Ekhoron.mn
    Онцлох

    Богдхан төмөр зам

    Өнөөдөр, 13:53

    Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг нээлээ

    Өчигдөр, 20:56

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2026-10-09, 20:25
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Богдхан төмөр зам

      Өнөөдөр, 13:53

      Оюу толгой төслийн Монголын талын өгөөж нэмэгдэж, ногдол ашиг наашлах уу?

      2026-09-13, 15:38

      Хүлээх зуур тохиох амьдрал ба Вислава Шимборска

      2026-09-11, 13:00

      САНКТ ПЕТЕРБУРГТ ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Хааны тайзанд хаан суусан нь

      2026-09-10, 16:39

      НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

      2026-09-07, 14:09
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    СОР17: Монгол Улсын дэвшүүлж буй санаачилга “Тал хээрийн төлөвлөгөө”

    Эхорон1 сар
    Share
    Facebook Twitter Email

    -Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд Монгол Улсын дэвшүүлж буй санаачилга “Тал хээрийн төлөвлөгөө”-ний танилцуулга-

    Монгол Улс газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол зэрэг харилцан уялдаатай дэлхий нийтийн сорилтуудыг цогц байдлаар шийдвэрлэх зорилгоор “Тал хээрийн төлөвлөгөө” (Steppe Action Agenda)-г боловсруулаад байна. 

    “Тал хээрийн төлөвлөгөө” нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, Биологийн олон янз байдлын тухай НҮБ-ын конвенц буюу Риогийн гурван конвенцын хэрэгжилтийн уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн зэрэгцээ бүс нутгийн болон дэлхийн байгаль орчны тогтвортой байдлыг дэмжих зорилготой.

    Энэхүү төлөвлөгөө нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бодлогын “өв” болон үлдэх стратегийн баримт бичиг юм. Төлөвлөгөөний хүрээнд Газрын доройтлыг тэглэх зорилт, Үндэсний тодорхойлсон хувь нэмэр, Үндэсний дасан зохицох төлөвлөгөө, Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөний зорилт, арга хэмжээг уялдуулан хэрэгжүүлэх, тэдгээрийн хэрэгжилтийг хангах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэнэ.

    Өгөгдөл, мониторингийн тогтолцооны салангид байдал, санхүүжилтийн дутагдал, салбар хоорондын зохицуулалтын сул байдал, оролцогч талуудын тэгш бус оролцоо, бодлогын хэрэгжилтийн уялдаа хангалтгүй зэрэг нийтлэг системийн шинжтэй сорилтуудыг шийдвэрлэх зорилготой. Улмаар бодлогын зорилт болон олон улсын өмнө хүлээсэн үүрэг, амлалтуудыг хөрөнгө оруулалт татах чадвартай, өргөн хүрээнд хэрэгжүүлэх боломжтой, хэрэгжилтийн үр дүнг нь хэмжих боломжтой, урт хугацаанд тогтвортой хэрэгжих шийдэл болгон хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ.

    Мөн төр, хувийн хэвшил, олон улсын байгууллага, хөгжлийн түншүүд, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага, уугуул болон нутгийн иргэд, залуучууд зэрэг оролцогч талуудын хамтын ажиллагаанд тулгуурласан үр дүнтэй түншлэлийн тогтолцоог бүрдүүлэхийг зорьж байна. Энэхүү түншлэлийн хүрээнд мэдлэг, туршлага солилцох, инновацийг дэмжих, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх замаар тогтвортой газар ашиглалт, экосистемийн менежментийн чиглэлээр бодит үр дүнд хүрэх нөхцөлийг бүрдүүлнэ.

    “Тал хээрийн төлөвлөгөө” нь газрын доройтол, биологийн олон янз байдлын хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, усны аюулгүй байдал, тогтвортой дэд бүтэц, уян хатан, тогтвортой эдийн засгийн хөгжил зэрэг харилцан уялдаа бүхий сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн дэлхийн хэмжээний гурван санаачилгын хүрээнд хэрэгжинэ.

