Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    COP17: Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломжийг хэлэлцэв

    Эхорон2 сар
    Share
    Facebook Twitter Email

    COP17 хурлын хүрээнд өнөөдөр “Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх боломж”-ийг хэлэлцэв.
    Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбар удирдан зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт төр, хувийн хэвшлиийн байгууллага, уул уурхайн компани, эрдэм шинжилгээний байгууллага болон олон улсын судлаачдын төлөөлөл оролцов.
    Нээлтийн үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газрын дарга Г.Энхмөнх, ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн захирал доктор А.Дашцэрэн, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Их сургуулийн Материалын урсгал ба нөөцийн нэгдсэн менежментийн хүрээлэнгийн профессор Даниел Картэ нар үг хэлэв.
    Хэлэлцүүлгийг ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн академич Д.Дагвадорж чиглүүллээ.
    Үндсэн илтгэлүүдээр:
    • Оюу толгой ХХК-ийн тогтвортой байдлын ахлах зөвлөх Б.Ууганбаяр төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан газрын нөхөн сэргээлтийн туршлага, сургамж;
    • Монполимет ХХК-ийн Байгаль орчны нөхөн сэргээлтийн газрын дарга Т.Октябрь хувийн хэвшлийн нөхөн сэргээлтийн сайн туршлага;
    • ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын судлаачид уул уурхайн эвдэрсэн газрын нөхөн сэргээлт болон Монгол, Оросын нүүрстөрөгчийн зах зээлийн боломж;
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын Газар зохион байгуулалтын хэлтсийн дарга А.Ихбаяр Монгол Улсын доройтсон газрын тооллого, менежмент;
    • ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн судлаачид уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрын сэдэвчилсэн судалгааны үр дүн;
    • ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газарзүйн салбарын эрхлэгч, доктор О.Мөнхдулам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ахлах мэргэжилтэн М.Тулга нар уул уурхайн нөлөөлөлд өртөж эвдэрсэн газрын үндэсний тооллогын сүлжээний ололт, тулгамдсан асуудал, цаашид сайжруулах арга зам;
    • Профессор Даниел Картэ болон доктор Алексей Алексенко нар уул уурхайн эвдэрсэн газрыг нөхөн сэргээхэд нөөцийн уялдаа холбооны цогц хандлагыг ашиглах боломжийн талаар тус тус танилцууллаа.
    Панел хэлэлцүүлгээр уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрын нөхөн сэргээлтэд тулгарч буй шинжлэх ухаан, технологи, бодлого, санхүүжилтийн саад бэрхшээл, нөхөн сэргээлтийн хүлэмжийн хийн шингээлтэд үзүүлэх нөлөө болон Газрын доройтлыг тэглэх зорилтод оруулах хувь нэмрийн талаар санал солилцов.
    Мөн эвдэрсэн газрын тооллого, бүртгэл, мониторингийн тогтолцоог боловсронгуй болгох, шинэлэг технологи нэвтрүүлэх, нүүрстөрөгчийн зах зээлийн боломжийг ашиглах, төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага болон олон улсын түншүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагыг онцоллоо.
    Уул уурхайн үйл ажиллагаанд өртсөн газрыг шинжлэх ухааны үндэслэлтэй нөхөн сэргээх нь доройтсон экосистемийг сэргээхээс гадна хөрсний нүүрстөрөгчийн шингээлт, хуримтлалыг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон тогтвортой уул уурхайн бодлогыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтойг оролцогчид тэмдэглэв.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг хойшлуулжээ

    2026-04-09, 19:13

    СОР17: Монгол Улсын дэвшүүлж буй санаачилга “Тал хээрийн төлөвлөгөө”

    2026-08-19, 12:00

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    13 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    13 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    13 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    13 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    18 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    21 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    22 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    22 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.