Ekhoron.mn
    Онцлох

    Богдхан төмөр зам

    Өнөөдөр, 13:53

    Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг нээлээ

    Өчигдөр, 20:56

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2026-10-09, 20:25
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Богдхан төмөр зам

      Өнөөдөр, 13:53

      Оюу толгой төслийн Монголын талын өгөөж нэмэгдэж, ногдол ашиг наашлах уу?

      2026-09-13, 15:38

      Хүлээх зуур тохиох амьдрал ба Вислава Шимборска

      2026-09-11, 13:00

      САНКТ ПЕТЕРБУРГТ ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Хааны тайзанд хаан суусан нь

      2026-09-10, 16:39

      НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

      2026-09-07, 14:09
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    СОР17: Энэ ямар учиртай хурал вэ? Цэнхэр, ногоон бүсийн ялгаа...

    Эхорон2 сар
    Share
    Facebook Twitter Email

    Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тэгвэл СОР гэж юу вэ? Хурлаар ямар асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргадаг вэ? Иргэд уг хуралд оролцож, сонирхож болох уу? Энэ талаарх багц мэдээллийг багтаасан тойм нийтлэлийг хүргэж байна.

    СОР гэж юу гэсэн үг вэ?

    СОР (Conference of the Parties) буюу Талуудын бага хурал гэсэн үг. Энэ нь НҮБ-ын конвенцод нэгдэн орсон улс орнуудын төлөөлөгчид цугларч, конвенцын хэрэгжилтийг дүгнэж, цаашдын бодлого, хамтын ажиллагаа, шийдвэрээ хэлэлцэн баталдаг дээд түвшний уулзалт юм.

    Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц (UNCCD) нь газар, хөгжил, тогтвортой менежментийг уялдуулсан олон улсын гэрээ бөгөөд 2018–2030 оны стратегиараа газрын доройтлыг бууруулах, доройтсон газрыг нөхөн сэргээх, иргэдийн амьжиргааг хамгаалахад чиглэдэг.

    Эрүүл хөрс, тогтвортой газар ашиглалт нь хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаа, биологийн олон янз байдлыг хамгаалах үндэс болдог. Эдгээр зорилтыг бодит үр дүнд хүргэхийн тулд орон нутгийн иргэдийн оролцоог шийдвэрийн төвд тавьж, малчид, эмэгтэйчүүд, залуусын мэдлэг, туршлага, дуу хоолойг бодлогод тусгах шаардлагатай байдаг. Энэ дуу хоолойг нэгтгэдэг индэр нь СОР юм.

    СОР дээр юу ярьдаг вэ?

    СОР бол дэлхийн тогтвортой хөгжлийн асуудлыг хамтдаа хэлэлцдэг шийдвэр гаргах талбар. Тиймээс СОР дээр дараах сэдвүүдээр гол яриа хэлэлцээ өрнөдөг болно.

    НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын (UNCCD) Талуудын 17 дугаар бага хурлын талаар таны мэдэх ёстой 10 баримтыг мэдэх үү?

    Газрын доройтол, бэлчээрийн даац, ирээдүй, итгэл найдварын тухай хэлэлцэх Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу СОР17 нь газрын доройтолтой тэмцэх дэлхийн амлалтыг орон нутгийн бодит шийдэл, хамтын ажиллагаатай холбох чухал талбар болно.

    СОР17 бол цөлжилттэй тэмцэх дэлхийн шилдэг туршлагаас суралцахын зэрэгцээ Монголын туршлага, шийдлийг дэлхийтэй хуваалцах чухал боломж юм.  Өөрөөр хэлбэл, ДЭЛХИЙ НИЙТ НЭГ ЗОРИЛГЫН ТӨЛӨӨ МОНГОЛД ЧУУЛНА. Энд дэлхийн мэргэжилтнүүд болон орон нутгийн иргэдийг нэгтгэн, газар нөхөн сэргээх, хүнсний аюулгүй байдал, уур амьсгалын тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх бодит шийдлүүдийг хэлэлцэнэ. 

    Монгол Улс COP17-ын хүрээнд дэлхийд "Тал хээрийн үйл ажиллагааны хөтөлбөр" (Steppe Action Agenda) санаачилгыг дэвшүүлж байна. СОР17-гоос бодит өв, үр дүнг бий болгох зорилготой Монгол Улсын тус санаачилга нь:

    • Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
    • Ус газрын нэгдсэн менежментийн санаачилга
    • Байгальд суурилсан ногоон шийдэл бүхий дэд бүтцийн санаачилга гэсэн гурван үндсэн санаачилгаас бүрдэж байна.

