“Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар нийт 14.4 сая тонн нүүрс борлуулж, 980.6 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн үеэс 1.8 дахин буюу 76 хувиар өсчээ.
Борлуулалтын орлого 582.4 сая ам.доллар байснаас 1.7 дахин буюу 68 хувиар өсөж 980.6 сая ам.долларт хүрсэн байна.
Биржийн борлуулалт 2025 оны эхний 5 сард 1.1 сая тонн байсан бол 2026 оны эхний 5 сард 7.5 сая тонн нүүрс биржээр арилжаалж өмнөх оны мөн үеэс борлуулалт 6.7 дахин өсчээ. Биржийн борлуулалтын орлого 88.8 сая ам.доллароос 7.1 дахин өсөж 630.9 сая ам.долларт хүрсэн байна.
Нүүрс ачилт 2026 оны 5 дугаар сарын 12-ны байдлаар өдөрт 109 мянган тонн болсон нь өмнөх оны үеэс 1.8 дахин өссөн, үүнээс биржийн нүүрс ачилт 54%-эзэлж, өмнөх оны мөн үеэс 3.9 дахин өссөн байна. Ордыг сорчлон олборлож, борлуулахгүй байх бодлогын хүрээнд хатуу коксжих нүүрс 2025 онд нийт ачилтын 66 хувь байсныг бууруулж, 2026 онд 37 хувьд хүргэжээ.
Биржийн экспорт 2026 оны 5 дугаар сарын 12-ны байдлаар 7.7 сая.тоннд хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 4 дахин өсч, Ханги-Мандал боомтоор 2026 оны 5 дугаар сарын 12-ны байдлаар 2.5 сая.тонн, Гашуунсухайт-Ганцмод боомтоор 11.9 сая тонн экспортолсон байна.


0 сэтгэгдэл