Ekhoron.mn
    Онцлох

    Шинэ өртөө–Толгойт чиглэлийн 17.4 км төмөр ашиглалтад орлоо

    Өнөөдөр, 20:51

    opendata.gov.mn 3.0 хувилбарыг ашиглалтад оруулжээ

    Өчигдөр, 11:30

    Илон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийн хоёр ширхэг хувьцаа олгохоор амлажээ

    2026-11-26, 14:09
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

      2026-11-26, 10:00

      Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ой тохиож байна

      2026-11-17, 09:30

      Оюу толгойгоос авахаар яригдаж буй ногдол ашгийг тойрсон институц хоорондын тоглоом үргэлжлэх үү?

      2026-11-05, 13:53

      Салхитын зүүн алтны ордыг ашиглана

      2026-11-05, 09:48

      Оюу толгойн уурхайд гарсан осол ба компанийн тайлбар, ТУЗ-ийн гишүүн асны байр суурь

      2026-10-30, 13:35
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Улсын Их Хурал энэ долоо хоногт: 2026.11.02-11.06

    Эхорон2 долоо хоног
    Share
    Facebook Twitter Email

    УИХ-ын Нээлттэй парламентын газраас "Улсын Их Хурал энэ долоо хоногт" тойм мэдээллийг бэлтгэж, тухайн 7 хоногт парламентын түвшинд өрнөсөн гол үйл явдлуудыг нэрлэж байна. Энэхүү тоймыг (2026.11.02-11.06) хүргэж байна.

    Даваа 2026.11.02

    Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа.

    2026-11-06 18.03.22.jpg

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Ёс зүйн дэд хороо, Монгол Улсын Ёс зүйн хороо хамтран “Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

    2026-11-06 18.06.07.jpg

    Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдтэй биечлэн уулзан санал хүсэлт, тулгамдсан асуудлыг нь сонслоо. Уулзалтад нийт 20 иргэн оролцсоны дотор иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, үзэл бодлоороо нэгдсэн сайн дурын хөдөлгөөний гишүүд, орон нутгаас зорьж ирсэн малчид байв.

    2026-11-06 18.03.54.jpg

    Мягмар 2026.11.03

    Улсын Их Хурлын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн ажилтны тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагаас Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцэж, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх гурван ажлын хэсэг байгууллаа.

    2026-11-06 18.08.54.jpg

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболдоос Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг хэлэлцэж, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой ерөнхий хяналтын, Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголуудыг товлов.

    2026-11-06 18.07.30.jpg

    Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны хуралдаанаар “Гэрт ойрхон сургууль-хамгийн сайн сургууль” арга хэмжээний талаар Боловсролын сайдын мэдээллийг сонслоо.

    2026-11-06 18.10.27.jpg

    Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай “Нээлттэй парламент” уулзалтын танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо. Уулзалтад нийт 18 иргэн оролцож, нийгэм, эдийн засаг, амьжиргааны нөхцөл байдал, нийгмийн халамжийн бодлого, төрийн үйлчилгээний хүртээмж, хууль тогтоомжийн хэрэгжилт, байгалийн баялгийн үр өгөөжийн хуваарилалт зэрэг асуудлаар санал бодлоо илэрхийлэв.

    2026-11-06 18.11.38.jpg

    Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт 431 дүгээр захирамж гаргаж Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг хуралдуулахаар товлолоо.

    3334a93b85534c28ad2271c3b83487b4.jpg

    Лхагва 2026.11.04

    Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо хамтран хуралдаж Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв.

    2026-11-06 18.16.30.jpg

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгүүдийг байгуулж, тогтоол гаргалаа.

    2026-11-06 18.18.15.jpg

    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн Хуулийн Цэцийн дарга, гишүүдийн “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” болон “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэв.

    2026-11-06 18.19.10.jpg

    Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх, “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

    2026-11-06 18.20.13.jpg

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Галбадрах “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, иргэдтэй уулзан санал хүсэлтийг нь сонсон, боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, санал солилцов.

    2026-11-06 18.23.09.jpg

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл нарын 27 гишүүнээс өргөн мэдүүлсэн Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан нарын 13 гишүүнээс өргөн мэдүүлсэн болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

    2026-11-06 18.21.25.jpg

    Пүрэв 2026.11.05

    Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл, Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл, мөн Усны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” болон “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.

    2026-11-06 18.25.31.jpg

    Баасан 2026.11.06

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас чөлөөлөх Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын саналыг хэлэлцэн, дэмжлээ.

