Ekhoron.mn
    Онцлох

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    Өчигдөр, 17:19

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    Өчигдөр, 16:44

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    Өчигдөр, 08:21
    Facebook Twitter Instagram

    Ekhoron.mnEkhoron.mn

    • Мэдээ
      • Улс төр
      • Эдийн засаг
      • Нийгэм
      • Боловсрол
      • Спорт
      • Соёл, урлаг
      • Шинжлэх ухаан
      • Технологи
      • Хууль
      • Байгаль орчин
      • Нийтлэл
      • Ярилцлага
      • Сурвалжилга
      • Тойм
    • Made in Mongolia

      Тэлэн өргөжиж буй “Тэсо” корпораци

      2023-07-04, 16:31

      Монголын амтат брэнд-Увсын чацаргана

      2023-07-04, 16:29

      Дэлхийд танигдсан монгол брэнд “Эрдэнэт хивс”

      2023-07-04, 16:27

      “Чандмань” агропарк чанарыг амлаж байна

      2023-07-04, 16:26

      Монгол махны чанарыг дэлхийд таниулагч “Мах импекс” компани

      2023-07-04, 16:25
    • Book & Review

      Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

      2026-10-25, 11:00

      Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

      2026-10-24, 11:30

      Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

      2026-10-23, 15:00

      ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

      2026-10-12, 18:26

      Богдхан төмөр зам

      2026-10-12, 13:53
    • Gana Weekly Talk

      COP17: Карбон кредит гэж юу вэ?

      2026-08-25, 21:40

      Академич Т.Жанлав: Бидний "Шугаман бус системийг ойролцоо бодох супер схемүүд" бүтээл тооцон бодох математикт нээлт хийсэн

      2026-08-05, 10:53

      СОР17: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

      2026-07-22, 18:58

      Д.Золбоо: Монгол, Казахстан авто замаар шууд холбогдох нь стратегийн чухал ач холбогдолтой

      2026-04-24, 21:39

      Г.Ням-Очир: Богд бол дөрвөн жил болоод хугацаа нь дуусах улстөрч биш

      2026-03-23, 19:32
     | 
    Ekhoron.mn

    НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

    Эхорон1 сар
    Share
    Facebook Twitter Email

    Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаан өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өргөн мэдүүлсэн 11 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
    Хуралдаанаар, Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө” батлах тухай, Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай, Төрийн шагналд тодорхойлж уламжлах тухай,  Нэрэмжит гудамж бий болгох тухай зэрэг асуудлыг хэлэлцэн баталлаа.
    “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө”-г “Хүний хөгжлийн бодлого”, “Нийгмийн хөгжил, үндэсний нэгдмэл үнэт зүйлийн бодлого”, “Эдийн засаг, дэд бүтцийн хөгжлийн бодлого”, “Байгаль орчин, ногоон эдийн засгийн бодлого”, “Тогтвортой хөгжлийг дэмжсэн хотын засаглалын бодлого”, “Бүсийн хөгжлийн бодлого”, “Хотын өрсөлдөх чадварын бодлого”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюуны бодлого” гэсэн үндсэн найман бүлгийн хүрээнд боловсруулжээ.
    Төлөвлөгөөнд үндэсний 10 үр дүн, салбарын 28, Төсвийн ерөнхийлөн захирагчийн 54, хөтөлбөрийн 127 үр дүнг тус тус тодорхойлж, нийт 538 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан байна. Тухайлбал, агаарын бохирдол, автозамын түгжрэлийг бууруулах, “20 минутын хот” үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг тусгасан байна. Энэ хүрээнд иргэдийн боловсрол, эрүүл мэнд, чөлөөт цаг, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг амьдрах орчинд нь ойртуулахын зэрэгцээ явган болон дугуйн зам, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, нийгмийн болон инженерийн дэд бүтцийг үе шаттайгаар сайжруулахаар төлөвлөжээ.

    Хөгжлийн төлөвлөгөөнд боловсролын салбарт 43 сургууль, 23 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулж, сургуулийн ачааллыг 4.7 хувь, цэцэрлэгийн ачааллыг 3.1 хувиар бууруулахаар тооцсон байна. Эрүүл мэндийн салбарт эрт илрүүлгийн хамрагдалтыг 10 хувиар нэмэгдүүлж, 180 мянган иргэнийг нэмэлтээр үзлэг, оношилгоонд хамруулах, дархлаажуулалтын хамрагдалтыг 0.6 хувиар нэмэгдүүлж, 10.8 мянган иргэнийг нэмэлтээр хамруулахаар төлөвлөсөн байна. 

    Мөн Төр нийгмийн зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбал агсны 110 жилийн ойн хүрээнд нэрэмжит гудамж бий болгох тухай асуудлаар төлөөлөгчид байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, төлөөлөгч Ү.Оюунзул Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөө 2014 онд батлагдсан. Ингэхдээ 90 хувьд нь ногоон байгууламж, 10 хувьд нь тохижилт бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөж, төлөвлөгөөт ажлууд хийгдчихсэн. Тэгэхээр ямар нэгэн бүтээн байгуулалтын ажил нэмж хийх боломжгүй гэлээ. Үүнд, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Б.Батцолмон тайлбар өгөхдөө, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаатай уялдуулж, шинээр мод тарих гэх мэт тохижилтын ажлыг хийх боломжтой гэв. 

