтээгчидтэй нь хамтдаа зогсож байх тун таатай байсныг дашрамд тэмдэглэсүү...

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    Цэдэнбалын Зориг: Манайх Шереметьевод ойрхон. Монголын маань онгоц нисч явааг харах сайхан байдаг болохоор энд амьдрах дуртай

    2020-09-17, 11:12

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    11 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    11 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    11 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    11 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    16 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    19 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    20 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    20 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.