Ekhoron.mn
    Онцлох

    “THE HU” хамтлаг ЮНЕСКО-гийн тайзнаа тоглолтоо толилуулжээ

    Өнөөдөр, 14:30

    Ватиканы Апостолын архив, Апостолын номын санд хадгалагдаж буй XIII-XIV зууны Монголын түүхэнд холбогдох 38 баримт бичгийн хуулбарыг авчээ

    Өнөөдөр, 12:26

    Нөмрөгт гарсан түймэр байгалийн ургамлуудад ямар аюул учруулж болзошгүй вэ?

    Өнөөдөр, 09:30
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Нөмрөгт гарсан түймэр байгалийн ургамлуудад ямар аюул учруулж болзошгүй вэ?

      Өнөөдөр, 09:30

      Монголчууд бидний үнэн төрх ба Нөмрөгийн ДЦГ

      Өчигдөр, 16:12

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    79 өдөр хуралдаж, анхдагч 18 хууль баталсан УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийв

    Эхорон3 сар
    Share
    Facebook Twitter Email

    Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагааг өнгөрсөн баасан гарагт өндөрлүүллээ.

    2026 оны хаврын ээлжит чуулган 79 өдөр хуралдаж энэ хугацаанд анхдагч хууль 18, хуулийн шинэчилсэн найруулга 2, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 188, олон улсын гэрээ соёрхон батлах тухай хууль 7, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль 5, Улсын Их Хурлын тогтоол 58-ыг хэлэлцэн баталжээ

    Улсын Их Хурлын бүрэн эрх, сонгуульт хугацаа ид дундаа орсон энэ цаг үед өмнөх чуулгануудаас хамгийн олон буюу 79 хууль тогтоомж өргөн мэдүүлсний 43-ыг нь Улсын Их Хурлын гишүүд санаачилсан байна.

    Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Улсын Их Хурал 341 хууль тогтоомж баталсан бол зөвхөн энэ хаврын чуулганаар 278 хууль тогтоомж хэлэлцэн баталжээ.

    УИХ-ын дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын хаврын чуулганаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай, Цусны донорын тухай анхдагч хуулийг баталлаа. Амь аварч, амьдрал бэлэглэх эдгээр хууль нь иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг авран хамгаалах хүсэл зоригийн бодит биелэл болж байгаад баяртай байна.

    Эх оронд маань сүүлийн жилүүдэд цөлжилт, ган, зуд зэрэг байгалийн сөрөг үзэгдэл эрчимтэй нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт бодит сорилт болсныг та бид харж байна. Удахгүй дэлхийн 190 гаруй орны 10 мянга гаруй зочид төлөөлөгч цөлжилт, газрын доройтол, усны хомсдолын асуудлаар манай улсад чуулна. Улсын Их Хурал энэхүү түүхэн үйл явдлыг угтаж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахтай холбоотой Уур амьсгалын өөрчлөлтийн тухай анхдагч хуулийг баталлаа.

    Түүнчлэн Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийг баталснаар Газрын тос боловсруулах үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц зэрэг томоохон төслүүдээ эрчимжүүллээ.

    Бид 27 жилийн дараа Гэр бүлийн тухай хуулиа шинэчлэн баталж, өөрийнхөө зөрчигдсөн эрхийн төлөө үгээ хэлж чаддаггүй хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг шүүхээр хамгаалах, олон хүүхэд төрүүлсэн эхчүүдээ ялгалгүйгээр урамшуулах, монгол айл, өрх бүрээ дэмжсэн цогц бодлогыг гаргав.

    Үрэлгэн зардал, нүсэр бүтэцтэй төрийн өмчит компаниудыг цэгцлэх, менежментийг нь сайжруулах, төр хувийн хэвшилтэйгээ өрсөлддөг ужгирсан байдлыг халах Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг батлалаа.

    Улс орны эдийн засгийг бизнес эрхлэгчид, татвар төлөгчид нуруундаа үүрдэг ээ. Төр нь хувийн хэвшлийнхээ хөгжлийг дэмжиж, бизнесийн орчныг таатай байлгах, урагшлах замд нь саад бэрхшээл үүсгэлгүй, ямагт дэм болж байх үүрэгтэй. Ажил хийж, ачаа үүрч яваа ард иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, тэдэнд бизнесийн эрх чөлөөг жинхэнэ утгаар нь олгох зөв эхлэлийг тавьж, Улсын Их Хурал энэ хаврын чуулганаар анх удаа Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль баталсныг онцлон тэмдэглэе.

