Ekhoron.mn
    Онцлох

    Богдхан төмөр зам

    Өнөөдөр, 13:53

    Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг нээлээ

    Өчигдөр, 20:56

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2026-10-09, 20:25
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Богдхан төмөр зам

      Өнөөдөр, 13:53

      Оюу толгой төслийн Монголын талын өгөөж нэмэгдэж, ногдол ашиг наашлах уу?

      2026-09-13, 15:38

      Хүлээх зуур тохиох амьдрал ба Вислава Шимборска

      2026-09-11, 13:00

      САНКТ ПЕТЕРБУРГТ ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Хааны тайзанд хаан суусан нь

      2026-09-10, 16:39

      НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

      2026-09-07, 14:09
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

    Эхорон6 сар
    Share
    Facebook Twitter Email

    Баатад Гончигийн Ням-Очир бид хоёр ээлжит нэгэн ярилцлагаа та бүхэндээ уншуулъя.  

    Г.Ням-Очир нь Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины утга зохиолын дээд сургууль төгссөн. МҮНС, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Төвд судлалын тасагт ЭША, UBS TV-ийн редактор зэрэг ажил хийж байсан. Төвд судлалын цуврал, Богд архив, Урлаг судлалын цувралуудаар 60 гаруй номын редактороор ажилласан. БНХАУ, ХБНГУ, ОХУ-д архив, номын сангуудад урт богино хугацаагаар судалгаа хийж байсан, манай үеийн бас нэгэн сонирхолтой ертөнцтэй эрхмийн нэг юм.

    -Бяцхан хошигноход одоо та Ням-Очир гэх нэр ч үгүй болж дээ. Гэхдээ би бол Танхай бандийн постууд, жиргээнүүдийг унших дуртай. Оюутан цагаас бие биенээ мэддэг болоод 30 гаруй жил болжээ. Богдын тухай ярилцаж, манай “Интервю” сэтгүүлд нийтлэгдсэнээс хойш гурван жил өнгөрчихлөө. Тэр үед асууж амжаагүй асуултуудаасаа яриагаа эхэлчихвэл болох уу? 

    -Нээрээ л бид бие биенээ 30 гаруй жил мэдэх юм даа. Хэчнээн ч удаа ярилцлага хийв. Та өөрөө намайг мэдэх хойно. Би бол гуравхан л сэдвээр ажилладаг. Чингис хааны шүтээн хөрөг, Богдууд, үхэл оршуулга. Энэ гурвынхаа тухай л ярина. 

    -Гал морин жил гарч байна. Та бид хоёрын ярилцлага Цагаан сарын үеэр л нийтлэгдэх болов уу. Шинэ оны өмнө уг нь гаргана гэж бодож байсан ч. Богдоосоо эхлээд явчих уу. Богдтой болсноос хойш ямар өөрчлөлт гарав. Буддын ертөнцөөр сонин сайхан юу байна?

    -Танигдахын аргагүй өөрчлөгдөж байна. Дүйнхорын ван байна. Жил бүр Ганжуурын лүн тавьж байна. Лам нараа маш их анхаарч, байнга сургаж байна. Гандангийн удирдлага шинэчлэгдсэнээр, Батцагаан дуган нээгдснээр их зүйл өөрчлөгдөж байна. Энэ өөрчлөлтүүд бол аль эрт хийгдэх ёстой байсан өөрчлөлтүүд. Өөрийн зөнгөөрөө ямар нэгэн төсөв төлөвлөгөөгүй хийгдэж байна. Шүүмжлэлтэй зүйл гэвэл бид ирээдүйд хаачих юм. Яаж өөрчлөгдөх юм. Ирээдүйн тухай төсөөлөл л маш бүрхэг байна даа. 

    -Арай их зүйл буддын шашнаас хүлээгээд байгаа юм биш үү. Би таныг ШУА-ийн судлаач байсан хүн. Л.Хүрэлбаатар докторын гарын шавь. Мөн судлаач хүний нүдээр бодитой дүн шинжилгээ ярина л гэж бодож хандаж байгаа хэрэг. Жишээ, дүгнэлттэй ярих хэрэгтэй л дээ. Бодит мэдээлэл, шалтгаан л хэрэгтэй. 

