Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Салхитын уурхайг хаахад 69 тэрбумыг зарцуулах ч нөхөн сэргээлтийн хяналт тодорхойгүй байна

    admin3 жил
    Share
    Facebook Twitter Email

    Аливаа уурхайг нээсэн өдрөөс түүнийг хаах үйл явц давхар эхэлдэг билээ. Ингэснээр үйл ажиллагааны эхэн үед нийт зардлын хэмжээг багасгах боломж бүрдэхээс гадна уурхайн талбайн байгалийн унаган төрхийг нөхөн сэргээдэг.

    Харин манай улсын хувьд уурхайг нээсэн цагаас түүнийг хаах бүү хэл хэзээ, хэдийд нөхөн сэргээлт хийх талаарх ойлголт үгүй. Тэгвэл Салхитын уурхайн хаалтын менежментийн жишиг төлөвлөгөөг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа өчигдөр болов. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүд, ЗГХЭГ, Эдийн засаг, хөгжлийн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамд, АМГТГ тэргүүтэй 23 тал оролцохоор байсан юм.

    Уул уурхайн салбарын хувьд хаалтын менежментийг төлөвлөгөөг боловсруулах нь шинэ ахиц дэвшлийн нэг хэдий ч холбогдох нөлөө бүхий байгууллагуудын удирдах албан тушаалтнууд оролцоогүй билээ.

    -Салхитын уурхайн талаар-

    Эл уурхай нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын Чулуут багийн нутаг Зүүн хэмээх газар оршдог. "Эрдэнэ Ресурс Силвер" компани Салхитын мөнгө, алтны ордын ашиглалтыг 2019 онд эхлүүлж, үйл ажиллагааг нь 2020 оноос жигдрүүлсэн. Одоогоор жилд 600 мянган тонн хүдэр боловсрууладаг байна.

    Харин уурхайн насжилтын хувьд 2021 оны ТЭЗҮ-ээр батлагдсан нийт нөөц нь 2025 онд бүрэн дуусаж, уурхайн хаалтыг эхлүүлэхээр тооцоолсон байдаг. Гэсэн хэдий ч нэмэлт геологийн хайгуул хийж буй нь нөөцийг нэмэгдүүлж, ордыг удаан ашиглахад чиглэж байгаа юм. Тус уурхайн ил уурхай нь урт 780, өргөн 400, гүн нь 50 метр байдаг.

    -Гүний болон гадаргын усны бохирдлын үнэлгээ эрсдэл ихтэй гарчээ-

    Уурхайн хаалтын төлөвлөлтийн дагуу эрсдэлийн үнэлгээ хийжээ. Ингэхэд дараах эрсдэлүүд хамгийн ихээр учирч болзошгүй байсан аж. Үүнд,

    • Хаягдлын сангийн геотехникийн тогтворжилт
    • Хөрсний бохирдол нь хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, ан амьтдад аюултай байх
    • Гүний болон гадаргын усны бохирдол
    • Үйлдвэрлэлийн ус болон хаягдлын сангаас үүсэх бохирдол зэргийг хамгийн их эрсдэлтэй ангилалд тооцсон байна.

    Харин

    • Ил ухшийн хананы геотехникийн тогтворжилт
    • Элэгдэл эвдрэх
    • Нөхөн сэргээлтэд ашиглах шимт хөрс хангалтгүй байх
    • Хаягдлын сангийн бохирдол
    • Ил ухаш нь хүн амын цаашдын хэрэглээнд аюултай байх
    • Нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэх мэргэжилтнүүдийн дутагдал
    • Дотоодын хууль тогтоомж өөрчлөгдөх, төрийн байгууллагын албан хаагчид эсвэл компанийн гүйцэтгэх удирдлага солигдох эрсдэл дундаж байгаа ажээ.

    -Уурхайг хаахад 20 сая ам.доллар зарцуулна-

    Уурхайг хаах нийт зардлыг 20 сая ам.доллароор тооцоолжээ. Монголбанкны ханшаар тооцоолбол 69 тэрбум төгрөгтэй тэнцэх юм.

    Тэгвэл тус 20 саяыг юунд зарцуулахыг доор тооцоолон гаргая. Үүнд,

    • Барилга байгууламжийг татан буулгах, тоног төхөөрөмжийг нүүлгэн шилжүүлэх - 1.78
    • Техникийн нөхөн сэргээлт, газар хэлбэршүүлэлтийн зардал - 9.4
    • Биологийн нөхөн сэргээлт - 2.24
    • Нийгэм, эдийн засгийн шилжилт - 0.46
    • Хаалтын дараах мониторинг болон арчилгаа, тордолгоо - 0.49
    • Уурхайн хаалтын удирдлагын зардал 2.6
    • Магадалшгүй ажлын зардал - 3.34 сая ам.долларыг тус тус зарцуулах юм байна.

    Зардлыг бага хэмжээтэй байлгахын тулд олон улсын жишгээр уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхэд тооцоолсон байх ёстой юм. Ингэснээр уурхайн үйл ажиллагаа, олборлолтоос уг зардлыг босгож, хуримтлуулдаг байна.

