Ekhoron.mn
    Онцлох

    COP17 хурлын сүүлчийн 12 дахь өдөр

    Өнөөдөр, 10:57

    Монгол Улс Европын холбоотой ойн салбарын хамтын ажиллагааг хөрөнгө оруулалтаар өргөжүүлнэ

    Өнөөдөр, 09:00

    СОР17: Монгол Улс Азийн далайд гарцгүй орнуудын Сайд нарын сүлжээг дэмжлээ

    Өчигдөр, 18:29
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      COP17 бол манай улсын “экологийн дипломат ажиллагаа”-ны шинэ индэр

      2026-08-24, 16:27

      СОР17: Цэнхэр бүсэд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүдийн хөтөлбөр

      2026-08-12, 14:00

      ЦӨЛЖИЛТ ЧИМЭЭГҮЙ МӨХӨЛ…

      2026-08-11, 11:00

      СОР17: Монгол Улсын санаачлан дэвшүүлж буй "Тал хээрийн төлөвлөгөө"-нд юуг тусгав?

      2026-08-06, 10:40

      СОР17: Энэ ямар учиртай хурал вэ? Цэнхэр, ногоон бүсийн ялгаа...

      2026-08-03, 11:00
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг хойшлуулжээ

    Эхорон4 сар
    Share
    Facebook Twitter Email

    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Ерөнхийлөгчөөс санаачилж, гуравдугаар сарын 09-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг явууллаа.

    Хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна”, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх”, мөн зүйлийн 4-т “Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх” асуудлаар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргахаар, мөн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ” гэж, Жаран долдугаар зүйлд “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасныг тодорхой уншиж сонсгосон юм.

    Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн Гишүүний бүрэн эрх хугацаанаас өмнө дуусвар болох тухай 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтад “Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн” хэмээн заасан нь Үндсэн хуулийн Жаран долдугаар зүйлийн “Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно” гэсэн заалттай зөрчилдөж байгааг дурдаад, Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татах тухай заалтыг шүүхээс хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхойгүй байна гэлээ.

    Иргэд төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаа, ард түмний элчийн хувьд Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, Үндсэн хууль, бусад хууль зөрчсөн тохиолдолд бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох буюу эгүүлэн татах үндэслэлийг тодорхой болгохыг шаардаж байгааг тэрбээр тэмдэглэн, өргөсөн тангаргаасаа няцсан, ард түмний элчийн хувьд төлөөлөх, хууль тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Улсын Их Хурлын ээлжит чуулганы хуралдааны 30-аас дээш хувьд хүрэлцэн ирээгүй болон санал хураалтад биечлэн оролцоогүй, гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татаж хууль зүйн хариуцлагыг тодорхой, ил тод, үр нөлөөтэй болгох замаар Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор хуулийн төслийг боловсруулсан гэдгийг тайлбарлалаа.

    Хуулийн төслүүдийн хэлэлцэх, эсэх хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа танилцуулав.

    Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа ёс зүйн зөрчлийг зөвхөн жагсаалтаар сонгогдсон гишүүдэд хамаатуулсан шалтгаан, ёс зүйн ноцтой зөрчил гэдгийг хэрхэн ойлгох, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа ёс зүйн зөрчлийг хэрэгжүүлэх практик жишээ, Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар ёс зүйн зөрчил, ёс зүйн ноцтой зөрчлийг хэрхэн ойлгох, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн хуулийн төсөл Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан хууль санаачлах хүрээ хязгаартай нийцэж байгаа эсэх, Улсын Их Хурлын гишүүн Б.Хэрлэн сахилгын зөрчил, ёс зүйн ноцтой зөрчлийн ялгаа, Улсын Их Хурлын гишүүн А.Ганбаатар хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүд өөрсдөө санаачлаад явах боломжтой байсан эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир парламентыг тогтворгүй болгох эрсдэлтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татсан тохиолдолд үйлчлэх зохицуулалт, Улсын Их Хурлын гишүүн Э.Одбаяр ёс зүйн зөрчилд юуг хамааруулж тооцох, Үндсэн хуулийн цэцэд ёс зүйн асуудал хамаардаг эсэх, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хуулийн төсөл хэт субьектив байдлаар хэрэгжих эрсдлийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал хуулийн төсөл танилцуулсан албан хаагчид улс төрийн намын албан тушаал эрхэлдэг эсэх, Улсын Их Хурлын гишүүн О.Номинчимэг тангаргаасаа няцсан асуудлыг Үндсэн хуулийн цэц тогтоохоор тусгасан шалтгаан, ёс зүйг үндэслэн гишүүнийг эгүүлэн татах нь хэр үндэслэлтэй талаар тус тус асуулт асууж, хариулт авсан байна.

