Ekhoron.mn
    Онцлох

    Богдхан төмөр зам

    Өнөөдөр, 13:53

    Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг нээлээ

    Өчигдөр, 20:56

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2026-10-09, 20:25
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Богдхан төмөр зам

      Өнөөдөр, 13:53

      Оюу толгой төслийн Монголын талын өгөөж нэмэгдэж, ногдол ашиг наашлах уу?

      2026-09-13, 15:38

      Хүлээх зуур тохиох амьдрал ба Вислава Шимборска

      2026-09-11, 13:00

      САНКТ ПЕТЕРБУРГТ ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Хааны тайзанд хаан суусан нь

      2026-09-10, 16:39

      НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

      2026-09-07, 14:09
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Нийслэлээс аж ахуйн нэгж, иргэдийг татварын хөнгөлөлтөөр дэмжинэ

    Эхорон3 өдрийн өмнө
    Share
    Facebook Twitter Email

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 16 дугаар хуралдаан өнөөдөр боллоо. 

    Хуралдаанаар дугаарын хязгаарлалтаар зам ашиглаагүй өдрүүдийн зам ашигласны төлбөрийг хасаж тооцох, олон төрөлт нийтийн тээврийн нэгдсэн эрх зүйн орчин, тусгай хамгаалалттай Богдхан уулын газар ашиглалтын байдал, агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмыг шинэчлэн батлах, хотын албан татварын хувь хэмжээг тогтоох, дахин төлөвлөлтийн төслүүдийн нөхцөл байдал, нийслэлийн Онцгой байдлын газраас хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг 12 асуудлыг хэлэлцлээ.

    Дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцоогүй өдрүүдийг зам ашигласны төлбөрөөс хасаж тооцно

    2024 онд НИТХ-ын 24/29 дүгээр тогтоолоор автозам ашигласны төлбөрийн хувь хэмжээг тав дахин нэмэгдүүлсэн. Энэхүү автозам ашигласны төлбөрийн хэмжээг тогтоосон тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Замын хөгжлийн төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр танилцуулав. Ингэснээр иргэд тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын дагуу замын хөдөлгөөнд оролцоогүй бол тухайн өдрүүдийн автозам ашигласны татварыг төлбөрөөс чөлөөлөхөөр тусгажээ. Тухайлбал, 2026 онд улсын дугаарын тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын дагуу хөдөлгөөнд оролцоогүй 14 хоногийн төлбөрийг 2027 оны автозам ашигласны төлбөрөөс хасаж тооцох боломжтой. Харин автомашины татвараас хөнгөлөх асуудлыг Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар шийднэ. Нийслэл саналаа Засгийн газарт хүргүүлсэн бөгөөд Засгийн газраас УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх зарчимтай. 

    Ресторан, зочид буудал, амралтын газар, авто үйлчилгээний татварыг 50 хувиар багасгана

    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн барих Хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Нийслэл хоёр төрлийн бараа, зургаан төрлийн үйлчилгээнд 2 хувийн татвар ногдуулдаг. Ресторан,  зочид буудал, амралтын газар, автомашин угаалгын газар, авто үйлчилгээ зэрэг зургаан төрлийн үйлчилгээний татварыг 1 хувь болгож, 50 хувиар багасгана. Бүх төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүн, тэдгээрийн дагалдах хэрэгсэл, бүх төрлийн согтууруулах ундааны татварыг 2 хувь хэвээр үлдээхээр тусгажээ.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Наймдугаар сарын 6-ны өдрийн НИТХ-ын хуралдаанаар аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай 103 төрлийн зөвшөөрлийг цуцалсан. Энэ удаагийн зөвлөлийн хуралдаанаар шатахууны хомсдолоос шалтгаалсан инфляц, үнийн өсөлттэй холбогдуулан аж ахуйн нэгж, байгууллагуудад төрөөс дэмжлэг үзүүлнэ. Бүх төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүн, тэдгээрийн дагалдах хэрэгсэл, бүх төрлийн согтууруулах ундааны татварыг бууруулахгүй. Харин ресторан, зочид буудал, амралтын газар, автомашин угаалгын газар, авто үйлчилгээ зэрэг үйл ажиллагаа эрхлэгчдийн татварыг 1 хувь болгож, 50 хувиар бууруулна” гэдгийг тодотгов.

