Ekhoron.mn
    Онцлох

    Богдхан төмөр зам

    Өнөөдөр, 13:53

    Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг нээлээ

    Өчигдөр, 20:56

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2026-10-09, 20:25
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Богдхан төмөр зам

      Өнөөдөр, 13:53

      Оюу толгой төслийн Монголын талын өгөөж нэмэгдэж, ногдол ашиг наашлах уу?

      2026-09-13, 15:38

      Хүлээх зуур тохиох амьдрал ба Вислава Шимборска

      2026-09-11, 13:00

      САНКТ ПЕТЕРБУРГТ ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Хааны тайзанд хаан суусан нь

      2026-09-10, 16:39

      НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

      2026-09-07, 14:09
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    СОР17: Монгол Улсын санаачлан дэвшүүлж буй "Тал хээрийн төлөвлөгөө"-нд юуг тусгав?

    Эхорон2 сар
    Share
    Facebook Twitter Email

    НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурал буюу COP17 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.

    Тус бага хуралд Монгол Улсаас дэвшүүлэх “Тал хээрийн төлөвлөгөө” үндэсний стратегийн баримт бичгийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 8 дугаар сарын 5-нд болсон Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

    СОР17 зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын албаны Бодлого, түншлэл, хөрөнгө оруулалтын газрын дарга А.Жавхлан: 

    -“Тал хээрийн төлөвлөгөө”-г бид хамгийн багадаа дараагийн 10 жилд хэрэгжүүлэх олон улсын хөтөлбөр гэж харж байна. Энэхүү хөтөлбөр нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Биологийн олон янз байдлын тухай конвенц болон Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилттэй уялдааг бэхжүүлэхэд чиглэнэ. 

    СОР17 зохион байгуулах Үндэсний хорооны Ажлын албаны Бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын багийн ахлах шинжээч Б.Батцэцэг:
    -Монгол Улс цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын зохион байгуулагч орны хувьд "Тал хээрийн төлөвлөгөө" санаачилгыг дэвшүүлж байна. "Тал хээрийн төлөвлөгөө" нь Монгол Улсын төдийгүй олон улсын байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэх гарц шийдлүүдийг санал болгохын зэрэгцээ хөрөнгө оруулалт, түншлэлийг нэмэгдүүлж бэхжүүлэх боломжийг эрэлхийлж буй бодлогын баримт бичиг юм гэв.

    СОР17-гоос бодит өв, үр дүнг бий болгох зорилготой Монгол Улсын санаачлан дэлхий дахинаа танилцуулах "Тал хээрийн төлөвлөгөө" (Steppe Action Agenda) нь:

    1. Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
    2. Ус газрын нэгдсэн менежментийн санаачилга
    3. Байгальд суурилсан ногоон шийдэл бүхий дэд бүтцийн санаачилга гэсэн гурван үндсэн санаачилгаас бүрдэж байна.

    1.Бэлчээрийн тэргүүлэх санаачилга

    Монгол Улс болон НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар хамтран хэрэгжүүлэх энэхүү санаачилга нь бэлчээрийг хамгаалах, тогтвортой удирдах, нөхөн сэргээх чиглэлээр олон улсын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлж, газрын доройтлыг саармагжуулах зорилтыг дэмжинэ.

    Бэлчээр нь Монгол Улсын байгаль орчин, эдийн засаг, нүүдлийн амьдралын хэв маягийн гол үндэс юм. Азийн хөгжлийн банкны мэдээллээр малын тоо өсөж, бэлчээрийн дарамт нэмэгдсэнээс Монголын бэлчээрийн газрын 70 орчим хувь доройтсон байна.

    Мал аж ахуй нь Монголын хөдөө аж ахуйн салбарын гол тулгуур хэвээр байгаа тул тогтвортой бэлчээрийн менежмент нь амьжиргааг хамгаалах, газрыг нөхөн сэргээх, мах, ноос, ноолуур, сүү, арьс ширний бүтээгдэхүүний ирээдүйг баталгаажуулахад чухал юм.

    2.Ус газрын нэгдсэн менежментийн санаачилга

    Монгол Улсын тэргүүлж буй энэхүү дэлхийн санаачилга нь шинжлэх ухаанд суурилсан, хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээг дэмжих замаар гүний усыг усны нөөцийн нэгдсэн менежментийн төвд авч үзэн, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй шийдлийг хөгжүүлэхэд чиглэж байна.