    Мөн Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа жагсаалтаар сонгогдсон гишүүдийг ялгаварлаж авч үзсэн энэ хуулийн төсөл цаг үеэ олоогүй, Улсын Их Хурлын тухай хуулийн 44.1.11 дэх заалт, 41.2 дахь хэсгээр хориглосон асуудлыг хуулийн төсөл болгож, жилд 40-өөс дээш цаг тасалсан бол хариуцлага тооцохоор зохицуулсан асуудлыг тусгасан, Ёс зүйн дэд хороо гишүүдэд ялгамжтай хандаж ажилладаг талаар, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа хуулийн төсөлд хиймэл оюун ухаанаар шинжилгээ хийлгэхэд намын удирдлага өөртэй нь улс төрийн хувьд санал нийлээгүй гишүүнийг субьектив үндэслэлээр эгүүлэн татах санал гаргаж болзошгүй зэрэг эрсдлүүдийг дурдсан талаар, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар ёс зүйг хуульчилж болно гэхдээ бүрэн хуульчлах боломжгүй, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуульд төрийн улс төрийн албан хаагчдын ёс зүйг ёс зүйн дүрмээр зохицуулахаар заасныг боловсронгуй болгох, Улсын Их Хурлын гишүүн чуулганы хуралдаан дээр хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй байх зарчимтай уялдуулах шаардлагатай, гишүүдийг тойргоос, жагсаалтаар сонгогдсон гэж ялгаатай авч үзэж байгааг эргэж харах, парламентын дархлааг алдагдуулах нөхцөл байдал үүсгэхгүй байх, парламентын ардчилалын 5 үндсэн шалгуурыг алдагдуулахгүй байх талаас нь анхаарах шаардлагатай талаар, Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу хуулийн төсөлд заасан ёс зүйг барьж парламентын ардчилалд халдах эрсдэлтэй, гишүүд хэн нэгнийг гүтгэсэн бол хуулийн дагуу шүүхийн журмаар шийдэх боломжтой, хуулийн төсөл нь сөрөг үр дагавартай байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун- Эрдэнэ Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглал шиг мөрийн хөтөлбөртэй байх нь зохимжгүй, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд аудит оруулж, гурван институтын хурлыг зохион байгуулдаг болгох, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох хуулийн өөрчлөлт хийх, Ерөнхийлөгчийн Тамгын газрын албан хаагчдыг нам бус болгох, Үндсэн хуулийн цэц болон бусад байгууллагууд парламент руу халдсан асуудлыг авч үзэх ёстой эсэх талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал хуулийн төслийг өргөн барих, хэлэлцэж байгаа процесс нь Үндсэн хуулийн зөрчил үүсгэж, бүрэн эрхээс хальсан хууль өргөн барьсан нь институц хоорондын хяналт тэнцлийг алдагдуулж байгаа талаар, шинэ улс төрийн намууд бэхжих парламентын ардчиллыг энэ хуулиар үгүй хийх эрсдэлтэй, Монгол Улсын Ерөнхийлөгчид олгогдсон Улсын Их Хурлыг тараах эрх мэдэл нь зөвхөн Ерөнхийлөгчийн засаглалтай болон хаант засаглалтай улсад байдаг эрх мэдэл бөгөөд хуульд хориг тавих, шүүгч нарыг томилох зэрэг олон эрх мэдэлтэйн улмаас манай улсын парламентын тогтолцоо байнгын сорилттой тулгарч байгаа талаар, ард түмнээс сонгогдсон 126 гишүүний асуудлыг ард түмнээс сонгогдоогүй Үндсэн хуулийн цэцийн 9 гишүүн шийдэж, шийдвэрийг Улсын Их Хурал хэлэлцэхгүй гэж тайлбарлах нь зохисгүй талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал Үндсэн хуульд Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах хоёр тохиолдлыг тодорхой заасан ба эгүүлэн татах үндэслэлтэй эсэх талаар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргадаг, харин Улсын Их Хурал эгүүлэн татах шийдвэр гаргахгүй байх тохиолдолд процессыг нь тодорхой болгох шаардлага байгаа боловч өргөн барьсан хуулийн төсөл энэ процесстой холбоогүй, субьектив байдлаар Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах эрсдэлтэй талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал нийгмийн хүлээлт болон Улсын Их Хурлын үйл ажиллагаанд дүгнэлт хийж хуулийн төслийг хэлэлцэх ёстой талаар үг хэлжээ.

