Ekhoron.mn
    Онцлох

    Богдхан төмөр зам

    Өнөөдөр, 13:53

    Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг нээлээ

    Өчигдөр, 20:56

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2026-10-09, 20:25
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Богдхан төмөр зам

      Өнөөдөр, 13:53

      Оюу толгой төслийн Монголын талын өгөөж нэмэгдэж, ногдол ашиг наашлах уу?

      2026-09-13, 15:38

      Хүлээх зуур тохиох амьдрал ба Вислава Шимборска

      2026-09-11, 13:00

      САНКТ ПЕТЕРБУРГТ ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Хааны тайзанд хаан суусан нь

      2026-09-10, 16:39

      НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

      2026-09-07, 14:09
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг нээлээ

    Эхорон18 цагийн өмнө
    Share
    Facebook Twitter Email

    Монгол Улсын төмөр замын сүлжээг өргөжүүлэх, Улаанбаатар хотын төвөөр дамжин өнгөрөх ачаа тээврийн урсгалыг тойруулах, нийслэлийн авто замын түгжрэл, ачааллыг бууруулах стратегийн ач холбогдолтой Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замын бүтээн байгуулалтын нээлт өнөөдөт буюу 2026 оны 10 дугаар сарын 11-ний өдөр боллоо.
    Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, төрийн болон төмөр замын салбарын байгууллагуудын удирдлага, бүтээн байгуулалтад оролцсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцлоо.
    Хангайн бүсийн газар зүйн онцлог, инженерийн нарийн төвөгтэй шийдэл шаардсан энэхүү төмөр замын төслийг Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу “Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, үндэсний аж ахуйн нэгжүүд, Монгол инженер, техникийн ажилтнуудын мэдлэг, ур чадвар, хамтын хүчээр бүтээн байгууллаа.
    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ШИНЭ ТӨМӨР ЗАМААР ГАЛТ ТЭРГЭЭР ЗОРЧЛОО
    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Багахангай өртөөнд хүрэлцэн ирснээр үйл ажиллагаа эхэлж, түүнийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн нар угтан авлаа.
    Энэ үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн
    хэрэгжилт, бүтээн байгуулалтын ажлын явц, инженерийн онцлог шийдлүүдийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулав. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч болон албаны төлөөлөгчид Багахангай өртөөнөөс галт тэргээр хөдөлж, шинээр баригдсан төмөр замын дагуу зорчлоо.
    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Багахангайгаас Эмээлт хүртэл шинэ төмөр замын чиглэлээр зорчих явцдаа трассын 38 дугаар километрт байрлах 33 метр гүн ухмал, 43 дугаар километрт баригдсан төмөр замын хамгийн өндөр гүүр зэрэг инженерийн онцлох байгууламжуудтай газар дээр нь танилцав. Улмаар Хөшигийн хөндийгөөр дамжин Эмээлтийн 126 дугаар километрт байрлах нээлтийн ёслолын талбайд хүрэлцэн ирлээ.
    Тэрбээр нээлтийн үеэр хэлсэн үгэндээ "Төмөр зам бол далайд гарцгүй, дэлхийн хоёр том гүрний дунд оршдог газар зүйн байршилтай манай улсын хувьд эдийн засгийн хөгжлийн амин судас, улсын хөгжил дэвшлийн тулгуур, уул уурхайн бүтээгдэхүүн болон транзит тээврийн өртгийг бууруулах, төмөр замын тээврийн найдвартай тасралтгүй байдлыг хангаж ажиллах байгаа үе үеийн засгийн газрын ирээдүй рүү чиглэсэн үндэстний хүсэл тэмүүлэл, алсын харааны илэрхийлэл билээ. Намайг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байх 2019 онд нийслэл хотын төвөөр дамжин өнгөрч буй Улаанбаатар төмөр замын ачааллыг бууруулах, төмөр замын сүлжээг нийслэлийн хөгжлийн ирээдүйн төлөвлөлттэй уялдуулах зорилгоор Богд уулын урдуур төмөр замын шинэ чиглэл гаргах санаачилгыг дэвшүүлж байсан.