    -Дэлхий ертөнцийн байдал маш хурдан өөрчлөгдөж байна. Д.Нацагдоржийн зохиолд гардаг шиг. ”Цагийн байдал шалдар булдир, улирлын байдал ороо бусгаа...” байна шүү дээ. Эргэн тойрон дайн, өвчин тахал. Монголчуудад нэгдмэл үнэт зүйл хэрэгтэй байдаг. Энэ бол Чингис хаан. БНХАУ Ордосын “Чингисийн онгон”-той. ОХУ-д саяхнаас Чингис хааныг маш хүчтэй ярьж эхэлж байна. Дайны пропоганда болгож ашиглана. Хөөрхий манай ерөнхийлөгч алтаар Чингис хаан цутгаад, музейдээ тавьчихсан. Энэ нь яг урлагийн бүтээл үү. Эсвэл шүтээн үү гэдэгтээ хариулж чадахгүй сууж байна. Зүй нь эхлээд урлагийн хосгүй бүтээл болж, тэр нь он цагийн шалгарлаар шүтээн болох ёстой юм. Giant буюу ийм том хэмжээний бүтээлд нүдний мэлмий хаашаа хэн рүү яаж харж байна. Гоо зүйн ховсдолт гэж юм байх ёстой. Нэлийсэн л алт. За, тэр нь ч дүүрч. Ноднин байх аа, Цагаан сараар гэв гэнэт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Алтан Чингисийг танка болгон зураад, Гандан хийдийн Батцагаан дуганд заллаа. Дээл нь жадайсан хонины хүүхэд шиг их хаан. Ингэж монгол үндэстний нэгдмэл үнэт зүйл бүтээхгүй ээ. Төрийн ёслол хүндлэлийн өргөөнд байгаа Бурханч лам Г.Пүрэвбатын зурсан Чингис хаан одоохондоо шинэ үед бүтээгдсэн төрийн шүтээн гэж явна байх. Энэ танкаг нь ядаж бүтээсэн зураачийг нь хайгаад олоогүй. Тэгсэн манай ерөнхийлөгчийн нутгийн нэг будагчин юм гэнэ. Ерөнхийлөгч бүр л нутгаасаахамба лам тодруулаад, зураач нь Чингис хаан бүтээгээд, Батцагаандаа жил бүр залаад байвал ямар ирээдүй харагдаж байна вэ. Ийм тачаалтай байж болохгүй. Чингис хааны тахилга сэргээх гэж ядрах хэрэггүй шүү дээ. Д.Нацагдорж бол алтан ургийн тайж хүн байсан учраас Чингис хааны хамгийн гол тахилга болох ”Гүүний үрсү гаргах ерөөл”-ийг орчин үеийн болгоод, ”Миний нутаг” шүлэг болгоод биччихсэн. Чингис хааны тахилга энэ шүлэгнээс л эхэлнэ. Энэ жил 120 жилийн ойг нь тэмдэглэж байна. Энэ шүлгээр бүр өвчлүүлчих. Тэгээд л урагшилна. Ингэж нэгдмэл үнэт зүйлийг бий болгоно гэж харж байна.

    -Уучлаарай, яриаг тань таслахаас өөр арга алга. Өнгөрсөн 11 дүгээр сард байх аа. Таны таймлайн дээр Дорнодын Халх голын Их бурхантын тухай нэг богино видео тавьсан байхыг харсан. Чингис хаан, Лигдэн хаан хаан ширээнд суусантай холбоотой газар юм байна гэж ойлгосон. Хүмүүсийг шүүмжлэх ч яах вэ, гоё юм ярья. Өөрийнхөө судалгааны талаар яриач...