    Ингээд санал хураалт явуулахад Монгол Улсын Их Хурлын тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг мөн 66.7 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.

    Хууль санаачлагчийн танилцуулга болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Д.Энхтүвшин, О.Номинчимэг, Л.Соронзонболд, Д.Бум-Очир, Л.Мөнхбаатар, Ж.Золжаргал, Б.Жаргалан, М.Ганхүлэг, С.Зулпхар, Г.Очирбат, Д.Үүрийнтуяа, А.Ариунзаяа, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал, Э.Болормаа нар асуулт асууж, хариулт авлаа. Улсын Их Хурлын гишүүд парламентын гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатайг хүлээн зөвшөөрч байгаа ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан төслийг дэмжих боломжгүй гэдгийг хэлж байлаа. Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох тухай хууль санаачлах эрхтэй, эсэх, энэ нь Улсын Их Хурал болон гишүүний бүрэн эрхэд халдаж байгаа, эсэх, хэлэлцэж буй төсөл Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, холбогдох зүйл, заалтад нийцэж байгаа эсэх болон иргэд, сонгогчдын эрхэд халдаж, хязгаарлаж байгаа, эсэх зэрэг олон асуудлыг хөндсөн юм. Түүнчлэн, хуулийн төсөлд Улсын Их Хурлын гишүүдийг тойргоос сонгогдсон, намын жагсаалтаар сонгогдсоноор ялгаварлаж, Үндсэн хуулийн цэц болон улс төрийн намд шууд бусаар онцгой эрх олгох байдлаар засаглалын эрх мэдлийн хяналт, тэнцвэрийг алдагдуулах эрсдэл агуулж байгааг анхааруулж байв.

    Монголын парламентын дархлааг сулруулж, эрх зүйн чадамж, бүрэн эрхт байдлыг алдагдуулан, парламентын ардчиллыг саармагжуулахад хүргэж болзошгүй тус хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцэх нь зөв, эсэх тухай Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалангийн асуултад Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан эрх зүйн тайлбар өгөв. Тэрбээр, Үндсэн хуульд заасан хууль санаачлах эрхийн хүрээ хязгаарыг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 36 дугаар зүйл, Хууль тогтоомжийн тухай хуулийн тавдугаар зүйлээр зохицуулсныг танилцуулсан юм. Эдгээрээр, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, чуулганы хуралдааны дэгтэй холбоотой хууль тогтоомжийн төслийг зөвхөн Улсын Их Хурлын гишүүн санаачлахаар, Ерөнхийлөгч хууль санаачлахдаа Монгол Улсын үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг баримтлах болон хууль санаачлах замаар өөртөө Үндсэн хуулиар олгосон үндсэн бүрэн эрхээс гадуур тодорхой бүрэн эрх олж авахыг нь хязгаарлахаар зохицуулсан гэдгийг тэрбээр дурдаж, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь Улсын Их Хурлын үйл ажиллагаа, хуралдааны дэгтэй хамааралгүй, зөвхөн Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байдалтай холбоотой байгааг хэлэв. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт заасан Улсын Их Хурлын 18 онцгой бүрэн эрхийн алийг ч Ерөнхийлөгчөөс санаачилсан хуулийн төсөл хөндөөгүй байгааг дурдаж, харин өргөн мэдүүлсэн төслийг хэрхэн өөрчлөх болон батлах, эсэх нь Улсын Их Хурлын бүрэн эрх гэдгийг хэлсэн юм.

    Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламентын дархлааг бэхжүүлж, Улсын Их Хурлын үйл ажиллагааг сайжруулах, нэр хүндийг өсгөх талаар хичээж ажиллахаа илэрхийлээд, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Бямбажаргал болон ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хуралд хүндэтгэлтэй хандах, гишүүдийн асуултад үнэн, зөв хариулт өгөхийг зөвлөв.

    Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан хуулийн төслийн талаар асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Ч.Лодойсамбуу, Х.Булгантуяа, Л.Энхнасан нар төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж үг хэлсэн юм. Үг хэлж, байр суурь илэрхийлсэн Улсын Их Хурлын гишүүд хуулийн төсөлд тусгасан зохицуулалт оновчтой бус, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн амьдралд үр өгөөжгүй, хожмоо ихээхэн үр урхагтай, засаглалын хямралд ч хүргэж болзошгүй эрсдэлтэй зэрэг үндэслэлүүдийг дурдсан юм. Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ хэлж, ийм хуулийг Монгол Улсын Их Хурал хэлэлцэх эрхгүй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

    Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх, эсэх талаарх санал хураалтыг 2026 оны дөрөвдүгээр сарын 10-нд буюу баасан гаргийн УИХ-ын нэгдсэн хуралдааны эхэнд явуулахаар хойшлууллаа.