    “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга” нь Монгол Улс болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын хамтарсан санаачилга бөгөөд дэлхийн бэлчээрийн экосистемийг хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэнэ. Тус санаачилга нь бэлчээрийн доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх, экосистемийн үйлчилгээг сайжруулах, уугуул болон орон нутгийн иргэдийн оролцоо, манлайллыг бэхжүүлэх зорилготой.

    “Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга” нь Монгол Улсын манлайлал дор олон улсын түншүүдтэй хамтран хөгжүүлж буй дэлхийн хэмжээний санаачилга бөгөөд ус, газар, экосистемийн нэгдмэл байдалд суурилсан нэгдсэн төлөвлөлт, засаглал, хөрөнгө оруулалтыг дэмжихэд чиглэнэ. Энэхүү санаачилга нь усны хомсдол, газрын доройтол, экосистемийн доройтол, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй өсөн нэмэгдэж буй эрсдэлийг шинжлэх ухаанд суурилсан, уялдаа холбоо бүхий арга замаар шийдвэрлэх зорилготой.

    “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга” нь дэд бүтцийн төлөвлөлт, санхүүжилт, бүтээн байгуулалтад байгальд суурилсан шийдлийг системтэйгээр нэвтрүүлж, байгаль орчинд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, нөөцийг үр ашигтай ашиглах хөгжлийн загварыг төлөвшүүлэхэд чиглэнэ. Энэхүү санаачилга нь экосистемийг нөхөн сэргээх, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох арга хэмжээг дэмжихийн зэрэгцээ тогтвортой эдийн засгийн өсөлтөд хувь нэмэр оруулах зорилготой.

    Эдгээр дэлхийн хэмжээний гурван санаачилга нь “Тал хээрийн төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн үндсэн тулгуур болно. Бэлчээрийн тогтвортой менежмент, ус ба газрын нэгдсэн засаглал, байгальд суурилсан шийдлийг нэгтгэн хэрэгжүүлснээр “Тал хээрийн төлөвлөгөө” нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн олон талт үр өгөөжийг бий болгох салбар дамнасан нэгдмэл хандлагыг төлөвшүүлнэ. Түүнчлэн түншлэлийг бэхжүүлэх, шинэлэг санхүүжилтийн механизмыг хөгжүүлэх, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих, хэрэгжилтийн уялдаа холбоог хангах замаар Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд хувь нэмэр оруулна. Мөн Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050” болон ногоон хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

    Ингэснээр газрын нөхөн сэргээлт, биологийн олон янз байдлын хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавх, хүнс болон усны аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн чиглэлээр үндэсний, бүс нутгийн болон дэлхийн түвшинд бодит үр дүн гаргаж, Риогийн гурван конвенцын урт хугацааны зорилтуудын хэрэгжилтийг ахиулахад чухал ач холбогдолтой. 


    Бэлчээрийн тэргүүлэх санаачилга

    “Бэлчээрийн тэргүүлэх санаачилга” нь Монгол Улс болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын хамтарсан манлайлал дор хэрэгжүүлэх, олон талт түншлэлд суурилсан олон улсын санаачилга бөгөөд бэлчээрийн экосистемийн хамгаалал, тогтвортой менежмент, нөхөн сэргээлтэд чиглэсэн хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг эрчимжүүлж, Газрын доройтлыг тэглэх зорилтын хэрэгжилтийг дэмжихэд чиглэнэ.

    Тус санаачилгыг 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр, Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн хүрээнд албан ёсоор эхлүүлэхээр төлөвлөж байна.

    Бэлчээрийн тэргүүлэх санаачилгын зорилго нь цөлжилттэй тэмцэх, биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох арга хэмжээг уялдуулах, ядуурлыг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад оршино. Бэлчээрийн экосистем нь биологийн олон янз байдлыг хамгаалах, нүүрстөрөгчийг шингээх, усны нөөцийг зохицуулах, экосистемийн үйлчилгээг хадгалах, олон сая хүний аж амьдрал, сайн сайхан байдлыг дэмжихэд чухал үүрэгтэй. Иймд энэхүү санаачилга нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн олон талт үр өгөөжийг бий болгох нэгдсэн арга хандлагыг хэрэгжүүлэхэд чиглэнэ.