    -Зургаан жилийн өмнөөс анзаарч судалж эхэлсэн. Ковидийн үеэр очсон. Миний бага дүү археологч Г.Батболд хүүхдийн овоог малтсан. Тэгээд л зүүн хил дээр ийм сонин байгууламж байна. То ван гээд байгаа хүн бол одоогийн сумын засаг даргаас ч муу чадамжтай, ганц трактор ч байхгүй. Ийм том хэмжээний бурхан барих боломжгүй. Урлал талаас нь, шашин талаас нь, түүх талаас нь бүх талаас нь судалсан. 2022 онд зураач Н.Санчир асантай очсон. Ах хэлж байна аа, ”Миний үзсэн ийм том бурхад хүн рүү дээрээс доош харсан байдаг. Энэ бурхан яг тэнгэр рүү харсан. Хөх тэнгэр рүү харсан бурхан юм. Мөнх тэнгэрийн хүчин дор... гээд байдаг. Арай энэ юм биш байгаа” гэж. Ах бол Репин төгссөн хүн. Тасархай амьтан л даа. Урлаг судлаач хүн шүү дээ. Их урам зориг өгсөн. Одоогоор тодорхой болоод байгаа хэд хэдэн юм байна. Халх гэдэг үг бна. Kalki гээд google-дчихэд л гараад ирнэ. Цагаан морь унасан дайны тэнгэр. Энэтхэг үг. Төвдөөр Да лха гэнэ. Нөгөө Далх бурханы санскрит нэр нь юм бна. 1204 онд  Чингис хаан Дай сэцэн хадмынхаа хаяанд Халх голд ирж, цэрэг армиаа аравтын системд шилжүүлсэн дээ. Өндийсөн цэг нь Халх юм байна. Хүүхдийн овоо гээд халх голын эрэг дээр эргэн тойрон голоос ус салааж арал болгосон 17 овоо бүхий байгууламж байна. Энэ бол хоёр цагирагтай, найман хигээстэй хүрд. Хаан ширээнд залах ёслол хийдэг Бонгийн шашны байгууламж. Olmo Lunring гэдэг. Их бурхант Жигважаджав Жанрайсиг бол Лигдэн хааныг хаан ширээнд суухад байгуулагдсан байх боломжтой. Лигдэн хаан бурханы том хөрөг байгуулсан байдаг. Ганжуурыг монгол хэл рүү орчуулсан. Очирт цагаан хот байгуулсан. Өөрийгөө ”Лигдэн хутагт суут Чингис Дай Мин сэцэн зүгүүдийг тийн бөгөөд ялгуугч Бала загарвади Дай Тайсун Тэнгэрийн тэнгэр Дэлхий дахины хурмаст Алтан хүрдэн орчуулагч хаан” гэж зарласан. Ноднин жилээс өвөр монгол, барууны судлаачид Их бурхантын Жанрайсигийн судалгаа руу орж байна. Их бурхант буюу Халх голын сав газар Цахарын нутаг байжээ. Хүүхдийн овоо бол Чакра (хүрд). Мин улсаас ”Манжаас хамгаалах” зориулалтаар авч байсан мөнгөөрөө энэ хөшөөг бүтээсэн. Чулуун хийцлэлийг чулуун урлалаараа алдартай хуучин Киданы нийслэл байсан Баарин нутгаас 500 км орчим зөөж, 12-15 жил зарцуулж бүтээсэн. Зүймэл чулуун хийцлэлтэй урлагийн хосгүй бүтээл юм даа. Зүүн хойд Хятадад ийм том бурхан байхгүй. Зүүн урагшаа 1200 км-т Халуун голын Хубилайн 32 м өндөр Жанрайсиг байна. Баруун тийш 1100 км-т Гандантэгчинлин хийдийн Мигжэд Жанрайсиг байна. Хосгүй урлагийн бүтээл. Бас хосгүй шүтээн. 

    -Яг энэ видеог би Канадад байхдаа үзлээ. Тэгээд л чамтай ер нь ахин ярих ёстой юм байна. Ер зүгээр суудаггүй нэг ийм хүн. Дандаа шинэ сонин юм хийдэг хүн. Ядаж өөрийнхөө үүргийн дагуу үгийг нь хүмүүст хүргэе гэж л боддог юм. Бид тэгээд ийм бурханаа яах юм бэ. Энэ л зун очиж үзнэ гэж бодож байна. Манайхан өнөөг хүртэл огт судлаагүй юм уу гэмээр л зүйлстэй тулгарч байна шүү дээ?