    Ажиглагчид санал хураалт хойшилсныг хуулийн төсөл УИХ дээр унах эрсдэл үүссэн, Ерөнхийлөгчийн Тамгын газар саналыг дахин багцлах оролдлого хийж байна хэмээн дүгнэж байна

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Улсын Их Хурлын даргаар С.Бямбацогтыг сонголоо

    2026-04-03, 17:41

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэ

    17 минутын өмнө

    Нийслэлийн ерөнхий боловсролын гурван сургуульд 300 ширээ, сандал хандивлалаа

    22 минутын өмнө

    Балбад болсон үерийн улмаас 389 хүн амиа алджээ

    1 цагийн өмнө

    COP17 хурлын сүүлчийн 12 дахь өдөр

    1 цагийн өмнө

    Солонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа

    2 цагийн өмнө

    ГХЯ-ны Консулын газраас Балба, Хятадын үерийн гамшиг болсон бүсэд түр хугацаанд зорчихгүй байхыг зөвлөлөө

    2 цагийн өмнө

    УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ

    3 цагийн өмнө

    Монгол Улс Европын холбоотой ойн салбарын хамтын ажиллагааг хөрөнгө оруулалтаар өргөжүүлнэ

    3 цагийн өмнө

    Нийслэлийн ногоон бүсэд нийтийн орц, гарц, ойн зурвас хаасан 407 нэгж талбарын газрын зөвшөөрлийг цуцаллаа

    4 цагийн өмнө

    СОР17: Өмнөх COP-оор эхлүүлсэн “Хүнсний аюулгүй байдлын дэлхийн тэргүүлэх санаачилга” бодит хэрэгжилтийн шатанд шилжиж байгааг зарлав

    16 цагийн өмнө

    СОР17: Монгол Улс Азийн далайд гарцгүй орнуудын Сайд нарын сүлжээг дэмжлээ

    18 цагийн өмнө

    COP17: Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломжийг хэлэлцэв

    19 цагийн өмнө

    “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 16 улсын их, дээд сургуульд 300 оюутан суралцахаар явлаа

    22 цагийн өмнө

    Эрүүл хөрс, бүтээмжтэй газар нутаг: Бодлогоос хэрэгжилт рүү

    22 цагийн өмнө

    COP17: 2020-2025 онд эвдрэл орсон 13,980 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийжээ

    1 өдрийн өмнө

    СОР17, СОР31 хурлаас гарах шийдвэрийг үр дүнд хүргэж ажиллахаа хоёр тал илэрхийлэв

    1 өдрийн өмнө

    СОР17 хурлын 11 дэх өдөр "Хүнсний тогтолцоо ба хөрсний эрүүл мэндийн өдөр"

    1 өдрийн өмнө

    Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг усны хөтөлбөрүүдийг удирдах өндөр түвшний тусгай элчээр томилжээ

    1 өдрийн өмнө

    Хүнсний ногооны 70 хувийг дотоодоос бүрэн хангана

    1 өдрийн өмнө

    СОР17: ТХГН-ийн эдийн засгийн үнэ цэнийг тооцсон судалгааг танилцуулав

    1 өдрийн өмнө

    Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

    3 долоо хоног

    Олон улсын монголч эрдэмтний XIII Их хуралд 30 орны 570 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байна

    2 долоо хоног

    СОР17: Энэ ямар учиртай хурал вэ? Цэнхэр, ногоон бүсийн ялгаа...

    3 долоо хоног

    СОР17: Монгол Улсын санаачлан дэвшүүлж буй "Тал хээрийн төлөвлөгөө"-нд юуг тусгав?

    3 долоо хоног

    Хар Зүрх хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол наймдугаар сарын 21-ны өдөр болно

    1 долоо хоног

    Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслолыг анх удаа хийв

    3 долоо хоног

    Багануур дүүрэгт өндрийн камер суурилууллаа

    3 долоо хоног

    Монгол орны цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

    2 долоо хоног

    СОР17: Цэнхэр бүсэд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүдийн хөтөлбөр

    2 долоо хоног

    “Нүүрс пиролизийн үйлдвэр”-ийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх тогтоолын төслийг дэмжлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.