Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны албан ёсны хуваарьт багтсан дэлхийн чансааны оноо олгох цуврал тэмцээний нэг “Улаанбаатар опен-2026” манай улсад амжилттай болж өндөрлөлөө.
“Буянт-Ухаа” спортын ордонд дөрвөн өдөр үргэлжилсэн тус тэмцээнд Иран, ОХУ, Энэтхэг, Япон, БНАСАУ, Киргиз, Хятад тэргүүтэй чөлөөт бөхийн спорт өндөр хөгжсөн 25 орны 400 гаруй тамирчин тамирчин зодоглосон бөгөөд энэ удаа олимп, дэлхийн медальтнууд олноороо ирснээрээ онцлогтой байлаа.
Монголын тамирчид эх орныхоо тэмцээн гурван төрлөөр хоёр алт, таван мөнгө, таван хүрэл, нийт 12 медаль хүртжээ. Тодруулбал, сонгомол бөхийн төрлөөр хоёр мөнгө, нэг хүрэл медаль авснаар багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарсан нь олон улсын түвшинд үзүүлсэн анхны том амжилт байлаа. Мөн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн ангилалд нэг алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар гуравдугаар байрт шалгарав. Эмэгтэйчүүдэд Хойд Солонгосын баг таван алттай тэргүүлсэн бол энэтхэг дэд байр эзэллээ.
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд ОХУ-ын баг тэргүүлж, Энэтхэг, Казахстаны удаалсан бол манай шигшээ дөрөвдүгээр байрт шалгарсан байна.












Медаль авсан Монголын тамирчид:
55 кг-ын дүн:
1. Паям Фарзад Ахмади (Иран)
2. М.Даваабанди (Монгол)
3. Мухаммет Эмин Чакыр (Турк)

0 сэтгэгдэл