Засгийн газраас Оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулах асуудлаар Рио Тинто групптэй хийсэн хэлэлцээр амжилттай боллоо хэмээн мэдэгдлээ.
Тухайлбал, 0.5 хувьтай байсан зээлийн хүүг 2.5 хувиар бууруулж, 7.9 хувь болгожээ. Ингэснээр зөвхөн өр зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН өр төлбөрийг чөлөөллөө гэв.
"Эрдэнэс Монгол" нэгдлээс гаргасан мэдээлэлд, Өмнөх хэлэлцээрээр менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллар буюу 8 их наядаар бууруулж, Монголын талын өгөөжийг 1.5 тэрбум ам.доллар буюу 5 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР нэмэгдүүлж чадсан.
Зээлийн хүүг долоон жилд нэг удаа эргэж хардаг байсан бол дээрх хугацааг наашлуулж, гурван жил тутамд энэ асуудлаар ширээний ард суудаг байхаар тохиролцлоо.
Оюу толгой төслөөс хүртэх ногдол ашгаа энэ оноос авч эхлэх зарчмын тохиролцоонд хүрч чадлаа.
Урт хугацаанд үргэлжилсэн хэлэлцээрүүдийн үр дүнд Оюу толгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум доллар буюу 30 ОРЧИМ ИХ НАЯД ТӨГРӨГИЙН зардлыг чөлөөлж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг 4 тэрбум доллар буюу 13 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР нэмэгдүүлэх боломж бүрдлээ.
Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсэгт “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Цолмон, Гүйцэтгэх захирал Б.Даваадалай, Төслийн удирдлагын газрын захирал Б.Баярдаваа, Эрсдэлийн удирдлага, хяналтын газрын дарга Л. Наранчимэг, Геологи үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Ц.Төгсбуян нар ажиллаж, Монголын ард түмний эрх ашгийг хангах, үндэсний баялгийн сангийн өгөөжийг нэмэгдүүлэх байр суурийг тууштай хамгаалан, хэлэлцээр үр дүнтэй, амжилттай болоход онцгой үүрэг гүйцэтгэж, бодит хувь нэмрээ орууллаа гэжээ.

0 сэтгэгдэл