Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    ЦӨЛЖИЛТ ЧИМЭЭГҮЙ МӨХӨЛ…

    Эхорон2 сар
    Share
    Facebook Twitter Email

    ЧИМЭЭГҮЙ МӨХӨЛ хэмээн нэрлэдэг цөлжилт дан ганц халуун орон, говь, цөлийн бүсээр хязгаарлагдсангүй. Жилээс жилд, өдрөөс өдөрт сөөм сөөмөөр хүрээгээ тэлэн хүчирхэгжиж, алхам алхмаар ангасан газрыг “төрүүлсээр” байна. 

    Газрын доройтлын энэхүү үйл явц үндсэндээ хүмүүсийн буруутай үйл ажиллагаанаас улбаатай байдаг. Салхи, усны элэгдлээс болж дэлхий нэг жилийн дотор 75 тэрбум тонн шимт хөрсөө алдаж байна. Дэлхийн 100 гаруй орны 250 сая хүн цөлжилтийн нөлөөнд шууд өртөөд байгаа бол цаашид 1.0 тэрбум болж өсөх магадлалтай гэсэн анхааруулга бий. 

    Дэлхийн олон оронтой харьцуулахад цөлжилт хэтдээ Монгол Улсын нийт газар нутгийг бараг бүхэлд нь хамарч болзошгүй байгаа юм. Судалгаагаар, манай орны нийт газар нутгийн бараг 77 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилтөд өртөж, усны хомсдол, бэлчээрийн талхагдал улам нэмэгдсээр байна. Монгол орон нь газарзүйн байршил, эрс тэс уур амьсгалын онцлогоос шалтгаалан дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн өртөмтгий 10 орны нэг болсон. Үүний улмаас дулааны улирлын хур тунадасны хэмжээ мэдэгдэхүйц буурч, ган гачгийн давтамж нэмэгдэн, цөлжилтийн үйл явц улам эрчимжсээр байна. 

    Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн гаргасан тооцооллоос сонирхуулая. Улс орнууд жилд хамгийн багадаа 350 тэрбум ам.долларыг байгаль хамгаалахад зарцуулбал хүлэмжийн хийг багасгаж, ган цөлжилтөөс сэргийлж чадна гэж мэдэгдсэн. . Харин манай эрдэмтдийн тооцоогоор Монгол Улс ДНБ-ийхээ ядаж 1%-ийг байгаль орчны хамгаалалд зарцуулах хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Цаашлаад Монгол орны хэмжээнд зөвхөн атаршсан талбайг нөхөн сэргээхэд л 125 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо ч байдаг. Хэдэн жилийн өмнөх энэ тооцоолол өдгөө бараг хоёр дахин өсөх нөхцөл бүрдсэн. 

    Тэгвэл цөлжилтийг бид хэрхэн зогсоох вэ? Газраа, бэлчээрээ хэрхэн хамгаалж, хадгалан авч үлдэх вэ? Бидэнд ямар боломж байна вэ? Уг нь шийдлийн гарц нээлттэй. Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, усны хомсдолын асуудлаа шийдвэрлэх, сууриа бэхжүүлэх түүхэн боломж нээгдээд байна. Энэ бол Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улс зохион байгуулах болсон явдал. 

    Түүхэн боломж гэж тодотгосон учир юу вэ? НҮБ-д гишүүнээр элссэн бүх орны Засгийн газрууд хамтын хүчээр цөлжилт, газрын доройтол, усны хомсдолын асуудлаа шийдвэрлэх гэрээ хэлэлцээрийн талбар бол COP. 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд буюу үндсэндээ 12 хоног дэлхийн 197 орны хэдэн мянган зочин төлөөлөгчид нэгэн дээвэр дор зорилгоо нэгтгэхээр хуралдана. Газрын доройтлыг тэглэх, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад зориулах урт хугацааны үйл ажиллагааны хөрөнгө оруулалтыг бид хамтдаа босгох боломж энэ өдрүүдэд нээгдэх учиртай. 

    COP17 зохион байгуулагч Монгол Улсын хувьд олон улсын түншүүд болон Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын Конвенцтай хамтран боловсруулсан “Тал хээрийн төлөвлөгөө” нь урт хугацааны үйл ажиллагааны бодлогын баримт бичиг. Энэхүү төлөвлөгөө нь хэлэлцүүлгээр хязгаарлагдах бус, хэрэгжилтийг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг хөдөлгөх, газар дээрх бодит, хэмжигдэхүйц үр дүнд хүрэх тогтвортой, бодитой өөрчлөлтийг бий болгоход чиглэсэн. Тал хээрийн төлөвлөгөөний үндсэн гурван тулгуур санаачилгыг олон улсад дэвшүүлж байгаа юм.   

    Бэлчээрийн тэргүүлэх санаачилга: Монгол Улс болон Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц нь нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй бэлчээрийн ашиглалт, гандуу бүс нутгийн хөрсний нөхөн сэргээлтийг дэмжихэд чиглэсэн 10 жилийн хугацаатай дэлхийн хэмжээний хөтөлбөрийг хамтран манлайлан хэрэгжүүлэхээр зорьж байна. 

    Газар-усны нэгдсэн менежментийн санаачилга: Гандуу бүс нутгийн ус, газрын нөөцийг нэгдсэн байдлаар удирдах бүс нутгийн болон олон улсын түншлэлийг хөгжүүлж, гангийн эсрэг тэсвэртэй байдлыг бэхжүүлэх, хөрсний чийгийн нөөцийг хадгалах нь хуурай бүс нутгийн хүнсний үйлдвэрлэлд онцгой ач холбогдолтой юм. Энэ нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд түшиглэсэн бүс нутгийн уялдаа холбоог бий болгоно. 

    Байгальд суурилсан шийдэл бүхий дэд бүтэц санаачилга: Газарт төвлөрсөн төлөвлөлт болон байгальд суурилсан шийдлүүдийг нэгтгэн хэрэгжүүлэх энэхүү дэлхийн санаачилга нь төр, хувийн хэвшлийн түншлэлийг өрнүүлж, Байгаль орчинд ээлтэй тогтвортой дэд бүтцийн талаар НҮБ-ын Байгаль орчны Ассемблейн тогтоолуудын хэрэгжилтийг ахиулахад чиглэж байна. 

    …НҮБ-ын гишүүн 190 гаруй улс орон Монголд COP17 хурлыг зохион байгуулахыг сайшаан хүлээж авсан. Тууштай дэмжиж ажиллана гэдгээ НҮБ-ын гишүүн орнуудын төр, засгийн төлөөллүүд, төсөл, хөтөлбөрийн удирдагчид албан ёсоор мэдэгдсээр байна. Монгол Улс энэ итгэл, хүлээлгэсэн хариуцлага, боломжийг нэр төртэйгөөр гүйцэтгэх, эсэх дан ганц төр, засгийн ажил, зорилго биш. Тэрчлэн зөвхөн Монгол Улсын асуудал биш, эх дэлхийн хуурай газрыг хамгаалах хүн төрөлхтний асуудал юм. 

    ЭХ БАЙГАЛИА СЭРГЭЭЖ

    ИТГЭЛ НАЙДВАРАА БАДРААЯ  

    Байгаль орчны сэтгүүлч Ц.Цэвээнхэрлэн


    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    Б.Баатар: Би бол HERO

    2019-06-04, 14:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    13 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    13 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    13 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    13 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    18 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    21 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    22 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    22 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.