Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр албан ёсоор хэрэгжиж эхэллээ.
“Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээр” (цаашид “Хэлэлцээр” гэх)-ийг Улаанбаатар хотноо 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан. Улмаар Монгол Улсын Их Хурлаар 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр соёрхон баталсан. Энэхүү Хэлэлцээр 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэллээ.
Хэлэлцээрийн хүрээнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч байгаа Монгол Улсын иргэн Бүгд Найрамдах Казахстан Улсад 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж шимтгэл төлсөн хугацаа нь Монгол Улсад ажиллаж шимтгэл төлсөн хугацаатай давхцаагүй бол хоёр улсад ажиллаж шимтгэл төлсөн хугацаагаа нэгтгэн тооцуулж, тэтгэврээ өөрчлөн тогтоох боломжтой болж байгаа юм.


0 сэтгэгдэл