    -Нутгийн хүмүүс То ван гэж хүнтэй холбосон. Палам гээд нэг хүн намайг МҮНС-нд ажилладаг байхад их явдаг байсан. То ван л гээд яриад бна. Яг түүхэндээ Богдыг залахаар Төвд явсан. Тугийн сүмээ барьсан нь үнэн байх. Ойрын үед Дорнод аймгийнхан Тугийн сүмээ сэргээх нь шиг байна. Яруу найрагч Д.Ган-очир энэ ажилд оройлон оролцох байх. Их бурхантын хувьд нөгөө газрын тос гаргадаг Өвдөг- баянхошуу боомтоос 35 км. Буйр нууртай холбогдоод, Халх гол сум бас 30 гаруй км. Ялалт музей үзүүлээд хил орчмын аялал жуулчлал хөгжихөд асар боломжтой. Энэ зун баримтат кино хийгдэнэ. Хятадаас судлаачдын баг ирнэ. Урьд нь би Хэнтийн Батноровт “Тэнгэр андгай” цогцолбор дээр эвент хийдэг хүүхдүүд бэлдэж байсан туршлага бий. Одоо тэр бүрэн нутагшаад хүүхдүүд маань өөрсдөө аваад явах болсон. Яг энэ загвараар Халхгол сумын хүүхдүүд зуны дэлгэр цагт Их бурхант дээр тайлбар хийдэг, эвент хийдэг. Эзэнтэй л болгоно доо. Жилдээ Сүмбэрийн боомт, Өвдөг- баянхошуу хоёр боомтоор хэдхээн жуулчин авчихад л босчихно. Рашаан хот жилдээ хоёр сая жуулчин авдаг. Би зүгээр эдийн засгийн ашиг, үр өгөөжийг нь л ярьж байна шүү. Чингис хаан хаан ширээнд суусан, Лигдэн хаан байгуулсан энэ бурхныг үзэх хүсэлтэй жуулчин хэд байхыг таашгүй. 

    -За энэ яриаг түр завсарлая. Одоо Богд руу орьё оо. Гурван жилийн өмнө чамтай ярилцлага хийгээд надад үлдсэн ганцхан л зүйл бна. Өндөр гэгээн бол Чингис хааны хойт дүр. Өндөр гэгээний 10 дахь хувилгаан нь Х Богд гэж. Энэ хугацаанд Богдын тухай чихэнд чимэгтэй сонин сайхан юм юу шинээр нэмэгдэв. Бид чинь Булганыхан. Чи бол Сайхан сумын хүн. Богд маань ч ээж талаасаа Орхоных, аав талаасаа Бугатынх гэж ойлгосон. Танай элэнц Богд, Эх дагинийн бөх байсан. Танайд л их нарийн нандин юм байдаг. Эмээгийн чинь авдаранд гээд Булганы учир мэдэх улс ярьдаг байсан... 

    -Эмээ дээрээ өссөн минь намайг ийм болгосон л доо. Бурханы шашинтан болгосон. Хамгийн гол нь Богддоо үнэн сүжигтэй болгосон. Эмээ бол Халхын ах дүү хоёр аваргын бэр. Богдын хишгийг хадгалж байгаад өвөө нас бараад, жилийн дараа намайг төрөхөөр ээж ааваас аваад, 18 нас хүртэл өсгөхдөө Богд гэж хүнээр вакцинжуулчихгүй юу. Нэг ёсондоо. Холоос залбираад л явдаг. Бусдын л адил мэдээлэлтэй. Өнгөрсөн жил BBC радио Кембрижийн Дэвид Снит эрдэмтнийг авчирч, Х Богдын тухай нэвтрүүлэг хийж цацсан. Дэлхийд нэлээн цэгцтэй ойлголт өгсөн. Энэ ажил нь өргөжөөд баримтат кино хийгдэх байх. Зохиол дээр хамтарч ажиллах санал ирсэн байгаа. Х Богд тодорсноос хойш манай лам хуврагууд их зоригтой золбоотой болсон санагддаг. ”Эзэнгүй улсын ард иргэн, эзэнтэй улсын нохойноос дорд үзэгддэг” гэж үг шиг л. Бид чинь их шоовдор. Нохойноос хямдхан явсан. Их удаан. Одоо бол шал өөр болсон. Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш. Хар цагаан хэл амнаас холуур байж, нас биед хүрээд, шашны эзний ширээнд суугаасай л гэж залбирдаг даа. 