    Нөгөө талаар СОР17 бол Монголын өвөрмөц нүүдлийн соёл, баялаг уламжлал, уудам тал нутгийг дэлхийд таниулан сурталчлах боломж, ЗӨӨЛӨН ХҮЧ юм. Мөн хөрөнгө оруулалт, тэр дотроо ногоон хөрөнгө оруулалт татах хамгийн таатай орчин юм.

    Яагаад Монгол гэж?

    Улаанбаатар хотноо 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд болох Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зохион байгуулагчаар Монгол яагаад сонгогдов?

    • Монгол орны газар зүй, уур амьсгалын өвөрмөц байдал нь дэлхийн цөлжилтийн тулгамдсан асуудлыг ойлгох, мөн шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.
    • Монгол орон нь газарзүйн байршил, эрс тэс уур амьсгалын онцлогоос шалтгаалан дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий 10 орны нэг юм. Үүний улмаас дулааны улирлын хур тунадасны хэмжээ мэдэгдэхүйц буурч, ган гачгийн давтамж нэмэгдэн, цөлжилтийн үйл явц эрчимжиж байна.
    • Монгол орны уур амьсгал, хуурай бүсийн онцлог нь цөлжилтөд нэн эмзэг экосистемтэй нягт холбоотой тул энэхүү сорилтыг даван туулах чиглэлээр дэлхий нийттэй туршлага хуваалцах, хамтран шийдэл боловсруулах өргөн боломжийг бүрдүүлж байна.

    Улаанбаатарт зохиох болсон түүх

    2021 он

    • Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын бага хурлыг эх орондоо зохион байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийлэв.

    2022 он

    • Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагааг уриалсан хамтарсан санаачилга дэвшүүлэв.
    • Санал хураалтын дүнд Монгол Улс 2026 онд COP17 хурлыг зохион байгуулах орноор албан ёсоор сонгогдов.
    • Монгол Улс COP17-г зохион байгуулах эрхээ 2022 онд Кот-д’Ивуарт болсон COP15 хурлын үеэр гишүүн орнуудын 100 хувийн дэмжлэгээр авсан юм.

    2024 он

    • “Бэлчээр ба нүүдэлчид” сэдэвт тайланг танилцуулав.
    • COP16 хуралд Монгол Улс хоёр павильонтой оролцов.
    • Монгол Улсын Ерөнхийлөгч COP17 хурлыг эх орондоо зохион байгуулахыг бүрэн дэмжиж буйгаа илэрхийлэв.

    2025 он

    • Монгол Улс зохион байгуулагч орны гэрээнд албан ёсоор гарын үсэг зурлаа.
    • Дэлхийн байгаль хамгааллын конгресс болон Панам дахь НҮБ-ын уулзалтуудаар COP17 хурлын бэлтгэл ажлыг ахиуллаа.
    • Бэлчээрийн тэргүүлэх санаачилгыг Монгол Улс манлайлан хэрэгжүүлж эхэллээ.

    2026 он

    • COP17 хурлын албан ёсны уриаг танилцууллаа.
    • COP17 хурлын сэдэвчилсэн өдрүүдийг зарлалаа.
    • COP17 хурлыг Улаанбаатар хотноо 8 дугаар сарын 17-28-нд зохион байгуулна.

    СОР17 болох  ЦЭНХЭР, НОГООН  бүсийн ялгаа юу вэ?

    Саудын Араб Улсад 2024 онд болсон СОР16 хурлаар цэнхэр, ногоон бүсийг бий болгож байсан.  Монгол Улс тэрхүү туршлагаас суралцаж, цэнхэр, ногоон бүсийг бий болгож, хурлыг зохион байгуулах гэж байна.

    🟢 НОГООН БҮС-ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ БҮС

    • Үзэсгэлэн, хэлэлцүүлэг, соёлын арга хэмжээ зохион байгуулагдана
    • Иргэд, залуучууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд оролцох боломжтой
    • Газрын нөхөн сэргээлт, тогтвортой хөгжлийн санаачилгуудыг танилцуулдаг

    🔵ЦЭНХЭР БҮС-АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭНИЙ БҮС

    • НҮБ-ын албан ёсны хурлууд болдог
    • Талууд хэлэлцээ хийж, шийдвэр гаргадаг
    • Зөвхөн бүртгэгдсэн, магадлан итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэвтрэх эрхтэй

    ЦЭНХЭР БҮСЭД ЮУ БОЛОХ ВЭ?

