Ekhoron.mn
    Онцлох

    “Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

    Өнөөдөр, 15:27

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

    Өнөөдөр, 14:00

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Гандантэгчэнлин хийдэд

    Өнөөдөр, 07:22
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

      2026-09-07, 14:09

      Мүн Жэ Ин: Монголоос буцах замд

      2026-09-03, 08:00

      COP17 бол манай улсын “экологийн дипломат ажиллагаа”-ны шинэ индэр

      2026-08-24, 16:27

      СОР17: Цэнхэр бүсэд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүдийн хөтөлбөр

      2026-08-12, 14:00

      ЦӨЛЖИЛТ ЧИМЭЭГҮЙ МӨХӨЛ…

      2026-08-11, 11:00
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    Засгийн газраас стратегийн улаанбуудайг тонн тутмыг 1,150,000-1,450,000 төгрөгөөр худалдан авна

    Эхорон5 өдрийн өмнө
    Share
    Facebook Twitter Email

    Засгийн газраас стратегийн нөөц улаанбуудай бүрдүүлэх ажлын хүрээнд ХХААХҮЯ, “Хөдөө аж ахуйн корпораци” (ХААК) ТӨХХК-иас улаанбуудайн үйлдвэрлэлийн өртөгт суурилсан худалдан авах үнийн тооцоолол, танилцуулгыг Монголын тариаланчдын үндэсний холбоонд албан ёсоор танилцууллаа. 

    Энэхүү тооцооллыг гаргахын тулд салбар яам болон ХААК ТӨХХК, мэргэжлийн холбоотой хамтран 11 аймгийн 41 сумын 120 гаруй тариаланч, аж ахуйн нэгжийг хамруулсан өртгийн судалгааг хийсэн юм. Өнөөдөр ХААК-ийн танилцуулга, тариаланчдын холбооны саналыг үндэслэж, улаанбуудайн үнэ тогтоох нэгдсэн ойлголцолд хүрлээ. Ингэснээр:
    • I ангиллын улаанбуудай тонн тутмыг 1,450,000
    • II ангиллын улаанбуудай тонн тутмыг 1,350,000
    • III ангиллын улаанбуудайг тонн тутмыг1,250,000
    • IV ангиллын улаанбуудай тонн тутмыг 1,150,000 төгрөгөөр тонн тутмыг тус тус худалдан авах үнийг тогтоов.
    Засгийн газрын зүгээс дотоодын хэрэгцээг хангах, үнийн тогтвортой байдлыг хадгалах зорилгоор 100 мянган тонн хүнсний улаанбуудайг өртөгт суурилсан, тариаланчдад ашигтай үнээр улсын стратегийн нөөцөд худалдаж авах шийдвэр гаргаж зардлыг 2026 төсвийн тодотголд өргөн мэдүүлсэн. 
    ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат өнгөрсөн хавар газар тариалан эрхлэгчидтэй уулзах үеэрээ цаг үеийн тулгамдсан асуудлуудыг нь сонсож, санал солилцсоны үндсэн дээр хаврын тариалалтад зориулж шатах тослох материалыг хямд үнээр олгох, хөнгөлөлттэй зээлийн хэмжээг нэмэгдүүлж, хүртээмжийг нь сайжруулах, бордоо болон үрийн хангамжийн асуудалд дэмжлэг үзүүлэх шийдвэрүүдийг Засгийн газрын хуралдаанаас гаргуулсан юм. Монголын тариаланчдын үндэсний холбооны тэргүүн С.Батболд салбарын цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдэх талаар шуурхай арга хэмжээ авсанд талархал илэрхийлж, Засгийн газар энэ намар 100 мянган тонн буюу нийт хураах улаанбуудайн гуравны нэгтэй тэнцэх хэмжээний стратегийн нөөц бүрдүүлэхээр болсон нь цаашид газар тариалангийн салбарт эргэлтийн хөрөнгө бий болох, аж ажуйн нэгжүүдээ дэмжих бодлого болж байгааг хэллээ. 
    Сайд Ц.Идэрбат мөн гурил үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзаж, стратегийн хүнс гурилын үнэ, улаанбуудайн хангамж, нийлүүлэлтийн талаар санал солилцлоо. Гурилын үйлдвэрүүдийн хувьд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхийг урьтал болгохгүй бөгөөд үйлдвэрлэл, борлуулалтаа хэвийн явуулах боломжоор хангах, тухайлбал дотоодын зах зээлд ОХУ-ын импортын гурилыг оруулж ирэхгүй байхад анхаарч өгөөч гэсэн санал тавив. ХХААХҮЯ-наас гурилын импортын гэрчилгээ олгохыг зогсоогоод байгааг дурдаж, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    COP17 ХААЛТ: Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилт болон хэрэгжилтийн шинэ гарцуудыг ахиуллаа

    2026-08-28, 20:47

    Шинээр томилогдсон Засгийн газрын тэргүүн юу гэж хэлэв?