    -Ах дүү хоёр аваргын тухай кино хийхгүй юм уу?

    -Ёстой санаж байгаагүй юм байна. Кино зохиолч Дү.Мягмарсүрэн ах, Мөөеө аварга, П.Дагвасүрэн арслан, Монгол адуу нийгэмлэгийн Д.Даваа гээд хүмүүс аль 90-ээд оны эхээр кино хийнэ гэж их явсан. Юу болсныг бүү мэд. Ш.Сүрэнжав гуайн ”Гарьд магнай” кинонд жаахан сөрөг үзүүлсэн гээд нутгийн буурлууд дургүй байдаг байсан. Ш.Намхай аварга их дөлгөөхөн, уур уцааргүй хүн байсан юм билээ. Би эмээгийнхээ гар дээр өссөн. Эмээ бол ах аваргынх нь толгойг түшсэн ганц бэр нь байсан л даа. Эмээ үнэхээр маш их юм мэддэг хүн байсан. Их ч юм ярьж өгсөн. Их энгийн хүмүүс байсан. Хүмүүс л их хөөсрүүлсэн гэж би эмээгийнхээ ярьж үлдээснээс ойлгодог. Бөх барилдах нь зугаа цэнгэл, нэр алдар биш шашны ёслол байсан юм байна гэж ойлгосон. Би залуу хүн. Эмээ намайг үеийнхэн, ах дүүсээс ч, ээж ааваас ч тэс өөр хүн болгож хүмүүжүүлсэн учраас л Богдод ийм сүжигтэй хүн болсон байх. Бас судлаач болсон байх

    -Хоёр аваргын эд юмсаас танайд бий биз дээ. Бидэнд бол жинхэнэ түүх нь хэрэгтэй байна?

    -Бий бий. Эмээ бид хоёр хөмөрсөн шаазан шиг дөрвөн ханатай гэрт 18 жил хамт амьдарсан. Зургаан авдар байлаа. Хөрөнгө хураасан хүмүүс ч манайд нэг их гар хүрээгүй юм гэнэ лээ. Бөхчүүддээ хайртай байж. Ядуу ард гээд өнгөрөөдөг байсан юм билээ. Тэр нь Богдоос бөхийн байнд өгсөн авдарнууд байжээ. Цагаан сар болохоор л юмнуудаа дэлгэнэ. Булган аймгийн музейд эмээгийн өгсөн нэг хөөрөг, ”Загаст” гээд том шаазан хул нь бий. Үлдсэн нь нэг хөөрөг бий. Лам дээлнийх нь захнууд, дэр, бурхан тахил, ном судар нь байна. Богдын өөрийн өмсөж байсан цамц бий. Богд, Эх дагинийн фото. Тэр үедээ их ховор нандин бэлэг. Хэдэн баадан хадаг байна. Энэ бол гэр бүлийн нууц учраас хамаагүй дэлгэдэггүй. Цагаан сараар нэг гаргаж салхи оруулчихаад л буцаагаад далд хийчихдэг. Манай ураг удмын баатад овгийн 200 шахам хүн бий. Жинхэнэ түүх нь байлгүй яахав, байгаа. Цаг нь болохоор л гаргана даа. 

    -Яагаад ч юм, 50 нас гарахаар олон юм бодох болдог юм байна. Эргээд амьдралаа харах, гишгэсэн мөрөө эргэж харах гээд...Трамп нэг гоё үг хэллээдээ. ”Ардчилал гэж байхгүй ээ. Та нар байгаа байгаа газраа л өөрсдийнхөөрөө сайхан амьдарцгаа” гэсэн утгатай үг. Монголчууд яваад л байна. Сургууль төгсөж байгаа хүүхдүүд яавал Монгол Улсаас явах вэ л гэж байна. Энэ монгол нутагт үлдэх, эзэн нь болоод үлдэх ирээдүйн төлөө Х Богд их зүйл хийх байх. Би чиний өгсөн бүх Богдуудын намтар, Далай лам, Банчин богдын тухай номуудыг уншсан. Одоо гоё юм хийж байна уу. Гоё ном гаргаач?