    Хуралдааны төгсгөлд, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Ихбаяр хэлсэн үгэндээ “Нийслэлийн 2027 оны төсвийн төслийг боловсруулж, Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай байна. Нийслэл дэх авто зогсоолын үйл ажиллагаа, төлбөртэй холбоотой асуудлаар нийслэлийн удирдлагуудад  иргэдээс өргөдөл, гомдол олноор ирүүлж байна. Тиймээс авто зогсоолын тариф, тэр дундаа  шөнийн тарифыг хөнгөлөх, тэрчлэн тэглэх хүртэл арга хэмжээ авах шаардлагатай. Бид нийслэлийн иргэдээ төлөөлөн ажиллаж байгаагийн хувьд иргэдээс ирүүлж буй санал, шүүмжлэлийг үйл ажиллагаандаа тусган, холбогдох шийдвэрт өөрчлөлт оруулах, зарим шийдвэрийг хүчингүй болгох ажлыг шуурхай зохион байгуулж ажиллах хэрэгтэй” гэдгийг онцоллоо.
    Ийнхүү НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар нийслэлийн төсөв, хөгжлийн төлөвлөгөө, газар зохион байгуулалт, нийслэлийн өмчтэй холбоотой болон бусад асуудлыг хэлэлцэн баталснаар, хуралдаан өндөрлөв.

    Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

    Facebook Twitter

    Холбоотой мэдээ

    Л.Оюун-Эрдэнэ: Миний тэмцэл парламентын засаглал, Баялгийн сан, улс төрд үе солихын төлөө байсан, байгаа, байх болно

    2026-03-23, 13:15

    Ерөнхийлөгч мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг бүх талаар дэмжихээ илэрхийллээ

    2026-03-30, 15:32

    2027 оны төсвийн орлогыг 41.3 их наяд , зарлагыг 43.6 их наяд төгрөг байхаар тусгажээ

    2026-09-01, 10:00

    0 сэтгэгдэл

    АНХААР!
    Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Ekhoron.mn хариуцлага хүлээхгүй.


    • ШИНЭ МЭДЭЭ
    • ХАНДАЛТ ИХ

    Нөмрөгийн ДЦГ: Хохирлыг тогтоох хээрийн судалгаа, хэмжилтийн ажлыг гүйцэтгэж байна

    13 цагийн өмнө

    Нийслэлийн 387 жилийн ойн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

    13 цагийн өмнө

    Төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна

    13 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийж байна

    13 цагийн өмнө

    Засгийн газар: Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татна

    18 цагийн өмнө

    Нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна

    21 цагийн өмнө

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Финланд Улсад айлчиллаа

    22 цагийн өмнө

    Сербийн ерөнхийлөгч асан Александр Вучичийн тэргүүлдэг эрх баригч нам парламетын сонгуульд ялагджээ

    22 цагийн өмнө

    Минчийтлээ уурлан, Меланжийн хөндийг туулан буцаж явна

    1 өдрийн өмнө

    Мэнэнгийн их тал минь...миний гунигийг ч бас аваад үлдээрэй

    2 өдрийн өмнө

    Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

    3 өдрийн өмнө

    Нүүрс-пиролизын үйлдвэр жилд 1.8 сая тонн хүрэн нүүрс боловсруулж, 600 мянган тонн хагас кокс үйлдвэрлэнэ

    3 өдрийн өмнө

    Лайпцигийн их сургуульд их зохиолч Д.Нацагдоржийн дурсгалыг мөнхжүүллээ

    3 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Г.Ган-Эрдэнэ мөнгөн медаль хүртэв

    4 өдрийн өмнө

    “Айчи-Нагояа 2026”: Монгол Улсын хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ Азийн наадмын аварга боллоо

    4 өдрийн өмнө

    Берлин хотын “Нойе Вахе” дурсгалын цогцолборт цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

    4 өдрийн өмнө

    ЗАСГИЙН ГАЗАР: 435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

    5 өдрийн өмнө

    Г.Нянтайсанжааг Иргэний зөвлөлийн гишүүнээр томилуулах саналыг НИТХ-д танилцуулна

    5 өдрийн өмнө

    НИТХ-ын дарга Д.Ихбаяр Пусан хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    5 өдрийн өмнө

    "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ

    5 өдрийн өмнө

    ЦҮГАРҮД ЗОРЧСОН ТЭМДЭГЛЭЛ: Гүй Мэлос, гүйгээрэй!

    2 долоо хоног

    УИХ-ын чуулганы Баасан гаргийн хуралдаанаар ямар асуудлууд хэлэлцэв?

    3 долоо хоног

    Тост, Тосон бумбын нурууны Байгалийн нөөц газар ЮНЕСКО-гийн батламжаа гардав

    3 долоо хоног

    Прагийн амьтны хүрээлэнд тахийг байгальд эргэн нутагшуулсны 15 жилийн ойг тэмдэглэв

    3 долоо хоног

    П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин болов

    2 долоо хоног

    Богдхан төмөр зам

    2 долоо хоног

    Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулна

    2 долоо хоног

    Дүүжин замын тээврийн талаарх түгээмэл асуултууд ба хариулт

    1 долоо хоног

    Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна

    2 долоо хоног

    ДАШТ-Баку 2026: Монгол Улсын Гавьяат тамирчин Л.Энхрийлэн хүрэл медаль хүртлээ

    2 долоо хоног
    Facebook Twitter Instagram
    • Бидний тухай
    • Редакцын бодлого
    • Холбоо барих
    • Сурталчилгаа байршуулах
    © 2023 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. ЭхОрон.мн.
    Веб хөгжүүлсэн: Moogey

    Хайлт хийхдээ Enter Товч дарна уу. Esc товчийг дарж хайлтаас гарна.