Олимпын наадмын эрхийн оноо олгох “Улаанбаатар Их дуулга-2026” тэмцээний -60 кг-ын хагас шигшээ барилдаанд манай тамирчин Бямбасүрэнгийн Сүхбат хүрэл медалийн эзэн боллоо.
Б.Сүхбат медалийн төлөөх барилдаандаа 2024 оны дэлхийн аварга Гиорги Сардалашвилиг ялж "Улаанбаатар Их дуулга" тэмцээнээс хоёр жил дараалан хүрэл медаль хүртсэн тамирчин болов.
-60 кг-ын дүн:
1. Балабей Агаев (Азербайжан)
2. Рюжю Нагаяма (Япон)
3. Бямбасүрэнгийн Сүхбат (Монгол)
3. Ижак Ашпиз (Израиль)
5. Гиорги Сардалашвили (Гүрж)
5. Ахмад Юсифов (Азербайжан)
7. Ян Юн-Вэй (Тайвань)
7. Түвшинтөрийн Түмэнжаргал (Монгол)




0 сэтгэгдэл