Зургаадугаар сарын 12-нд эхэлсэн Хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын цомын төлөө Испани, Аргентиний багууд, харин хүрэл медалийн төлөө Франц, Их Британийн тоглохоор шалгарч үлдээд байна.
Хагас шигшээд үлдсэн энэхүү дөрвөн багаас Испани Францыг, Аргентин Их Британийг хожсон юм.
Франц, Английн багууд хүрэл медалийн төлөө Улаанбаатарын цагаар 7 дугаар сарын 19-нд шилжих шөнийн 05 цагаас тоглоно.
Харин Испани, Аргентины багууд аваргын төлөө 7 дугаар сарын 20-нд шилжих шөнийн 03 цагаас тоглоно.
Финалын тоглолт АНУ-ын Нью-Жерси муж улсын Ист-Ратерфорд хотын New York New Jersey (MetLife) цэнгэлдэх хүрээлэнд явагдах юм.








0 сэтгэгдэл