    3.Байгальд суурилсан ногоон дэд бүтцийн санаачилга 

    Энэхүү санаачилга нь хөгжлийн төлөвлөлт, дэд бүтэц, хөрөнгө оруулалтыг газар, ус, хөрс, биологийн олон янз байдал, экосистемийн тэсвэрлэх чадвартай уялдуулахад чиглэнэ. Энэхүү санаачилга нь уур амьсгалын эрсдэлийг бууруулж, газрын тогтвортой ашиглалт, орон нутгийн амьжиргаа, урт хугацааны тогтвортой хөгжлийг дэмжих байгальд суурилсан шийдлүүдийг урагшлуулах зорилготой.

    СОР17 ба зарим тоо баримт

    • 2026 оныг Дэлхийн хуурай газрын ойролцоогоор 40 хувь нь хуурай бүс нутаг бөгөөд 2 тэрбум гаруй хүн эдгээр бүсэд амьдардаг.
    • Газрын доройтол нь дэлхийн хүн амын бараг тал хувийн амьжиргаанд шууд нөлөөлдөг.
    • Цөлжилт гэдэг нь "элс нүүдэг" гэсэн үг биш. Энэ нь хуурай бүс нутагт газрын үржил шим, бүтээмж буурах үйл явц. 
    • Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн ихэнх хувь нь ямар нэг хэмжээгээр газрын доройтолд өртжээ. Иймээс COP17 Монголын хувьд онцгой ач холбогдолтой юм. 
    • Монгол Улс СОР17 хурлын хүрээнд нийт 292 төсөлд 6.5 тэрбум ам.долларын санхүүжилт хүсэж буй бөгөөд нэг төслийн дундаж санхүүжилт 700 мянган ам.доллар болж байна.

    Талуудын 17-р бага хурал (COP17)-ын цахим хуудас: https://unccdcop17.org

    ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ

    ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг хойшлуулжээ

    2026-04-09, 19:13

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Богдхан төмөр зам

    2 цагийн өмнө

    Элчин сайд нар “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

    3 цагийн өмнө

    Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралт, тоног төхөөрөмжүүдийн суурилуулах ажил хийгдэж байна

    3 цагийн өмнө

    Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг нээлээ

    19 цагийн өмнө

    “Оюут” станц ҮТП-ийг цахилгаанаар хангаад зогсохгүй, 140 гаруй сумын цахилгааны найдвартай ажиллагааг хангана

    1 өдрийн өмнө

    Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааныг яаралтай шийднэ

    1 өдрийн өмнө

    Охидын дуу хоолойг сонсож, хамтдаа ярилцсан "Because I am a Girl” чуулган

    1 өдрийн өмнө

    МСНЭ: Хэвлэлийн эрх чөлөө бол хэн нэгний олгож, хурааж авдаг эрх биш

    2 өдрийн өмнө

    УИХ-ын чуулганаар Баасан гарагт хэлэлцсэн асуудлуудын тойм

    2 өдрийн өмнө

    Нобелийн Энх тайвны шагналыг ӨАБНУ-ын иргэн, хүний эрхийг хамгаалагч Наванетхем “Нави” Пиллэй хүртлээ

    2 өдрийн өмнө

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 өдрийн өмнө

    Улсын онцгой комисс Эрхүүд гарсан үл мэдэгдэх халдвар, баавгайн аюул, ямааны годронгийн асуудлаар хуралджээ

    3 өдрийн өмнө

    Утга зохиолын Нобелийн шагналтнаар Канадын яруу найрагч, орчуулагч, эсээч, судлаач Энн Карсон тодорлоо

    3 өдрийн өмнө

    S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалжээ

    3 өдрийн өмнө

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    3 өдрийн өмнө

    Нийслэлээс аж ахуйн нэгж, иргэдийг татварын хөнгөлөлтөөр дэмжинэ

    3 өдрийн өмнө

    Химийн салбарын Нобелийн шагналыг органик нийлэгжилтийн үзэгдлүүдийг нээсэн эрдэмтдэд хүртээнэ

    4 өдрийн өмнө

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    4 өдрийн өмнө

    Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээжээ

    4 өдрийн өмнө

    Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

    4 өдрийн өмнө

    Оюу толгой төслийн Монголын талын өгөөж нэмэгдэж, ногдол ашиг наашлах уу?

    4 долоо хоног

    2027 оны төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулав

    2 долоо хоног

    Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа

    3 долоо хоног

    Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээлээ

    3 долоо хоног

    1990 оны энэ өдөр анхны байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурал үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ

    4 долоо хоног

    Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикийн айлчлал

    2 долоо хоног

    Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

    3 долоо хоног

    Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

    3 долоо хоног

    Дэлхийн банк “Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-Нэг малын эмнэлэг” төслүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ

    3 долоо хоног

    Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

    3 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.