    2026-03-31, 09:29

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    “Эрүүл мэндийг дэмжих жил-2027” хүрээнд архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна

    1 цагийн өмнө

    Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулж, татан буулгана

    3 цагийн өмнө

    “Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байна

    4 цагийн өмнө

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монголд айлчлахаар хүрэлцэн ирлээ

    5 цагийн өмнө

    Путин, Трамп нар 2026 он гарснаас хойших тав дахь удаагаа утсаар ярьжээ

    10 цагийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Гандантэгчэнлин хийдэд

    12 цагийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн айлчлал үргэлжилж байна

    1 өдрийн өмнө

    Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Монгол Улсад айлчилна

    1 өдрийн өмнө

    Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэргийн хамт төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

    1 өдрийн өмнө

    Шатахуунгүй байгаа 17 суманд яаралтай шатахуун хүргүүлнэ

    1 өдрийн өмнө

    Засгийн газар 2026 оны төсвийн тодотголоос хэмнэсэн мөнгөө хэнд, юунд, хэрхэн зориулах вэ?

    1 өдрийн өмнө

    Трампын хүргэн Жаред Кушнер "Орос, Украины талуудтай хамтран энх тайван тогтоох шинэ санал боловсруулах эрмэлзэлтэй" хэмээжээ

    1 өдрийн өмнө

    Монголын баг Дэлхийн нүүдэлчдийн VI наадамд IV байр эзлэв

    2 өдрийн өмнө

    Н.Учралын Засгийн газрын танилцуулсан 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөлөл

    2 өдрийн өмнө

    Улсын ургацын комисс: 555.3 мянган тонн үр тариа, 168.2 мянган тонн төмс, 218.4 мянган тонн хүнсний ногоо хураан авна

    2 өдрийн өмнө

    НҮБ-аас газар нутгийн талбайн харьцааг илүү зөв харуулдаг Equal Earth хэмжээсийг түлхүү ашиглахыг дэмжсэн тогтоолыг баталлаа

    2 өдрийн өмнө

    Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх УИХ-ын ээлжит бус чуулганыг нээлээ

    2 өдрийн өмнө

    Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 70 хувьтай үргэлжилж байна

    2 өдрийн өмнө

    Александринскийн олон улсын театрын фестивалийг Б.Цогнэмэхийн "Тэнгэрийн хүү" жүжиг нээв

    3 өдрийн өмнө

    “Томуугийн эсрэг хамтдаа” дархлаажуулалтын аян нийслэлийн хэмжээнд 1 сар үргэлжилнэ

    3 өдрийн өмнө

    Мүн Жэ Ин: Монголоос буцах замд

    6 өдрийн өмнө

    Олон улсын монголч эрдэмтний XIII Их хуралд 30 орны 570 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байна

    1 сар

    СОР17: Цэнхэр бүсэд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүдийн хөтөлбөр

    4 долоо хоног

    Хар Зүрх хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол наймдугаар сарын 21-ны өдөр болно

    2 долоо хоног

    ЦӨЛЖИЛТ ЧИМЭЭГҮЙ МӨХӨЛ…

    4 долоо хоног

    Монгол орны цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

    3 долоо хоног

    COP17: Хурлын үеэр хийгдэх замын хөдөлгөөний өөрчлөлт, хаах зам, зогсоолууд

    1 сар

    COP17: Карбон кредит гэж юу вэ?

    2 долоо хоног

    “Дэлхийн малчдын чуулган”-ыг Монгол Улсад зохион байгуулж байна

    4 долоо хоног

    Рамсарын Конвенцын Ерөнхий нарийн бичгийн дарга Мусонда Мумба COP17-д оролцохоор ирлээ

    3 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.