Ekhoron.mn
    Онцлох

    Арменид болж буй Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд “Тал хээрийн төлөвлөгөө”-г танилцуулав

    Өнөөдөр, 09:00

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Нийслэлийн хөрс, усны бохирдлыг бууруулах арга хэмжээг бодит үр дүнд хүргэнэ

    Эхорон48 минутын өмнө
    Share
    Facebook Twitter Email

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Улаанбаатар хотын хөрс, усны бохирдлын өнөөгийн төлөв байдал болон нөөцийг хамгаалах, зохистой ашиглах талаар хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний үр дүнтэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хуралдаан өчигдөр /2026.10.26/ боллоо.

    Хуралдааны эхэнд Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Н.Мөнхбаяр хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өглөө.

    Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт стандартын шаардлага хангаагүй нүхэн жорлонгийн тоог 30 хувиар бууруулах, жил бүр 10 мянган ариун цэврийн байгууламжийг ариутгаж, халдваргүйжүүлэх, үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудаас үүдэлтэй хүнд металлын бохирдлыг бууруулах зорилт тавьжээ.

    Улаанбаатар хотын найман дүүргийн тусгай хамгаалалттай газар нутаг, ой, усан сан бүхий газарт нийт 20,460 нүхэн жорлон тоологдсон байна. Харин нийтийн эзэмшлийн зам, талбай дагуух эзэнгүй орхигдсон 125 нүхэн жорлонг буулгаж, ариутган халдваргүйжүүлжээ.

    Мөн нийслэлийн усны нөөц, ашиглалт, хамгаалалтын талаар мэдээлэл өгсөн юм. Усны тоо бүртгэлээр 2023-2026 онд нийслэлийн хэмжээнд 84 гол, горхи, 251 булаг, шанд, 18 рашаан, 41 нуур, тойром, 21 мянган худаг бүртгэгджээ.

    Туул голын усны чанар дээд хэсэгтээ харьцангуй сайн ч Төв цэвэрлэх байгууламжаас доош хэсэгт бохирдол нэмэгдэж байгааг танилцууллаа. Цаашид голын бохирдлыг бууруулах, усны чанарыг сайжруулах зорилгоор лаг цэвэрлэгээг үе шаттай эхлүүлэх, усан хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг хашаажуулах арга хэмжээ төлөвлөж байна.

    Үүний дараа МУИС-ийн инженер, технологийн судлаач Ч.Сономдагва нийслэлийн хөрс хамгаалах, бохирдлыг бууруулах хөтөлбөр боловсруулах судалгааны ажлаа танилцуулав. Хөрсний бохирдолд нүхэн жорлон, ил задгай хог хаягдал, автомашин, дулааны цахилгаан станц, үйлдвэр, авто засварын газрууд зэрэг олон эх үүсвэр нөлөөлж байгааг онцоллоо. Энэ хүрээнд 2026-2031 онд дөрвөн үндсэн зорилтын дагуу 56 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

    Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид хөрс, ус, агаарын бохирдлыг цогцоор нь авч үзэж, бохирдлын үндсэн шалтгааныг арилгах шаардлагатайг онцолсон юм. Тухайлбал, нүхэн жорлон, угаадасны нүхийг үе шаттай шийдвэрлэхдээ инженерийн дэд бүтцэд холбох боломжийг харгалзах, эхний ээлжид ногоон бүс, тусгай хамгаалалттай газар нутаг, голын ай савын бохирдлыг бууруулах, нийтийн бие засах газрын хүртээмжийг нэмэгдүүлэх санал дэвшүүлэв. Төлөөлөгч О.Зундуйдорж барилгын хог хаягдлын менежмент, зөрчилд ногдуулах хариуцлага, цэвэр усны нөөцийн асуудлыг хөндөж, эдгээр асуудлыг хөрс, ус хамгаалах арга хэмжээтэй уялдуулах шаардлагатайг хэлэв. Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Н.Мөнхбаяр Сонгинохайрхан дүүргийн Туул гол дагуух хог хаягдал, эзэн нь тодорхойгүй зөрчлийн талаар мэдээлэл өгч, эзэн нь тогтоогдсон тохиолдолд холбогдох арга хэмжээ авч ажиллаж байгааг танилцууллаа.

    Ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар хөрс, усны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг уялдуулж, бодит үр дүнд хүрэхэд ажлын хэсгийн зүгээс дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Ийнхүү ажлын хэсгийн санал, дүгнэлтийг нэгтгэн боловсруулж, НИТХ-аар хэлэлцүүлэх тогтоолын төсөл боловсруулахаар шийдвэрлэв.

    Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    2026-10-03, 15:34

    Ерөнхийлөгч мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжихээ илэрхийллээ

    2026-03-30, 15:32

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нийслэлийн хөрс, усны бохирдлыг бууруулах арга хэмжээг бодит үр дүнд хүргэнэ

    48 минутын өмнө

    Арменид болж буй Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд “Тал хээрийн төлөвлөгөө”-г танилцуулав

    1 цагийн өмнө

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    16 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    17 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    17 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    17 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    22 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    1 өдрийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    1 өдрийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    1 өдрийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    5 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.