Ekhoron.mn
    Онцлох

    Монгол, Солонгосын талууд Консулын хэлэлцээр байгууллаа

    Өнөөдөр, 19:09

    Монгол Улс “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр 2026 онд 42 дугаар байрт эрэмбэлэгджээ

    2026-11-21, 14:30

    Трамп, Ши, Путин нар "Энх тайвны тухай хамтарсан тунхаглал” баталжээ

    2026-11-20, 11:13
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байна

      2026-11-17, 09:30

      Оюу толгойгоос авахаар яригдаж буй ногдол ашгийг тойрсон институц хоорондын тоглоом үргэлжлэх үү?

      2026-11-05, 13:53

      Салхитын зүүн алтны ордыг ашиглана

      2026-11-05, 09:48

      Оюу толгойн уурхайд гарсан осол ба компанийн тайлбар, ТУЗ-ийн гишүүн асны байр суурь

      2026-10-30, 13:35

      Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд

      2026-10-29, 11:01
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ

    Эхорон4 өдрийн өмнө
    Share
    Facebook Twitter Email

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Дэлхийн банк группийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Виктория Делмон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

    Уулзалтаар Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах, эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг хангах стратегийн ач холбогдол бүхий “100 МВт чадалтай, 400 МВт.цагийн багтаамжтай цахилгаан эрчим хүч хуримтлуулах систем” байгуулах төслийн санхүүжилтийн боломж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

    Төслийг Улаанбаатар хотоос зүүн урагш 50 орчим км зайд, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 10.2 га талбайд, улсын төсвийн бус эх үүсвэр буюу төр, хувийн хэвшлийн түншлэл болон олон улсын санхүүгийн бусад хэрэгслийг ашиглан хэрэгжүүлэх юм.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “2027 он бол нийслэлийн төсвийг бодитой төлөвлөж, тулгамдаж буй асуудлуудаа оновчтой шийдвэрлэх чухал жил. Тиймээс төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, иргэд, бизнес эрхлэгчдийнхээ саналыг тусгаж, төсвийн бус санхүүжилтийн боломжуудыг түлхүү ашиглахыг зорьж байна. Агаарын бохирдлыг бууруулах, өвлийн улиралд эрчим хүчний оргил ачааллыг давах богино хугацааны шийдлүүдэд анхаарч байгаа. Харин урт хугацаандаа орон сууцжуулалт, дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх бодлогоо үргэлжлүүлнэ. Мөн эрчим хүчний салбарын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад сэргээгдэх эрчим хүч, батарей хуримтлуурын төслүүд чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд Төв аймгийн Сэргэлэн суманд хэрэгжүүлэх 100 МВт-ын хүчин чадалтай батарей хуримтлуурын төслийн санхүүжилт болон хэрэгжилтийг шуурхай шийдвэрлэхэд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахыг зорьж байна” гэв.

    Олон улсын санхүүгийн корпорацын зүгээс өмнө нь Улаанбаатар хоттой энэ төрлийн төслийг амжилттай хэрэгжүүлсэн тул дахин хамтарч ажиллах боломжтойгоо илэрхийллээ. Мөн энэхүү төсөл нь зөвхөн өнөөдрийн тулгамдсан асуудлыг шийдэхээс гадна цаашид эрчим хүчний салбарын тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтойг онцолсон юм.

    Энэхүү төсөл нь цахилгааны хэрэглээ багатай үед эрчим хүч нөөцөлж, хэрэглээ огцом нэмэгддэг өдөр, оройн оргил ачааллын үед хуримтлуулсан эрчим хүчээ сүлжээнд буцаан нийлүүлэх ач холбогдолтой. Ингэснээр:

    • Өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг дэмжиж, нэмэлт эрчим хүч нийлүүлнэ.
    • Цахилгаан эрчим хүчний хэрэглээ, үйлдвэрлэлийн тэнцвэрийг хангаж, сүлжээний давтамжийг тогтворжуулна.
    • Эрчим хүчний чадлын нөөц бүрдүүлнэ.
    • Сэргээгдэх эрчим хүчний хэлбэлзлийг тэнцвэржүүлнэ.
    • Цахилгаан тасарсан үед нөөцөлсөн эрчим хүчээ ашиглан цахилгаан хангамжийг сэргээхэд дэмжлэг үзүүлнэ.

