Айчи-Нагояа 2026 Азийн наадамд оролцож буй Монголын шигшээ багийн баг, тамирчдаас өчигдөр триатлон, дугуйн спорт, холимог тулаан, усан спорт, буудлага, ширээний теннис, карате, ушу, бадминтоны төрлүүдэд өрсөлдлөө.
ДУГУЙН СПОРТ
Азийн наадмаас Монголын шигшээ багийн эхний медалийг Burgos BH мэргэжлийн клубийн тамирчин, дугуйн спортын ОУХМ С.Жамбалжамц хүртлээ. ОУХМ С.Жамбалжамц засмал замын эрэгтэйчүүдийн цуваа уралдааны төрөлд мөнгөн медаль хүртсэн Японы шигшээ багийн тамирчин Имамура Шүнсүкэгээс ердөө 0.02 долиор хоцорч хүрэл медаль хүртэхээр боллоо. ОУХМ С.Жамбалжамц нь Азийн чансааны #2-т бичигдэж байсан бөгөөд өмнөх Ханжоугийн Азийн наадмаас мөн хүрэл медаль хүртэж байсан Монголын дугуйн спортын шилдэг тамирчин билээ. Монголын шигшээ багийн салхийг хагалж хошой хүрэл медалийн эзэн болсон ОУХМ С.Жамбалжамцдаа халуун баяр хүргэе.
ТРИАТЛОН
Айчи-Нагояа Азийн наадмын тэмцээний триатлоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОУХМ Г.Амарсанаа өрсөлдлөө. Эрэгтэйчүүдийн триатлоны төрөлд нийт 33 тамирчин өрсөлдсөн бөгөөд 29 тамирчин амжилттай бариандаа орж, эзэн орны Хожи Такуми 52:56 минутын амжилтаар нэгдүгээр байрт шалгарлаа.
Мөн триатлоны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд манай улсаас Ц.Аяс болон Г.Номуунаа нар өрсөлдлөө. Эмэгтэйчүүдийн триатлоны төрөлд нийт 28 тамирчин өрсөлдөж, 23 тамирчин амжилттай бариандаа орж, БНХАУ-ын Лин Синьюй түрүүллээ.
ХОЛИМОГ ТУЛААН
Айчи-Нагояа Азийн наадмын тэмцээний холимог тулааны төрөлд эмэгтэйчүүдийн -60 кг-ын жинд залуучуудын Дэлхийн аварга Б.Алтанчимэг өрсөлдөж, Энэтхэгийн туршлагатай тулаанч Тариал Сучикатай тулалдаж, 2:0 харьцаатайгаар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ.
Эх сурвалж: Msports.mn

0 сэтгэгдэл