    Улмаар энэхүү санаачилга “Богдхаант төмөр зам” төслийн хүрээнд судлагдаж, зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулагдан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэгдэж, цаашид хэрэгжүүлэх талаар холбогдох шийдвэр, Зөвлөмжүүд гарч байсан. 
    2019 оноос хойш үе үеийн Засгийн газар уг санаачилга, бодлогын залгамж чанарыг хадгалан ажилласны үр дүнд 3 удаа Засгийн газрын тогтоол гарч, өнөөдөр бид энэ бүтээн байгуулалтын үр шимийг хүртэх боломж бүрдэж байна. Ийнхүү нилээд хугацаанд судлагдаж, төрийн бодлого, хөгжлийн баримт бичгүүдэд тусгагдан, бүс нутгийн төмөр замын тээврийн хамтын ажиллагааны хүрээнд дэмжигдэж ирсэн төсөл өнөөдөр бодит биеллээ оллоо.
    Энэхүү шинэ төмөр замын төсөл нь монголчууд бид өөрсдөө төмөр замынхаа ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж, инженерийн шийдлийг гарган, богино хугацаанд төлөвлөн олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөх чанарын шаардлага хангасан бүтээн байгуулалтыг хийж чадаж байгааг батлан харуулсан түүхэн амжилт болж байна" хэмээн онцлон тэмдэглэлээ. 
    127.1 КМ ШИНЭ ТӨМӨР ЗАМ – ҮНДЭСНИЙ ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ
    Энэхүү төмөр зам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалан Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигийн хөндий, Алтанбулаг сумын нутгаар дайран Эмээлт чиглэлд холбогдож буй III зэрэглэлийн, 1520 мм царигтай, 25 тоннын голын даацтай төмөр зам юм.
    Төслийн хүрээнд 4 өртөө, 3 зөрлөг байгуулахаар төлөвлөсөн бөгөөд жилд 30 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байхаар тооцжээ.
    Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор Багахангай өртөөнөөс Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын техник эдийн засгийн үндэслэл, зураг төслийг боловсруулж, барилгын ажлыг эхлүүлэх арга хэмжээ авахыг үүрэг болгосон.
    Үүний дараа Засгийн газрын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 86 дугаар тогтоолоор төмөр замыг холбогдох хууль тогтоомж, олон улсын стандарт, чанарын шаардлагад нийцүүлэн барьж байгуулахыг “Монголын төмөр зам” ТӨХК-д үүрэг болгож, мөн оны 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 230 дугаар тогтоолоор барилгын ажлын зөвшөөрлийг олгосон. Улмаар Засгийн газрын 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 105 дугаар тогтоолоор төмөр замыг Эмээлт чиглэлд үргэлжлүүлэн холбохоор шийдвэрлэсэн.
    33 САЯ М³ ГАЗАР ШОРООНЫ АЖИЛ ГҮЙЦЭТГЭЖ, 1279.1 УРТ МЕТР ГҮҮРЭН БАЙГУУЛАМЖУУД БАРИЛАА
    Уул, толгод, хөндий бүхий газар зүйн онцлогтой бүс нутгаар төмөр замын трасс байгуулахын тулд нийт 33 сая м³ газар шорооны ажил гүйцэтгэж, төмөр замын далан, ухмал зэрэг доод бүтцийн үндсэн ажлуудыг хийж дуусгалаа.
    Энэ нь төмөр замын нэг километрт дунджаар 260 мянга орчим м³ газар шорооны ажил ногдож буй үзүүлэлт нь бүтээн байгуулалтын цар хүрээ, инженерийн ажлын нарийн төвөгтэй байдлыг илтгэж байна. Төслийн 43 дугаар км орчимд 33 метр гүн, 3.13 км урт ухмал байгуулж, зөвхөн энэ хэсэгт 4 сая м³ газар шорооны ажил гүйцэтгэсэн. Танилцуулгад Монгол Улсад хийгдсэн хамгийн гүн ухмал хэмээн онцолсон уг байгууламж нь уулын тогтоцыг нэвтлэн төмөр замын шаардлагатай хэвгийг хангах инженерийн томоохон шийдэл юм. 