    • НҮБ-ын албан ёсны хурлууд
    • Талууд хэлэлцээ хийж, шийдвэр гаргах
    • Зөвхөн бүртгэгдсэн, магадлан итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэвтрэх эрхтэй

    Иргэдэд хамгийн сонирхолтой нь НОГООН БҮС. Яагаад?

    • Нээлттэй оролцох боломжтой
    • Иргэд, залуучууд, хүүхдүүд, оюутнууд, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагууд зочилж, арга хэмжээнд оролцох боломжтой
    • Үзэж, туршиж, суралцана
    • Үзэсгэлэн, шинэ технологи, инновац, газрын нөхөн сэргээлтийн бодит шийдлүүдтэй танилцана
    • Соёл, урлагийг мэдэрнэ
    • Тоглолт, үзүүлбэр, үндэсний болон олон улсын соёлын арга хэмжээнүүд зохион байгуулагдана
    • Дэлхийтэй нэг дор уулзана
    • Энд 481 арга хэмжээ хийхээр төлөвлөсөн
    • Үзэсгэлэнгийн 39 павильон засаж байна
    • Бизнес эрхлэгчид өөсрдийгөө сурталчлан таниулах бүрэн боломжтой

    Талуудын 17-р бага хурал (COP17)-ын цахим хуудас: https://unccdcop17.org

    ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ

    ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Богдхан төмөр зам

    2 цагийн өмнө

    Элчин сайд нар “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

    3 цагийн өмнө

    Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралт, тоног төхөөрөмжүүдийн суурилуулах ажил хийгдэж байна

    3 цагийн өмнө

    Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг нээлээ

    19 цагийн өмнө

    “Оюут” станц ҮТП-ийг цахилгаанаар хангаад зогсохгүй, 140 гаруй сумын цахилгааны найдвартай ажиллагааг хангана

    1 өдрийн өмнө

    Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааныг яаралтай шийднэ

    1 өдрийн өмнө

    Охидын дуу хоолойг сонсож, хамтдаа ярилцсан "Because I am a Girl” чуулган

    1 өдрийн өмнө

    МСНЭ: Хэвлэлийн эрх чөлөө бол хэн нэгний олгож, хурааж авдаг эрх биш

    2 өдрийн өмнө

    УИХ-ын чуулганаар Баасан гарагт хэлэлцсэн асуудлуудын тойм

    2 өдрийн өмнө

    Нобелийн Энх тайвны шагналыг ӨАБНУ-ын иргэн, хүний эрхийг хамгаалагч Наванетхем “Нави” Пиллэй хүртлээ

    2 өдрийн өмнө

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 өдрийн өмнө

    Улсын онцгой комисс Эрхүүд гарсан үл мэдэгдэх халдвар, баавгайн аюул, ямааны годронгийн асуудлаар хуралджээ

    3 өдрийн өмнө

    Утга зохиолын Нобелийн шагналтнаар Канадын яруу найрагч, орчуулагч, эсээч, судлаач Энн Карсон тодорлоо

    3 өдрийн өмнө

    S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалжээ

    3 өдрийн өмнө

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    3 өдрийн өмнө

    Нийслэлээс аж ахуйн нэгж, иргэдийг татварын хөнгөлөлтөөр дэмжинэ

    3 өдрийн өмнө

    Химийн салбарын Нобелийн шагналыг органик нийлэгжилтийн үзэгдлүүдийг нээсэн эрдэмтдэд хүртээнэ

    4 өдрийн өмнө

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    4 өдрийн өмнө

    Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээжээ

    4 өдрийн өмнө

    Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

    4 өдрийн өмнө

    Оюу толгой төслийн Монголын талын өгөөж нэмэгдэж, ногдол ашиг наашлах уу?

    4 долоо хоног

    2027 оны төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулав

    2 долоо хоног

    Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа

    3 долоо хоног

    Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээлээ

    3 долоо хоног

    1990 оны энэ өдөр анхны байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурал үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ

    4 долоо хоног

    Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикийн айлчлал

    2 долоо хоног

    Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

    3 долоо хоног

    Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

    3 долоо хоног

    Дэлхийн банк “Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-Нэг малын эмнэлэг” төслүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ

    3 долоо хоног

    Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

    3 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.