    -Олон жил ноцолдож байгаа ном бий. Наймдугаар Богдын нууцын намтар. Одоо ч ном болгож боох дөхөж л байна. Залуучуудаас л гоё юм гарна. Одоо зөндөө сайхан залуучууд гарч ирж байна. Сүүлийн үед Гандангийн залуу лам нараас Эрдэм соёлын хүрээлэнгийн Н.Амгалан байна. Даваадорж гээд нэг сайн орчуулагч гарч ирж байна. Энэтхэгт сурч байгаа Э.Гүндсампил байна. Монгол хэл нь ямар гоё лам нар гарч ирж байна гэж санана. Хамгийн чухал нэг зүйл орхигдож байна. Соён гэгээрэл. Бид нийтээрээ грек ромын боловсролын тогтолцоог оросоос авч нутагшуулсан. 100 хувь христ суурь боловсролтой гэсэн үг. 1990 оноос хойш дахин сэргэсэн манай бурханы шашин бол ой дурсамжаараа мухар сохор шүтэж байгаа 80-аас дээш настнууд дээр л тогтож ирсэн. Хүн амын 10 хувь. Цаашид улам буурна. Залуучууд христийн шашин ихээр шүтэх болжээ. Манайхан чинь одоо яг ид насныхан Итали, Грек, Туркээр христийн аялал жуулчлал хийдэг. Настайчууд нь Дармасала явдаг. Өөрийгөө ямар ч шашингүй гэж үздэг масс руу чиглэсэн соён гэгээрэл зогсчихлоо. С.Гантөмөр гавьж, Д.Нямсамбуу гавьж гээд хамгийн их контент үйлдвэрлэж байсан инфлүзерүүдээ дэвшүүлээд дарга болгоод явуулчихсан. 

    -Эрдэмтэй лам гэж яг хэнийг хэлэх юм. Манай лам нараас урагшаа гүйж очоод Банчин богдод мөргөөд, элдэв хэрэг төвөгт орооцолдоод явдаг хүн олон бий. Том бизнестэй том лам нар олон. Эднээс жинхэнэ ёсыг сахидаг, эрдэм төгс, ёс суртахуун төгс лам нарыг олон нийт ялгаж салгахад маш хэцүү?

    -Бидний боловсролтой хүн гэж хэн бэ. Эрдэмтэй хүн гэж хэн бэ гэдэг нүдний ялгаа одоо л арилж байна. Харвард, Оксфорд гээд бидний очих мөрөөсөл болсон сургуулиуд анхнаасаа христийн шашны л сургуулиуд. Тэнд сурсан хүн бүр хүний дээд биш. Бид хамаг мөнгөө зарцуулж, далай давж, тив алгасаж сурч байна. Энэтхэгийн Гоман, Сэра ч мөн адил шашны л сургууль. Боловсролын суурь нь өөрөө итгэл үнэмшил. Энэтхэгт монголчууд ямар ч төлбөргүй сурдаг. Сэтгэл судлалаар л ихэвчлэн суралцдаг гэсэн үг. 

    Эрдэмтэй лам нараас хамгийн түрүүнд монгол хэл төгс байхыг л шаардана. Ард түмний өглөг хандиваар боссон сүм хийдийн өмчлөлийн асуудал, гэрээслэлийн асуудал одоо босч бна. Гандан маш сайн ажиллаж байна. Лам нараа дахин сургаж байна. Манай лам нар ер уншихгүй байна л даа. Лам хүн мэргэ төлөг хийх нь чухал биш. Банчинд мөргөх нь ч чухал биш. Нөгөө Санжаа гуайг асууж байх шиг байна. Тэр хүн бол лам биш, зүгээр л нэг мэргэч төлгөч. Луйварчин л байсан. Үйлийн үрээ л эдэлсэн байх. Бусдад нь ч бас сануулга болно. Зам мөрөө өөрсдөө л сонгоно. 