    -Уурхайг хаасны дараа ямар арга хэмжээ авах вэ-

    Салхитын уурхайн газрын дээрх барилга байгууламж, ажилчдын хотхон, тэсрэх материалын агуулах, засварын газар орчмын байгууламжууд, уурхайн талбай дахь зам, газрын доорх ус, цахим шилэн кабелийн шугам зэргийг хаалтын зорилгод нийцүүлж, зориулалтыг нь өөрчлөх зэргээр нөхөн сэргээх ажээ. Үүнд,

    Ил уурхайн ухаш малталт:

    • Хаалтын газар хэлбэршүүлэлтийг хүн ба мал зэрлэг амьтдад аюул учруулахгүй, эргийн хэлбэршүүлэлт хийж нуур үүсгэнэ
    • Ил уурхайн орц хэсэгт тээврийн хэрэгсэл нэвтрэхээс сэргийлэн хамгаалалтын хөмсөг барьж байгуулах, түүнчлэн ил уурхайн дотоод зам дагуу үүсмэл нуурын мандал хүртэл гадаргын ус урсах шуудуу татна.

    Хаягдлын сай:

    • Зориулалтыг өөрчилж, дахин ашиглахаас бусад барилга байгууламжуудыг буулгаж, нүүлгэн шилжүүлнэ
    • Газрын доорх инженерийн шугам сүлжээ, барилгын суурийн төмөр бетон хийцүүдийг буулгаж, ухаж ачна
    • Баяжуулах үйлдвэр орчимд гадаргын ус зайлуулах суваг шуудууг байгалийн гуу жалгуудтай нийцүүлэн хэлбэршүүлнэ.

    Хаягдал чулуулгын овоолго:

    • Олборлолтын явцад 30 м өндөр, 488,667 ам.дөрвөлжин, 226,897 ам.дөрвөлжин талбай бүхий хаягдал чулуулгийн овоолгууд үүснэ. Уурхайн хаалтын механ сэргээлтийн шатанд овоолгын баруун хойд, урд хэсгийг 16.70 налуу, дээд хэсгийн усыг хураах зориулалтаар зүүн урд хэсгийг 100 налуутайгаар хэлбэршүүлнэ
    • Овоолгыг бүхэлд нь 0.25 м гүн шимт хөрсөөр хучна
    • Гадаргын урсац зайлуулах чулуун хуягт ус зайлуулах суваг байрлуулж, эвдрэлээс үүдэлтэй хурц ирмэг, гүн ховил асгаас зэрэгт сэргийлнэ. усны элэгд элэгдэл, эвдрэл үүсэхээс сэргийлнэ.

    Баяжуулах үйлдвэр:

    • Зориулалтыг нь өөрчилж, дахин ашиглахаас бусад барилга байгууламжуудыг татан буулгаж, нүүлгэн шилжүүлнэ
    • Газрын доорх инженерийн шугам сүлжээ, барилгын суурийн төмөр бетон хийцүүдийг буулгаж, ухаж ачна
    • Баяжуулах үйлдвэр орчимд гадаргын ус зайлуулах суваг шуудууг байгалийн гуу жалгуудтай нийцүүлэн хэлбэршүүлнэ.

    Сэтгүүлчийн тэмдэглэл: 2024 оноос эхлэн явцын нөхөн сэргээлт, 2029 оноос уурхайн хаалт, 2035-2044 онд хаалтын дараах мониторинг, арчилгаа тордолтыг хийхээр хаалтын зардлыг тооцоолсон. Тэгвэл ирэх жилээс эхлэх нөхөн сэргээлтийн ажлаас 2044 он хүртэлх арчилгаа тордолтыг хэн, хэрхэн хариуцаж ажиллах нь тодорхойгүй байна. Товчоор бол өмнөх Засгийн газрынхаа ажлыг ч үргэлжлүүлдэггүй, дөрвөн жилийн настай төрд ирэх 21 жилийн уг арчилгаа, нөхөн сэргээх явцыг хэрхэн хянаж, хэн хариуцан ажиллах нь тодорхойгүй байгаа гэсэн үг. Тусгай ажлын хэсэг, "Эрдэнэс Силвер Ресурс" ТӨХХК эсвэл харьяа яам хянаж явах эсэх нь тодорхойгүй. Дарга нь солигдсоноор ажилчид нь солигддог ужгирсан тогтолцоотой байдлын улмаас уул уурхайн нөхөн сэргээлтийн ажлуудыг орхигдуулах эрсдэл бий.

    Уурхайн үйл ажиллагааг эхлүүлэхээс хаалтын төлөвлөгөөг давхар хүлээн авч, нөхөн сэргээх үйл ажиллагааг нь ч хянаж эхлэх хэрэгтэй. Цөлжилт эрчээ авч буй энэ үед ногоон байгууламж, хөрсний асуудлаа шийдэх бидний гол зорилгыг салбар яамд орхигдуулж болохгүй. Юутай ч дараа дараагийн уурхайн төслүүдэд жишиг болж чадах эсэх нь Салхитын уурхайн хаалтын төлөвлөгөөнөөс илрэх биз. Нөхөн сэргээх ажлыг эхлүүлэх эсэхэд шаардлага тавьж, хянаж, төлөвлөгөөгөө хэрхэн биелүүлж буйг ирэх жилээс харах үлдлээ.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Х.БАДАМСҮРЭН: ХҮНИЙ БОЛОН БАРААНЫ ШАХААНААС САЛЖ ЧАДЛАА

    2020-12-14, 11:15

    Цэдэнбалын Зориг: Манайх Шереметьевод ойрхон. Монголын маань онгоц нисч явааг харах сайхан байдаг болохоор энд амьдрах дуртай

    2020-09-17, 11:12

    "ХАЙР ПААРАА"

    2020-10-02, 12:07

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    12 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    12 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    12 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    12 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    17 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    20 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    21 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    21 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.