“Айчи-Нагоя 2026” Азийн наадмын Монголын чөлөөт бөхийн баг тамирчдын медалийн салхийг хагалж, түүхэн амжилтын буухиаг эхлүүлсэн бахархам сайхан өдөр өчигдөр тохиолоо.
Эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд хүч сорьсон ОУХМ Г.Ганхуяг Монголын сонгомол бөхийн түүхэнд 52 жилийн дараа Азийн наадмаас хүрэл медаль хүртэж, Монгол Улсын төрийн далбааг Нагояагийн тэнгэрт мандууллаа.
Г.Ганхуягийн эхлүүлсэн медалийн буухиа үүгээр зогссонгүй, эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд барилдсан, өнгөрсөн жилийн Дэлхийн аваргын хүрэл медальт ОУХМ Т.Алтжин ур чадвараа дайчлан сайхан барилдаж, мөн хүрэл медалийн эзэн боллоо.




0 сэтгэгдэл