“Бишкек-2026” бөхийн төрлүүдийн Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд Монголоос 10 бөх хүч сорьж, 1 алт, 1 мөнгө, 3 хүрэл, нийт 5 медальтайгаар өндөрлүүлэв.
Мөн манай 2 тамирчин 5-р байрт шалгарснаар эмэгтэй бөхчүүд маань багийн дүнгээр хүрэл медаль гардлаа.
Эмэгтэйчүүдийн багийн дүнгээр Хятад тэргүүлж, Япон удаалсан бол манайх 3-рт эрэмлэгдэв.
Харин Монгол Улсын хойно Киргиз, Энэтхэг, Узбекистан зэрэг орнууд бичигдэв.
Манай тамирчдаас 76 кг-ын жинд ОУХМ Э.Даваанасан алтан медаль, 57 кг-д ОУХМ Б.Хулан мөнгөн медаль, 55 кг-д О.Ариунзаяа, 62 кг-д МУГТ С.Цэрэнчимэд,68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа нар хүрэл медаль хүртлээ.
Үүний сацуу 59 кг-д ОУХМ Х.Болортуяа, 72 кг-ын жинд Э.Одгэрэл нар 5-р байрт шалгарлаа.


0 сэтгэгдэл