Ekhoron.mn
    Онцлох

    Монгол, Солонгосын талууд Консулын хэлэлцээр байгууллаа

    Өнөөдөр, 19:09

    Монгол Улс “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр 2026 онд 42 дугаар байрт эрэмбэлэгджээ

    2026-11-21, 14:30

    Трамп, Ши, Путин нар "Энх тайвны тухай хамтарсан тунхаглал” баталжээ

    2026-11-20, 11:13
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байна

      2026-11-17, 09:30

      Оюу толгойгоос авахаар яригдаж буй ногдол ашгийг тойрсон институц хоорондын тоглоом үргэлжлэх үү?

      2026-11-05, 13:53

      Салхитын зүүн алтны ордыг ашиглана

      2026-11-05, 09:48

      Оюу толгойн уурхайд гарсан осол ба компанийн тайлбар, ТУЗ-ийн гишүүн асны байр суурь

      2026-10-30, 13:35

      Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд

      2026-10-29, 11:01
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    НИТХ: Хүний хөгжлийн хороо, Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран хүүхдийн хөгжил, хамгааллын салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ

    Эхорон4 өдрийн өмнө
    Share
    Facebook Twitter Email

    НИТХ-ын Хүний хөгжлийн хороо болон Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, нийслэлийн есөн дүүргийн холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, хүүхдийн хөгжил, хамгааллын салбарын арга хэмжээ, үйлчилгээний хэрэгжилт, салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ.

    НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц батлагдсан өдрийг угтан зохион байгуулсан уулзалтад НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул, Б.Сэмжидмаа, Д.Отгонсүрэн, Б.Мягмар, Д.Ундармаа, Б.Ану-Үжин нар оролцож, хүүхэд хамгааллын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.

    Уулзалтын эхэнд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын Хамгааллын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л.Бадамцэцэг хүүхдийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөлт, хүүхэд хамгааллын үйл ажиллагааны хэрэгжилт, цаашдын чиг хандлагын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр Монгол Улсад хүүхдийн эрх, хамгааллын эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч бодлогын хэрэгжилтийг сайжруулах, санхүүжилт, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо. Түүний танилцуулснаар, нийслэлийн хэмжээнд хүүхэд эрсдэлт нөхцөлд өртөж буй тохиолдлуудаас үл хайхрах байдал зонхилж байна. Мөн сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэл, хараа хяналтгүй орхих, бэлгийн хүчирхийлэл зэрэг асуудал бүртгэгдэж байгааг анхааруулав.

    Мөн нийслэлийн 204 хороонд 214 нийгмийн ажилтан ажиллаж байгаа бөгөөд тэдний нийгмийн баталгаа, ажлын байрны аюулгүй байдлыг хангах, хүний нөөцийг тогтвортой ажиллуулах шаардлагатайг дурдлаа. Нийслэлийн есөн дүүргийн 204 хорооны хамтарсан багт нийт 1,545 гишүүн ажиллаж байгаа ч хүүхэд хамгааллын үйлчилгээнд төсөв, санхүүжилтийн хүрэлцээ хүндрэл учруулж байгааг танилцуулсан юм. Түүнчлэн хүүхдийн цахим аюулгүй байдал, сургууль, цэцэрлэгийн орчны эрсдэлийг бууруулах, эцэг эх, асран хамгаалагчдад эерэг хүмүүжлийн боловсрол олгох, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатайг онцоллоо.

    Үүний дараа дүүргүүдийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга нар өөрсдийн хариуцсан нутаг дэвсгэрт тулгамдаж буй асуудлын талаар мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, нийгмийн ажилтнууд эрсдэлтэй нөхцөлд дуудлагаар ажиллах үедээ хэл амаар доромжлуулах, биедээ халдуулах эрсдэлтэй тул энгэрийн камер, дуу хураагуур зэрэг хамгаалалтын тоног төхөөрөмжөөр хангах шаардлагатайг хэллээ. Мөн нийгмийн ажилтнуудын ачааллыг бууруулах, сэтгэл зүйчийн орон тоог нэмэгдүүлэх, түр хамгаалах байрны хүчин чадал, хүртээмжийг сайжруулах асуудлыг хөндөв.

    Зарим дүүрэгт түр хамгаалах байр, зориулалтын байр байхгүйгээс үйлчилгээний хүртээмж хязгаарлагдаж байгаа бол алслагдсан дүүргүүдэд хүүхэд, гэр бүлд сэтгэл зүйн тусламж, үйлчилгээг тогтмол үзүүлэх хүний нөөц, тогтолцоо шаардлагатайг онцоллоо. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан үйлчилгээний төв байгуулах, асрамж, халамжийн үйлчилгээнд тэднийг хамруулах боломжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагаа явуулж буй байрны нөхцөлийг сайжруулах хэрэгцээ байгааг илэрхийлэв.

    Дүүргүүдийн удирдлагуудын мэдээлэлтэй танилцсаны дараа НИТХ-ын төлөөлөгч нар санал, байр сууриа илэрхийллээ. Төлөөлөгч Б.Сэмжидмаа, хүүхэд хамгааллын чиглэлээр мөрдөж буй хууль тогтоомжид шаардлагатай өөрчлөлт оруулах асуудлыг анхаарах нь зүйтэйг онцолсон бол төлөөлөгч Д.Ундармаа хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг гэр бүлийн орчин, эцэг эхийн хүмүүжил, хариуцлагатай салшгүй холбоотой авч үзэх шаардлагатайг хэлэв.