    2026-11-06 18.27.26.jpg

    Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, С.Одонтуяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нар Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв.

    viber_image_2026-11-06_10-06-11-975.jpg

    Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Цалингийн хэмжээ тогтоох итгэлцүүр батлах тухай” болон “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэн батлав. Харин Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас чөлөөлөх Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын саналыг дэмжсэнгүй. Үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн, “Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

    2026-11-06 18.28.33.jpg

    Монгол Улсын Засгийн газраас Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ.

    viber_image_2026-11-06_15-52-26-078.jpg

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    2026-10-03, 15:34

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийлээ

    2026-10-27, 14:26

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Шинэ өртөө–Толгойт чиглэлийн 17.4 км төмөр ашиглалтад орлоо

    1 цагийн өмнө

    Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Б.Бат-Эрдэнийг томиллоо

    1 өдрийн өмнө

    opendata.gov.mn 3.0 хувилбарыг ашиглалтад оруулжээ

    1 өдрийн өмнө

    Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг хэлэлцэж байна

    1 өдрийн өмнө

    Илон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийн хоёр ширхэг хувьцаа олгохоор амлажээ

    2 өдрийн өмнө

    Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч С.Бямбацогт төрийн дээд одон медаль гардуулав

    2 өдрийн өмнө

    Бүгд Найрамдах Улс тунхагласны өдрийг тохиолдуулан Төрийн далбааг мандууллаа

    2 өдрийн өмнө

    "Өвлийн идэш-2026” өргөтгөсөн худалдаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна

    2 өдрийн өмнө

    Бээжин-Улаанбаатар-Эрхүүгийн хоорондын олон улсын зорчигч тээврийн галт тэрэг явж эхэллээ

    2 өдрийн өмнө

    Эрх эзэгнэгчид буюу ард түмний засаглал

    2 өдрийн өмнө

    “Онтрэ” ХХК-тай хийх хэлэлцээг ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлнэ

    2 өдрийн өмнө

    Ган үйлдвэрлэлийн цогцолборын гүйцэтгэгчээр “Бээжин Жианлунг” группийг шалгаруулжээ

    3 өдрийн өмнө

    Нөмрөгийн дархан цаазат газрын хохирлын хэмжээг 3.3 их наяд төгрөг хэмээн тооцжээ

    3 өдрийн өмнө

    Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн тойм

    3 өдрийн өмнө

    МИАТ компани “Өгөөдэй хаан” нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө хүлээн авлаа

    3 өдрийн өмнө

    УИХ-ын даргын дэргэд парламентад суудалтай нам, эвслийн дарга нар оролцсон Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа

    3 өдрийн өмнө

    Зөвхөн замын хөдөлгөөнд бодитоор саад учруулсан автомашиныг ачна

    3 өдрийн өмнө

    Нийслэлийн төсөв 2027: Орлого, зарлага 4.8 их наяд төгрөг, хөрөнгө оруулалтад 1.5 их наяд төгрөг төсөвлөжээ

    3 өдрийн өмнө

    Nvidia-гийн Төлөөлөн удирдах зөвлөл Женсен Хуангийг Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирлаар дахин томиллоо

    4 өдрийн өмнө

    Нийслэл болон 9 дүүргийн ИТХ-ын Ажлын албыг чадавхжуулах сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулав

    4 өдрийн өмнө

    Оюу толгойн уурхайд гарсан осол ба компанийн тайлбар, ТУЗ-ийн гишүүн асны байр суурь

    4 долоо хоног

    Монгол паспортын эрэмбэ хаана явна вэ?

    1 сар

    Оюу толгойгоос авахаар яригдаж буй ногдол ашгийг тойрсон институц хоорондын тоглоом үргэлжлэх үү?

    3 долоо хоног

    АҮЭБЯ: Вагон-цистерний хүлээгдэл үүссэн гол шалтгаан нь зуны дизель түлшнээс өвлийн дизель түлшинд шилжихтэй холбоотой

    3 долоо хоног

    Монгол Улсын гадаад бодлогын тандем, 2021-2026 онд

    1 сар

    Салхитын зүүн алтны ордыг ашиглана

    3 долоо хоног

    "Астана-2026” ДАШТ: ОУХМ Х.Болортуяа хүрэл медаль хүртлээ

    4 долоо хоног

    Bloomberg: Оюутолгойн гүний уурхайг түр зогсоожээ

    4 долоо хоног

    "Астана-2026” ДАШТ: МУГТ Т.Тулга ДАШТ-ээс 3 медаль хүртсэн гурав дахь эрэгтэй тамирчин боллоо

    3 долоо хоног

    Их Эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх УИХ-ын тогтоолыг баталлаа

    3 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.