    Энэхүү санаачилга нь Даян дэлхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээний зорилтуудтай уялдан тусгай хамгаалалттай газар нутаг болон хамгааллын бусад үр дүнтэй хэлбэрт хамрагдах бэлчээрийн бүс нутгийг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 27 дугаар бага хурлын шийдвэр, зөвлөмжтэй нийцүүлэн газрын тогтвортой менежмент, бэлчээрийн зохистой ашиглалт, мал аж ахуйн сайн туршлагыг дэмжих замаар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг даван туулах чадавхыг бэхжүүлнэ. Ингэснээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх, улмаар Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтуудын хэрэгжилтийг дэмжихэд хувь нэмэр оруулна.

    Бэлчээрийн тэргүүлэх санаачилга нь Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурлаас гарсан гол шийдвэрүүд, түүний дотор Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн тухай UNCCD COP16/L.15 шийдвэрийн хэрэгжилтийг хангана. Энэ санаачилга нь эдгээр шийдвэрийг дэлхий нийтийн бодит үйл ажиллагаа болгон хэрэгжүүлж, бэлчээрийг хамгаалах, тогтвортой ашиглах, нөхөн сэргээхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой.

    Бэлчээрийн тэргүүлэх санаачилга нь дараах гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Үүнд:

    1 дүгээр бүрэлдэхүүн хэсэг

    Бэлчээрийн менежментийн тогтвортой байдлыг хангах зорилгоор Газрын доройтлыг тэглэх зарчим, Бэлчээрийн тогтвортой байдлын стандарт, бэлчээрийн эрүүл мэндийг үнэлэх аргачлал, бэлчээрийг сэргээх өртөг-үр өгөөжийн шинжилгээ зэрэг мэдлэгийн бүтээгдэхүүн боловсруулж бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.

    2 дугаар бүрэлдэхүүн хэсэг

    Газрын доройтол, гангийн эрсдэлд тэсвэртэй байдал, биологийн олон янз байдлын хомсдол, нүүрстөрөгчийн шингээлт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чадавх, соёлын өвийн хамгаалал, хүнсний аюулгүй байдал, мал аж ахуйн нэмүү өртгийн сүлжээ зэрэг асуудлыг хамарсан бэлчээрийн нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтын төслүүдийн багцыг боловсруулж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

    3 дугаар бүрэлдэхүүн хэсэг

    Бэлчээрийн бодлого, хөрөнгө оруулалтыг олон улсын түвшинд дэмжих, түншлэл, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор дэлхийн эвсэл байгуулна. Тус эвслийн үйл ажиллагааг хуурай болон гандуу бүс нутгийн тогтвортой менежмент, байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн чиглэлээр бүс нутгийн хамтын ажиллагаа, хэрэгжилтийг дэмжих Евразийн төвөөр дамжуулан зохицуулна. 


    Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга

    Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга нь Монгол Улсын манлайлал дор олон улсын байгууллага, хөгжлийн түншүүдтэй хамтран хэрэгжүүлэх дэлхийн хэмжээний санаачилга юм. Тус санаачилга нь ус, газар, экосистемийн харилцан уялдааг нэгдмэл байдлаар авч үзэн, хуурай бүс нутгийн байгаль орчны тогтвортой байдлыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг даван туулах чадавх, тогтвортой хөгжлийг дэмжих зорилготой.

    Тус санаачилга нь усны хомсдол, газрын доройтол, ган, биологийн олон янз байдлын хомсдол, экосистемийн доройтол, уур амьсгалын өөрчлөлт зэрэг харилцан уялдаатай сорилтуудыг нэгдсэн хандлагаар шийдвэрлэхэд чиглэнэ. Ус, газар, экосистемийн менежментийг салангид бус, харин харилцан хамааралтай тогтолцоо гэж үзсэнээр бодлого, төлөвлөлт, хөрөнгө оруулалт, хэрэгжилтийн үр нөлөөг нэмэгдүүлж, байгалийн нөөцийн тогтвортой ашиглалт, экосистемийн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна.