    Төлөөлөгч С.Отгонсүрэн нийгмийн ажилтнуудын ажиллах нөхцөлийг сайжруулах, шаардлагатай автомашинаар хангах, алслагдсан гурван дүүрэгт сэтгэл зүйчийн хүртээмж нэмэгдүүлэх асуудлыг НИТХ-ын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлэх шаардлагатайг илэрхийллээ. Харин төлөөлөгч Б.Мягмар уулзалтаар гарсан санал, хүсэлтийг ажил хэрэг болгохын тулд бүтэц, орон тоо, төсөв санхүү, зохион байгуулалтын хүрээнд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах нь чухал гэв.

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албаныхан урсгал зардлын хүрээнд дэмжлэг үзүүлэх боломж хязгаарлагдмал боловч төсөв, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хүрээнд асуудлыг судлан үзэх боломжтойг илэрхийлж, удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр хамтран ажиллахаа мэдэгдлээ.

    Уулзалтын төгсгөлд,НИТХ дахь Хүний хөгжлийн хорооны дарга Ү.Оюунзул хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлыг зөвхөн салбарын хүрээнд бус гэр бүлийн хөгжил, нийгмийн хамгаалал, санхүүжилт, бодлогын түвшинд цогцоор нь авч үзэх хэрэгтэйг онцоллоо. Мөн уулзалтаар хөндөгдсөн асуудлуудыг үе шаттайгаар үргэлжлүүлэн хэлэлцэж, нийслэлийн Хүүхдийн зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих, хүүхдийн зуслангуудыг дөрвөн улирлын турш ажиллуулах боломжийг судлах зэрэг саналыг бодит ажил хэрэг болгоход Хүний хөгжлийн хороо анхаарч ажиллахаа илэрхийллээ.

    Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    2026-10-03, 15:34

    COP17 ХААЛТ: Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилт болон хэрэгжилтийн шинэ гарцуудыг ахиуллаа

    2026-08-28, 20:47

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Монгол, Солонгосын талууд Консулын хэлэлцээр байгууллаа

    3 цагийн өмнө

    Монгол Улс, БНСУ-ын Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийлээ

    8 цагийн өмнө

    УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайд Н.Учралд шаардлага хүргүүлж, улмаар Үндсэн хуулийн цэцэд өгнө гэв

    8 цагийн өмнө

    “Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор заслын ажил өвлийн улиралд тасралтгүй үргэлжилнэ

    12 цагийн өмнө

    Д.Ихбаяр: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил бол төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын хариуцлага

    1 өдрийн өмнө

    Монгол Улс “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр 2026 онд 42 дугаар байрт эрэмбэлэгджээ

    2 өдрийн өмнө

    Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг НИТХ-ын даргад өргөн барилаа

    2 өдрийн өмнө

    НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүд “Улаанбаатар хотын барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний газар”-т ажиллалаа

    3 өдрийн өмнө

    Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 10 хувиар нэмэгджээ

    3 өдрийн өмнө

    Трамп, Ши, Путин нар "Энх тайвны тухай хамтарсан тунхаглал” баталжээ

    3 өдрийн өмнө

    Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүллээ

    3 өдрийн өмнө

    У.Хүрэлсүх явахдаа ямар үг үлдээв?

    4 өдрийн өмнө

    Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ

    4 өдрийн өмнө

    Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэх УИХ-ын дарга С.Бямбацогт юу хэлэв?

    4 өдрийн өмнө

    У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөллөө

    4 өдрийн өмнө

    НИТХ: Хүний хөгжлийн хороо, Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран хүүхдийн хөгжил, хамгааллын салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ

    4 өдрийн өмнө

    “Тал хээрийн төлөвлөгөө” нь газар, ус, байгаль орчин, уур амьсгалын зорилтуудыг уялдуулан хэрэгжүүлэх бодит платформ болно

    4 өдрийн өмнө

    Засгийн газраас Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

    4 өдрийн өмнө

    В.Гантулга “Шилдэг залуу эмч” шагнал хүртлээ

    4 өдрийн өмнө

    Монгол Улс Антальягийн санаачилгыг бүрэн дэмжинэ

    4 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    1 сар

    Монгол паспортын эрэмбэ хаана явна вэ?

    3 долоо хоног

    Оюу толгойн уурхайд гарсан осол ба компанийн тайлбар, ТУЗ-ийн гишүүн асны байр суурь

    3 долоо хоног

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийлээ

    3 долоо хоног

    Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд

    3 долоо хоног

    АҮЭБЯ: Вагон-цистерний хүлээгдэл үүссэн гол шалтгаан нь зуны дизель түлшнээс өвлийн дизель түлшинд шилжихтэй холбоотой

    2 долоо хоног

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    4 долоо хоног

    Оюу толгойгоос авахаар яригдаж буй ногдол ашгийг тойрсон институц хоорондын тоглоом үргэлжлэх үү?

    2 долоо хоног

    "Астана-2026” ДАШТ: ОУХМ Х.Болортуяа хүрэл медаль хүртлээ

    3 долоо хоног

    Салхитын зүүн алтны ордыг ашиглана

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.