Улсын хэмжээнд 5 дугаар сарын 6-ны 16:00 цагийн байдлаар Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган, Сэлэнгэ аймгийн Мандал суманд ойн 2 түймэр бүртгэгджээ. Онцгой байдлын албанаас уг ойн 2 гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Түймрийг унтраах ажиллагаанд Онцгой байдлын байгууллага, мэргэжлийн ангийн нийт 96 хүн, 8 автомашинтайгаар оролцож байгаа аж.
Онцгой байдлын байгууллагаас ихэнх нутгаар хуурайшилт ихтэй байгаа тул иргэдийг ой, хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг хангаж, халуун үнс нурмаа ил задгай асгахгүй байх, хог хаягдал, хашааны өнжмөл өвсийг шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

0 сэтгэгдэл