    Богдхан ууланд газар ашиглаж, барилга барьж буй асуудалд дүгнэлт гаргана

    “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан Богдхан уулын газар ашиглалтын өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 2499 нэгж талбарт 2561 га талбай ашиглалтад байна. Тиймээс дархан цаазат Богдхан уулын газар нутагт хувь хүн, аж ахуйн нэгж байгууллага газар ашиглаж, барилга байшин барьж буй асуудалд онцгой анхаарч, дүгнэлт гарган танилцуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн холбогдох удирдлагуудад үүрэг болгов.

    Тодруулбал, тусгай хамгаалалттай газар нутаг Богдхан уулын амуудад Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө мөрдөгдөж байгаа эсэхэд хяналт тавихыг нийслэлийн Ерөнхий архитектор Б.Батцолмонд даалгалаа. Дархан цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүсэд барилга байгууламж барих, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл олгохыг түр зогсоохыг төсөл болгон танилцуулахыг үүрэг болголоо.

    Эх сурвалж: НЗДТГ

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    2026-10-03, 15:34

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Богдхан төмөр зам

    1 цагийн өмнө

    Элчин сайд нар “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

    1 цагийн өмнө

    Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралт, тоног төхөөрөмжүүдийн суурилуулах ажил хийгдэж байна

    1 цагийн өмнө

    Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг нээлээ

    18 цагийн өмнө

    “Оюут” станц ҮТП-ийг цахилгаанаар хангаад зогсохгүй, 140 гаруй сумын цахилгааны найдвартай ажиллагааг хангана

    1 өдрийн өмнө

    Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааныг яаралтай шийднэ

    1 өдрийн өмнө

    Охидын дуу хоолойг сонсож, хамтдаа ярилцсан "Because I am a Girl” чуулган

    1 өдрийн өмнө

    МСНЭ: Хэвлэлийн эрх чөлөө бол хэн нэгний олгож, хурааж авдаг эрх биш

    2 өдрийн өмнө

    УИХ-ын чуулганаар Баасан гарагт хэлэлцсэн асуудлуудын тойм

    2 өдрийн өмнө

    Нобелийн Энх тайвны шагналыг ӨАБНУ-ын иргэн, хүний эрхийг хамгаалагч Наванетхем “Нави” Пиллэй хүртлээ

    2 өдрийн өмнө

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 өдрийн өмнө

    Улсын онцгой комисс Эрхүүд гарсан үл мэдэгдэх халдвар, баавгайн аюул, ямааны годронгийн асуудлаар хуралджээ

    3 өдрийн өмнө

    Утга зохиолын Нобелийн шагналтнаар Канадын яруу найрагч, орчуулагч, эсээч, судлаач Энн Карсон тодорлоо

    3 өдрийн өмнө

    S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалжээ

    3 өдрийн өмнө

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    3 өдрийн өмнө

    Нийслэлээс аж ахуйн нэгж, иргэдийг татварын хөнгөлөлтөөр дэмжинэ

    3 өдрийн өмнө

    Химийн салбарын Нобелийн шагналыг органик нийлэгжилтийн үзэгдлүүдийг нээсэн эрдэмтдэд хүртээнэ

    4 өдрийн өмнө

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    4 өдрийн өмнө

    Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээжээ

    4 өдрийн өмнө

    Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

    4 өдрийн өмнө

    Оюу толгой төслийн Монголын талын өгөөж нэмэгдэж, ногдол ашиг наашлах уу?

    4 долоо хоног

    2027 оны төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулав

    2 долоо хоног

    Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа

    3 долоо хоног

    Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээлээ

    3 долоо хоног

    1990 оны энэ өдөр анхны байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурал үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ

    4 долоо хоног

    Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикийн айлчлал

    2 долоо хоног

    Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

    3 долоо хоног

    "Будапешт их дуулга-2026": Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

    4 долоо хоног

    Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

    3 долоо хоног

    Дэлхийн банк “Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-Нэг малын эмнэлэг” төслүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ

    3 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.