Японы мэргэжлийн сумо бөхийн холбооны Банцүкэгийн зөвлөл өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Киришима Б.Лхагвсүрэнд озэки цолыг нь эргүүлэн олголоо.
Тэрбээр сүүлийн гурван башёд дараалан сэкивакэ цолтойгоор тавин хувийн амжилтаа үзүүлэхдээ нийт 34 даваа авсан байна. Мөн Хару башёд 12 даваатайгаар түрүүлж, эзэн хааны цомыг гурав дахь удаагаа хүртсэн юм. Киришима Б.Лхагвасүрэн ийнхүү озэки цолоо алдсанаас хойш хоёр жилийн дараа эргүүлэн авч байна.
Сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн Хару башёгийн 14 дэх өдөр түрүүлэх болзлоо хангасан бөгөөд гурав дахь цомоо өргөөд зогсохгүй “Дайчин барилдааны шагнал” хүртсэн юм. Ингэснээр монгол бөхчүүдийн макүүчи зиндааны 104 дэх түрүүг авчээ.

0 сэтгэгдэл