Илон Маск Лхагва гарагт АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийн хоёр ширхэг хувьцаа олгохоор амлаж, өнгөрсөн сард гаргасан саналаа хоёр дахин нэмэгдүүллээ.
Нийт 18 тэрбум гаруй ам.доллароор үнэлэгдэх энэхүү хандив нь Майкл Деллийн «Трампын данс» хөтөлбөрт зориулж байсан дээд амжилт бүхий бэлгээс даруй гурав дахин их дүнтэй болж байна.
«Америкийн хүүхэд бүр SpaceX-ийн хоёр хувьцаа авна, нэг нь компаниас, нөгөө нь миний зүгээс хувьчлан олгогдоно» гэж Илон Маск X сүлжээнд бичжээ.
Тэрбээр аравдугаар сарын 19-ний өдөр ирэх онд хүүхэд бүрд нэг хувьцаа өгөхөө амлаж байсан юм.
АНУ-ын хүн амын тооллогын албаны тооцоогоор тус улсад 72 сая орчим насанд хүрээгүй иргэн байгаа тул Лхагва гарагийн хаалтын ханшаар уг бэлгийн нийт үнэлгээ ойролцоогоор 18.35 тэрбум ам.долларт хүрэхээр болжээ.
Илон Маск болон тус компани олон тэрбум хувьцаа эзэмшдэг учраас уг хандив түүнд болон хөрөнгө оруулагчдад төдийлөн нөлөө үзүүлэхгүй аж.
Гэвч AI-тай холбоотой хувьцаануудын уналтын улмаас анхны амлалтаас хойш SpaceX-ийн хувьцааны ханш ойролцоогоор 13 хувиар буурчээ.
Өмнө нь долдугаар сард тус компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Гвинн Шотвелл «Трампын данс»-ны 2 сая дансанд тус бүр нэг хувьцаа олгохоо мэдэгдэж байсан бөгөөд Илон Маск шинэ хуваарилалтын хугацааг одоогоор зарлаагүй байна.

0 сэтгэгдэл