    Түүнчлэн олон улсын хамтын ажиллагаа, мэдлэг мэдээлэл, мониторингийн тогтолцоо, шинжлэх ухаанд суурилсан шийдвэр гаргалт, хөрөнгө оруулалтыг бэхжүүлэхийн зэрэгцээ усны үр ашигтай хэрэглээ, дахин ашиглалт, дахин боловсруулалт, нөөцийн эргэлтийг дэмжсэн тойрог усны менежментийн арга хандлагыг түгээн дэлгэрүүлнэ. Ингэснээр усны аюулгүй байдал, гангийн эрсдэлийг даван туулах чадавх, экосистемийн эрүүл байдлыг хадгалах, тогтвортой хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулна.

    Энэхүү санаачилга нь НҮБ-ын Усны хөтөлбөр, НҮБ-ын Ус ба ариун цэврийн байгууламжийн тогтолцооны стратеги (UN-Water System-wide Strategy for Water and Sanitation), Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 16 дугаар бага хурлын гангийн тэсвэртэй байдлыг бэхжүүлэхтэй холбоотой шийдвэрүүдийн хэрэгжилтэд хувь нэмэр оруулна. Мөн Даян дэлхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээний усны экосистемийг хамгаалах, нөхөн сэргээх зорилтууд болон НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн экосистемийн нөхөн сэргээлт, усны экосистем, байгальд суурилсан шийдлийн талаарх тогтоол, шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

    Мөн ус, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал болон газрын нөхөн сэргээлтийн олон улсын зорилт, үйл ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэх зорилготой. Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга нь гурван үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд:

    1 дүгээр бүрэлдэхүүн хэсэг: Мэдлэг, засаглал ба түншлэл

    Ус, газар, экосистемийн нэгдсэн менежментийг дэмжих мэдлэг, мэдээллийн тогтолцоо, мониторингийн сүлжээ, мэдээлэл солилцох платформ, эрт сэрэмжлүүлэх механизмыг хөгжүүлнэ. Мөн усны засаглал, бодлогын яриа хэлэлцээ, олон улсын хамтын ажиллагаа, түншлэлийг бэхжүүлж, хил дамнасан усны нөөц болон нийтлэг байгаль орчны сорилтыг шийдвэрлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

    2 дугаар бүрэлдэхүүн хэсэг: Туршилт, хэрэгжилт ба өргөжүүлэлт

    Ус, газар, экосистемийн нэгдсэн менежментэд суурилсан шийдлүүдийг туршин хэрэгжүүлэх, нутагшуулах, өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Үүнд голын сав газрын нөхөн сэргээлт, тойрог усны менежмент, байгальд суурилсан шийдэл, гангийн эрсдэлийг бууруулах арга хэмжээ болон ландшафтын нэгдсэн менежмент зэрэг чиглэл хамарна.

    3 дугаар бүрэлдэхүүн хэсэг: Санхүүжилт ба хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх 

    Төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах, олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, хөрөнгө оруулалтад бэлэн төслүүдийн багцыг боловсруулахад чиглэнэ. Мөн санхүүжилтийн шинэлэг механизм, стратегийн түншлэлийг ашиглан хэрэгжилтийн цар хүрээ, үр нөлөөг нэмэгдүүлнэ.

    Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга нь хуурай бүс нутгийн тогтвортой хөгжлийн суурь нөхцөл болох ус, газрын нэгдсэн менежментийг төлөвшүүлэхэд чиглэнэ. Ус, газар, экосистемийн менежментийг уялдуулсан нэгдсэн хандлага, тойрог усны менежментийг нэвтрүүлснээр бодлогын уялдаа холбоо сайжирч, хөрөнгө оруулалтын үр ашиг нэмэгдэн, тогтвортой хөгжлийн үр дүн бэхжинэ. Улмаар усны аюулгүй байдал сайжирч, экосистемийн үйл ажиллагаа сэргэж, гангийн эрсдэлийг даван туулах чадавх сайжирсан, бүтээмжтэй бөгөөд тэсвэртэй ландшафтууд бүрэлдэн тогтож, байгаль орчны тогтвортой байдал, эдийн засгийн уян хатан, тогтвортой хөгжил тэсвэртэй, хүний сайн сайхан байдалд урт хугацааны эерэг үр нөлөө үзүүлнэ.


    Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга

    Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга нь Монгол Улсын манлайллын дор олон улсын байгууллага, түншүүдтэй хамтран хэрэгжүүлэх олон улсын санаачилга бөгөөд байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг даван туулах чадвартай, газар ашиглалт, экосистемийн онцлогт нийцсэн дэд бүтцийн тогтолцоог хөгжүүлэхэд чиглэнэ. Энэхүү санаачилга нь байгалийн нөөц, экосистемийн үйлчилгээг дэд бүтцийн хөгжлийн чухал суурь гэж үзэн, байгальд суурилсан шийдлийг дэд бүтцийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын бодлогод нэвтрүүлэх зорилготой. Энэ нь эрсдэлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлж, тогтвортой хөгжлийг дэмжихэд чиглэнэ.

    Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилга нь газар, ус, эрчим хүч, тээвэр, хот байгуулалт, ландшафтын систем зэрэг “хатуу” дэд бүтэц болон тэдгээрийг үр ашигтай төлөвлөх, санхүүжүүлэх, удирдах нөхцөлийг бүрдүүлэх “зөөлөн” дэд бүтцийг хослуулсан нэгдсэн хандлагыг цогцлооно.

    Санаачилгын онцлог нь хиймэл оюун болон дэвшилтэт технологид суурилсан төлөвлөлт юм. Үүнд газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судалгаа, дижитал болон урьдчилан таамаглах загварчлал, хиймэл оюунд суурилсан шийдвэр гаргах системийг ашиглан байгальд ээлтэй, газрын онцлогт нийцсэн дэд бүтцийн төлөвлөлт, эрсдэлийн удирдлага, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтыг сайжруулна. “Ногоон”, “цэнхэр”, “саарал” дэд бүтцийг байгальд суурилсан шийдлүүдтэй уялдуулснаар уур амьсгалын болон байгаль орчны эрсдэлийг даван туулах чадавхыг нэмэгдүүлж, төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах боломжийг бүрдүүлнэ.

    Тус санаачилга нь Байгальд суурилсан шийдлийн тухай НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн 5/5 дугаар тогтоол, Даян дэлхийн биологийн олон янз байдлын хамрах хүрээний 2, 8, 11, 12, 14 дүгээр зорилтууд, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын бага хурлын 19/COP.16 болон 24/COP.16 дугаар шийдвэрүүд, мөн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Шарм-эль-Шейхийн хэрэгжилтийн төлөвлөгөө болон Дэлхийн үнэлгээний анхны дүгнэлтийн 1/CMA.5 шийдвэртэй уялдан хэрэгжинэ. Түүнчлэн Байгальд суурилсан шийдлийн Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны дэлхийн стандартыг хэрэгжүүлж, дэд бүтцийн чанарын баталгаа, хариуцлага, хөрөнгө оруулалтын итгэлцлийг бэхжүүлэхийг зорьж байна. Улмаар Риогийн гурван конвенцын уялдаа холбоог бэхжүүлж, дэлхийн хэмжээнд хүлээсэн үүрэг, зорилтуудыг өргөжүүлэн хэрэгжүүлэх боломжтой бодит шийдэл болгоход хувь нэмэр оруулна. Байгальд суурилсан тогтвортой дэд бүтцийн санаачилга нь гурван үндсэн бүрэлдэхүүн хэсэгтэй. Үүнд:

    1 дүгээр бүрэлдэхүүн хэсэг: Ногоон хиймэл оюунд суурилсан дижитал дэд бүтэц ба тогтолцоо

    Хиймэл оюунд суурилсан экологийн мэдээллийн систем, газарзүйн мэдээллийн платформ, байгаль орчны мониторингийн сүлжээ, дижитал болон урьдчилан таамаглах загварчлал, шийдвэр дэмжих хэрэгслүүдийг хөгжүүлж, газарт суурилсан дэд бүтцийн төлөвлөлт, эрсдэлийн удирдлага, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтыг дэмжинэ.

    2 дугаар бүрэлдэхүүн хэсэг: Бодлого, төлөвлөлт ба хэрэгжилт

    Байгальд суурилсан шийдлүүдийг дэд бүтцийн бодлого, газар ашиглалтын төлөвлөлт, дэд бүтцийн хэрэгжилтийн тогтолцоонд нэгтгэж, ус, эрчим хүч, тээвэр, хөдөө аж ахуй, хот байгуулалт болон ландшафтын нөхөн сэргээлтийн салбарт өргөжүүлэн хэрэгжүүлнэ. 

