Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжлээ

    Эхорон2 сар
    Share
    Facebook Twitter Email

    Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит VIII хуралдаанаар “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжих тухай тогтоолын төслийг өнөөдөр /2026.08.10/ дэмжлээ. Хуралдаанд, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат төслийг танилцуулсан юм.

    “Сэлбэ дэд төв” төслийг Чингэлтэй дүүргийн 14,18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийг хамарсан 158 га талбайд 2024-2029 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Нийт 113 блок, 8,575 өрхийн орон сууц барих бөгөөд иргэд оршин суугаа газраасаа 20 минутад өдөр тутмын хэрэгцээний болон нийгмийн, төрийн суурь үйлчилгээг авах боломжтой, инженерийн дэд бүтэц бүхий цогц хороолол байгуулах юм. Танилцуулгад дурдсанаар, 2026 оны долдугаар сарын байдлаар төслийн нийт гүйцэтгэл 36.35 хувьтай байна. Үүнээс ТЭЗҮ, зураг төслийн ажил 96 хувь, гүйцэтгэгч сонгон шалгаруулалт 83 хувь, газар чөлөөлөлт 95.5 хувь, инженерийн дэд бүтэц, эх үүсвэрийн ажил 24 хувь, орон сууцны барилга угсралтын ажил 19 хувьтай үргэлжилж байна. Түүнчлэн төслийг хэрэгжүүлснээр 45 мянган иргэн орон сууцанд орж, 16 мянга орчим ажлын байр бий болохоор тооцжээ.

    Хэлэлцүүлгийн үеэр НИТХ-ын төлөөлөгчид төслийн санхүүжилт, орон сууцны борлуулалтын нөхцөл, үнэ, эдийн засгийн тусгай бүсийн татварын орчин болон бусад дэд төвүүдийн хөгжлийн бодлоготой уялдуулах асуудлаар асуулт тавьж, санал гаргав.

    НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул төслийг агуулгын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд, орон сууцны борлуулалтын нөхцөл, ипотекийн зээлийн хүртээмж болон эдийн засгийн тусгай бүсийн хүрээнд татварын хөнгөлөлт үзүүлэх эсэхийг тодрууллаа.  Үүнд, Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат, орон сууцны борлуулалтын хэд хэдэн хувилбар, урьдчилгаа болон зээлийн нөхцөлийг судалж буйг хэллээ. Одоогоор борлуулалтын үнийг эцэслэн тогтоогүй байна гэв.

    НИТХ-ын төлөөлөгч Б.Хуягбаатар, Сэлбэ дэд төвийг эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлэхийн зэрэгцээ нийслэлийн бусад дэд төвүүдийн хөгжлийг хэрхэн уялдуулах, орон сууцны үнийг зах зээлийн үнэтэй уялдуулахад анхаарах шаардлагатайг онцоллоо.

    Энэ талаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн хүрээнд зохицуулалт хийх бөгөөд Сэлбэ дэд төвийг эдийн засгийн тусгай бүс болгон хөгжүүлэх асуудлыг эхний ээлжинд оруулж ирж байгааг тайлбарлав.

    Харин НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, Сэлбэ дэд төв төслийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, хэрэгжилтийг бодит үр дүнд хүргэхэд НИТХ, нийслэлийн байгууллагууд нэгдсэн байр суурьтай ажиллах шаардлагатайг хэллээ.

    НИТХ-ийн төлөөлөгч Д.Отгонсүрэн төслийг зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлээд, инженерийн дэд бүтэц болон төрийн дэмжлэгт тулгуурлан эдийн засгийн идэвхжил, татварын орлогыг нэмэгдүүлэх боломжтойг онцлов. Мөн эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн орчныг боловсронгуй болгож, цаашид тусгай хууль эрх зүйн зохицуулалт шаардлагатайг хэлж, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад анхаарах санал гаргалаа.

    Ийнхүү “Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулахыг дэмжих тухай тогтоолын төслийг НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар дэмжлээ.

    Төсөл батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Сэлбэ ухаалаг хот төсөл нь Улаанбаатар хотын төвийн бүсийн янданг цөөлж байгаа ач холбогдолтой төсөл юм. Ухаалаг хотын гол бодлогуудын нэг нь бизнесүүдийг хэрхэн дэмжих вэ гэдэгт оршино. Холбогдох хуульд зааснаар хөдөө аж ахуй, дэд бүтэц, технологи, эдийн засгийн тусгай бүсүүдийг байгуулах боломжтой. Сэлбэ дэд төв нь технологи, эдийн засгийн тусгай бүс болох бүрэн боломжтой юм. Ингэснээр Сэлбэ дэд төвийн газрын төлөвлөлттэй холбоотой ямар нэг өөрчлөлт гарахгүй. Тухайлбал, 158 га газрын 40 га-д нийгмийн байгууламжууд барихаар төлөвлөсөн бөгөөд ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, автомашины зогсоол, сургууль, цэцэрлэгийн төлөвлөлтөд ямар нэг өөрчлөлт орохгүй.

    Тус бүсэд нийт 420 бизнес үйл ажиллагаа явуулах боломжтой. Эдийн засгийн тусгай бүс болсноор бизнесүүд тодорхой хугацаанд татварын болоод татварын бус дэмжлэгүүдийг эдэлнэ. Тухайлбал, үл хөдлөх хөрөнгийн албан татвар, нийслэл хотын албан татвар, барилгын татвар газрын төлбөр, цахилгаан, дулааны түрээснээс чөлөөлөх зохицуулалттай. Мөн банкны хөнгөлөлттэй зээл болон ЖДҮ-ийг дэмжих зээлүүдэд хамрагдах боломжтой болно. Зөвшөөрөл авах хугацаа шуурхай болох давуу талтай. Энэ бүсэд бизнесүүд хөгжих орчин бий болсноор 20 минутын хот бодлого биелж, иргэд аятай тухтай амьдрах орчин бүрдэх юм. Мөн ухаалаг хот хэрэглээндээ ухаалаг, ногоон хөгжлийн үзэл санааг агуулсан байх шаардлагатай. Тухайлбал, орчин үеийн ухаалаг тоолуур, ус, эрчим хүчийг хэмнэх зохион байгуулалттай, үйлчилгээ нь цахим платформ дээр нэгдсэн байх шаардлагатай юм. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар сэндбокс /шинээр нэвтэрч байгаа технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээг хязгаарлагдмал хүрээг хамарсан бодит орчин, тодорхой цаг хугацаанд турших/ орчныг бүрдүүлнэ. Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд 110 компани бүртгүүлсэн байна. Сэндбокс орчныг Сэлбэ ухаалаг хотод байгуулснаар эдгээр компани нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжтой болно” гэлээ.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Ерөнхийлөгч мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжихээ илэрхийллээ

    2026-03-30, 15:32

    Энэ жил улсын хэмжээнд 12,306 хүн Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэнэ

    2026-05-25, 21:06

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    14 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    14 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    14 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    14 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    19 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    22 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    23 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    23 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.