Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баярт Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд цол хүртээсний дагуу түүнд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр Алтан гэрэгэг нь гардуулан өгчээ.
С.Баяр нь 2001-2005 онд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 2017-2018 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад Элчин сайдааар ажиллаж, төр, засгийн өндөр албан тушаалыг хаших хугацаандаа Монгол Улсын гадаад бодлого, дипломат албаны хөгжил, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд цол хүртжээ.
Ерөнхий сайд асан С.Баяр, Гялайлаа! Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд хэмээх дипломат албаны дээд цолыг надад 15 жилийн өмнө хүртээж ивээсэн. Харин эрхэм эл цолыг дагалдах Алтан гэрэгэ ба энгэрийн тэмдгийг нь тухайн үед нь авч амжаагүй байв. Монгол Улсын Гадаад харилцааны сайд хатагтай Б.Батцэцэг өнөөдөр дутууг маань нөхөн шагнаж, хүндэтгэл үзүүлсэнд гүн талархаж байна хэмээжээ.

0 сэтгэгдэл