Дэлхийн чансааны оноо олгох “Улаанбаатар опен-2026” тэмцээний сонгомол барилдааны 97 кг-ын жинд ОУХМ Г.Ганхуяг, Венесуэлийн Хуан Диаз Бланког үндсэн цаг дуусахаас өмнө даралтаар буулган авч, хүрэл медалийн эзэн болов.
Тэрбээр “Улаанбаатар опен” тэмцээнээс хоёр жил дараалан хүрэл медаль гардсан нь энэ юм.
97 кг-ын дүн:
1. Нитеш (Энэтхэг)
2. Нурасыл Аманали (Казахстан)
3. Г.Ганхуяг (Монгол)
3. Ли Мин Хо (Өмнөд Солонгос)




0 сэтгэгдэл