    Төслийн 43 дугаар км орчимд 33 метр гүн, 3.13 км урт ухмал байгуулж, зөвхөн энэ хэсэгт 4 сая м³ газар шорооны ажил гүйцэтгэсэн нь бүтээн байгуулалтын онцлох инженерийн шийдлүүдийн нэг юм. Монгол Улсын төмөр замын бүтээн байгуулалтын түүхэн дэх хамгийн гүн ухмал хэмээн төслийн танилцуулгад тодотгосон энэхүү байгууламж нь уул, толгодын тогтоцыг сэтлэн, төмөр замын шаардлагатай хэвгийг техникийн шаардлагад нийцүүлэн шийдвэрлэснээрээ онцлогтой.
    МОНГОЛ УЛСЫН ХАМГИЙН УРТ, ХАМГИЙН ӨНДӨР ТӨМӨР ЗАМЫН ГҮҮРҮҮДИЙГ БАРЬЖ БАЙГУУЛЛАА 
    Төслийн хүрээнд төмөр замын трассын дагуух 8 байршилд нийт 1279.1 урт метр гүүрэн байгууламжууд барьж байгуулсан. Үүний нэг нь Туул гол дээгүүр баригдсан 476 метр урт гүүр бөгөөд Монгол Улсын хамгийн урт төмөр замын гүүр болж байна.
    Үндэсний таван компанийн оролцоотойгоор бүтээн байгуулсан уг гүүр нь 20 тулгуур, 38 дам нуруутай бөгөөд төслийн инженерийн онцлох байгууламжуудын нэг юм. 
    Түүнчлэн төслийн хүрээнд 22 метр өндөр, 176 метр урт төмөр замын гүүр барьсан нь Монгол Улсад өнөөг хүртэл баригдсан хамгийн өндөр төмөр замын гүүр болж байна. Энэхүү гүүрэнд газар хөдлөлтийн үед үүсэх чичиргээ, хэлбэлзлийн нөлөөллийг бууруулах зориулалттай тусгай төхөөрөмж буюу дампер суурилуулсан нь бүтээцийн тогтвортой байдал, ашиглалтын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн инженерийн онцлог шийдэл юм. Мөн байгалийн усны урсацыг төмөр замын далангийн доогуур саадгүй нэвтрүүлж, далангийн угаагдал, эвдрэлээс сэргийлэх зорилгоор нийт 127 ширхэг төмөр бетон ус өнгөрүүлэх хоолой барьж байгуулжээ.
    ЭМЭЭЛТИЙН ХОЁР ТҮВШНИЙ НҮХЭН ГАРЦ – ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАСАН ИНЖЕНЕРИЙН ШИЙДЭЛ
    Эмээлтийн хэсэгт төмөр зам, авто замын хөдөлгөөнийг нэг түвшинд огтлолцуулахгүйгээр, өөр өөр түвшинд зөрүүлэн нэвтрүүлэх нүхэн гарц барьж
    байгууллаа. Энэхүү 50 метр урт, 6 метр өндөр, 11.5 метр өргөн байгууламжийг монгол инженер, техникийн ажилтнууд гурван сарын хугацаанд барьж гүйцэтгэсэн бөгөөд авто тээврийн хэрэгслийг галт тэрэгний хөдөлгөөнөөс хамааралгүйгээр, саадгүй, аюулгүй зорчуулах нөхцөлийг бүрдүүлснээрээ онцлогтой. Түүнчлэн төмөр замын дээд бүтцийн ажлын хүрээнд 20.360 тонн зам төмөр, 289.660 ширхэг төмөр бетон дэр, 418.605 м³ буталмал чулуун чигжээс, 64 ширхэг суман шилжүүлэг, 579.321 ширхэг зам төмрийн бэхэлгээ угсарч, төмөр замын дээд бүтцийг байгуулав.
    161 ҮНДЭСНИЙ АЖ АХУЙН НЭГЖ, 4000 ГАРУЙ МОНГОЛ ИНЖЕНЕР, ТЕХНИКИЙН АЖИЛТАН ОРОЛЦЛОО
    Хангайн бүсэд Монголчуудын өөрсдийн хүчээр барьж байгуулсан энэхүү төмөр зам нь үндэсний инженер, техникийн чадавх, дотоодын аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг харуулсан томоохон бүтээн байгуулалт боллоо.
    Төслийн барилга угсралтын ажилд үндэсний 161 аж ахуйн нэгж, 4000 гаруй инженер, техникийн болон бусад ажилтан, тэдгээрийн дотор орон нутгийн 1000 гаруй иргэн оролцож, 1500 гаруй машин механизм, тоног төхөөрөмжийг дайчлан, хоногийн 24 цагийн тасралтгүй зохион байгуулалтаар ажиллажээ. Энэхүү бүтээн байгуулалт нь төмөр замын сүлжээг өргөжүүлэхийн зэрэгцээ үндэсний компаниудын инженерийнчадавх, мэргэжлийн ур чадвар, томоохон төслийг хамтран хэрэгжүүлэх туршлагыг бэхжүүлснээрээ онцлогтой.
    “Монголын төмөр зам” ТӨХК-ийн өмнө нь хэрэгжүүлсэн Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалтаас хуримтлуулсан туршлага, үндэсний инженер, техникийн чадавхыг энэхүү төсөлд үргэлжлүүлэн ашиглаж, хөгжүүлсэн нь Монгол Улс төмөр замын томоохон бүтээн байгуулалтыг дотоодын нөөц, бололцоонд тулгуурлан хэрэгжүүлэх чадавхаа улам бэхжүүлж буйн илэрхийлэл юм. 