    3 дугаар бүрэлдэхүүн хэсэг: Санхүүжилт ба хөрөнгө оруулалт татан төвлөрүүлэх 

    Санхүүжилтийн шинэлэг механизм, холимог санхүүжилтийн загвар, хөрөнгө оруулахуйц төслийн багц болон стратегийн түншлэлээр дамжуулан төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, байгальд суурилсан дэд бүтцийн шийдлийг өргөн хүрээнд нэвтрүүлэх, хэрэгжүүлэхийг дэмжинэ. 

    Талуудын 17-р бага хурал (COP17)-ын цахим хуудас: https://unccdcop17.org

    ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЕ

    ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг хойшлуулжээ

    2026-04-09, 19:13

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Богдхан төмөр зам

    2 цагийн өмнө

    Элчин сайд нар “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа

    3 цагийн өмнө

    Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилга угсралт, тоног төхөөрөмжүүдийн суурилуулах ажил хийгдэж байна

    3 цагийн өмнө

    Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127.1 км төмөр замыг нээлээ

    19 цагийн өмнө

    “Оюут” станц ҮТП-ийг цахилгаанаар хангаад зогсохгүй, 140 гаруй сумын цахилгааны найдвартай ажиллагааг хангана

    1 өдрийн өмнө

    Баянхошуу дэд төвийн нийгмийн барилга байгууламжуудын дулааныг яаралтай шийднэ

    1 өдрийн өмнө

    Охидын дуу хоолойг сонсож, хамтдаа ярилцсан "Because I am a Girl” чуулган

    1 өдрийн өмнө

    МСНЭ: Хэвлэлийн эрх чөлөө бол хэн нэгний олгож, хурааж авдаг эрх биш

    2 өдрийн өмнө

    УИХ-ын чуулганаар Баасан гарагт хэлэлцсэн асуудлуудын тойм

    2 өдрийн өмнө

    Нобелийн Энх тайвны шагналыг ӨАБНУ-ын иргэн, хүний эрхийг хамгаалагч Наванетхем “Нави” Пиллэй хүртлээ

    2 өдрийн өмнө

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 өдрийн өмнө

    Улсын онцгой комисс Эрхүүд гарсан үл мэдэгдэх халдвар, баавгайн аюул, ямааны годронгийн асуудлаар хуралджээ

    3 өдрийн өмнө

    Утга зохиолын Нобелийн шагналтнаар Канадын яруу найрагч, орчуулагч, эсээч, судлаач Энн Карсон тодорлоо

    3 өдрийн өмнө

    S&P агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалжээ

    3 өдрийн өмнө

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    3 өдрийн өмнө

    Нийслэлээс аж ахуйн нэгж, иргэдийг татварын хөнгөлөлтөөр дэмжинэ

    3 өдрийн өмнө

    Химийн салбарын Нобелийн шагналыг органик нийлэгжилтийн үзэгдлүүдийг нээсэн эрдэмтдэд хүртээнэ

    4 өдрийн өмнө

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    4 өдрийн өмнө

    Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээжээ

    4 өдрийн өмнө

    Томуугаар өвдсөн хүүхдээ асарч байгаа эх, эцэг, асран хамгаалагчид цалинтай чөлөө олгох, эсхүл цахимаар ажиллуулна

    4 өдрийн өмнө

    Оюу толгой төслийн Монголын талын өгөөж нэмэгдэж, ногдол ашиг наашлах уу?

    4 долоо хоног

    2027 оны төсвийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулав

    2 долоо хоног

    Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, Зохион байгуулах хороодод Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа

    3 долоо хоног

    Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээлээ

    3 долоо хоног

    1990 оны энэ өдөр анхны байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурал үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ

    4 долоо хоног

    Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикийн айлчлал

    2 долоо хоног

    Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

    3 долоо хоног

    Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна

    3 долоо хоног

    Дэлхийн банк “Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-Нэг малын эмнэлэг” төслүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ

    3 долоо хоног

    Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

    3 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.