    -Нөгөө талаас буддын тур, шашны тур гэж аялал жуулчлалын том урсгал бий. Тэр усгалын үзүүр наашаа эргэж байгаа. Гэтэл манай гэгээнтнүүд гадагшаа чиглэсэн энэ урсгалыг тэргүүлж байна. Дотогшоо эргүүлэх нь ганцхан Гандантэгчэнлин хийдийн ажил биш байх?

    -Манай хутагт хувилгаад их асуудалтай. Ард түмний итгэл үнэмшлийг дагуулж, санал авч, УИХ-д сонгогдох гэсэн нэр дэвшигчдийн хийсэн ажил. Тэгээд нэг ажил хийсэн дүр үзүүлээд, хэдэн хүүхдийн нэр сугалж, Далай ламаар батламжлуулаад орхичихсон. Номоо үзэж байна уу. Тэр нутгийн ард иргэдийнхээ итгэл сүжгийн орон болж байна уу. Ер сайн үлгэртэй хутагт хувилгаан алга. Зүгээр л нэг хамгийн ядруу айлд очоод хонож, өнжөөд, энгийн даруу хувцаслаад нутаг орноороо явж байгаа хүн алга. Нутаг орондоо тогтож суурьшиж байгаа хувилгаан алга. Нэг л их  баян хүмүүсийг, дарга дорго нарыг дагаж давхисан л улс байна. Намайг ингэж хэллээ гээд гомдоод яахав. Ард түмэн тэнэг биш хараад л байгаа. Лам хүн гэдэг лам хүний ёс зүйг амьдралаараа үлгэрлээд, үхэхдээ л хамгийн том шалгалтаа өгдөг. Тэгж л шашин оршин тогтнодог. Дэлхий бол монголчуудад нэг л зүйл зөвлөдөг. Нэг л зүйлд хөнгөлттэй зээл өгдөг. Та нар нэг их юм хийх гээд яахав дээ. Чингис хааны аялал жуулчлалаа л хөгжүүл гээд хэд хэдэн удаа мөнгө өгсөн. Ерөөсөө зориулалтаар нь ашиглаагүй. Тийм сонирхол ч байгаагүй. Нөгөө Харвардын курс төгссөн хүмүүс тэндээ ам өчгөө өгөөд ирдэг юм уу. Бүү мэд. Энэ ард түмэн хүлээгээд тэсэрч байгаа. Өөрөөр хэлбэл хүссэн хүсээгүй гадаад, дотоод хүчин зүйл нөлөөлж, Чингис хааныг шүтэх, өргөх, тахих хэлбэр тэлнэ. Ганцхан Хэнтий ч биш, Монгол орны 1.5 сая хавтгай дөрвөлжин км нутгийн өнцөг булан бүр Чингис хааны агуулгаар тамгалагдаж, энэ их газар нутаг баялагаа авч үлдэнэ. Энэ бол дундад зуунд ч, өнөөдөр ч, ирээдүйд ч монголын улс төрийн гол чиг шугам юм. Энийг л монгол хүн бүр мэдээд байхад, улстөрчид нь ойлгохгүй байгааг ёстой ойлгохгүй байгаа юм. 

    -Гандангийн дэнжийг чөлөөх ажил их удаашралтай, бараг зогсчихсон. Энэ онд нэлээн хөдлөх шинжтэй. Энэ ажлыг яаж монголын буддын шашинд ашигтай, илүү зүй ёсны болгож явуулах вэ?