    Эх сурвалж: НЗДТГ

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийлээ

    2026-10-27, 14:26

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    2026-10-03, 15:34

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Монгол, Солонгосын талууд Консулын хэлэлцээр байгууллаа

    3 цагийн өмнө

    Монгол Улс, БНСУ-ын Гадаад харилцааны сайд нар хэлэлцээ хийлээ

    8 цагийн өмнө

    УИХ дахь АН-ын бүлгээс Ерөнхий сайд Н.Учралд шаардлага хүргүүлж, улмаар Үндсэн хуулийн цэцэд өгнө гэв

    9 цагийн өмнө

    “Сэлбэ дэд төв”-ийн барилгуудын дотор заслын ажил өвлийн улиралд тасралтгүй үргэлжилнэ

    12 цагийн өмнө

    Д.Ихбаяр: Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил бол төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын хариуцлага

    1 өдрийн өмнө

    Монгол Улс “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр 2026 онд 42 дугаар байрт эрэмбэлэгджээ

    2 өдрийн өмнө

    Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг НИТХ-ын даргад өргөн барилаа

    2 өдрийн өмнө

    НИТХ-ын Бүсчилсэн хөгжлийн хорооны гишүүд “Улаанбаатар хотын барилга байгууламжийн судалгаа, шинжилгээний газар”-т ажиллалаа

    3 өдрийн өмнө

    Нийслэлийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 10 хувиар нэмэгджээ

    3 өдрийн өмнө

    Трамп, Ши, Путин нар "Энх тайвны тухай хамтарсан тунхаглал” баталжээ

    3 өдрийн өмнө

    Т.Ариунзаяа өсвөр, залуучуудын ДАШТ-д түрүүллээ

    3 өдрийн өмнө

    У.Хүрэлсүх явахдаа ямар үг үлдээв?

    4 өдрийн өмнө

    Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ

    4 өдрийн өмнө

    Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэх УИХ-ын дарга С.Бямбацогт юу хэлэв?

    4 өдрийн өмнө

    У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөллөө

    4 өдрийн өмнө

    НИТХ: Хүний хөгжлийн хороо, Эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран хүүхдийн хөгжил, хамгааллын салбарт тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ

    4 өдрийн өмнө

    “Тал хээрийн төлөвлөгөө” нь газар, ус, байгаль орчин, уур амьсгалын зорилтуудыг уялдуулан хэрэгжүүлэх бодит платформ болно

    4 өдрийн өмнө

    Засгийн газраас Хууль бус хөрөнгө хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

    4 өдрийн өмнө

    В.Гантулга “Шилдэг залуу эмч” шагнал хүртлээ

    4 өдрийн өмнө

    Монгол Улс Антальягийн санаачилгыг бүрэн дэмжинэ

    4 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    1 сар

    Монгол паспортын эрэмбэ хаана явна вэ?

    3 долоо хоног

    Оюу толгойн уурхайд гарсан осол ба компанийн тайлбар, ТУЗ-ийн гишүүн асны байр суурь

    3 долоо хоног

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийлээ

    3 долоо хоног

    Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд

    3 долоо хоног

    АҮЭБЯ: Вагон-цистерний хүлээгдэл үүссэн гол шалтгаан нь зуны дизель түлшнээс өвлийн дизель түлшинд шилжихтэй холбоотой

    2 долоо хоног

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    4 долоо хоног

    Оюу толгойгоос авахаар яригдаж буй ногдол ашгийг тойрсон институц хоорондын тоглоом үргэлжлэх үү?

    2 долоо хоног

    "Астана-2026” ДАШТ: ОУХМ Х.Болортуяа хүрэл медаль хүртлээ

    3 долоо хоног

    Салхитын зүүн алтны ордыг ашиглана

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.