"Бишкек-2026" бөхийн төрлүүдийн Азийн АШТ-ий чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 70 кг-д МУГТ Төмөр-Очирын Тулга хүч сорьж, шигшээ барилдаанд Энэтхэгийн бөх, Азийн АШТ-ий хүрэл медальт Абиманютэй өрсөлдөв.
Эхний үед манай тамирчин 2:0 оноогоор давамгайлсан бол шийдвэрлэх хагаст Энэтхэгийн бөх 3:2-оор тэргүүллийг өөрийн талд эргүүлсэн. Т.Тулга оноог ахин тэнцүүлсэн боловч, Энэтхэгийн бөх тонгорох мэхийг даалгаснаар 5:3 оноогоор хожиж, Азийн аварга боллоо.
ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын аварга Т.Тулга өмнө нь Азийн аваргын 65 кг-ын жинд хоёр удаа финалдаж, хошой мөнгөн медалийг эх орондоо авчирч байсан. Тэгвэл энэ удаа жин өгсөж, 70 кг-д хүч сориод гурав дахь мөнгөн медалиа атгалаа.
“Бишкек-2026” Азийн АШТ-ий 70 кг-ын дүн:
1. Абиманю (Энэтхэг)
2. Төмөр-Очирын Тулга (Монгол)
3. Эрназар Акматалиев (Кыргызстан)
3. Сина Махди Халили (Иран)


0 сэтгэгдэл