    -Юань гүрний үеэс хот байгуулалтын нэг хууль явж ирсэн. Бүх шашны үйл ажиллагааг нэг л гудамжинд зөвшөөрдөг. Жишээ нь: Хөх хот байна. Их зуугийн гудамжинд Буддын, Христийн,Үнэн алдартны, Муслим бүх сүмүүд нь байгаа. Юаны үед ч тэр одоо ч тэр шашин бол итгэл үнэмшлийн үйлчилгээ үзүүлдэг л байгууллага. Гудамжны нэг захаас нөгөө зах хүртэл хүн дурын шашны сүмдээ ордог. Бүгдэд нээлттэй байх тэр боломж нь тухайн шашныг харьцуулан ойлгох боломж олгоно. Тэр утгаараа Гандангийн дэнжид зөвхөн бүх шашин мэргэ төлөг бөө удган л үйл ажиллагаа явуулдаг. Өөр бусад газар үйл ажиллагаа явуулахыг хориглочих ёстой юм байгаан. Танигдахын аргагүй болно. Олон асуудал шийднэ л дээ. Жинхэнэ аялал жуулчлал, жинхэнэ энтертайнмэнт болно шүү дээ. Энэ чинь жинхэнэ эрх чөлөө байхгүй юу. За, яриагаа өндөрлөх үү. Сайхан жил гарч байна. Гал морин жилдээ санаж бодож байгаа зүйлсээ даатгаж нэг сайхан ном уншуулна даа.

    Ярилцсан: Сэтгүүлч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ганчимэг

    www.interview.mn

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Цэдэнбалын Зориг: Манайх Шереметьевод ойрхон. Монголын маань онгоц нисч явааг харах сайхан байдаг болохоор энд амьдрах дуртай

    2020-09-17, 11:12

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Богдхан төмөр зам

    1 цагийн өмнө

    Элчин сайд нар “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

    1 цагийн өмнө

    Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралт, тоног төхөөрөмжүүдийн суурилуулах ажил хийгдэж байна

    1 цагийн өмнө

    Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг нээлээ

    18 цагийн өмнө

    “Оюут” станц ҮТП-ийг цахилгаанаар хангаад зогсохгүй, 140 гаруй сумын цахилгааны найдвартай ажиллагааг хангана

    1 өдрийн өмнө

    Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааныг яаралтай шийднэ

    1 өдрийн өмнө

    Охидын дуу хоолойг сонсож, хамтдаа ярилцсан "Because I am a Girl” чуулган

    1 өдрийн өмнө

    МСНЭ: Хэвлэлийн эрх чөлөө бол хэн нэгний олгож, хурааж авдаг эрх биш

    2 өдрийн өмнө

    УИХ-ын чуулганаар Баасан гарагт хэлэлцсэн асуудлуудын тойм

    2 өдрийн өмнө

    Нобелийн Энх тайвны шагналыг ӨАБНУ-ын иргэн, хүний эрхийг хамгаалагч Наванетхем “Нави” Пиллэй хүртлээ

    2 өдрийн өмнө

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 өдрийн өмнө

    Улсын онцгой комисс Эрхүүд гарсан үл мэдэгдэх халдвар, баавгайн аюул, ямааны годронгийн асуудлаар хуралджээ

    3 өдрийн өмнө

    Утга зохиолын Нобелийн шагналтнаар Канадын яруу найрагч, орчуулагч, эсээч, судлаач Энн Карсон тодорлоо

    3 өдрийн өмнө

    S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалжээ

    3 өдрийн өмнө

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    3 өдрийн өмнө

    Нийслэлээс аж ахуйн нэгж, иргэдийг татварын хөнгөлөлтөөр дэмжинэ

    3 өдрийн өмнө

    Химийн салбарын Нобелийн шагналыг органик нийлэгжилтийн үзэгдлүүдийг нээсэн эрдэмтдэд хүртээнэ

    4 өдрийн өмнө

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    4 өдрийн өмнө

    Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээжээ

    4 өдрийн өмнө

    Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

    4 өдрийн өмнө

    Оюу толгой төслийн Монголын талын өгөөж нэмэгдэж, ногдол ашиг наашлах уу?

    4 долоо хоног

    2027 оны төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулав

    2 долоо хоног

    Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа

    3 долоо хоног

    Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээлээ

    3 долоо хоног

    1990 оны энэ өдөр анхны байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурал үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ

    4 долоо хоног

    Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикийн айлчлал

    2 долоо хоног

    Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

    3 долоо хоног

    "Будапешт их дуулга-2026": Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

    4 долоо хоног

    Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

    3 долоо хоног

    Дэлхийн банк “Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-Нэг малын эмнэлэг” төслүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ

    3 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.