    Үнийн өсөлт, зээлийн хүүд дарлуулсан бага, дунд орлоготой иргэдээ хамгаалж, бусдын гар харалгүйгээр ажил, бизнес хийж байгаа хүн бүрд дэм болсон, татвар төлөгчдийнхөө эрх ашгийг нэн тэргүүнд тавьсан, татварын багц хуулиудыг ч баталсан. Энэхүү татварын шинэчлэлээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын шатлалыг өөрчилж, татварын хувь хэмжээг буулгаж, 1.3 сая татвар төлөгч иргэнийхээ жил бүр татварт өгдөг байсан 2 сая төгрөгийг өөрт нь үлдээж, өрхийн амьжиргаандаа зарцуулах боломжийг олголоо. Анхны орон сууцаа авч, гал голомтоо бадраасан иргэдээ татвараас чөлөөлж, бусдад борлуулахад нь оногдуулж байсан 2 хувийн татварыг бүрэн тэглэлээ.

    Нийгмийн даатгалын тогтолцоонд шинэчлэлийн салхи оруулж, олон жил ажилласан нь өндөр тэтгэвэр авах, тэтгэврийн зөрүүг багасгах, цагийн ажил хийж байгаа оюутнууд болон цөөн ажилтантай жижиг бизнес эрхлэгчийн 3 хүртэлх ажилтныг нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх хуультай боллоо хэмээн чуулганыг хааж хэлсэн үгэндээ онцоллоо.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалтыг хойшлуулжээ

    2026-04-09, 19:13

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ

    1 цагийн өмнө

    Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо

    1 цагийн өмнө

    Ц.Идэрбат: Ургац хураалт 88 хувьтай үргэлжилж байна

    1 цагийн өмнө

    “THE HU” хамтлаг ЮНЕСКО-гийн тайзнаа тоглолтоо толилуулжээ

    2 цагийн өмнө

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох, нөхөн сэргээх чиглэлээр Японы талтай хамтран ажиллана

    2 цагийн өмнө

    Ватиканы Апостолын архив, Апостолын номын санд хадгалагдаж буй XIII-XIV зууны Монголын түүхэнд холбогдох 38 баримт бичгийн хуулбарыг авчээ

    4 цагийн өмнө

    Нөмрөгт гарсан түймэр байгалийн ургамлуудад ямар аюул учруулж болзошгүй вэ?

    7 цагийн өмнө

    Улаанбаатар болон Хөх хот ах дүү хотын найрамдалт харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна

    7 цагийн өмнө

    Нөмрөгийн ДЦГ-ын нийт талбайнаас 448,993.6 га буюу 76.4% нь түймэрт өртжээ

    7 цагийн өмнө

    ОХУ, Украин, АНУ-ын 3 талт хэлэлцээг 11 дүгээр сарын 04-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөжээ

    8 цагийн өмнө

    Зудын урьдчилсан төлөв гарчээ

    21 цагийн өмнө

    Хөх хоттой хот байгуулалт, ногоон хөгжлийн чиглэлээр хамтран ажиллана

    21 цагийн өмнө

    Монголчууд бидний үнэн төрх ба Нөмрөгийн ДЦГ

    1 өдрийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийлээ

    1 өдрийн өмнө

    Монгол Улс хулан хамгаалж буй туршлагаасаа хуваалцав

    1 өдрийн өмнө

    Нийслэлийн Засаг дарга Хөх хотод айлчилж байна

    1 өдрийн өмнө

    Нийслэлийн хөрс, усны бохирдлыг бууруулах арга хэмжээг бодит үр дүнд хүргэнэ

    1 өдрийн өмнө

    Арменид болж буй Биологийн олон янз байдлын тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хуралд “Тал хээрийн төлөвлөгөө”-г танилцуулав

    1 өдрийн өмнө

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    1 өдрийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    1 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    4 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    4 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    3 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног

    Улсын онцгой комисс Эрхүүд гарсан үл мэдэгдэх халдвар, баавгайн аюул, ямааны годронгийн асуудлаар хуралджээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.