    Эх сурвалж: Зам, тээврийн яам

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    2026-10-03, 15:34

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг хойшлуулжээ

    2026-04-09, 19:13

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Богдхан төмөр зам

    1 цагийн өмнө

    Элчин сайд нар “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

    1 цагийн өмнө

    Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралт, тоног төхөөрөмжүүдийн суурилуулах ажил хийгдэж байна

    1 цагийн өмнө

    Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг нээлээ

    18 цагийн өмнө

    “Оюут” станц ҮТП-ийг цахилгаанаар хангаад зогсохгүй, 140 гаруй сумын цахилгааны найдвартай ажиллагааг хангана

    1 өдрийн өмнө

    Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааныг яаралтай шийднэ

    1 өдрийн өмнө

    Охидын дуу хоолойг сонсож, хамтдаа ярилцсан "Because I am a Girl” чуулган

    1 өдрийн өмнө

    МСНЭ: Хэвлэлийн эрх чөлөө бол хэн нэгний олгож, хурааж авдаг эрх биш

    2 өдрийн өмнө

    УИХ-ын чуулганаар Баасан гарагт хэлэлцсэн асуудлуудын тойм

    2 өдрийн өмнө

    Нобелийн Энх тайвны шагналыг ӨАБНУ-ын иргэн, хүний эрхийг хамгаалагч Наванетхем “Нави” Пиллэй хүртлээ

    2 өдрийн өмнө

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 өдрийн өмнө

    Улсын онцгой комисс Эрхүүд гарсан үл мэдэгдэх халдвар, баавгайн аюул, ямааны годронгийн асуудлаар хуралджээ

    3 өдрийн өмнө

    Утга зохиолын Нобелийн шагналтнаар Канадын яруу найрагч, орчуулагч, эсээч, судлаач Энн Карсон тодорлоо

    3 өдрийн өмнө

    S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалжээ

    3 өдрийн өмнө

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    3 өдрийн өмнө

    Нийслэлээс аж ахуйн нэгж, иргэдийг татварын хөнгөлөлтөөр дэмжинэ

    3 өдрийн өмнө

    Химийн салбарын Нобелийн шагналыг органик нийлэгжилтийн үзэгдлүүдийг нээсэн эрдэмтдэд хүртээнэ

    4 өдрийн өмнө

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    4 өдрийн өмнө

    Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээжээ

    4 өдрийн өмнө

    Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

    4 өдрийн өмнө

    Оюу толгой төслийн Монголын талын өгөөж нэмэгдэж, ногдол ашиг наашлах уу?

    4 долоо хоног

    2027 оны төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулав

    2 долоо хоног

    Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа

    3 долоо хоног

    Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээлээ

    3 долоо хоног

    1990 оны энэ өдөр анхны байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурал үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ

    4 долоо хоног

    Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикийн айлчлал

    2 долоо хоног

    Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

    3 долоо хоног

    "Будапешт их дуулга-2026": Монгол Улсын Гавьяат тамирчин Б.Баасанхүү хүрэл медаль хүртлээ

    4 долоо хоног

    Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

    3 долоо хоног

    Дэлхийн банк “Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-Нэг малын эмнэлэг” төслүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ

    3 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.