Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас Богдхан уулын дархан цаазат газрын ойн экосистемийг хамгаалах, хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах зорилгоор Залаатын ам болон Хүрэл тогоотын хэсгийн нийт 2,000 га талбайд авиамикробиологийн аргаар агаараас тэмцэх ажлыг 2026 оны 6 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд хийж байна.
Тус арга хэмжээг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын захиалгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд ойн эрүүл мэндийг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах чухал ач холбогдолтой ажил юм.
2000 га талбайд агаарын хөлөгөөр сонгомол үйлчилгээтэй бактерийн бэлдмэл ашиглан тэмцлийн ажлыг 2026.06.09-10-ний өдөр зохион байгуулж байгаа тул иргэдийг 10-14 хоногт ойд чөлөөт цагаа өнгөрөөх, алхах, спортоор хичээллэх зэрэг үйл ажиллагааг хийхгүй байхыг Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас зөвлөлөө.




0 сэтгэгдэл