Бямба гаргийн үдэш Вашингтон ДС хотын нэгэн барилгад Ерөнхийлөгч Д.Трампын оролцож байсан "White House Correspondents’ Dinner" оройн зоогийн үеэр зэвсэгтэй этгээд уг барилгад нэвтрэн орж, хамгаалагч нартай буудалцсан явдал болжээ. Ерөнхийлөгчийн хамгаалагч нар энэ явдлын үед Ерөнхийлөгч, Тэргүүн хатагтай нарыг танхимаас яаралтай авч гарсан байна.
Болсон явдлын дараа Ерөнхийлөгч Д.Трамп өөрийн сошал хуудсанд бичихдээ буутай этгээдийг баривчилсан тул зоогийн үйл ажиллагааг тасалдалгүй үргэлжлүүлэх нь зүйтэй гэж бичжээ.
Барилгад нэвтрэн орсон буутай этгээд нь Калифорния мужид амьдардаг, 30 настай залуу байсан гэж Тагнуулын газраас мэдэгдлээ. Түүнийг хамгаалагчид шархдуулж, улмаар эмнэлгийн тусламж үзүүлжээ. Даваа гарагт түүнийг шүүхийн танхимд дуудаж, үйлдсэн гэмт хэрэгт нь эхний ялыг сонсгох төлөвтэй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, тэргүүн хатагтай нарын оролцсон хүлээн авалт нь Цагаан Ордноос ердөө 200 гаруй метрийн зайд, Вашингтон ДС хотын 15-р гудамжинд орших Вашингтон зочид буудалд болж байжээ.



0 сэтгэгдэл