Балба улсад, Төвөдтэй хиллэдэг бүсэд лхагва гарагт гэнэтийн үер буусны улмаас 389 хүн амиа алдаж, 900 гаруй хүн сураггүй алга болжээ. Харин Төвөдөд гурван хүн амиа алдаж, 558 хүн сураггүй болсонд тооцогдож байгаа аж. Энэ бүс нутагт сураггүй болсон хүмүүсийн ихэнх нь жуулчид байгаа талаар Синьхуа агентлаг мэдээлжээ.
Балбын Ерөнхий сайд Балендра Шахын мэдэгдсэнээр эрэн хайх, аврах ажиллагаанд арми, цагдаа, үндэсний цагдаагийн ажилтан зэрэг нийт 13 мянган алба хаагч дайчлагдсан байна. Байгалийн гамшгийн улмаас хохирсон хүмүүст зориулж түр байрлах цэгүүдийг байгуулсан бол гэмтэж бэртсэн иргэдэд үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж үзүүлж байгаа аж.

0 сэтгэгдэл